Өгүүллэг

Нас минь ч бас дөнгөж талдаа ороод 40 нилээн хол гарч явна. Одоо яагаад дурлаж болохгүй гэж…Би дахиад хүүхэдтэй болж чадна, яагаад чадахгүй гэж…

Үүр цайх дөхөж байгаа бололтой, цонхны цаанаас сиймгэр бүдэг гэгээ тодорч, шөнө дундын үед юунаас ч юм цoчин гэнэт сэрчихээд буцаж унтах гээд ч хичнээн нааш цааш эргэж хөрвөөж ядсаар байтал нойр бүүр үргэж орхижээ.

Нараа сүүлийн жилүүдэд яагаад нойргүйдээд байгаа шалтгаанаа олох гэж чармайж тунгаах сөхөөгүй ажил гэр ажил гээд явсаар өнөөг хүрчээ. Угтаа бол ажилдаа ядраад нам унтах байтал сүүлийн хоёр гурван жилийн турш яг шөнө дундад тогтмол цаг мөчид сэрдэг учрыг гайхшран өөрөө ч үл мэднэ. Цаг харвал нөгөө л 03 цаг өнгөрч байх шиг

~Яагаад?! Дандаа хүн дуудсан юм шиг тогтмол сэрдэг юм бол…би ер нь хэн нэгэнд буруу юм огт хийгээгүй дээ, сонин юмаа гээд өнгөрсөн амьдралаа эхнээс нь дурсамж сөхөж бодол чилээж санахыг хичээв.

Тэртээх, хориод жилийн өмнө намрын сэрүү орсон цагаар найз бүсгүй Өнөрөөтэй хятад руу албан газарт бичгийн цаас нийлүүлэх шахаа хийх санаатай Замын үүдийн галт тэргэнд явж байгаад нэг зүг рүү аян замын дөрөө нийлж Насаа түүний найзтай анх танилцаж байсан дурсамж тодров.

Хоёр эмэгтэй хүн яаж даана гэж хагас тонн шахам цаас авчрах гээд ч явж байгаа юм, ёстой цэл залуу насны аагиар явж байсан бололтой. Бид хоёр хятадын хил гарчихаад 2 цагын дотор л бараагаа жин тан болгочихоод, ойр зуур гарч дэлгүүр хэсэж, хэсэж орой нар жаргахын алдад өрөөндөө буцаж ирэхэд нөгөө хоёр залуу маань зэргэлдээх өрөөнд бараагаа тэвхийтэл хураасан байх ажээ.

Маргааш өглөө эрт нутаг буцах, мөн үе тэнгийн залуус юм хойно хятад буудлын доор байх шөнийн kлубд сууж ганц, ганц хундага тогтоонгоо..тоолбол нас чацуу төөлбөл бие чацуу шахам 2 сайхан залуутай танилцаж зам нийлсний баяр, дээр нь нийслэлийн ой тохиосон өдөр байсныг ч хэлэх үү, жигтэйхэн дуу хуур болж нүүр хагарч билээ.

Бид хоёр ачаа бараандаа санаа зовох зүйлгүй, тэр хоёрын бараатай цуг ачаагаа дайгаад тээшинд өгсөн тул маргааш нь гар хоосон зүгээр шахам ажлаа амжуулчихаад бөөн баяр хөөр, инээд цалгиулсаар ирж билээ.

Нөгөө хоёр маань хоёулаа гэр бүлтэй овоо тохитой томоотой залуус байсан тул хааяадаа утсаар холбогдож аж амьдралаа ярьж хөөрч буу халдаг байв. Насаа нэг өдөр ярьж бие нь өBдсөн гэртээ хэвтэж байгаа, тapиа хийх хүнгүй яаралтай ирээд тapиа хийж өгөөч гээд залгав.

Би ч ажил тарчихсан, тэднийх ч манайхаас нээх их холгүй тул очиход тэднийд найз нь бололтой үл таних нэгэн залуу ирчихсэн хууч хөөрөн ярьж суулаа. Би ч орж мэнд мэдчихээд тapиаг нь хийчихээд бушуухан гэгч нь

~За би харьюу даа гэтэл Насаа найзтайгаа аминдаа танилцуулах гээд дуудсан бололтой дохио зангаагаар хальт чимээ өгч чихэнд шивгэнэв. Инээд ч хүрэх шиг, yyр ч хүрэх шиг, ичмээр ч юм шиг яах ч учраа үл олон тээнэглзээд сонин байдалд орчихов.

Хэсэг хугацааны дараа ярианы өнгө аяс арай гэж ая эв тохироо нь бүрдээд гайгүй болж билээ. Зуны дэлгэр өдөр байсан тул цаг эрт харуй бүрий болох болоогүй ч гэлээ эвтэйхэн явах шалтаг гаргаж явахаар өндийх агшинд нөгөө залуу маань зэрэгцээд босоод ирэх нь тэр!

Насаа ч ойлгосон уу яасан, найздаа хандаж чи Нарааг гэрт нь хүргээд өгөөрэй гээд хэлэх нь сонсогдов. Гэрээс нь хамт гарангаа явах зуур өнөөхөө нүдний барагцаагаар нэвт шувт ажлаа.

Өндөр 1,80 орчим ёстой дэмий гонзгой гэдэг шиг урт нарийхан хаанаа тогтож буй гэмээр болов чиг урт савхин хүрэм өмсчихсөн тул өндөр биеэрхүү харагдах нь нилээн сүр хувцасласан, хүзүүндээ цагаан ороолт унжуулсан цайруу царай нимгэвтэр уруул зэрэг чимээгүйхэн харц эсгэж ард урд гаран сандарч буй мэт мэдрэмж илт мэдэгдэх аж.

Ганц хоёр асуулт асуунгаа Насаатай багын найзууд олон жил нөхөрлөж байгаа,  манайх эндээс холгүйхэн гээд таг туг гээд чимээгүй болчихно.

~ Тэгснээ чи хаана ажилдаг вэ гэхэд?

~ … !

~ Утасны дугаараа өгч болох уу? гэж асуухад

~ Би яагаад ч юм, мөн л сонсоогүй мэт дүйвүүлээд өнгөрөөлөө.

Удалгүй автобусны буудал дээр ирэхэд надад нэрийн хуудас гаргаж

~ Би, нэг иймэрхүү ажил хийдэг юм. Хэрэг болбол залгаарай гэв.

~…Мхн

~ За баяртай, сайхан танилцлаа гээд салав.

Ашгүй автобус ч ирж би суулаа. Ер нь бол анхны сэтгэгдэлээр дүгнэхэд надад тааламжтай яах вэ, давгүй шүү гэсэн мэдрэмж төрсөн нь үнэн ч цаанаа нэг л нууцлаг битүү дүнсгэр хирнээ нэвт шувт харахгүй ч гэлээ бодлогширч хүрэнтсэн нүд хэн нэгнээс ичих мэт нүүр буруулсхийх нь сонин харагдах эгэл дүр төрх тодорно.

Гэртээ, ирчихээд яагаад ч юм түрүүний үйл явц юм л бол бодолд орж ирэх нь яалтай …

Хэд хоногийн дараа найз хүүхнийдээ гэрт нь очоод ярьж суутал утас дуугарав.

~ 991…гээд танихгүй дуудлага?!

Аваад, байна?  ~ Нараа юу?

~ Сайн байна уу? Би..нөгөө… Насаагийн найз байна гэх дуулдав.

~ Аа, гэж хариулахдаа зэрэг…зүрх гээч маань лүг, лүг…гээд хурдаа аван цохилох нь тэр…

~ Харилцуурт хүн байгаа байхгүй нь мэдэгдэхгүй чимээгүй болов.

~ За өөр сонин юутай…гэж асуухад

~ Чи маргааш завтай юу?

~ …

~ Уулзаж болох уу? гэв.

~ Би мэдэхгүй байна, ажил маань юу болох нуу…?!

~ Юу ч гэсэн маргааш залгаарай гээд утсаа салгаж орхилоо.

Гэтэл найз хүүхэн…

~ Хүүе ээ, чи минь хэнтэйгээ яриад байна даа ?!

~ Найз залуутай болчихсон юм уу? гээд асууж, шалгааж гарлаа

~ Үгүй ээ,  зүгээр таньдаг залуу…

Маргааш, угаасаа наадмийн өмнөх өдөр тул ажил тарчихвал надад юуных нь ажил байхав дээ гэсэн шүү юм бодоод амжлаа

Өглөө нь ажил дээрээ сууж байхад сэтгэл гэдэг гэгэлзээд дуу аялмаар ч юм шиг жигтэйхэн хөнгөн шингэн нүүрийн баясгалантай гэгч өдрийг өнгөрөөлөө.

Гэртээ ирчихээд өдрийн халуунд улайсан дүр төрхөө сэргээх гээд хүйтэн шүршүүрт орчихоод, юм идэх санаатай хөргөгч онгойлгох агшинд утас дуугарав. Юун түрүүн гүйж утсаа шүүрч авалгүй нилээн харзнаж хэдэн хором өнгөрөөв.

~ Дахиад хэзээ…дуугарах бол?! гэж хүлээтэл

~ Дуудлага ирэв бололтой. Дугаар нь мөн…

~ Аа, байна?

~ Ажил тарсан, гэртээ…

~ Хаана уулзах уу?

~ Чи өөрөө мэд, эсвэл манай гэрийн ойролцоо уулзах уу?

~ Энэ хавьд, за 19 цагт …гээд тохиров.

Дуудлага ч тасарлаа.

Анхны болзоо…байдаг, яанам бэ?

Хүүхэд шиг хөөрч догдлох залуу нас …

Хувь тавилан хэмээх үзэгдэлд өөрөө өөрийнхөө цоо шинэ дотоод ертөнцийн сонголтын өмнө зогсож буй мэт сэтгэл нэг л тайван уужуу хирнээ хөнгөн бүжгийн аялгуунд гэгэлзээд бүжмээр ч юм шиг явчихлаа.

Юутай ч болзоонд явах хүн сэтгэлээ төв барьж эхнээсээ хөнгөн шингэн хуумгай хандаж болохгүй шүү! хэмээн өөртөө сайн захиж санууллаа.

Гэрээс холгүй зам дагуу байх шил толь болсон авсаархан дизайнтай кафед ороод сууж байгаарай! гээд хэлчихсэн тул гэрээсээ яаралгүй гэгч нь гараад намс намсхан алхалсаар очлоо.

Тэр цонх руу харан сууж буй харагдлаа.

~ Сайн уу, сонин юутай?

~ Өө, нам жим

~ Чи юу уух вэ , халуун хүйтэн?

~ Кофе, хөнгөн зууш

~ За, албан ёсоор уулзсаных ганц хундага авч болох уу? Юу захиалах вэ?

~Аа, 100гр улаан дарс

~ За, өөртөө нэг пиво гэв.

Нас биед хүрсэн залуусд яриа юу мундах вэ, энд тэндхийн өөр зуур сонин ярьсаар орой 22цагийн үед гарч аажуухан алхалсаар байрныхаа гадаа жаал суулаа.

Энэ яриан дунд эхнэргүй, салчихсан, 2 сайхан хүүтэй ээж аавын хамт амьдардаг гэдгийг мэдэв.

Энэ хооронд би гэдэг хүн сэтгэл дотроо гэртээ оруулах уу?!  яах вэ, болих уу?!  гээд бөөн эргэлзэл тээнэгзэл хоёрт автаж байв. Нөгөөх чинь ер явах шинжгүй, бүрий болтол гадаа суугаад байдаг, за өдий 25 хүрсэн хүүхэн юм чинь?

Яг одоо л өөр өөрийнхөө  сэтгэл мэдрэмжээ мэдье хэмээгээд гэр лүүгээ дагуулаад орлоо.

Мэдээж, одоо бодоход анхны болзоо маань сэтгэл дүүрэн хэзээ ч мартагдашгүй байсан болохоор тэр хүнд сэтгэл зүрхээ нэг мөсөн тушаасан юм болов уу? Маргааш өглөө нь манай гэрийнхэн бүгд лагерь дээр  цуглараад хүрээд ир гэсэн тул би явахаар болж гарцгаалаа.

Тэр цагаас хойш байнгын холбоотой, уулзаж учрах цагтаа учирч, өөр өөрсдийнхөө замаар ажиллаж амьдарсаар нэг жилийн дараах зуны өдөр түүний найзуудын хамт салхинд хотоос гадагш амрах үед хоёулаа нэг тийшээ явчихаад ирье гэв.

Манай хүн зан характер битүү, дэл сул үг,  илүү дутуу маяггүй, юу бодож явдаг болоо гэмээр хаалттай орон зайд сэтгэл санаа нь түгжигдмэл төдийлэн нээлттэй бус байдаг болохоор янз бүрийн асуулт асууж шалгааж байгаагүй аж.

Хүн өөрт байхгүй тэс өөр зан араншинд өөрийн эрхгүй татагддаг бололтой. Хоёул ойролцоох амралт руу алхаж явахдаа урьд өмнө нь огт ярьж байгаагүй хувийн амьдралаа ярьж солонгост 5 жил ажиллаж амьдраад нутагтаа иртэл эхнэр нь өөр хүнтэй гэр бүл болсноор барахгүй хүүхэд гаргачихсан байсан юм, иймд эмэгтэй хүнд итгэхээ больсон цаашлаад дахин гэр бүл зохиох бодолгүй гэдгийг сонсоод сэтгэл гэдэг маш ихээр өBдөж гуниглал тээсэн түүнийгээ өрөвдөн хайлж, хайрлан уясаж билээ.

Ийнхүү нэг мэдсэн чинь бидэн хоёр нэг гэрт амьдардаг ч үгүй салдаг ч үгүй сайдаж муудаж явсаар нилээн хэдэн жилийн турш ирж очоод байсан ч тэр хүний ая эвийг харсаар л …байв.

Нэг өдөр би  жupэмсэн болсноо баяр хөөртэйгээр түүндээ хэлтэл нөгөөх маань хар цагаан юу ч хэлсэнгүй?! Түүнд roмдож баахан yйлж хайлав.

Хэд хоногийн дараа “чи надад хүүхдийг” минь гаргаад өгчих?!  Гэхдээ амьдрах боломжгүй гэж xaламцуу ярьж байна. Яг энэ мөчөөс амьдрал гэдэг утга учиргүй болж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу санагдаж гомдсон гомдол эс тайлагдаж нэгэн өдөр дуудаж би гаргахгүй ээ! Заавал авахуулна гээд анхны бөгөөд эцсийн  удаа ” ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ ” гэсэн хариулт өгч анхны жupэмслэлтээ таслахаар зөрөн байж э м н эл э г т хүргүүлж абopт хийлгэсний дараа холбоо ч барилгүй хэдэн сар боллоо.

Тэр цагаас хойш надад сайн эрчүүд байсан ч нүүр өгч сэтгэл нээлгүй зөвхөн хайртай хүнийхээ хүүхдийг гаргаж амьдрах хүсэл тээв ч үрийн тэнгэр надад гомдож ХУВЬ ТАВИЛАН  намайг шийтгэж гараасаа хөтлөх ҮР хайрлаагүй, ганц биеэр ажиллаж амьдарсаар өнөөг хүрсэн бөлгөө.

Хайр сэтгэл минь бүтэлгүйтэж  зүрх минь гүн гүнзгий шapхалж шөнө бүр нойргүйдэж шаналсан хүлээлтийн он жилүүдийн турш yйлсаар.. нyлимс гэдэг дуусдаг бололтой. Гэвч нэг л өдөр миний ухаан мөхөс явсан өдрүүдийн тэнэглэл дуусч тэр чинээгээр ухаарал сэpэл мэдрэмж сэргэж, сэтгэл зүрх аандаа тайвширч, амьдралын утга учрыг таньж, хүмүүний мөн чанар, хүн чанар гээд өөрөө өөрийнхөө дотоод ертөнцийг би цоо шинээр нээж чадсан юм.

Өөрөөр хэлбэл оюун санааны буюу сэтгэлийн хүч, ухамсрын өөрчлөлт шинэчлэлийн тэсрэлт хийж чадсан, мөн цаг наргүй өөрийгөө yйтгар гунигийн далайд дахин унагахгүй байхын тулд сэтгэл зүрхээ хатамжилж, зав зай өгөлгүй ухамсраа дайчилж ажиллаж байсны ачаар санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн юм.

Одоо цаашид юу хийхээ, хэрхэн амьдрах аргаа олсон, бас мөрөөдөл гэдэг хувь тавилангийн хаалга цаг үргэлж нээлттэй…

Миний амьдралын гунигт түүх буюу дурсамж болсон ХАЙР СЭТГЭЛДЭЭ ҮНЭНЧ байсаар түүнийгээ цөхрөлтгүй хүлээж амьдарсан 20 жилийн ХҮЛЭЭЛТ ийнхүү ХУВЬ ЗАЯАНЫ БЭЛЭГ болж ирсэн мэт санагдах ХУВЬ ТАВИЛАН гарт минь атгагдаж дахин хэн нэгнийг хайрлах орон зай үлдээгүй мэт байсан ЗҮРХ минь хэн нэгнийг хайрлахад бэлэн байгаа юм шиг мэдрэмж 100% сэргэсэн нь үнэхээр бодит үнэн юм.

Би гэдэг хүн өөрт оноогдсон амьдралынхаа 4/2 ыг замыг туулсан, одоо дахиад миний өмнө ИРЭЭДҮЙ буюу  4/2 замнал үлдсэн, АМЬДРАЛ минь дөнгөж эхэлж байна. Нас минь ч бас дөнгөж талдаа ороод 40 нилээн хол гарч явна.

Одоо яагаад дурлаж болохгүй гэж…Би дахиад хүүхэдтэй болж чадна, яагаад чадахгүй гэж…өөрөө өөртөө УРАМ ЗОРИГ өгч цаг ямагт хайртай хүнээ хэзээ ч vзэн ядаж байгаагүй минь эргээд надад сайн сайхан бүхний талархал болж ирсэн мэт итгэл үнэмшил өгөгдсөн санагдана.

ЭНЭ, МИНИЙ АМЬДРАЛАА ШИНЭЭР ЭХЛЭХ ХУВЬ ТАВИЛАН

… гэж бодсоор цаг руу харвал босох цаг хэдийнэ болчихжээ.

~ Өнгөрсөн амьдралаас минь үлдсэн надад гашуун дурсамж бол шөнө дундад яг тогтмол 03 цагт сэрдэг болсон зуршил энэ  бололтой гээд бодсоор босов.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button