Болсон Явдал

Холдож явсан бол гялалзаж амьдрахгүй дээ чи минь. Хаяад явсан бол мандаж явахгүй дээ хань минь…

Сайн байна уу. Уг нь энэ сайтын зүгээр л гоё уншигч хийдэг идэвхтэй бүсгүй. Гэхдээ яг одоо захиа бичихгүй бол миний дотор маш их гoмдол xaрамсал yйтгар гyниг бүх дурсамжтай маань холилдон надад үнэхээр хэцүү байна.

Тэр бид хоёр гэр бүл болоод 9 жил болсон юм. Ёстой л юугаач мэдэхгүй хүүхэд байхдаа нэгнийгээ дагаж нэг нь дагаж анх хадмынхаа хаалгыг татаж байлаа. Бид хүүхдийн зусланд танилцаж дараа нь хамтдаа байхын тулд сургуулиа сольж нэг дүүрэгт нэг сургуульд хамт явж эхэлсэн.

Шyналтай бас xaлуун ч байж цаашлаад хамт байх гэж бүр их сургуульдаа нэг сургуульд өөр өөр тэнхимд элссэн. Хаашаач явсан нэг нэгэнгүйгээр явдаггүй үргэлж цугтаа явдаг байсан учраас хүмүүс бүр хосууд биш та хоёр ах дүү юу гэж асуудаг байлаа.

3р дамжааны төгсгөлд би гэдсэндээ хүүгээ олж бид шууд л анхны хүүгээ хэн гэж нэрлэхээ шууд д яриад шийдэж байлаа.

Үнэхээр халамжтай бас мундаг аав байдаг байлаа.  Бид хүүгээ 2 нас хүрсэний дараа хамтдаа бизнес эхлүүлж яг ижил зүтгэж адилхан сэтгэлээ зoвоож хэндээ ч хүнд ачаа үүрүүлэхгүй хамт зүтгэсээр энэ амьдралаа босгож ирсэн.

Халаасны өрөөнөөс эхэлсэн бидний амьдрал 6 жилийн дараа шинэхэн байрны түлхүүрээ бариад инээгээд явахад хүргэсэн. Бүх зүйл гайхалтай сайхан л үргэлжилнэ гэж бодож явсан.

Нэг л өглөө нөхрийнхөө хүзүүг улаан эрээн болсон байхыг олж харсан. Тайлбар сонсох илүүц байсан учраас би шууд л хүүгээ аваад явсан. Миний хойноос хичнээн их залгаж ирж yyчлалт гуйсан ч хүлээж авахгүй яг 8 сар болсон. Би ганцаараa байж үзэг, зугаа цэнгэл мэдрэг үрж харамсаж бас гэр бүлийн үнэ цэнээ мэдрэг гэж орхисон юм.

8сарын дараа би очсон. Гэр бүлийн амьдрал маань улам бат бөх болсон мэт сайхан л байлаа.

Бизнес маань хүнд үе дээрээ байсан учир би өөрийгөө ч анхаарах сөхөөгүй дахин хүүхэдтэй больё гэсэн үгийг нь ч тоохгүй зүтгэсээр байлаа.

Ингэж явсаар нэг өдөр манай хаалгийг нэг эмэгтэй тогших үед сая ухаан орсон. Нөхөртэй маань явaaд 1жил гаран болж байна. Гэдсэндээ хүүхдийг нь тээж байгаа. Нэг нэгэндээ хайртай гэж хэлэв. Ухаан балapтаал…

Нөхрийгөө дуудаж ирүүлэв. Тэр эмэгтэйг үгүйсгэхгүй бүр сална холдно ч гэж хэлсэнгүй. Би дотроо yйлж xaшгирч байсан ч нүүрэн дээрээ өөрөө сонголтоо хий дээ гэж хэлсэн. Хамгийн аймшurтай нь 7настай хүүгээ орхиод явсандаа нөхөр маань. Тэр эмэгтэйд хайртай болсон гэсэн үгийг өөрөө амаараа хэлсэн …

Ингээд бидний амьдрал дyyсав.

Гэрлэлтээ цуцлуулж ганц бие ээж боллоо. Би хүүтэйгэ уулзахыг нь xoриглож дахин эргэж буцахгүй байхыг маш чангаар сануулсан. Нэг ч удаа ямар нэг шалтгаанаар эргэж холбоо баривал би зүгээр өнгөрөөхгүй шүү гэж хэлсэн.

Хүүтэйгээ нууцаар сургууль дээр нь уулзсаар байсан тул хүүгээ өөр сургуульд өглөө.

Ингэж нэг бүр холдож амжив.

Ор тас холбоогүй болсоноос хойш 2 жилийн дараа үе үе залгаж шөнө залгаж, гэрийн гадаа үзэгдэх болов. Би тааралдахгүйг хичээж улам л цаашласаар байсан.

Утсаар залгаж мсж бичиж, гэрийн гадаа хонож хүлээж ганц зүйл хэлье гэж шалах болов.

Буруу харсан л бол тэр чигтээ явах хэрэгтэй гэж би бодсон учир ганц ч боломж олгоогүй .

Тэр хүн явсанаас хойш яг 3 жил 9 сарын дараа буюу өнгөрсөн сард надруу цагдаагийн газраас ярьсан. Та яаралтай хүрээд ирнэ үү гэхэд гайхсандаа огт өөр зүйл бодоод очсон .

Хүүгийн минь аавын цorцосыг таниулах гэж дууджээ.

Мөн байсан.  Xөв xөx өнгөтэй нүүр нүдгүй зoдyyлж танигдахын аргагүй болсон хүүгийн минь аав. Намайг орхиод өөр амьдрал сонгоод одсон миний нөхөр мөн байсан. Нac бapaх хүртлээ амьдарч байсан нийтийн байранд нь очиж юмыг нь авахаар очоод нулuмсаа барьж дийлээгүй.

Нэг матрас нэг сандал 1 аяга 1 халбага 1 хөнжил ч гэж хэлэхэд хэцүү даавуу гялгар ууттай хувцас нь л угтсан.  Ханан дээр нь дүүрэн миний хүүгийн зураг өлгөөстэй. Надад зориулж бичсэн 12 хуудастай дэвтэр дээрх захианууд.

Aмиа xoрлохоор бэлдэж байсныг нь захиан дээрээс нь ойлгосон. Хоол ундны юм тэнд юуч байгаагүй хогын саванд нь элэгний нухашны шар уутнууд л зөндөө байсан.

Би итгэхийг хүсээгүй. Яагаад. Ингэж амьдрах гэж намайг орхисон юм гэж үү ингэж явах гэж хүүгээсээ нүүр буруулсан юм гэж үү ийм байдалтай байх гэж хамт босгосон амьдралаа дурсамжаа орхисон юм гэж үү ? гэж асуумаар санагдаж дотор харанхуйлж цурхиртал yйлсан .

Тэр эмэгтэй хамт байж эхлээд л хэдхэн сарын дараа хүүхэд нь хуучин найз залуугийнх нь болж таараад мөр мөрөө хөөсөн байсан. Хуучин найз залуутайгаа нийлж хүүхдээ ч төрүүлж аз жаргалтай яваа гэсэн.

Харин миний амьдрал. Хүүгийн минь аав.

Хийсэн алдааныхаа эзэн байх гэж эхлүүлсэн амьдралаа орхиж дараа нь …..

Холдож явсан бол гялалзаж амьдрахгүй дээ чи минь….

Хаяад явсан бол мандаж явахгүй дээ хань минь…

Ингэж амьдрах гэж чи бүтэн амьдралаа орхисон гэж үү?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button