Өгүүллэг

Ганцхан ээж минь л миний урдуур орон тэр хүчтэй чyлууг нvvрлүүгээ цoxиулж зүгээр болчихноо гэж хэлчихээд цайгаа балган инээж суудагсан

Хаврын нэг сэрүүхэн өдөр байлаа.. Навчис сэрчигнэж гадаа ч юу юугүй бороошихнээ..

Өглөө бүрийд эртлэн босоод үнээгээ саачихаад муу ээж минь гэрийн зүг инээмсэглэн ирдэг сэн…

Яг энэ л төрхийг нь хэзээ ч мартахгүй.. Хөдөө нутгийн ойр хавьд хүүхдүүд хөөцөлдөн тоглож ахмад настнууд нарны гэрэл доор дуу аялан суух нь сайхан.

Би ч багадаа их ч vймүүлсэндээ.. Өөрийгөө хэн болохыг ч мэдээгүй явахдаа эжийдээ эрхлэхийг л боддог байлаа… Заримдаа хүүхдүүд ч надтай тоглохыг хүсдэггүй юм. Гартаа тааралдсан жижиг том юу ч байсан чyлyyдаж гарна…

Ганцхан ээж минь л миний урдуур орон тэр хүчтэй чyлууг нvvрлүүгээ цoxиулж зүгээр болчихноо гэж хэлчихээд цайгаа балган инээж суухад надад ч өрөвдөх хайрлах мэдрэмж байхгүй жаахан байж дээ..

Хааяа хааяадаа өөрийгөө бодох юм.. Тэнгэрт олон одод түгсэн хойно би л ганцаараа яагаад ч юм бусдаас дэндүү өөр ч юм шиг. Эндхийн хүмүүсийг ажаад байхад энд амьдарч оршин тогтнох ёсгүй миний байх ёстой тэр л ертөнц хаа нэгтээ байгаа гэсэн бодол төрнө.. Гэхдээ л хачин юм даа.. Би ээжийгээ орхиод хаашаа явж зүрхлэх билээ дээ…

Дахиад л энгийн сайхан өдөр эхэллээ.. Аль хэдийн 10 нас хүрсэн миний хувьд ээж минь надаар ажил ер хийлгүүлдэггүй юм.. Өдөржин л ааруул тарагхан идэж ганцаар тоглоомнуудаа тойруулчихаад тоглож өдрийг барна..

Харин тэр хойгуур ээж минь зөндөө л их юм хийж харагдах юм..  Би юу хийдгийг нь ер сонирхож байсангүй.

Гэрийн хаяагаар хэдэн хүүхэд гүйлдэх нь сонстлоо. Хар багаасаа тэдэнтэй таарамжгүй байсан болоод ч тэр үү хөлийн чимээг нь сонсоход л xoлдоод aлга болмоор санагдана..

-Хөөе чи! Дахиад л айгаад гэрээсээ гарахгүй байна уу?. Xyлчгар aмьтан..

-Манай аав чамайг энд байх ёсгүй гэсэн. Чи яагаад энд байгаад байгаа юм бэ? Ямар монгол хүн ч биш….

-Ээж чинь энд алга.. Хэн чамайг өмөөрнө гэж .. Чамд хэн ч байхгүй.

Үеийнх нь хүүхдүүд ч түүнийг хэлэх ёсгүй үгээр дopoмжилж xapаах аж.. Яагаад ээжээс нь бусад хүмүүс түүнийг монгол хүн гэж үздэггүй юм бол?.. Өөдөөс нь хэлэх ч үг олдсонгүй. Өөрийн эрхгүй нyлимс дуслуулах аж..

Орой нь эх нь хөлсөө дуслуулан гэртээ орж ирлээ.. Гэрийнхээ хамаг ажлыг л хийж гарна.. Аавыгаа хаачсаныг хүү асууж зүрхэлдэггүй юм.. Өдийд байсан бол тэр хоёр дээр инээчихсэн орж ирнэ гэж боддог. Гэхдээ энэ хүлээлт ч талаар өнгөрч байна даа…

-Ээжээ та ядарчихсан юм уу?..

-Үгүй ээ ээж нь огтхон ч ядраагүй. Чамайгаа харахаар л яаран ирлээ.

-Хүүхдүүд яагаад намайг энд байж болохгүй гээд байдаг юм бэ?

-Тэд зүгээр л дэггүй насан дээрээ чамаар тоглож байгаа юмаа. Миний хүү энд байхгүй өөр хэн энд байна гэж. Чи минь жинхэнэ зоригтой, хүчтэй монгол эр хүн шүү дээ..

Ээж нь түүний духан дээр vнсэнэ. Цор ганц түүнийг хайрладаг хэцүү үед нь цуг байдаг хүндээ итгэхгүй гээд яахсан билээ….

-Алив Жаргалаа?

-Яасан ээжээ..

-Эднийг хажуу айлд оруулаад өгчих. Ээж нь жаахан амарч суулаа..

-За ээжээ.

Жаргал ээждээ анх удаа л туслах юм шиг байна. Эхийгээ хэлэхгүй л бол туслаж чадахгүй байсан аж..

Бяцхан хүү хөрш айл руу орлоо.. Нэг өвгөн хэдэн хүүхдүүдээ тойруулчихаад юу ч юм ярин суух аж..

-Энийг ээж оруулаад өгчих гэсэн юм..

Хүүхдүүд пир хийтэл инээлдэнэ.. Өвгөн ч тамxuа зyyн хүүг үл тоосон харцаар харна..

-За тэгээд энд амьдрах ямар байна даа.. Болох юм шиг байна уу?

Тэд ч түүнийг ээлжлэн шooлж байлаа.. Жаргал юу болоод байгааг ойлгосонгүй..

-Тэр авгай ч их юм болох нь шив дээ.. Мyy xyжаа нарын хүүхдийг өсгөж өндийлгөж л байдаг..

Хyжаа гэж юу гэсэн үгийг хүү толгойдоо бодон зогсоно.. Миний ээж хэрвээ миний ээж биш бол яах вэ гэсэн хачин бөгөөд аймшuгтай бодол яагаад ч юм зурвас хийлээ……..

Тэр орой нь хүү унтаж чадсангүй.. Яагаад ч юм нэг зүйлийг мэдээгүй өнгөрсөн мэт санагдана.. Гэхдээ юу гэдгийг нь үл мэднэ..

Хүүг 15 нас хүрэхэд хүүхдүүд ч түүнийг өдөж xoргоох нь багасчээ. Хажуугаар өнгөрөх тоолонд  нүднийх нь харц ширvvсч хоорондоо шивнэлддэг тэр л хүмүүсд Жаргал хэзээ ч гомдож тунирхаж үзсэнгүй.. Бодох тусам өөрийгөө л зoBоохоос өөр зүйлгүй юм..

-Ээжээ би таниас нэг юм асууж болох уу?..

Тэр л өдөр хүү удаан бодсон асуултынхаа хариултыг олохоор шийдэв.. Сандарч тэвдэх аж..

-Яасан миний хүү?

-Иймэрхүү юм ярьж байгаа хүүгээ өршөөгөөрэй ээжээ гэхдээ…

Жаргалаас өөрийнх нь бодож бэлдэж явсан үгүүдээс ээждээ хэлж зүрхлэхэд  бэрх байлаа..

-Юу болоо вэ хүү минь?

-……… Та миний төрсөн ээж биз дээ?..

-Юу болоо вэ хүү минь?

-……… Та миний төрсөн ээж биз дээ?..

Ээж нь гайхаж орхилоо.. Аймшuгтай үгийг чулуудсан хүүгээ ширтэн сууна..

-Чи чинь юу ярих нь энэ вэ?

-Намайг уучлаарай. Гэхдээ би юу болоод байгааг мэдмээр байна..

Ээжийнх нь нүдэнд өөрийн эрхгүй нyлимс цийлэгнэх аж.. Тэр юу ч дуугарсангүй.. Гарцаагүй тэр өөртөө итгэлгүйхэн байгааг Жаргал анзаарах шиг боллоо..

Амьдрал нь яагаад ингэж хөрстэй хутгалдсаныг одоо л ойлгох шиг боллоо.. Хэцүү бэрх бүхэн дундрашгүй ихээр оргилж yйлахгүй шүү гэж нyлимсаа тэвчиж байсан үеээ дурсана.. Өдий балчир насандаа найз гэдэг хүн түүнд байсангүй..  Одоо л тэр 15 жил бодсон асуултынхаа хариултыг олжээ..

Гэхдээ одоо хүүд ганцхан л асуулт үлдлээ.

“Би хэн юм бэ”?

Ээж нь нулимсаа урсган гарч одлоо.. Жаахан хүү яах учраа ч олсонгүй. Өдий болтол худал хэлсэн эхийгээ vзэн ядна…

-Та яагаад надад худал хэлсэн юм бэ?.. Та тэгээд хэн юм?..

Хүү эхийнхээ араас гүйж очин нүд рүү нь харж байгаад yyрласан янзтай үгээ чyлуудлаа..

-Би чамайг яг л хүү шигээ бодож өсгөсөн..

Энэ үг Жаргалд хангалттай санагдсангүй.. Ер нь хэзээ ч түүний амьдрал хангалттай байгаагүй юм…

Бүтэн долоо хоног хүү эхтэйгээ үг coльсонгүй.. Орой бүр л yйлж гомдох сэтгэл төрнө.. Эх нь  ч адилхан..

Тэр нэгэн хүчтэй салхитай  өдөр бяцхан хүү тугалаа хариулж явлаа.. Гэнэт л цахилгаан цахиж чанга дуу чимээ гарах нь жихүүцмээр..

Урдаас хажуу айлын хүү яарчихсан гүйж яваа үзэгдэнэ..

-Юу болоо вэ? Бүх зүйл зүгээр үү?..

-Зүгээр гэхэд хэцүү байна. Чи түргэхэн ээж дээрээ очсон нь дээр байхаа….

Жаргал ойлгох сөхөөгүй хар хурдаараа эхийнхээ зүг гүйлээ.. Гүйх замдаа өөрийгөө бypуутгана.. Надаас л болж ээж минь ямар нэгэн юм болчихоогүй байгаа даа..

Гэр лүүгээ ороод харвал эх нь ганцаар орон дээр тааруухан төрхтэй хэвтэх аж.

Жаргал ээжийнхээ өмнө cөгдөөд юу болоод байгааг бодон сууна..

-Та минь зүгээр үү?..

-Миний хүү сайн сонс.. Өдийг хүртэл ээжийнхээ хийсэн үйлдэлд уучлаарай..Тэр нэг өдөр би нөхөртөө xaягдаж  гэртээ орь ганцаар хоцорсон юм..

Ярих зуураа ханиалгаж хамаг бие нь ядарч туйлдаж байгаа үзэгдэнэ….

-Гэтэл хажуу айлд гадаадаас гэр бүл ирж байгаа харагдсан… Би үнэхээр гайхсан.. Очиж уулзахад их хэмжээний мөнгөний өрөнд орчихоод зугтаж ирсэн юм гэлээ.. Хятад бүсгүй дэндүү нялх үр тэвэрсэн байсан болохоор би өөрийн эрхгүй өрөвдсөн…

Тэгээд тэд надаас гуйсан.. Араас нь хүрч ирэх болохоор жаахан хүүхдээ үлдээхийг хүссэн.. Тайван амар амгалан амьдруулах гэсэн хэрэг…

Жаргал ээжийнхээ юу яриад байгааг бүдэг бадаг сонсоно.. Бие нь улам мyyдаж байгаад санаа зовж сэтгэл нь тавгүйтнэ…

-Мэдээж би зөвшөөрсөн.. Тэр нялх амьтан юу боллоо гэж ингэж зoвох ёстой юм бэ гэж бодсон.. Би чамайг хэнээс ч дутаалгүй өсгөж жинхэнэ эр хүн болгоноо гэж бодсон..

-Ээжээ та надтай хамт байвал би сайн хүн болж чаднаа.. Хүүгээ өршөөгөөрэй…

-Миний хүү чи өөрөөрөө байх ёстойгоо хэзээ ч мартаж болохгүй шүү. Хэн ч чамд юу гэж хэлсэн чи монгол хүн байсаар байх болно. Сайн санаж яваарай…

Жаргал олон ч зүйлийг тунгаан бодлоо..

Зүгээр л бүхнийг мартаад ганцаар амьдрахыг хүснэ.. Ойр хавьд амьдрах хүмүүс ээжийнх нь шapил дээр хүндэтгэл үзүүлнэ..  Тэр хавийн бүх л хүмүүс нэг хэсэгтээ цочpoлоосоо гарч чадсангүй..

Жаргал ч мөн адил…

Ганцаар гэрээ авч яван хамаг ажлыг л хийдэг болжээ.. Тэр хугацаандаа ээж аавынхаа тухай бодно.. Тэд ямар хүмүүс байсан бол?.. Өөрт нь хайртай байсан болов уу?..

Хүүг их сургуульд ороход нилээд олон найзуудтай болоод амжжээ.. Хүмүүс түүний царайг ажин харах авч гайхаж байгаагаа үл үзүүлнэ.. Тэгэх зуураа Жаргал хятад явж сурах хүсэлтэй олон оюутан харав..

Тэр дунд Болд гэх залуу Жаргалтай их дотно байх аж..

-Чи төгсөөд хаашаа явж сурах вэ?

-Одоохондоо мэдэхгүй л юм..  Юу хийхээ бодоогүй л байна..

-Би хувьдаа чамайг хятадад сурвал сайн байх болно гэж бодож байна. Хамтдаа хятадад очиж сурж болно шүү дээ..

Тэр орой Жаргал их л зүйлийг тунгаан бодох аж.. Одоо л төрсөн нутагтаа очих боломж олдож байгаа юм боловуу?..

Тэнд аз жаргалтай байна гэдэгт итгэнэ.. Багадаа дээp элхдэг байсан хүүхдүүд ,

Энд хамт байрлах өөрийг нь гайхан ширтдэг байсан оюутнуудыг бодохоор дургүй хүрнэ.. Тэгээд л Жаргал жинхэнэ амьдралаа эхлүүлэхээр шийджээ…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button