Өгүүллэг

Эхнэрийнх нь нүдэнд нулимс цийлэгнэж би эцэг эхдээ ингэж хандаж чадахгүй хэмээн шивнээд хаалгаа нээж

Хуримынхаа анхны өдөр эхнэр нөхөр хоёр хэнд ч хаалгаа тайлж өгөхгүй хэмээн тохиролцжээ. Тэр өдөр нь нөхрийн эцэг эх тэдэнтэй уулзахаар ирэхэд тэд хаалганыхаа ард зогсож байлаа!!

Эхнэр нөхөр хоёр бие бие рүүгээ харан нөхөр нь хаалгаа тайлахыг хүссэн боловч. Тэд нэгэнт тохиролцсон тул нээж өгөлгүй эцэг эхээ явуулжээ!!!

Удалгүй тэр өдөр нь эхнэрийн эцэг эх ирэхэд тэд мөн л хаалганыхаа дэргэд бие биерүүгээ харан бид тохиролцсон гэж зогсоно. Гэтэл эхнэрийнх нь нүдэнд нулимс цийлэгнэж би эцэг эхдээ ингэж хандаж чадахгүй хэмээн шивнээд хаалгаа нээж өгчээ !!!

Нөхөр нь юу ч хэлсэнгүй цаг хугацаа өнгөрч тэд 4-н хүүтэй болж 5-дах нь охин үр мэндэлжээ. Нөхөр нь шинэ төрсөн охиндоо зориулж маш том баяр хийхээр төлөвлөж хүн бүрийг урив.

Баяр дууссны дараа эхнэр нь түүнээс өмнөх хүүхдүүдээ төрөхөд хийгээгүй байж яагаад энэ удаад ийм том баяр хийсэн шалтгааныг нь асуухад

-нөхөр нь Учир нь тэр бидэнд хаалга нээж өгөх ганц үр минь шүү дээ гэж хариулжээ

”Инээмсэглэл” сургамжит өгүүллэг

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ.

Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ.

Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж vxэхээс аварчээ. Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.

Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч тvймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч гaлын aюулаас аварчээ.

ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button