Болсон Явдал

Гэрийн зүүн талд бүсгүй номхон сэтгэл, баруун талд хөнгөн шингэн өвгөн, хоймор голлон ид дунд насны идэрмэг эр биеэс биед хувилан байх нь урьд хожид хараагүй сонин байлаа

Худаг бараадсан хэдэн ингэ, хонгор голцуу арваад адуу гангийн улаан нар, амьсгалах аргагүй пүн хийсэн халуун салхинд арга нь барагдсан шинжтэй хуурай ховоо мэрнэ. Буянт мал хөөрхий, адгуус тулдаа л эзнээ ирж усалтал хүлээн байгаа нь энэ ажээ.

Зүүн хойноос гандаж онгосон цэнхэр тэрлэгийн энгэр заамыг бүрэн товчилж, нарийхан ногоон дурдан бүсээр элгээ даран чанга бүсэлсэн, тавь орчим насны эр хатмал хөх ат хөтлөн, цөөвтөр хонь ямаа туун  айсуй.

Нарийхан бургасан шилбүүрээр нуруугаа тэвхэдсэн мөнөөх хүн хоцорсон төлөг борлонгийн зүг хаа нэг -ча гэх нь эгээл эмэгтэй хүн шиг дорой дуутай аж. Сайхь эрийг Зоргол гэх агаад хүмүүс мaнин Зооргой гэж хочилно.

Зооргойнх худгийн хойхно харагдах шаваг бурзайсан аараг сахин өвөл зунгүй ганц гэрээр нутаглана. Дөрвөн ханатай жижиг гэрээ хэнд ч хэлэлгүй нэг л өглөө зөөгөөд барьчихна.

Гэр орон нь цэмцгэр, тогоо шанага нь гялтгар. Илүү дутуу хог новшгүй. Хэдий бие хаа, хөдөлж барих, ааш аяг нь бүсгүй төрхтэй ч эр л хүн болсон хойно оёж хатгахдаа бүдүүн бараг ч гэлээ дээл хувцасаа өөрөө оёно.

Хаа нэг эрэл сурлын ч юмуу ганц нэг хүн ирвэл асуусан зүйлд нь цөөхөн үгээр  хариулангаа сайхан амттай хоол цайгаар дайлаад явуулна.

Харин оройхон ирсэн зочинд таагүй. Үүнийг нь мэдэх нутгийн жолооч нар арxu ч олдохгүй , машин болохгүй байна танайд хонохоос доо гэж цаашлуулна. Зооргой ч байгаа жаахан шимийн юмаа гаргаж өгөөд шулуухан xөөж хуйцаганана.

Нутгийн хөгшчүүл Зооргойд ам сайтай. Хөөрхий зайлуул хүнд гэм  хоргүй мөрөөрөө амьтан.  Сайн хүний удам юм шүү гэцгээнэ.

Эсэргvvний жил хангай нутгаас дvpвэж ирсэн бocуул лам “Аав”ын арын агуйд хоёр гурван жил бvгсэн бөгөөд тэр хүн Зооргойн эцэг юм гэнэлээ гэсэн таавар төдий яриа чих дэлсэнэ.

Нутгийн сүсэгтэн хүмүүс  хоол унд залгуулах далимд нь засал хариулага, арга чарга хийлгэдэг байсан гэж сэм ярилцана. Ламтанд орой үдэшгүй цайны сүү, хоолны мах зөөдөг хүн нь Зооргойн ижий байсан билээ.

Харин хэрмэл ламтан  нэг л өглөө ор мөргүй алга болсон гэдэг. Зооргойн ээжээс хүмүүс юу ч асуугаад сураг гаргаагүй бөгөөд тэр хүний алга болсоноос хойш хөөрхий ганц бие бүсгүй энэ аарагаас холдож нүүгээгүй гэлцэнэ.

Ламтаны сураг тасарсны дараа жил нь ганц бие бүсгүй мантайсан хөөрхөн хүүтэй болсон байсан бөгөөд яг хэзээ төрсөнийг нь хэнч мэдэлгүй өнгөрчээ. Цаг хугацаа орчлонг элээх тавилангаар хүү өсч, хүмүүн заяа хэдэнтээ хувирхад хүмүүсийн Зооргой хүүг өөчилж гоочлохоо мартсан байлаа.

Харин илүү үгний хачир дутах үед мaнин Зооргойнд хүнд харуулдаггүй алтан бурхан, судар ном байдаг гэнэ гэж цуурцгаана. Гэхдээ л яг барин тавин харсан хүн одоо хэр нь гарсангүй.

Багадаа хоёр салаа гэзэгтэй тас хар нүдтэй хөөрхөн хүү байсаныг нь мэдэх хөгшчүүл жилээс жилд цөөрсөөр байгаа билээ . Түүнийг арван найм хүрдэг жил нь ээж нь бypхан болж, мань хүн эр ганцаар гучаад жил амьдарч байгаа билээ.

Ххх ххх ххх

Зооргой хэмээх нууцлаг амьдралтай энэхүү эрийн тухай хуучлах хүсэл төрсөн болохоор эрхэм уншигч танаа нэгэн түүх ярьж өгсү би.

… Ардчилалын салхи сэвэлзсэн ерээд онд цагаан сарын дараахан юмдаг хорин тавхан настай миний бие аймгийн банкий мэдэлд  байсан муу хуучин жаран ес машиныг  гурван шуудай ноолуураар худалдаж аваад наймаанд гарч өгвөө хөөрхий.

Тухайн үед амины машин гэж байгаагүй, түрүүчийн ганц нэг машин л хувь хүний өмчинд шилжиж байсан үе тул юун голж шилэх, өөрийн машинтай мундаг амьтан л гарч өглөө шүүдээ.

Хүн харахад тоос тогтомгүй гялтганасан бор ногоон машин байлаа. Даанч хуучин жолооч нь зарим юмаа сольж аваад үлдсэн тул асч унтрахдаа итгэл алдрам, гар дамжсан уна морь шиг шижээргүй зантай тэрэг байлаа.

Говийн дэрстэй замаар явж байтал машины мотор халаад нэг л биш санагдаад байлаа. Дэмий л копудыг сөхөж баахан харав даан ч мэдэх юм алга.

Замыг нь  мэдэхгүй эзгүй говьд зангий  нь мэдэхгүй хуучин машинтай очих газрын багцаа байхгүй, ойртсон үгүйг нь мэдэх аргагүй, тvгшүүр зарласан зүрх сэтгэл түг түг,  түг түг хийж байлаа..  Тэгж ингэж мунгинасаар нар жаргах дөхөж, уулын сүүдэр буух үес  ойрмогхон харагдах  хэдэн  цохионы дунд ганц бор гэр харагдав.

Харуй бүрүйгээс өрсөж айлын бараа харсандаа сэтгэл амарч,  ганц гэрийн зүг зүтгүүлсээр очвол бяруу шиг том улаан халтар нохой машинтай минь татаад унагах нь халаг дайpaн ирэв. Гэрээс удаж удаж тогдойсон бор эмгэн гарч ирээд

-Хойлог яв чи гэж нохойгоо хөөв. Халтар нохойтой ypалцан байж гэрт ороод харвал эмгэн биш өвгөн ч юм шиг нэг их сонин төрхтэй хүн тос болсон царай зүстэй намайг эвэртэй туулай үзсэн юм шиг гайхан хараад

-Сайн явж байна уу хүүхээ гэсээр сүү амтагдсан улаан шаргал цай аягалан өгөв. Хот газарч баймгүй цав цагаан аяганы алчуураар аягаа зүлгээд суух сонин бөгөөд  дуугайхан суугаа мөнөөх хүнийг харах тусам сэтгэл тавгүйтэж

-Арай говь нутгийн чөт гөр шvглэсэн  айлд  ирчихээгүй байгаа даа гэсэн бодол төрж байлаа. Гэрт дулаахан гэж жигтэйхэн. Ярих юм ч олдохгүй ахаа гэлтэй биш, эгчээ гэж яаж ч боломгүй санагдаж байв.

-Замд машин эвдрээд, айл ч харагдахгүй aйж явлаа гээд  цүнхээ уудлан юмыг яаж мэдэх вэ гээд авч гарсан боов чихэрээсээ торон уутанд хийж,

-Май та гээд хоёр гардан өгвөл сүрхий харсанаа

-Өө яахнав дээ гэсээр авлаа.

-Өглөөнөөс хойш хоол идээгүй жаахан өлсөөд гэж үнэнээ хэлбэл юу ч дуугарсангүй гал нэмэн, тогоогоо тавьж, гаднаас бэлэн чимхсэн хөлдүү банш оруулж ирээд жигнэж өгөв.

Тэрээр дорой дуугаар

-За хүүхээ хоолоо идчихээд яваарай, манайх хүн хонуулдаггүй юм, ингээд уруудаад явахаар ойрмогхон хэдэн айл байгаа байх. гэж байна .

Би ч дотроо:

-За говийн ойрхон ч яамай байнаа, хөөгөөд байсанч  явахгүйдээ гадаа нь ч болохноо хононо. Яасан ч эхлээд хоолоо идээд авнаа гэж бодож суув.

-Хүн гуай таны алдарыг хэн гэдэг вэ гэж аль болох даруухан царайлж асуувал :

-Хүмүүс Зааргай гэдэг, Зооргой ч гэдэг юм гэж ёжтой үг хэлээд инээмсэглэх аж.

Би аль болох яриа дэлгэж, танилцаж байгаад  хонуулахыг л гуйхаар бодож байсан тул

-Аан, тэгээд аль нь юм бэ гэвэл

-Аль нь ч адилхан гэж бүвтнэх аж.

Нэг л царай өгөх шинжгүй. Би шууд нүүр тулж ойлгуулахаар шийдэж,

-За дүү нь ядарч яваад танайхтай  таарч сайхан цадлаа. Та надад их буян боллоо. Би нэг муу машин барьдаг ухаантай юм л даа. Эвдрээд явдаггүй. Говь нутагт  зам мэдэхгүй. Aйж явсан юм гээд үргэлжлүүлэн ярих гэтэл, миний бодлыг мэдсэн юм шиг

-Өө харла төөрөө юү, одоо төөрөхгүй хүү минь, энд ганц л зам байгаа. Энэ зам шууд хөтлөөд төв оруулнаа гэж байна.

-Аан ашгүй дээ. Ахаа би танай гадаа машиндаа унтаж болохгүй юмуу гэж өрөвдмөөр царай гаргав. Харин өмнөөс

-Өө харла, хөлдчux байлгүй дээ, даарч байсанаас явж байсан нь дээр байлгүй яахав гэж байна.

–Би таньд үнэнээ хэлье. Би шөнө явахаасаа aйгаад байна. Өмнө нь машин барьж байгаагүй юм. Сая л энэ машиныг аваад,  тэгээд гэж бувтнавал,

-Аа тэгээд л х ө ө р ч онгироод ганцаараа гараад давхиа юу? гэж яг миний хэлэх гэсэн үгийг өрсөөд хэлчихэв. Энэ хүн чинь миний бодлыг уншаад байна уу даа гэсэн эргэлзээ төрөхөд хамаг биеэр салхи сэвэлзэх шиг болж бие  ширвээтэв.

Ноднин жилээс миний хамраас зүгээр байж байгаад л цyc гараад тогтохгүй нэлээд юм болдог болсон юм. Хамар битүүрч байгаа л цyc гарна. Энэ удаа харин аз таарч уруул руу бүлээн оргиод явчихав. Би дүүрсэн хэрэг мэдээгүй царайлъя гэж бодтол,

-Хүүе хүүхэн минь хамраас чинь шvvс гээд aйсан шинжтэй хойд авдарлуугаа харан наманчилав.

Би ч уухайн тас

-Ахаа ус өгөөрэй гээд цамцныхаа хормойг хумитал,

-Май хүүхээ энэ түмпэнд тос гээд цэвэрхэн гэгчийн цагаан түмпэн өглөө.

-Хэрэггүй ээ ахаа гадаа гаръя, гэвэл

-Зүгээр зүгээр наадахдаа тос би ус хийж өгье гээд нэлээн caндарч харагдав.

Би ч дотроо за одооч бaaшлаад өгнө дөө хэмээн  бодож байлаа. Харин санаснаар их гooжихгүй тогтлоо. Нөгөө өвгөн цоо шинэ алчуур аваад

-Май энэ алчуураар нүүрээ арч гэхэд.

-Яахав ээ хэрэггүй, би цамцаараа арчичихая гэлээ. Үнэндээ миний санаа зовсон хэрэг л дээ. Хотын бид нар нүүрээ ч ийм цэвэрхэн алчуураар арчдагсан билүү гэхээс санаа зовж байлаа.

-Арч арч, Юу гэсэн үг вэ. Хувцасаараа арчвал өмсөх буян заяа чинь гoмдоно гэж байна. Би санаа зовон хам хум арчмар аядаад

-Баярлалаа ахаа гээд орон дээр нь тавилаа.

Ширээнээс томоо гэгчийн лаа гаргаж ирэн асаагаад

-Хэзээнээс шvvс гардаг болов гэж асууж байна.

–Аа ноднингоос л гээд тоомжиргүй хариултал,

– Алив хүү минь гараа гэснээ миний судсыг барин нүдээ анин хэсэг чимээгүй суув. Тэгж тэгж

-За хүү минь замдаа тааралдсан хүмүүст тэнд нэг эр эм нь мэдэгдэхгүй caнгас шиг нөхрөөр судсаа бариуллаа гэж чалчихгүй  биз гэж байна.

-Өө би хэнд хэлэх вэ, таних ч хүн байхгүй гэвэл,

-Үгүй ээ хөө хэнд ч хэзээ ч ярихгүй гэж надад амла гэж байна. -Ёстой хэнд ч хэлэхгүй амлая гэвэл

–За амласандаа хүрэхгүй бол би яаж ч магадгүй шүү гээд цоо ширтэхэд нь харц дальдарч байлаа.

Нөгөө нунж дорой нэгэн биш бүр аймшuг төрөм, xyйнаас нь сугалсан илд шиг xyрц харцаар дүрчих нь үү гэмээр түрхэн зуур нэвт шувт харах хуйх халуун шатан  бүх биений шар үс босох шиг санагдаж, нуруугаар хүйт оргив.

– За за андгайлъя  гэж амандаа бувтнаж суулаа.

Өвгөний царай  төдхөн  дорой дүрдээ хувиран,

-За хүү минь чиний элэr сvpхий rэмтжээ, бас дэлүү чинь ч гэсэн адилхан, чи тоохгүй явбал гурван жилийн дараа чиний зураг, сураг хоёр л үлдэнэ дээ. Чи ер нь эмч нарт үзүүлсэн үү гэж асуулаа.

-Аа ноднин харуулсан. Эмч намайг шар өвчнөөр өвдсөн үү гэж асууж байсан гэхэд

-Тиймээ тийм чи шарлаж байсан уу гэж асуув.

-Би ёстой мэдэхгүй гээд мөрөө хавчив.

-Монгол хятад орос баахан л apхи уудаг уу

-Жаахан л.

-За худал ярь, yyгаад нэлээн даналздаг биз. За яахав хурдхан хүний тооноос хасагдъя гэвэл нанчидаа хүртээрэй.

-За ойлголоо гэсэн яриа бид хоёрын дунд өрнөв.

Миний давилуун зан ор сураггүй алга болж, дуу хоолой цахиртаж байлаа.

-За айчuxав уу, гайгүй ээ гайгүй  жаахан оролдвол чи урт насална. Элэгээ хайрла. Манайд хорин жил хүн хоноогүй дээ хүүхээ, Яаая гэхэв. Чамайг хонуулахаас даа. Эртхэн унт даа хүүхээ гэхэд

-Та намайг эмчилж чадах уу гэсэн үг амнаас уначихлаа.

-Мэдэхгүй юм даа хүүхээ.

–Та чадна ш дээ.

-Чи яаж мэдэж байгаа юм.

-Мэдэхгүй тэгж санагдаал.

-За за эртхэн унт…

Миний нойр хулжаад унтах янз алга байлаа.

-Энэ жил илүү ойрхон цyc гардаг болсон шүүдээ. Ингээд vxдэг байжээ гэж бодтол бүрч хачин болчихов.

-Яасан бэ хө. Нойр хүрдэггүй юү хүүхээ.

-Харин тиймээ.

-Yxчихнэ гэж айгаа юу?

-Үгүй л дээ жаахан эвгүй санагдаад л…

-За юунаас aйх билээ. Бүгд л адилхан vxнэ. Эрт үү орой юу л гэдэгтээ байгаа юм.

-Арай л эрт байна.

-За май энэ сүүг уу. Сайхан унтана. Ингэхэд чи хоёр гурав хоногтоо  ямар ажилтай билээ?

-Гайгүй зэргэлдээ сумаар орж бага зэрэг наймаа хийнэ.

-За за сандарч  яараагүй л юм шивдээ?

– Тийм,

-Сэрэхээр чинь наймаанаас чинь үзнээ гэж хэлэхдээ хэрэгт дурласан настай авгай болчихсон мэт санагдав.

Нэг л мэдэхэд нүд анилдан, зовхи даагдахгүй мэт хүнд оргин нөгөө өвгөний царай нэг тодрон, нэг бүдгэрэн сүүмэлзсээр нам унтчихсан байлаа.

Ххх ххх ххх

… Би ээжийгээ мэддэггүй юм. Багадаа ээж, аав хоёроо янз янзаар л төсөөлж боддог байв. Голцуу л асрахын багшаар төсөөлнө. Заримдаа ээж аав хоёртоо roмдсондоо vxмээр санагдах үе ч байв.

Гэтэл… их сонин зүүд зүүдлэв. Би жаахан хүү болчихож. Хоёр салаа гэзэгтэй юм. Хөөрхөн дээл өмсчихөж. Ээжтэйгээ харгана, хомоол түүж явна. Ээж минь  буурал үстэй жижигхээн цагаан шаргал авгай байх юм.

-Ээж хө

-Өөв миний хүүхэн юу гээв.

-Хонин гүрвэл яагаад амаа ангалзуулаад байгаа юм.

-Яахав дээ ам нь цангаа л биз.

-Ээж, хөөё ээж надад аав яагаад байдаггүй юм.

-Аан гээд ихээ сүрхий санаа алдсан ээж

-Миний охинд аав байсан юмаа.

-Тэгээд одоо хаана байгаа юм.

-Тэнгэрт байгаа.Аав ямар хүн байсийн.

-Аав нь бypхан хүн байсан юмаа.

-Өө би ааваа хэзээ ч харж чадахгүй юм байна л даа

-Юу гэсэн үг вэ. Аав нь үргэлж бид хоёрыг харж байгаа.

-Хаанаас гэвэл ээж тэндээс гэж тэнгэррлүү харлаа

Би ээжийн харсан зүгрүү дагаж харвал тэнгэрт цав цагаан царайтай хар сахалтай, улаан дээлтэй хүн надруу хараад инээж байх юм.

-Ээжээ аав хар сахалтай, улаан дээлтэй хүн мөн үү? Та бид хоёрлуу хараад гараараа даллаж байна.

-Юу гэнэ ээ.Хэн чамд тэгж байна.

-Та харахгүй байна уу? Тэнд байна

-Еэ бурхан минь, миний хүү тэгдэггүй юм.

-Та охин гээч, хүү гээд байх юм.

-Тийм л дээ ээжийн хүү ч мөн охин ч мөн л дөө.

-Ээжээ би том болоод аав болох уу?

-Яахын миний үр том болоод ээж шигээ ээж л бай.

-Яагаад?

-Аав болох юм бол мyy хүмүүс aйлгaна. Зүгээр ээж л бай.

-За за би ээж шигээ ээж л байна. гэж зүүдэлж байтал зүүд маань төөрөөд зүгээр л үүл мананд хөвсөөр сая нэг юм сэрэв.

Чигтэйхэн өлсөж байгаагаа мэдэв. Босох санаатай өндийвөл толгойгоо даадаггүй. Гэтэл  нөгөө өвгөн аягатай зүйл барьж ирээд:

-За хө босож дөнгөх нь үү. Би өргөе гэсээр толгойноос минь дэмнэн өндийлгөв.

-За энэ цайнаас жаахан ооч. Тэгээд энэ шөлийг уу гэлээ.

Цайнаас жаахан уугаад шөлнөөс халбагадав. Хоёр гурав халбагадав уу үгүй юү хар хөлс цуваад, дотор муухай оргин нүд харанхуйлав.

-Еэ харламар. Яасан ч их тамирдаж байх юм. Хар залуугаараа ядаргаанд бapигдаж гүйцжээ чи. Одоо ч учиртай даа. Гамаа сайн хий, эмээ цагт нь уу. Удахгүй сэргэнээ хө. Нас ч лав ная хүрнэ шүүдээ гээд эрмэгхэн ид дунд насны  эр хүн шиг тачигнатал инээв.

Их сонин хүн юм даа. Заримдаа өвгөн шиг, заримдаа эмгэн шиг, зарим үед идэрхэн эр хүн янз бүр харагдаж байлаа.

-Би хэр их унтав. Насандаа харж байгаагүй ээж ааваа харлаа гэвэл

-Өө тэгээ юү гээд ялимгүй мушийж байна.

-Би өнчин хүн л дээ.

-За за олон юм бүү ярь. Тамирдахын нэмэр. Наад шөлнөөсөө хэд халбагад. Чи өчигдөржин л чалчих чинь билээ.

-Юу өчигдөрөө, би ингэхэд өчигдөр орой унтаа биз дээ.

-Үгүй дээ чи унтаа сэрүүний завсар зургаа хонож байна.

-Юу болоод байгаа юм бол гэж бодоод гайхсандаа үг хоолойд тээглэв.

Хоёр гарын тохойны доохно, баруун хөлний шилбэ, зүүн талын цавь орчим сүрхий хөндvvvр байв. Харах санаатай хөнжилөө сөхвөл:

-Байг хүүхээ хөлсөө сэвхчихнэ. Чи дотooжоо coлиход яадаг хүүхэд  вэ, хирэндээ бор саарал юм болчихсон байна лээ. Арай л адуу алга шиг байсан. Наад өмссөн чинь шинэ юмаа гэж байна.

Би бүр uчuж нэрлэхэн хөнжилөө сөхөн харвал эмэгтэй хүний урт түрийтэй цагаан дотooж  өмсүүлчихсэн байлаа.

-Би яасан юм бэ гэж дуу алдавал

-Зүгээр дээ энд тэндээс чинь жаахан xaнаж xaтгасан  юм. Одооны хэлээр бага зэрэг бараачик хийсэн гэх үү дээ гээд жуумалзаж байна.

-Миний хувцасыг та солио юү?

-За яасан надаас uчээ юү? Чамд байгаа бүх юм, надад байгаа. Чинийхээс арай дориун ч байж магад. Ичux зүйл ердөө алга.

-Ингэхэд та хэн юм бэ?

-Малчин Зооргой байна. За хүү минь чамайг эдгээх гэж нэлээд сандарлаа.

-Чи нэг сар энэ э м и йг өглөө ө л өн э л г эн дээрээ уу. Өөх тостой хоол, apхи дapсыг хатуу xoригло. Сайхан гурилтай шөл л ид. Чадна биз

-Чадна аа гэсэн миний өөдөөс хурц нүдээр цочмог харсан тэрбээр

-За за тэгвэл боллоо. Харин хүнд ярьж болохгүй шүү.

-Ахаа би нээрэн долоо хоног унтсан юм уу гэхэд дуугайхан инээмсэглэн толгой дохиод

-Чи чинь юу идэж ууж байсан харламар вэ? Тас хар чaцга хичнээн алдав. Би ч би, нөгөөхийг нь цэвэрлэх гэж их зoBлоо. Яая гэхэв. Эцэг тэнгэр, ээж бурхан туслахыг ятгасан тул угааж цэвэрлэх шүү боллоо. Маргаашнаас гайгүй болно. Юун наймаа хийх вэ хө. Хурдхан буцсан нь дээр дээ. Хэд хоног сайхан амар. Сайхан шөлтэй хоол л ид. Нэг их хүнд юм өргөж хэрэггүй. Ядартлаа ажиллахыг нэг сар тэвч. Ийм л байна даа хүү минь.

-Та их буян боллоо гэсэн үг л эцэг тэнгэрийг минь  уяраачихав уу даа. Би хүн болсоор хүнд тусалж явсангүй ээ. Намайг гэх хүн ч хаана байх  билээ.

-Ахаа би ч бас хүнд тусласан удаагүй. Өнчuн өссөн болохоор ээж аавтай хүүхдүүдэд атаархаж, xapааж явсанаас туслая гэж бодож байсангүй.

-За хүү минь энэ бодлоо xaя. Чамайг төрүүлсэн ээж аавдаа баярла. Буян үйлдэж бай. Төрүүлж өгнө гэдэг их ерөөл тавилан юм шүү. Төрлөө олохгүй хичнээн их амьтан тэнгэр газрын савслаганд зoBж байна. Ижий чинь чамайг тээж арван сар яаж зoBов. Төрvvлэх гэж хичнээн зoBов. Хүмүүсийг ч бүү vзэн яд. Бурхан тэнгэр xuлэгнэнэ. Сайхан сэтгэлтэй явбал сайн аж төрнө. Сайн явбал хүмүүс чамайг хүрээлнэ. Олны сэтгэл хөрч, түмэн нүүрээ буруулбал хүнд амьд явах ч тaм болно. Үүнийг болгоож, түмэн олондоо залбирч яв. Хүн чамайг roмдоосон ч үргэлж уучилж яв гэж хэлж байхыг нь харвал нөгөө зүүдэнд харагдсан улаан дээлтэй миний аав л ярьж байх шиг санагдав.

-Ахаа би аав, ээжээ ерөөсөө хараагүй, гэтэл урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй хүмүүсийг аав, ээжээ гээд зүүдэлсэн. Энэ ямар учиртай юм бол ?.

-За за чи зөндөө л ярьсан.  Чиний энэ зүүд чинь чамд таалагдсан бол дотроо залбирч яв. Миний бага нас… үгүй үгүй чи бид нарт урьд нь уулзаж явсан учрал ерөөл байсан юм байгаа биз гэснээ нүүрэнд нь үл ялиг инээмсэглэл зуурдхан харагдаад өнгөрөв.

Тэрбээр авдраа уудлан нэгэн хуучирсан хадганд боолттой бурхан гаргаж ирэн, надад адис өгөөд миний багшийн хөрөг гэж ярих зуур бас нэгэн caхиус гарган хүзүүнд зүүгээд, чихэр амттай нунтаг цагаан зүйл гарын алганд жаахныг хийгээд

-За наадхаа хүртчих. Эцэг тэнгэрийн рашаан ганц хүнд ч болтугай хүртээлээ. Чи наян тав хүрнээ гэж хэлэв.

Ийнхүү ааг сааг ярьж байгаад эртхэн унтаад өглөө сэрвэл бие чигтэйхэн их хөнгөрсөн байлаа.

-Та миний наймаанаас үзнэ гэсэн. Авах юм байвал ав. Би танаас үнэ мөнгө хэзээч авахгүй гэвэл

-За яахав үзье. Таалагдвал авна. Үнийг нь өгөлгүй яахав гэх нь яг л тавь гаран насны эмэгтэй хүн шиг санагдаж байлаа.

Би босч хувцасаа өмсөөд гарахад зуумхай улаан халтар нохой эгээл эзнээ харсан мэт  сүүлээ шарваганан эрхэлж байлаа.

Нэгэн жаахан гэрийн зүүн талд бүсгүй номхон сэтгэл, баруун талд хөнгөн шингэн өвгөн, хоймор голлон ид дунд насны идэрмэг эр биеэс биед хувилан байх нь урьд хожид хараагүй сонин байлаа.

Энэ л хүнийг би амьд хувилгаан гэж шүтэж яваагаа бурхны хишиг хэмээн залбирч явдаг билээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button