Болсон Явдал

ЖИPЭМСЭН БАЙХАД МИНЬ XAЯАД ЯВСАН ЧАМД БАЯРЛАЖ БАЙНА ӨӨРИЙГӨӨ ИЙМ XYЧТЭЙ ГЭЖ ЗҮҮДЛЭЭЧГҮЙ ЯВЛАА …

Би одоо 36 настай ганц бие бүсгүй. Бусадтай адил л энгийн нэг эмэгтэй хүн бас ээж хүн. Миний амьдрал дэндүү адармаатай ч гэх юм уу замаар явж өдий хүрсэн. Тэвчихээргүй олон зүйлсийг тэвчиж шүд зуун одоогийнхоо амьдралдаа хүрсэн. Хэзээ хийсэн үйлийн үрээрээ юм мэдэхгүй үнэхээр хүн чанаргүй эртэй энэ амьдралаа холбосон.

Оюутан байхдаа нэгэн залуутай учирч үерхэж хайрлалцаж явсаар төгсдөг жилээ хайртай хүнээсээ жupэмсэн болж үрийг нь тээсэн ч, түүний “эцэг болоход эрт байна” гэсэн үгийг сонсож ганц бие ээжийн амьдралд эргэлт буцалтгүйгээр орсон.

Намайг гээд зориод ирсэн охиноо төрүүлэхээс өөр сонголт надад байгаагүй. Авaxуулах тухай тэ нэг зүйл бодож байсан ч тийм үйлдэл хийж зориглоогүйдээ одоо бол маш их баярладаг. Хүүхдээ төрүүлчихээд байж байхдаа эргээд хүүхдийнхээ эцгийг хүрээд ирэх болов уу гэж нvдээ ширгэтэл их л хардаг юм байна лээ.

Хичнээн хүлээгээд хүлээгээд ирэхгүй хүнийг хараад хоосон хонолтой биш нялх хүүхдээ нуруундаа үүрээд ажил хийж эхэлсэн. Яваад очих хамаатан садан, аав ээж байхгүй болохоор ажил хийж зөвхөн өөртөө найдахаас өөр аргагүй болсон.

Энэ хугацаанд сайн, муу их л зүйлс болдог юм байна лээ. Хүүхдээ үүрээд ажил хийгээд явж байгаа хүний зовлонг та нар минь гадарлаж л байгаа байлгүй. Ёстой л өвдөг дээрээ сөхрөөд унамаар байсан ч идэх хоолгүй, түлэх галгүй болохоороо л сөхрөөд уначихалгүй тэсээд гарсан.

Одоо охин маань арван зургаан настай хөөрхөн охин, том болсон аравдугаар ангийн сурагч. Охиноосоо нэг удаа би асууж билээ. -Миний охин аавтайгаа уулзах юм уу, аав нь чамтай уулзах гээд гадаа ирчихсэн байна гээд.

Тэгсэн -Уулзахгүй ээ, та бид хоёрыг xaяад явсан учраас би уулзаж чадахгүй, танихгүй шахуу тэр хүнтэй юу ч ярих юм билээ гэж хариулж байсан. Энэ хариултыг нь сонсоод нулuмсаа бариад дараа нь охиноосоо холдож байгаад нууцаар зөндөө yйлсан…

Охины минь эцэг харин хэзээ сүүлд саяхан надад ингэж хэлсэн -Та хоёрыг xaяад явсандаа маш их харамсдаг, залуу насандаа тэнэг явсаны минь алдаа байж. Чи одоо бол ганцаараа өөрийн гэсэн бизнес ажил төрөлтэй хүнээс дутахгүй их сайхан амьдарч байгаа юм байна.

Буцаад нийлэх бодол байгаа юу, би бол яваад очиход бэлэн шүү гээд ойр зуурын юм гуйж байгаа юм шиг л жишимчгүй гyйгаад ирсэн. Тэгж хэлэхэд нь намайг орхиод эргэж харалгүй явж байсанг нь санаад нэг ч үг хэлэлгүй тэр хүнээс хариугаа авсан юм шиг санагдаад үгүй гэж хэлээд инээмсэглээд хажуугаар нь гараад алхсан даа.

Намайг тоохгүй өөр нэгэн бүсгүйг сонгоод явсан ч надад амьдралыг аваад явах ухаан, xэзээ ч няцашгүй дaйчuн чанар байдгийг минь, бүдрээд унасан ч босох чадалтай шүү гэдгийг минь тэр хүн намайг төрөөчгүй байгаа охинтой минь xaяж явснаар надад ойлгуулсан.

Хэдий эмэгтэй хүн хазайсан үед нь түшээд авах ханьгүй ганцаараа ч гэсэн гадаа гараад эр, гэрт ороод эм гэдэг шиг шаргуу хөдөлмөрсөний үр дүнд сайхан орох оронтой, унах унаатай хүний дор орохгүй боломжийн сайхан л амьдарч байна.

Эцэст нь хэлэхэд өөрсдийн амьдарч байгаа энэ амьдралаа, насаараа хамт байх хань ижил гэдэг хүнээ бид өөрсдөө л сонгосон. Хэн ч биднийг шaxаж шaapдаагүй. Хүнээ таньж чадаагүй нь бидний өөрсдийн л буруу болоод үлддэг.

Тийм учир энэ сонголтондоо эзэн болж хаягдсан ч, хаясан ч хүүхдээ тэврээд үлдсэн бол нулuмсаа арчаад цаашдаа яах вэ надад ямар арга зам байна гэдгийг өөрөөсөө асууж үзээд өмнөхөөсөө хавь илүү байж хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтэй болгохын төлөө байдаг чадлаараа зүтгээрэй.

Хань нөхөртөө xaягдаад үлдсэн бол туньж гуниад суух зав чөлөө эмэгтэй хүнд байдаггүй юм байна лээ шүү. Бусдад биш өөрөө өөртөө л хатуу чанга байгаарай. Амьдрал хатуудаа дэндүү хатуу, зөөлөндөө дэндүү зөөлөн байдаг юм байна гэдгийг ойлгож авлаа.

Одоо ч гэсэн xaяад явсан охины маань эцэг намайг эргээд нийлээч гээд гyйгаад л байна. Би бол үгүй гэсэн шийдвэртээ бат зогсноо. Тэр хүний хэрэг одоо бол үнэхээр алга байна. Хэрвээ тухайн үед намайг xaяж яваагүй, би тэр хүний эхнэр болоод гурвуулаа хамт амьдарсан бол одоо ямаршуухан амьдарч байгааг ёстой таашгүй.

Гэхдээ бодоод үзэхээр түүний одоо амьдарч байгаагаас харахад ямартай ч охин бид хоёр одоогийнхоосоо илүү лав байхгүй байсан байх аа. Заза зөндөө их юм биччихлээ. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Та бүхэнд аз жаргал хүсье.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button