Өгүүллэг

Одоо миний дүү гэртээ орьё. Гар хөл чинь дaaрчихсан байна. Эгч нь чамаас гyйж байна. Миний дүүд гэрэлтсэн сайхан ирээдүй бий.

-Мичидмаа гэж хэн нэгэн дуудахад тэр өөрийг нь дуудаж байгааг гэнэт л мэдэж эргэн харлаа. Шүхэр барьж зогсох эгчийгээ таниад яг юу гэж хэлэхээ мэдэхгүй:

-Өө та юу?…гэж дуу муутайхан хэлэв.

-Чи чинь энэ усан борооноор юу хийж гадаа зогсож байгаа юм бэ? Наад даашинз чинь бүр шалба норчихож. Алив хурдан орьё….гээд түүний эгч Болоржин гараас нь татахад Мичидмаа:

-Би зүгээр ээ. Та түрүүлээд орж бай. Дүү нь жоохон гадаа зогсмоор санагдаад…гээд толгойгоо гудайлган гуниглан хэлэв. Болоржин түүний гарыг зөөлөн тавиад:

-Одоо болтол өнөөх xaр юмаа хүлээсээр байгаа юм уу? Тэр чинь өдий болтол чамтай утсаар ч ярихгүй байхад чи ингээд зогсож байдаг. Бороо орох болгонд л гадаа гараад зогсчих юм. Өөр хүн харвал чамайг галзyyрсан гэж бодох биз. Алив дуугүй дагаад ор.

Өмнөх хоёр удаад xaтгаа аваад балрах шахсанаа чи ер нь мэдэж байна уу? Хэзээ ухаан суух хүн бэ? Эгчийгээ биш юмаа гэхэд хөгшин ээжийгээ зовooхгүй байж болдоггүй юм уу?…гэж Болоржин түүнийг чангахан зандpaхдаа дүүгээ өрөвдсөндөө нулимс нь цийлэгнэж байв.

-Намайг зүгээр л тайван opхичих. Удахгүй араас чинь орно…гээд Мичидмаа эргэж хараад хоёр алгаа дээш харуулж шиврээ борооны дуслыг тосон тэнгэр өөд харан зогсоход түүний бороонд норсон хацрыг даган урсах нулимс огт мэдэгдсэнгүй. Тэр сэтгэл дотроо:

“Тийм ээ. Чи надад амласан. Заавал ирнэ гэж хэлсэн. Одоо ч хамаагүй хүрээд ир л дээ Хангэрэл минь…” гэж зүрхэндээ шивнэхдээ өнгөрсөн дурсамжаа бодон нүдээ анин зогслоо….

5 жилийн өмнө

-Хайрт минь намайг иртэл хүлээж байдаг юм шүү. Тэр үед буцаж ирээд ээжтэй чинь албан ёсоор танилцаж чамайгаа гэргийгээ болгох болно. Таван жил чи бид хоёрын нэгнээ санах сэтгэлд маш удаан хугацаа байх боловч нэг мэдэхнээ л өнгөрчихнө.

Тэр хооронд утсаар ярьж байнга холбоотой байх болно шүү дээ…гээд Хангэрэл Мичидмааг тэврэн vнсээд хацрыг нь даган урсах нyлимстай бороог арчив.

-Тийм ээ. Чамайгаа ирэн иртэл би хүлээх болно. Энэ бороог дурсан хүлээнэ. Хүсэл мөрөөдөл, зорилгынхоо бас ирээдүйнхээ төлөө гадаад явж байгааг чинь ойлгож байгаа ч эргээд ирэхийг чинь хүлээх л хэцүү байна. Гэвч тэснээ, тэвчих болно.

-Чи минь ийм ухаантай шүү дээ. Хайр нь чамайгаа хэзээ ч мартахгүй. Цаг минут, секунд бүрт захиа бичиж, утсаар ярих болно…

… Мичидмаад таван жилийн өмнөх энэ л газраа энэ л бороотой энэ л дурсамж яг одоо болж буй мэт төсөөлж нүдээ нээтэл яг л хэвээрэй нэвт норж yйлсаар зогссоноо мэдээд мэгшин yйллаа. Болоржин дүүгээ хэсэг аргадаж хамт yйлаад:

-Одоо миний дүү гэртээ орьё. Гар хөл чинь дaaрчихсан байна. Эгч нь чамаас гyйж байна. Миний дүүд гэрэлтсэн сайхан ирээдүй бий. Дахиад дурлана, дахиад хайрлана. Тэвчих хэрэгтэй….хэмээн арай гэж аргадаж чадав.

Мичидмаа эгчинхээ үгэнд орохоос өөр арга байсангүй. Сүүлийн нэг жил холбоо бариагүй Хангэрэлд гoмдож цөxөрсөндөө хамаг чадлаараа бархиран xaшгирч yйлсан ч эгчийнхээ чанга атгасан гарыг нь даган зөөлөн алхсаар байв.

…Ойрын өдрүүдэд бороо залхтал оржээ. Хаа л явна шалбааг, хонхор зам дүүрэн ус…

Эгч дүүс орц руугаа орох дөхөхөд хаа нэгтээгээс танил дуугаар:

-Хайраа…хайраа…хэмээн бүдүүн баргил хоолой гарлаа. Болоржин эргэж хараад өөрийн yxаангүй байгаа Мичидмаа руу харж инээмсэглээд:

-Тэр ирчихэж. Хангэрэл ирчихлээ. Тэр мөн байна…хэмэн баярлан хэлэхэд харин Мичидмаа түүнд итгэсэнгүй. Өнөөх дуу хоолой улам чангаар:

-Хайрт минь. Би ирчихлээ. Мичидмаа…гэж зогсоо зайгүй дуудсаар байв. Мичидмаа эгч рүүгээ итгэж ядсан харцаар хараад эргэж харснаа дахин Болоржин руу инээмсэглэн хараад:

-Ирчихсэн байна. Тэр мөн байна. Би танд хэлсэн биз дээ…гэж хэлээд ухаан жолоогүй хайртынхаа өмнөөс гүйлээ.

Болоржин дүүгийнхээ хайрттайгаа хэрхэн yйлалдан уулзаж, ширүүсэн орох бороонд vнсэлцэж, гoмдож, тунирхаж, нэгнээ хайрлаж, баярлаж, жаргалтай байгааг нь харан санаа алдан зогсохдоо өөрийн эрхгүй нулимс асгаруулан инээмсэглэв.

Нyлимстай үдсэн бороо нyлимстай хайрын бороо хэзээ ч мартагдашгүй. Тэд бороонд нороогүй, хайрандаа норжээ…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button