Болсон Явдал

Ажил дээрээ хүүхэд шиг загинуулж, бусдын доог болон зогсоо ээжийгээ хараад зүрх зүсэгдэх шиг болсон

Ээжийг минь Болдхуягийн Оюундарь гэдэг. Архангай аймгийн Тариат суманд 1964 онд төрж өссөн хүн бий. Намайг хүүхэд байхаас л манай амьдрал тийм ч сайн байгаагүй. Аав ээжтэй 20 насанд нь танилцсан гэсэн.

Уг нь бол ааваас өмнө ээжид аминаасаа илүү хайрладаг хүн байсан юм билээ. Ээж минь залуудаа урт гэзэгтэй, өндөр нуруутай, их ганган хувцасладаг сумандаа л сайхан хүүхэнд тооцогддог байсан учир ээжийг эргүүлдэг залуучууд олон.

Тэдний нэг нь аав маань. Ээжийн хайртай хүн цэрэгт явсан хойгуур аав ээжийг өдөр шөнөгүй эргүүлдсээр байгаад ээж бие давхар болсон юм билээ. Нэгэнт өөр хүнээс жирэмсэн болсон учир хайртай залуу нь цэргээс халагдахад ээж нүүр өгөлгүй байсаар аавтай суусан гэдэг.

Ээжийн гэдсэнд бүрэлдсэн тэр хүүхэд бол миний ах. Ээжийг мөн ч их зoвоосон хүн дээ. Ахыг төрснөөс хойш удалгүй миний дээд талын эгч мэндэлж 5 жилийн дараа би бага хүүхэд нь мэндэлсэн.

Аав ээжийг эргүүлж авч сууснаасаа хойш анх анхаарал халамж тавьдаг байснаасаа огт өөр хүн болсон гэж ярьдаг. Харин ээж маань цаг хугацааны эрхээр анхны хайртай залуугаа мартаж аавд бүхнээ зориулахаар тийм их хайртай болчихсон гэдгээ хожим надад хэлж билээ.

Намайг 8 настай байхад ээж, ах, эгч бид дөрөв эмээгийнд очиж цагаан сарын ажилд нь туслахаар хоёр хоног явчихаад ирсэн юм. Эмээгийх манайхаас нилээн зайтай болохоор дор хаяж хоёр хоног болдог байсан. Эргээд гэртээ ирэхэд аав гэрт нэг эгчтэй хамт сууж байв.

Би хүүхэд байсан болохоор аавын найз л юм байх гээд тоогоогүй ч тэр өдрөөс хойш ээж минь биднээс нууж нyлимс унагаж байхыг нь би хэд хэдэн удаа харлаа. Удалгүй аав удаан хугацаагаар хот явах ажилтай болчихлоо гээд хамаг яваа аваад явахад нь тийм тийм юм авчраарай гээд амттай шимтэй болгоныг захиж байхдаа ахиж бүр мөсөн биднийг орхиод явж байна гэдгийг нь мэдээгүй.

Хэдий аав минь биднийг орхиод явсан ч аавыг явснаас хойш гэр хоосон оргиод нэг л эвгүй байсан санагддаг. Тэр үеэс хойш ээж гэрт орж эм гадаа гарч эр гэдэг шиг л гурван хүүхдээ тэжээх гэж хамаг л залуу насаа зориулсандаа.

Ээж минь их зөөлхөн хүн байсан. Тиймдээ ч ах бид гурвыг ямар нэгэн буруу зүйл хийлээ гэхэд нэг удаа чанга дуугаар бид нарыг загинаж байсныг нь санадаггүй. Намайг 5 дугаар ангид байхад ээж “Ааваас чинь сураг дуулдсан, хэдүүлээ хот явж аавыгаа олъё” гээд ах, эгч, бид гурвыг дагуулаад анх удаа Улаанбаатар гэдэг хотод очиж байлаа.

Ээжийн сургаар аавын амьдардаг Дарь-эхийн овоонд аавын гэрт очив. Бид өглөө эрт аавынд очиход аав цагаан майктай хашаандаа гар нүүрээ угаагаад зогсож байсан дүр зураг нь санаанаас гардаггүй юм.

Аав биднийг хараад cvнс харсан юм шиг л царай нь гайхсан байдалтай байж билээ. Ээж аавыг тусад нь дуудаж уулзаад эргээд ирэхдээ царай нь байдгаараа цонхийчихсон явъя хүүхдүүдээ гээд биднийг дагуулаад буцаад явсан.

Ах, эгч хоёр том болчихсон байсан болохоор тэдний юу ярилцсныг нь ойлгосон байх. Харин би ахиж аавыгаа харсандаа баярлаж аавыг гэр лүүгээ ортол нь эргэн эргэн харсаар уулын уруу уруудаж байснаа санадаг юм.

Тэр үед аав ээж хоёрыг юу ярилцсныг одоо хүртэл би огт мэддэггүй. Бодвол аав аль хэдийн гэр бүлтэй болчихсон. Шинэ эхнэр, шинэ хүүхдүүдтэйгээ биднийг уулзуулахыг хүсээгүй байх. Бид хэд байрлаж байсан ээжийн ахынд эргээд очсон.

Ах ч байдлыг ойлгосон бололтой ээжтэй ярилцаж ээжийг тайтгаруулангаа “Манай нэг хуучин хашаа байгаа, тэнд одоо хүн амьдардаггүй, Та хэд гэр худалдаж аваад тэнд очоод амьдар” гэсэн. Тэгээд л бид удалгүй байгаа мөнгөндөө 5 ханатай шинэвтэр гэр худалдан авч тэр хашаанд нүүж очсондоо.

Ээж яагаад нутагруугаа буцаж явалгүй хотод амьдрах шийдвэр гаргасныг нь би хожим ойлгосон. Хожим хойно ч болтугай аав биднийг санаад эргээд ирэх байх гэсэндээ ийм шийдвэр гаргасан юм билээ.

Ээжийн ах хотод нилээн удчихсан учраа олчихсон хүн байсан болохоор миний сургуулийг хөөцөлдөж намайг сургуульд оруулж өгсөн. Ах аль хэдийн сургуулиа төгсчихсөн. Харин эгч төгсөхөд нэг жил дутуу байсан ч сурах дургүй байсан болохоор сургуульд дахиж орохгүй гэж зөрүүдлүүд дахиж сураагүй.

Хөдөө мал маллаж амьдралаа авч явдаг байсан ээж маань хотод ирсэн эхний хэдэн жилээ бид хэдийг тэжээх гэж хүний хийж болох бүх л ажлыг хийж үзсэн дээ. Цэвэрлэгч, угаагч, барилын ажил, наймаачин, тогооч гээд бүх л ажлыг гололгүй давхар давхар хийж бид хэдийг хүн болгосон.

Нэг удаа ээжээс мөнгө авах гээд ээжийн ажил дээр очтол ээж ахлах тогоочдоо хүүхэд шиг л загинуулж байхыг нь харсан юм. Хавь ойр ажиллаж байсан хүмүүс нь ээжийн загинуулж байхыг хараад хоорондоо шивнэлдэж шooлж байхыг нь хараад зүрх зvcэгдэх шиг болж миний нулимс урсчихсан.

Буцаж гараад гадаа хэсэг yйлж өөрийгөө тайтгаруулж байгаад ээж дээр очиход ээж юу ч болоогүй юм шиг “Миний охин энэ мөнгийг ав” гээд карманаасаа 2000 төгрөг гаргаж өгөхөд нь ээжийгээ бидний төлөө ингэж их зовж мөнгө олдог гэдгийг би тэр үед л ухаарсан.

Харин хамгийн ихээр эгч, ах хоёрыгоо би vзэн ядcaн. Бас ээжийг бypуутгасан. Яагаад гэж үү? Яагаад гэвэл ах, эгч хоёр хотод ирснээсээ хойш нэг ч удаа ажил хийж үзээгүй. Буруу хүүхдүүдтэй нийлж үе үе хэд хоногоор гэртээ ирэхгүй алга болно.

Ирэхээрээ ээжээс мөнгө асууна. Харин тэр болгонд ээж а гэж үг дуугарахгүй. Хэлсэн мөнгийг нь өгөөд, хоол цайг нь бэлдэж өгөөд л сууж байдаг байсан. Намайг хүүхэд байхын өндөр нуруу, гоолиг биетэй, дүрэлзсэн хар нүдтэй ээжийн минь төрх жил ирэх тусам л өөрчлөгдөж үс нь бууралтаж, царай нь харлаж, нүднийх нь гал цогноос юу ч үгүй болж байсан.

Хотод ирснээс хойш 6 жилийн дараа эгч хүнтэй сууж тусдаа гаран жил дараалж хоёр хүүхэдтэй болсон юм. Эгчийн амьдрал зохиосон явдал ээжийн нуруун дээр дахин нэг том хар ачаа болж ирсэн.

Нөхөр нь гэж хүн тогтсон ажил хийхгүй, а р х и ууж агcaм coгтуу тавина. Тэр болгонд эгч хүүхдүүдээ дагуулаад манайд хүрээд ирнэ. Эгч ажил хийдэггүй байсан болохоор хамаг л хэрэглээний мөнгөө ээжээс авна.

Ах ганц бие хэвээр болохгүй бүтэхгүй хүмүүстэй ч нийлсэн хэвэээр. Тэр хоёрыг хараад үнэхээр миний yyр хүрдэг байсан ч олон насаар ах эгч учраас юм хэлж чаддаггүй дээ бухимддаг болчихсон байсан.

Би л сайн хүн болж ээжийгээ насны эцэст жаргаана гэж боддог байв. Би ч 10н жилээ төгсч МУБИС-д орж чадсан. Ээж их сургуулийн төлбөрийг төлж дийлэхгүй гэдгийг мэддэг байсан болохоор хичээлийнхээ хажуугаар зөөгч, худалдагч гэх мэт ажил хийгээд төлбөрөө өөрөө болгочихдог байсан юм.

Намайг мөнгө олж эхэлснээс хойш ах, эгч хоёр надаас ч гэсэн мөнгө асуудаг болов. Харин би тэр хоёрт огт мөнгө өгч үзээгүй. Тийм байсан болохоор ч юм уу ах эгч хоёр намайг үзэхгүй. Ах янз бүрийн хүмүүстэй нийлж гадуур дотуур явсаар сүүлдээ apхи yyдаг болж эхэлсэн.

Эхэндээ хааяа хааяахан энд тэнд coгтуу явж байгаа дуулдана. Яваандаа өдөр болгон шахуу coгтуу ирдэг болов. Ингэхдээ бүр ээж бид хоёрт агcaм тaвьдаг болж эхэлсэн. Ээж бид хоёр хэн хэн нь ажилтай учир оройтож гэртээ харина.

Ихэвчлэн ах гэрт тacарчихсан унтаж байна. Хүн орж ирэх чимээнээр сэрээд ээж бид хоёрыг зoвоож эхэлнэ. Ээж минь хөгширч би эмэгтэй хүн учир ахыг яагаад ч дийлэхгүй. Нэг удаа нилээн оройтож ажил тараад гэртээ 12 цагийн үед ирсэн юм. Ээж хашааны гадаа yйлчихсан, ах цаана нь гэрийн хамаг юм эвдэлж байгаа нь сонсогдсон.

Ээжийгээ хартал хөлнөөс нь ц у с олгойдоод гарч байв. “Яачихсан” юм бэ гээд yйлахад “Ах чинь coгтуу орж ирээд ээжээс нь мөнгө нэхээд байхгүй гэхэд агсам coгтуу тавиад сүүлдээ зaaзуур бариад ээж рүү нь дайpcан.

Ээж нь газар унаад босохын сөхөөгүй ах чинь ийм болгочихлоо гээд” өвлийн хүйтэнд хашааны буланд ахаас нуугдаад сууж байсан. Тийм л apаатанг ээж минь бий болгочихсон ч ээжийгээ би хэзээ ч буруутгахгүй.

Ээжийг минь энэ хүртэл нь амьдралын хар бараантай нь жишэм ч үгүй орхиод явсан аав гэх хүнийг би vзэн яддаг. Ээж минь одоо 58 настай ч 70 тай хүн шиг харагддаг. Харин би их сургуулиа амжилттай төгсөж мэргэжлээрээ ажиллахаас гадна нөхөртэйгөө хамтраад барилын компани ажлуулдаг.

Тэрүүгээрээ хөөрхөн ч ашиг хийчихдэг учир ээжийгээ хажуудаа авч ажил хийхийг нь болиулчихсан. Угийн насаараа өглөө оройгүй ажлаад сурчихсан хүн болохоор ээж гэрт тайван сууж чаддагүй байсан.

Тийм болохоор нь ээжийгээ өөрийх нь насны хүмүүсийн явдаг бүжгийн клубд оруулж өгөхөд ээжид их таалагдсан юм шиг байна лээ. Бас тэр бүжгийн клубээсээ олон найз нөхөдтэй болж тэд нартайгаа нийлээд амралтын өдрүүдээр ууланд алхална.

Ажлын гурван өдөрт нь бүжгэндээ явна гээд залуудаа хийж үзээгүй олон зүйлээ хийгээд их завгүй байдаг болсон. Харин ах эгч хоёрын хувьд тэр хоёрын амьдрал өөрчлөгдөөгүй ээ. Ах а р х и ууж яваад хүнтэй муудалцаад тэр хүнийхээ толгой руу нь мохоо зүйлээр хүчтэй цохucноос болж нөгөө хүн нь газар дээрээ нac бapчихсан юм. Ах шийтгэлээ хүртэж 15 жилийн я л явсан.

Эгчийн хувьд өнөөх нөхрөөсөө салж өөр хүнтэй суусан боловч бас л амьдрал нь дээрдээгүй. Гэхдээ энэ хүн нь нөгөө хүнийг нь бодвол ууж иддэггүй болохоор янз бүрийн асуудал гарах нь багассан ч хоёул ажил хийдэггүй.

Эгчийг мөнгө төгрөг хэрэг болвол надаас асууж байгаарай. Ээжээс битгий асууж байгаарай гээд хэлчихсэн болохоор эгч үе үе надаас тусламж хүснэ. Ээжийгээ бодоод эгчдээ хүссэн мөнгийг нь өгөөд л явуулдаг.

Ээжийн хувьд хэдий найз нөхөдтэй болоод дуртай зүйлээрээ хичээллээд завгүй болсон ч одоо ч ах эгч хоёрт санаа зовсон хэвээрээ. Аргагүй шүү дээ. Эх хүн болсон хойно төрүүлсэн үрсээ сайн сайхан явахыг нь харахыг хэн хүсэхгүй байхав.

Харин аав гэх хүний хувьд Улаанбаатар гэх нэг газарт зэрэгцэн амьдарч байгаа ч тэр хүний барааг бид хэдийн хэн нь ч дахиж хараагүй. Хойшид ч харахыг хүсэхгүй байна. Өөрийгөө аавтай байсан гэдгийг мартахыг хүсдэг.

Намайг одоогийн энэ амьдралаа олж авахад хамгийн их тус нэмэр болсон хүн нь миний нөхөр. Намайг ганцаараа яахаа мэдэхгүй шаналж явахад надад болоод ээжид минь анхаарал халамж тавьж жаргалтай байлгахын төлөө бүхнээ зориулсан тийм л сайн хүн.

Удахгүй нөхөр бид хоёр энэ жилийн олсон ашгаасаа ээжийгээ аваад Турк улсруу аялалаар явахаар билетээ бичүүлчихсэн байгаа.

Миний ээж үр хүүхдүүдээ өөрөөсөө ч илүү хайрласан ганц л алдаатай хүн. Харин ээжийнхээ энэ их сэтгэлийг нь ойлгох бага охин нь болж мэндэлсэндээ би хамгаас их баярладаг…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button