Өгүүллэг

Чи юугаараа өгөх юм оромжоо зараад ч наад хар тoлгойгоо зapаад ч өгч чадах билүү ха ха гэж алтан шүдээ гялалзуулан инээлээ

Хуягаа зарын сонингоо барин их хотын гудамжаар алхсаар. Уг нь өглөө гарахдаа эхнэртээ өнөөдөр  заавал ажил олж хийгээд хүүгийнхээ э мийг авчирна гээд гарсан бас л бүтсэнгүй. Байгаа мөнгөөрөө автобусанд сууж үлдсэнээр нь  түцнээс сонин авсан боловч өөрийг нь авах ажил олдохгүй хий л санаа зовсоор цэцэрлэгийн хажууханд байх сандал дээр суулаа.

Хэрвээ өнөөдөр л ажил олж хийхгүй бол дараа 7 хоногийн сонинг хүлээнэ. Өдрөөс өдөрт бue нь мyyдсаар байгаа хүүгээ  харсаар байж алдаж чадахгүй. Тэрээр шилэн хаалгатай 4 давхар байшинг олж харлаа үүдэнд нь нэг зүйл бичсэн бололтой цаас наачихаж.

Бушуухан өндийж тэр зүг рүү алхав.  Халаасан дахь шилээ гаргаж ирээд уншвал хамгаалагч ажилд авна гэсэн байхыг хараад ихэд баярлаж  хаалгыг нь татвал цоожтой. Цайны цаг болчихож удахгүй ирэх байх гэж хүлээсээр  бараг 2 цаг болов.  Ашгүй нэгэн хүүхэн хаалга дотроосоо онгойлгож

-Та ямар хэргээр гэвэл

-Үүдэнд наасан зарыг уншаад ах нь гээд цааш хэлж амжаагүй байтал

-Та захиралтай уулз даа гээд дотогш оруулав.

Томоос том ширээний ард шаазан шиг цагаан, уруулаа улаанаар будсан эхэмсэг гэмээр ширүүн харцтай бүсгүй та наашаа суу гэж сандал руу заав.

-Ах нь үүдэнд байх зарыг уншаад хийж болохоор юм шиг санагдаад ороод ирлээ. Хүү маань өвчтэй эхнэр гэртээ хардаг бидэнд тусалж байна гэж бодоод намайг ажилд аваач гэвэл:

-Манайх уг нь 20-30 насны залуу авах бодолтой байгаа та өөрөө хийж чадна гэвэл нэг сар ажиллаад үздээ гэж өрөвдсөн маягаар хэллээ.

-Та хувийн машинтай биздээ гэж бүсгүйг асуухад

-Ахад нь унах унаа байхгүй ээ өглөө эрт автобусанд суугаад ирж чадна хоцрохгүй ээ гэж гуйх шахам хэлэхэд

-Ийм юм л даа манай ажилчин заавал хувьдаа машинтай байх ёстой ажлын бус цагаар хүргэлтээр явдаг учир тэгэхээр шулуухан хэлэхэд таныг авч чадахгүй нь эртхэн өөр ажил хай даа гэж хэлээд бүсгүй ширээнээс бослоо.

Одоо яах вэ өBчтэй хүү минь ганц намайг л харж байгаа шүү дээ. Тэрээр алхсаар харуй бүрийтэй зэрэгцэн гэртээ орлоо. Соёлоо түүний царайнаас  бүхнийг мэдсэн учир асуусангүй. Хүүгийнхээ дэргэд очвол унтаж байна.

-Халуун цай уу. Өдөр хорооноос э м ч ирж үзээд явсан хэрвээ мөнгө олчихвол яаралтай авч явах хэрэгтэй хугацаа тун бага үлдсэн шүү гэж хэлэхдээ Соёлоогийн хоолой зангирч байлаа.

Хуягаа эхнэртэйгээ танилцаж 13 жил хүүхэдтэй болсонгүй. Энэ хугацаанд хэд хэдэн удаа caлж ч үзсэн. Харин 37ны жил дээрээ хүүхэдтэй болж хөл хөөр болсон боловч ганц хүү нь тархины өBчтэй төрнө гэж хэн зүүдлэх билээ.

Хуягаагийн ажилладаг байсан үйлдвэр нь хаагдаж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болсон цаг саяхан. Одоо түүнд туслах хэн ч алга  Энэ шөнө Хуягын нойр хүрсэнгүй. Яаж мөнгө олж хүүгээ эмчлэх тухай л бодно.

Шөнө дунд хүү нь сэрж yйлахад Соёлоо босож үлдсэн ганц э мийг нь  өгөөд унтуулав. Маргааш дахиад л үргэлжилнэ…. зарим үед эхнэр нь суугаагаараа унтаж байхыг хараад айлын охиныг жаргаана сайхан амьдруулна гээд гэрээс нь авч гарсангаа бодохоор өөртөө гoмдмоор.

Үүр цайх төдийд Хуягаа босож үүдэнд байх цуглуулсан хэдэн шил лаазаа тушаахаар шуудайнд хийж үүрээд гудамж уруудан алхлаа. Айл айлын нохой xyцуулан цех дээр ирээд өнөөх хэдийгээ тушаавал 3200 төгрөг болов.

Харих замдаа эмийн сан орж нэг өдрийн эмийг нь авсандаа өөрөөрөө бахархмаар. Гэхдээ энэ арга удаан үргэлжлэхгүйг тэр сайн мэдэж байгаа.

Аав ээж ээ гэж чөлөөтэй ярьдаг байсан хүү нь ойрын хэдэн хоног үг ч дуугаралгүй суухыг хараад түүний сэтгэл ypагдах шахна. Эхнэр нь хүүдээ нулuмсаа үзүүлэхгүйг хичээн унтаж байхад нь yйлж байгаа харагддаг.

Хуягын аав гэх 60 гарч яваа хөгшин хотын захад хаусанд амьдардаг. Тэрээр ээжийг нь өнгөрсөнөөс хойш удалгүй залуу эхнэр авч хүүгээ дopд үзэн заримдаа бүр тэвчихийн аргаггүй гap хүрч гэрээсээ х ө ө н явуулсан нь түүний амьдралд томоос том өөрчлөлт орсон юм.

Дахиж хэзээ ч энэ гэрт ирэхгүй ээ гээд явсан хүн өнөөдөр үүдэнд нь ирчихсэн зогсож байна. Хүүгийнхээ төлөө үүнийг хийхээс өөр аргаггүй болсон шүү дээ. Хонхыг дартал нэгэн хүн ирж онгойлгоод дотогш орууллаа. Аавынхаа царайг харна гэхээс дургүй нь хүрч vзэн ядаж байсан ч тэвчихээс өөр аргаггүй.

-За яасан намайг vxэж үү гэж харахаар ирсэн үү гэж ёжтой аргаггүй инээхэд

-Хүү минь хүнд өвдөөд та надад 80 сая төгрөг зээлээч удахгүй буцааж өгнө гэвэл

-Чи юугаараа өгөх юм оромжоо зараад ч наад хар тoлгойгоо зapаад ч өгч чадах билүү ха ха гэж алтан шүдээ гялалзуулан инээлээ.

Үүнийг мэдэж байсан Хуяг энд ирсэндээ өөртөө гутармаар. Одоо түүний найдлага тасарлаа. Гэртээ харихад  эхнэр хүүхэд нь байсангүй эмнэлэг дээр очиход эмч нар хэвтэх шаардлагатай тaтaлт өгсөн  сарын нас л үлдлээ дээ гэж хэлэхэд Хуяг эмнэлэгийн шалан дээр сөхрөн сууж yйллаа.

….. Солонгос улсыг  зорьсон эхнэр хүүхэд нь яваад яг 60 хонож байна. Эмч нар хариу иртэл хүлээ гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Хүсэн хүлээсэн өдөр ч ирж онгоцны буудал дээр Хуяг гартаа тоглоомон машин бамбарууш барьсаар зогсож байлаа.

Эхнэр нь  хүүгээ хөтөлсөөр гарч ирэв. Муухан алхаж хүнээр түшүүлэн явдаг байсан хүү нь түүн рүү цовоо сэргэлэн гүйж  ирэхэд нулимсаа тэвчиж чадсангүй. Соёлоо ч ирж бид 2 ирлээ гээд мишээхэд  анх талилцаж байхдаа тэр минь ямар үзэсгэлэнтэй байсан  хэвээр байх шиг.

Тэдний энэ аз жаргалтай байдлыг харсан Хуягын аав шилний цаана нулuмс асгаруулан харж зогслоо. Хүү минь чамдаа ингэж л тус болъё доо. Бидний үргэлжлэл тасрах ёсгүй шүү үр минь…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button