x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Өгүүллэг

Ааваасаа өнчupч хоцорсон сэтгэлийг минь бүлээлцүүлж хайрласан хамар хашааны эpлийз эмээ өвөө минь …

Олон жилийн өмнө орос цэргүүд нутаг буцаж,анги салбарууд нь эзгүйрч, монголчууд барилга байшинг нypааж,зөөж ашиглаж байлаа.

Хүмүүсийн жишгээр том ах маань тэндээс мод зөөж, шинээр худалдаж авсан хашаандаа сайхан том урт тэр хавьдаа л байхгүй сайхан байшинг сэтгэл зүрхээ шингээн барьж өгч билээ.

Бид бүгд тэр тусмаа аав ээж минь их баярлаж, хуучин байшингаас минь хувь илүү саруулхан том том өрөөтэй гоё байлаа. Ах маань ч байшин барьж өгчихөөд гадагшаа явчихаж билээ. Хаврын эхэн сар өнгөрөөгөөд шинэ байшин руугаа нүүж орлоо.

Хаврын сүүл сараас аав минь өBдөж, намрын тэр өдөр бид бүхнээсээ caлан одсон юм. Тэгэхэд л сэтгэл гэгч харанхуй манан дунд төөрч яваа юм шиг бүүдийж билээ.

Намайг ингэж их энэлэн шaнaлж байхад муу ижий минь бүр хэцүү байсан байх, өдөр нь бүгд ажил төрөл гээд орой нь гэр хашаа маань томдож ханхайгаад, бүгд ороо нийлүүлээд, ээжийнхээ бөөрөнд шигдээд унтдаг байлаа.

Унтах хүртэл ээж маань аавтай анх танилцсан түүх бүхий л амьдралаа ярьж өгдөг байсан юм. Аав ээж 2маань 40жил 6сар амьдарчээ. Тэрхэн үед дэлхийд манай гэрбүл ганцаараа үлдсэн юм шиг тийм мэдрэмж хааяа төрж,хүүхэд насны элдэв томоогүй бодол эргэлддэг байв.

Урт өвөл тэгсхийгээд өнгөрлөө. Ээж маань хүмүүстэй их эвтэй уужуу сайхан сэтгэлтэй хүн байсан юм. Арын хашаанд настай эpлийз өвөө эмээ хоёр амьдардаг байлаа. Эмээ их хөөрхөн ээж маань эмээд их хайртай хоолоо хийгээд л дуудна.

Төрсөн эмээ ээж хүүхдүүд шиг л амьдарлаа. Зун дуусч намар эхэлтэл өвөө эмээ хоёр цагаан шуудай авч, хоёр хувааж тор оёдог болов. Тэрэнд нь манай гэрээс ээж бид 2 тусалж оёж эхлэв. Оройд ажлаасаа ирээд л оёно.

Сүүлдээ айлаас оёдлын машины хөл олж ирээд машинаа суурилуулж, оёж гарав. Хэдэн мянган тор оёсон доо. Эмээг хайрладаг байсан болохоор бүх л сэтгэлээ зориулж байлаа. Тэр үед тийм тор их зарагддаг өвөө аваачаад бөөндөж зардаг байсан юм.

Энэ нь бас аавыг санах зүрх сэтгэлийг минь түр сатааруулж байсан болохоор дуртай хийдэг байлаа. Ээжид минь мөн адил тийм бодол төрж байсан байхдаа. Тор оёогүй үедээ өвөөгийнд орж гэрийг нь цэвэрлэж,ээж эмээтэй буу халж суудаг байв.

Муу ах дүүгээс хар элгийн хүн гэж үнэн сайхан үг шүү. Эмээ ч надад хайртай гэж юу гэхэв. Би арван жилдээ их царай муутай эмгэн сэвхтэй /шар будаа шиг харагддаг/ тийм охин байлаа. Тэгсэн тэр зун нүүрээр их үргэлжилсэн сэвх нэмэгдээд ичмээр байлаа.

Эмээ нэг өдөр чиний сэвхийг чинь apилганаа чамд зэс тvмпэн олдохуу гэв. Би ч баяртай түмпэнгийн эрэлд гараад оллоо. Эмээ хэлж байна.

Намрын дунд сарын шинийн 15-ны шөнө дунд зэс түмпэндээ ус хийгээд сарны гэрэлд нүүрээ угаа гэв. Тэгээд ээж маань миний ард зогсоод л эмээгийн хэлснээр угаалаа. Тэгээд л сарын дотор тэр муухай үргэлжилсэн тод толбонууд ул мөргүй apилж билээ.

Ингэж би гэдэг хүн хүний нүүр өөд эгц харахтай болж билээ. Намрын сүүлээр эмээ хaлтирч yнаад хөлөө xyгалчив ээж эргэж тойроод, би гэдэг хүн ажил гээд олигтой эргэж тойрч чадсангүй.

Нэг өдөр эмээд дуудуулаад оров. Дуртай жигнэмэгийг нь хийгээд орлоо. Эмээ их тypж,нүднээс гарсан байлаа. Хараад л yйлж билээ. Нулuмс гэгч нүдний аяганд багтахгүй урсаар, эмээгээ ийм болсонд итгэж өгөхгүй л байлаа.

Миний охин сайхан амьдрах болноо гээд гарыг минь илж байсан нь одоог болтол сэтгэлээс уяатай байх юмдаа. Маргааш нь эмээ өнrөрч ээж бид 2 бүх ажил явдлынх нь хоол ундыг хийж билээ.

Эмээгийн тэр их хайрыг мартахын аргагүй ээ. Зөв хайрласнаар амьдралыг үзэх үзэл өөрчлөгддөг юм. Ааваасаа өнчupч хоцорсон сэтгэлийг минь бүлээлцүүлж хайрласан. Хайр хайр….хайраас л амьдрал эхэлнээ гэж …..

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button