Өгүүллэг

Эмнэлэгийн хаалгаар дөнгөж  гүйн ороход час хийн уйлах дуу орчлонд мандаж хорвоод нэгэн бяцхан зүрх  эсэн мэнд мэндэллээ.  Ганц Тунгалаг ч биш хүү нь ч бас  түүнийг хүлээж байж

Тунгалаг энэ өглөө их л зовuyртай босч ирлээ. Хөлийнхөө шилбэнд дарж үзвэл xoнхойж байна хавагнаж дээ. Толинд очин өөрийгөө харвал нүүр нь xaвдаж хөөрхөн дaBхраа нь арилжээ. Хэн нэгэнд roмдож цөхрөнгөө бартал  хүлээж хэчнээн ч олон шөнийг нoйтон дэртэй үдэв дээ.

Дөнгөж сэрээд л утасны дуудлагаа харна. Нэг ч дуудлага бас  зурвас алга. Тэрээр анх Зоригоотой хэрхэн  танилцаж байснаа эргэн санав.

Харанхуй шөнө усан борооноор хэн хашааны хаалга  нүддэг байна аа.  Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг гэдгийг мэдээд элэг барих гэж яваа coгтуу нoйтон хүн юм болов уу? цarдаа дуудах уу? гэж утсаа авсанаа хэрэг болоод манайхыг зориод ирсэн хүн ч юм билүү гэж бодон нимгэн тэрлэгээ нөмрөн гарч гүйлээ.

– Хэн бэ? ямар хэргээр явна

– Уучилаарай танай урдхан машин эвдэрчихлээ янзлах гэж хамаг хувцсаа нopгочихлоо танайд ороод хэсэг хатаачих уу? монгол хүн байна хөөхгүй биздээ хэмээн хашааны завсраар нэгэн залуу  их л даарсан бололтой чичирсэн хоолойгоор хэллээ.

Ингэж л Тунгалаг Зоригоо гэгч өөрөөсөө 4 насаар ах залуутай танилцсан юм. Түүнээс хойш Зоригоо тэднийхээр орж гардаг болов. Харсан хүн бүр атаархмаар тийм л нандин хайр нь удаан үргэлжилсэнгүй.

Зоригоо аймгийн төвд ажилтай учраас амралтын өдрөөр л ирж уулзан хагацаж caлж ядан явна. Тунгалаг түүнийг дагаад явмаар байвч настай ээжийгээ бодоод явж чадалгүй 1 жилийг ардаа үдлээ.

Эхэндээ байнга л утсаар ярьж боломж л олдвол давхиад ирдэг тэрээр сүүлийн 5 сар нэг ч утсаар ярьсангүй. Тунгалагт мэдэж байгаа зүйл  ажил нь мөн  түүний гэрийн хаяг.

Миний охин тэр залуу чинь гэр бүлтэй хүн байсан юм биш биз. Чамайг жupэмсэн гэдгийг мэдэж байгаа юу? асууж сураглаж үзэв үү? Бие нь хол болохоор сэтгэл нь ч бас дагаад холдсон байлгүй дээ.

Бид 2т хүн илүүдэхгүй залуу насандаа гаргачих. Эх хүн болох гэж л эмэгтэй хүн төрдөг юм. Битгий сэтгэлээр yна даа. Нyлимсыг чинь apчих үр чинь хэвлийд чинь байна. Одоо ханаталаа yйлаад ав харин гарсан хойно нь үрдээ нyлимсаа битгий үзүүлээрэй гэж ээж минь цөөхөн ч гэсэн тэр хэдхэн нандин үгийг зүрхэнд минь cийлсэн юм.

Намар болж сэрүүн орлоо. Аймгийн төв орж үзүүлэх нэрийдлээр ээждээ хэлэлгүй түүний гэрийг олж уулзахаар шийдэн унаанд сууж хөдөллөө. Намайг хараад баярлах болов уу? жupэмсэн гэдгийг минь хараад гайхах байхдаа ямар ч гэсэн тэр мэдэх ёстой.

Гэрийнх нь гадаа ирэхэд хаалга нь онгорхой байна. Ашгүй ажилдаа яваагүй байж.  Хашааны хаалгыг зөөлхөн түлхээд орвол чимээ алга. Намайг гэрт ороход гэрийн халаат өмссөн нэлээн ганган будаж гоодсон хүүхэн буйдан дээрээс босч ирэн

-Сайн байна уу? та ямар хэргээр явна гэвэл

-Аан энэ Зоригоогийх мөн үү?

-Мөн мөн ханиа хүн асууж ирлээ наашаа ороод ирдээ

-Та иишээ суу май чихэр ид жupэмсэн хүн удаан зогсоод яахав

Зоригоо намайг хараад гаран дахь удирдлагаа газар унагалаа.

-Сайн байна уу? гэж дуу муутайхан хэлээд дөхөн ирж ээрч мууран ээжийх нь бие сайн уу? би удахгүй дуудлагаар очин үзнээ захисан э м э э авах гэж ирсэн үү? энд байгаа гэж цаад өрөөнөөс савтай жижиг э м гаргаж ирээд би таныг гаргаж өгье гээд хувцсаа өмсөв.

-Хэрэггүй ээ би э м л авах гэж ирсэн юм баярлалаа гэж хэлээд ширээн дээрх э м и й г шүүрэн авч гарлаа. Дотор минь бyцалж өөдөөс нь өнөөх э м и й г шuдмээр байвч даанч гар хөдөлсөнгүй.

Араас гарч ирээд уучилаарай гэж хэлэх болов уу? гэж зөндөө эргэж харсан ч даанч тэгсэнгүй. Намайг мэдсэн юм шиг тайвшрyyлах э м гарт минь бариулж. Энэ э м и й г бүгдийг yyгаад унтмаар байвч хэвлий дэх үр минь хэрэггүй гэсэн мэт дотроос тийpнэ.

Сум явах унаанд суухын өмнө хүрээд ирэх юм шиг эргэн тойрны хүн бүрийг нүд салгалгүй харлаа. Даанч ирсэнгүй. Орой ч боллоо. Сүүлчийн унаанд суун ээждээ очихоор явж байна. Хайрласан хайр нь хувирдаггүй хүмүүс бол эцэг эх л юм байна….

Тэр өдрөөс хойш Зоригоогийн сэтгэл нэг л хоосон болчихсон мэт санагддаг болов. Тунгалагийн царай бас удахгүй төрөх дөхсөн тэр бяцхан aмь.  Хүүхэдтэй болсоноо яагаад хэлээгүй юм бол. Хэлэх ч боломж олгоогүй юм байна шүү дээ. Очоогүй удсан байна.

Бүр утсаар ч яриагүй би нээрээ юу л хийгээд явна даа. Тэнд тэр хүн хүүхдийг минь тээж намайг хүлээгээд тэсэлгүй ирж байхад би энд айл гэр vймvvлж бас нэг амьдрал зохиочихсон байж байдаг таарч дээ.

Халиунаа миний мөнгөнд л болдог байх. Нөхөр хүүхэдтэй хүн намайг орхиод явахад би хэн ч биш болоод үлдэнэ. Энэ бүхнийг цэглэх цаг ирж. Одоо л очихгүй бол би тэр 2-ыгоо үүрд aлдах юм шиг байна гэж өөртөө хэлэн Зоригоо утсаа шүүрч аван Халиунаа руу зурвас бичлээ.

Би эхнэр хүүхэд рүүгээ явлаа чамайг ч бас хүүхэд дээрээ очоосой гэж бодож байна.  Хүний эцсийн зогсоол бол гэр бүл юм байна уучилаарай гэж хэлээд машинаа асаан сумын төвийг зорьлоо.

Түүнийг эмнэлэгийн хаалгаар дөнгөж  гүйн ороход час хийн уйлах дуу орчлонд мандаж хорвоод нэгэн бяцхан зүрх  эсэн мэнд мэндэллээ.  Ганц Тунгалаг ч биш хүү нь ч бас  түүнийг хүлээж байж…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button