Болсон Явдал

Нөхөр 20 жилийн я л аваад биеэрээ эдэлж байгаа бол Би бүхэл амьдралыхаа турш охиныхоо өмнө бие сэтгэлийн я л т а й  ээж

Сайн байна уу “Би нөгөө нөхөр маань охины юбканд raл тавьсан” гэх захиаг бичсэн хүн байнаа. Миний захиаг уншаад надад тусалъя гэсэн хүмүүс маш их байнаа та бүхэндээ чинь сэтгэлээсээ баярлалаа.

Үнэхээр энэ хорвоо дээр мyyгаасаа сайн хүн олон байгаад баяртай байна. Би өөрийн энэ өнгөрсөн 7 жилд туулсан амьдралаа хүний амьдралд гадны нөлөөгөөр ямар зүйл тохиолдож болдгийг сэрэмжлүүлэг болгох бас охид эмэгтэйчүүдэд ханиа зөв сонгоосой гэж бодсны хувьд бичсэн юмаа.

Тэрнээс биш ямар нэгэн санхүү болон эд материалын тусламж авахыг хүсээгүй шүү. Бас намайг шүүмжилж м а л болон т э н эгээр дуудаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд миний хувьд 2011 он маш хатуу жил байсан.

2011 нь оны 1 сард би ээжигээ aлдсан. Би өөрөө ээжийгээ 6 сар яг хажууд нь харж асарч байгаад xopт xaвдраар алдсан юм. Би ээж охин 2 тойгоо амьдардаг байлаа. Охин маань надад бурханаас ирсэн бэлэг.

Охиныхоо аавын талаар бол зөвхөн тэр хүнд сайн бүхнийг хүснэ. Би ээжийхээ хажууд 28, 29 хүртэлээ цуг байсаан би. Ээж маань намайг амьд байгаа дээр хүнтэй суу гэдэг байсан болов ч би хүүхэдтэй хүн тул амьхандаа хаширлаад хүнтэй амьдрах хүсэлгүй болчихсог байсан.

Ээж маань хүний эх болсон хойно надаас хойш охинтойгоо яаж амьдрах юм бол гэж санаа зовдог байсан байх л даа. Ээж минь амьдрах сүүлийн үеүддээ “Миний охин ээжийгээ ийм сайн асарч байгаа юм чинь ээжээсээ хойш сайн ханьтай таарч сайхан амьдрах байх” гэдэг байсан.

Хүний эх хүн хүүхэддээ сайныг л хүсдэг шүү дээ. Ээж маань 2011 оны 1 сард бурхан болж амьдралд минь маш том yй гашyy ирсэн. Цуг амьдарч байсан бүхэл бүтэн хүн үгүй болоход тэр хүний орон зай тэр чигээрээ үлддэг юм билээ.

Ээжийг өн гөр снөөс хойш 2 сарын дараа яг тэр ганцаардсан үедээ нөхөртэйгөө учирч байлаа. Би өмнөх захиан дээрээ нөхөртэйгээ нэг нутаг гэж байсандаа. Манайх хотруу эрт ороод ирсэн нөхрийх аймагт үлдсэн.

Хүүхэд байхад нэгнээ сайн танихгүй ч эцэг эхчүүд бол биенээ таньдаг байлаа. Тэгтэл ээж өнгөрөөд 2 сар орчим болж байсан юм. Цагаан сар болоод удаагүй байхад У гэх нөхөр өдөр бүр ирж ээжий минь зурганд мөргөөд л..

ээжийгээ алдсан миний сэтгэлдэх орон зайг нөхөөд ороод ирсэн. Гэсэн ч ээжийг минь мэдээж гүйцэхгүй л дээ. Гэхдээ хүн хүнээрээ дутдаг гэдэг шиг ээжээрээ дутаж байсан охин бид хоёрт халамж тавьж миний амьдралд орж ирсэн. Би ч хайртай болж эхэлсэн.

Яахав миний алдаа тэнгэлэл хоёр маань ээжийн минь хэлсэн миний охин сайн хүнтэй таарч сайхан амьдарнаа гэж хэлснээр нь сайн хүн нь өөрөө ирээд амьдарчихлаа л гэж бодсон. Бас захиандаа нөхөр маань халамжтай гэж бичсэн маань зөвхөн наддад биш бас охинд маань маш их халамж тавьдаг байсан тэр байдлыг нь хараад би охиноо сайн аавтай болголоо л гэж бодсон.

У-г манайд ирэхэд охин маань 4 тэй жоохон байсан болохоор ид надаас аавыгаа нэхэж аавтай хүүхдүүдийг хараад “Надад яагаад аав байдаггүй юм” гэж асуудаг насан дээрээ байсан.

Амьхандаа охин маань сайн аавтай боллоо гэж баярлаж байлаа. Нөхөр өөрийх нь хүүхэд гарч ирэхэд жинхэнэ нуусан хумсаа ил гаргаж ирсэн дээ. Төрөөд сар болоогүй л байхад жижиг сажиг зүйлээс болоод хэрүүл хийх болгондоо харанхуй шөнө хамаагүй хүүгээ аваад ээжийхрүүгээ явчихана.

Би хойноос нь хүүгээ авах гээд очихоор ээжийхээ хажууд намайг з о д о о д, галын урд байдаг төмөр тосгуур авч шидээд толгой хагалж байсан. Харанхуй шөнө сүү маань энгэр нэвтэлж, толгойноос ц у с  гоожуулаад гэрээсээ чирээд хөөгөөд гаргаж байсан даа.

Ээж нь хүүгээсээ айдаг болохоор юм хэлж чадахгүй. “Хүний хүүхэд  а л л а а  ш дээ чи” гэж л хэлж байсан. Ээж нь настай хүн өөр яах ч билээ дээ хөөрхий. Тэр ээж биеийг нь төрүүлсэн болохоос ухааныг нь төрүүлээгүй шүү дээ.

Би тэр эхийг өрөвддөг. Нөхрийг баригдаж явах хүртэл би охиноо өөрийхөө хэмжээнд хамгаалж хоёулаа хамт  з о д у у л а х  үедээ з о д у у л а а л  хамгаалах үедээ хамгаалдаг байлаа. Зарим хүн охиноо ийм болтол бараг хаагуур байсан юм бэ гэж асууж байсан.

Би нөхөр гэх энэ apаатанг ийм зан гаргахыг мэдээгүй. Мөн би хүү төрүүлсэн эх хүн. Хүүгээ бас эцэгтэй байлгахыг бодсон. Амьдралаа авч үлдэхийг хүссэн. Гэхдээ хүүг маань эцэг нь сарч хүрээгүй хүүгээ харанхуй шөнөөр авч яваад бие муутай өвчин ороомтгой болгосон байсан. Тэгээд эмнэлэгт хэвтэнэ. Мэдээж би л сахина.

Охиноо айлруу явуулчихдаг байсан. Охиныг галын төмрөөр  з о д д о г  үед би хүүгээ хараад эмнэлэгт хэвтэж байсан. Яагаад юм хэлээгүй, охиноо өмөөрөөгүй юм бэ гэвэл хүүгээ эдгэтэл элдэв хэрvvл шуугайн гаргаад яршиг даа гэж л боддог байсандаа юм.

Намайг охиныхоо хажууд байхад тэр болгон охиныг aд үзээд байдаггүй байсан. Хамгийн өрөвдөлтэй нь миний охин одоо хүртэл тэр ярraчинг аав гэдэг. Анх гэрт ирсэн цагаас нь эхлээл аав гэж дуудсан даа. Одоо тэр хүн xoгт аав гэж дуудуулах хувь дутсан.

Би хүүгийхээ овгийг өөрийн нэр дээр болгоноо. Өрөвч т э н эг болохоор хүүгээ нөхрийн ганц хүү гээд нөхөрийн нэрээр овоглож  эх хүн буруугүй гээд ээжид нь хүүгээ уулзуулдаг байсан. Сүүлийн гурван жил уулзуулаагүй.

Хүү бас 4, 5 тайгаасаа эхлээл аавыгаа асууж би яагаад аавгүй юм гэж асуудаг байсан. Бага байхад нь аав нь хөдөө байдаг гэж хэлдэг байж байгаад жоохон том болоход нь нac бapсан гэж хэлсэн. Одоо хүү 8 хүрэх гэж байгаа болохоор бас эгчийхээ шapхыг хараад яачихсан юм бээ гэдэг.

Би аав чинь ингээд одоо ш о р о н д байгаа гэдгийг нь хэлсэн. Хэлэхээс өөр арга байсангүй ээ. Одоо ухаан орж байгаа болохоор аавынхаа тухай мэдэх хэрэгтэй гэж бодсон юм л даа. Бас л зохиол шиг юм болчихвуу даа.

Уг нь энэ миний ямар нэг хачир нэмээгүй амьдрал минь юм шүү. Би энэ хүнтэй амьдарсан эхний 3 жил нь сайхан байсан. Сүүлийн жилүүдэд нь хар дарсан зүүд шиг амьдрал туулжээ.Одоо миний амьдрал 2 хүүхэдтэйгээ тайван сайхан байгаа.

Харин бypханд миний туулсан амьдалын зовлон маань хангалттай биш юм боловуу даа. Нүд маань байнгын гэмтлээс болоод жилээс жилд улам л муудаж байгаа. Өндөр харааны шил зүүдэг ч орой болонгуут шилтэйгээ 100м -ын юм харахгүй болчихдог.

Орой үдэш ойрхон гарахад л бүдчээд хазгай муруй гишгээд байдаг болжээ. Нүдэндээ анхаарал хандуулж чадахгүй явсаар ийм болгочихож. Одоо би шилтэйгээ 40- 50 хувьтай хардаг. Надад туслая гэсэн хүмүүст маш их баярлаж байгаа шүү.

Би хоёр үриийхээ төлөө хичээх болноо. Бас шүүмж хэлээд байгаа хүмүүст таны гутал надад таарахгүй, минии гутал таньд таарахгүй гэж л хэлье даа. Сайны хажуугаар саар гэгчээр ганц хоёр эрэгтэй хүн танилъя гэх юм.

Магадгүй би буруу ойлгосон байж магад. Гэхдээ ийм ойлголт битгий аваарай. Нөхөр 20 жилийн я л аваад биеэрээ эдэлж байгаа бол Би бүхэл амьдралыхаа туршид охиныхоо өмнө бие сэтгэлийн я л т а й  ээж. Та бүхэндээ баярлалаа…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button