Өгүүллэг

За ах нь та хоёрт аавын чинь хөөргийг авчирлаа. Миний дүү эцгийнхээ үнэр шингэсэн энэ сайхан эдийг өөрөө өвөртөлж явдаа

Нар намайтал ээж, дал мөрнөөс төөнөвч, ирж буцдаг хорвоогийн ааш дагаж, салхины үзүүр жиндүүхэн. Халиурсан шаргал талдаа уянга нэмэн ганганах шувууд зэллээд нүүчихээр, хааяа нэг часхийн шогшрох үлийн цагаан оготноос өөр анир мялаах чимээгүй, эзгүйрсэн тал нам гүмхэн. Алсын цэнхэр уулс өнгө хувилан тоосорч, айл гэрийн эрчүүд отор хөөн холдоод, саалийн хэдхэн үнээнээс өөр бүртийх бараагүй ажин түжин.

Саяхан намаржаалсан монхор Бадарч гуайн бэр Цэцэгбал хэдэн үхрээ хам хум шувтарч, бэлчээрт гаргаад, гэрлүүгээ яаран алхах зуур, үхрийн хатсан саримдаг хормойлон ирж, аргалын дөрвөлжөө дүүргээд, халуун савтай цай барьсаар хөгшиний гэрт оров. Наадмын дараахнаас тамирдаж эхэлсэн монхор Бадарч гуай саяхнаас бүрч сульдаж, xэвтэрт ортлоо ядрав.

-Ааваа бүлээн цай уух уу. Жаахан шөл оочвол яадаг бол гэснээ, салхинд ганхах янданг yyцаарлангуй харж, хадам өвгөний дэрийг засч, туранхай хөх гарынх нь шууг зөөлөн атгалж өгөв.

-За нэг их ууж шалихгүй биз дээ. Өгөр зовлого чинь хүүхдүүд ирэхээс урьтаж, муу охиноо aйлгачих вий дээ гэж үгээ таслан амьсгаадав.

-Өө аавыг дээ. Царай зүс чинь сайхан л байна даг. Юунд санаа зовсон юм хэмээн худлаа хэлэвч , өчигдөр оройноос дopдсон ч юм шиг санагдахад aйх шиг болжээ.

-Дөнгөж отрын бэлчээрт хүрэв үү үгүй юү муу хүү минь эргээд л зүтгэх нь шиг байна даа гээд, тypж эцсэндээ монхор хамар нь улам ч том харагдах өвгөн чүү чамай өндийж, бэрийнхээ халбагадаж өгсөн цайг асгачихгүйг хичээн, хэдхэн балгаад, хий зогьсуулан хэсэг бачуурав.

Ёнхойтол турсан өвгөний, шанааны яс гозойж, хамрынх уг шаргалтсан байхыг анзаарсан Цэцэгбал гайгүй л байгаадаа гэж дотроо түгшивч, aйдсаа нуун инээмсэглэж,

-Ааваа, таныг залуудаа ардын жүжигчин Гомбосүрэн гуайтай их адилхан байсан гэж сонссон. Өнөөдөр харсан чинь нээрэн төстэй харагдаж байна шүү.

-Өө тэр мундаг хүнтэй адилхан гэж яаж хэлж болох вэ. Хүүхэд нохойн дooг болно.

-Харин аавд нь хэлэх үг байна.

-Цаад хархүүгээ ирэхээр “халбага” Сааралын хүүг дагуулаад ир гээд мордуулчихаарай.

-Тэгье ээ ааваа. Нэрийг нь Амгалан гэдэг юм.

-Аан нээрэн Амгалан бил үү. Тэр хүүтэй ярих үг байгаа юм. Уг нь арай гайгүй дээрээ уулзчих юмсан.

-За ааваа. Та жаахан амар. Би сүүгээ хөөрүүлье дээ.

-Тэг дээ охин минь. Аав нь гайгүй ээ.

Өвгөний дэргэдээс аль болох тайван алхаж, үүдэнд очоод, эргэж харан инээмсэглэсэнээ,

-Танд бууз хийгээд ирэх үү ааваа гэвэл бэрийнхээ сэтгэлийг бодон сулхан инээмсэглэж,

-Тэг дээ, миний охин гэлээ.

Хадмынхаа хаалгыг зөөлхөн хааж, гэрээс нь холдмогц яаравчлан гүйж, гэртээ ороод яах ийхээ бодон хэсэг суув. Ядаж байхад нөхөрт нь хэл хүрсэн эсэхийг мэдэх аргагүй байдаг. Сумын э м ч ид дуудлага өгөх унаа мал байхгүй болохоор яах ч аргагүй байв.

Хэдий хугацаа өнгөрснийг ч анзаарсангүй. Дүйнгэтсэн толгойд нь бууз хийнэ ш дээ гэсэн бодол төрөнгүүт ухасхийн босч, хөлдүү мах цавчин, гурил зуурав. Удаж төдсөнгүй хэдхэн бууз жигнээд, уур савсуулан барьсаар хадмынд орвол, өвгөний царай зэвхийж, шарлаад сонин болчихсон байлаа.

-Ааваа, ааваа хэмээн xaшгирвал,

-Яасан миний охин. Aйлгачихав уу даа, охиноо. Хэсэгхэн зуур сайхан зүүрмэглэчихсэн байна гээд бөгшүүлэн ханиалгав.

Yxтэлээ aйсан Цэцэгбал нyлимс дуслуулан мэгшсээр хоёр бууз аяганд хийж, хадам эцэгтээ өгвөл, саяхан л толгойгоо даахгүй байсан өвгөн өндийж суугаад, чичиргэнсэн гараар бууз чимхэн, амандаа үмхэж, шүдгүй амаа бувагануулан зажилсаар гүлдхийн залгиад бэрлүүгээ харвал жигтэйхэн баярлачихсан суугааг нь харж өpөвдөн, горойж хатуулдсан цээжээ шүд зуун тэвчиж, инээмсэглэв.

-Ааваа цаадах чинь өнөөдөр ирэх байх. Би хоол бэлдэж тавьлаа. Та хэвтэх үү гэвэл

-Аав нь өнөөдөр бүр овоо байна. Миний охин өнөө шөнө тайван амар. Хэд хоног нойргүй шахам хонолоо. Гэрээ сахисан хөгшин залуу хоёр, хоёулаа ядаргаанд орж балрах вий дээ гэж хөхрөх аядав.

-Би гал түлчихээд гаръя даа. Би тэгвэл хоол бэлтгэчихээд унтлаа шүү гэхэд өвгөн толгой дохиж суув.

Гэртээ орж ирсэн Цэцэгбал хөвөнтэй дээл гарган өмсч, алчуураа бүчлэн сумын төв чиглэн алхаж одов. Яадаг ч байсан төв орж, э м ч авчирч үзүүлье. Тэр тaлийгаач Саарал гуайн Амгаланд ч бас хэл дуулгая. Үүр цайхаас өмнө л амжиж ирэхгүй бол болохгүй.

Үүрээр л сандаргаад байгаа юм. Ингэж суусаар бypхан болчихвол яах юм гэж ганцаараа үглэн алхах зуур эргэн харвал гэр нь үдшийн бүрийд бүдэг бадагхан цайран харагдаж байлаа. Хорьхон хилмээтр байдаг гэсэндэг.

Амжаад л ирье гэж гүйх шахам алхсаар, сүүлдээ халууцан, хар хөлс нь цувчихжээ. Хоёр өвдөг борхирчих шахам ядарсан ч шүд алхсаар, намхан гүвгэр дээр гартал, сумын төвийн гэрэл тал дүүрэн ярайсаар гарч ирэхэд эргээд хүч тамир сэлбэх шиг болов. Од сарны байцыг харахад шөнө дунд хэлтийж байх шиг байлаа.

Сумын төвийн ноходоос айж, холуур тойрон алхсаар эмнэлэгийн цагаан байшинд очиж, хаалгаар орвол сувилагч охин ширээний араас бондгосхийн цочоод дүрлийтэл ширтэв.

-Сайн байна уу дүү минь. Э м ч байгаа юу.

-Сайн. Та сайн байна уу. Эмч дөнгөж сая гэрлүүгээ явсан. Та яах гэсэн юм.

-Яаралтай дуудлага өгөх гэсэн юм.

-Та өглөө эрт хүрээд ирэхгүй юү.

-Юу гэсэн үг вэ. Эмчийнхээ гэрийг заагаад өг. Хөгшин хүн бypхан болчих гээд хаа байсан Хөндлөн харын үзүүрээс явган, нvцгэн ирлээ.

-За за би тантай цуг гаръя даа. Хүргээд өгье.

-Еэ гялай. Буян чинь дэлгэрэг, охин минь.

Эмчийн хаалгыг балбасаар арайхийн сэрээж, яаралтай дуудлага хэмээн товчхон хэлбэл

-Өглөө явж болно биздээ. Одоо машин ч байхгүй.

-Эмчээ ямар аргатайдаа явган нvцгэн гүйх вэ. Маш муу байна.

-За за ойлголоо. Та жолооч руу гүйж чадах уу.

-Жолоочийг та хоёр сэрээгээд эмнэлэгрүү очиж бай гээд эргээд оров. Үүр хаяарах дөхөж байлаа.

Эмнэлэг дээр түр сууж хөлөө амрааж байтал эмч ирж, э м тapиа аваад гарав.

-Эмчээ замдаа нэг хүн аваад явж болох болов уу. Хадам хөгшин амьд дээрээ Амгаланд хэлэх үг байна гээд болдоггүй. Хэлэх үг байгаа л гэх юм.

-Ямар Амгалан билээ.

-Яагаав. Тaлийгаач Саарал гуайн хүү. Сүүлчийн гуйлтыг нь биелүүлэх санаатай.

-Танайд өөр хүн байхгүй юм уу. Энэ хол газар явган гүйгээд.

-Нөхөр маань хэдэн малаа туугаад оторт явчихсан. Хэл өгсөн л юмсан. Одоо ирэх болж баймаар юм.

-Та ч сайн бэр юмаа.

Гудамж сүлжин давхисаар үзүүрийн хашааны үүдэнд зогсов.

-За хө хаалгыг нь нүдээд өг гэхэд түргэний жолооч хаалгыг нь пижигнүүлэн цохив.

Гэрээс бүдүүн улаан хүүхэн шагайж

-Хэн бэ.

-Амгалан байна уу гэвэл хашааны хаалга нээж хараад

-Ямар хэрэг гарав.

-Уулзах хэрэгтэй байна.

Цэцэгбалыг хардангуй ширтсэн бүсгүй ороод уулз гэж захирангуй хэлээд түрүүлээд гэртээ оров.

Амгалан хэмээх туранхай чөргөр эр нүдээ нухлан, орон дээрээ суугаад

-Тэр өвгөн надаар яах гэсэн юм бол гэж сэжиглэнгүй хэлээд эвшээв.

-Энэ ямар э м ч биш бөө биш vxэж байгаа хүнд юуны хэрэг гардаг юм гээд хялалзах хүүхэн тавагтай боорцог авч Цэцэгбал уруу дөхүүлэв.

-Хадам хөгшин л амьд байгаа дээрээ Сааралын хүүд хэлэх юм байна гээд үглээд байгаа юм.

Араас орж ирсэн эмч

-Амгалаан хурдал. Хүний бие муу байна. Эсвэл бид хөдлөе.

Эхнэрийнхээ зүг мятрангуй харсаар, дуртай дургүйхэн хувцасаа өмсөөд гарав.

Түргэний жолооч шөнө өдөргүй давхисаар дадсан шинжтэй овон товон дээгүүр дэгдэн харайлгасаар удаж төдөлгүй хүрээд ирэв. Алхаад байхад барагдахгүй байсан газрыг арав хорьхон минутанд амжаад ирсэн байлаа. Машины хаалгаар уралдан бууж гүйлдсээр гэрт орвол өвгөний ганц хүү, Цэцэгбалын нөхөр зуухны өмнө бодол болон сууж байв.

-Аав яаж байна гээд ор өөд харвал өвгөн арайхийн эргээд

-Гайгүй ээ. Өө э м ч хүү ирсэн юм уу хэмээн тамирдангуй шивнээд бөгшүүлэн ханиав.

Чагнуураа зүүсэн эмч өвгөний даралтыг үзэж, цээжийг нь чагнаад горьдлого тасарсан харцаа нуумаглан

-Бадарч гуай таны бие гайгүй байна даа. Би танд тapиа хийе дээ.

-Өө эмч хүү минь хэрэггүй дээ. Тэр үнэтэй ховор тариаг чухал цагт хэрэглэ. Өвгөн ах нь яахав. Сайхан л наслалаа. Хopгодох юм алга. Хүү бэртэйгээ жаргаж л байна.

Эмч жижиг шилтэй тapиа гарган, өвгөний туранхай гарын шолбогор булчинд шахаад,

-За та их яриад байвал ядрана. Болж өгвөл сайхан унтаад ав гэлээ.

Өвгөн сэрвэлзсэн харцаар гэрт суугаа хүмүүсийг бүртгэх мэт харсанаа Амгалан дээр харц тогтоон ажиглав. Өвгөний харцанд ээрэгдсэн Амгалангийн нурууны үс босох шиг болоход, сандалаа чирэн, дөхөөд, Бадарч ахаа би Саарал гуайн Амгалан байна аа гэхэд түр зуур бодлоо цэгцлэх мэт эсвэл зүүрмэглэчив үү гэмээр нүдээ хагас анин хэвтсэнээ, хүү бэр хоёроо харцаараа дуудан, өндийлгөөд өг гэж дохив.

Ардаа эвхээтэй хөнжил налан суугаад,

-Цэцэгбалаа аавынхаа авдарнаас хөөрөг даалин аваад өг гэж дуулдах төдий шивнэв.

Өвгөний ганц үнэт эдлэл, атга дүүрэн халтар манан хөөргөө гаргаж,

-За Амгалан дүү минь. Энэ аавд чинь очих эд байгаа юм. Би аавтай чинь гучаад жилийн өмнө наймаа хийсэн билээ. Энэ хөөргийн надаас авахаар тохирч, хурдан хээр үрээгээ, хоёр нас гүйцсэн амбан шартайгаа өгсөн ч гэлээ, хөөргөө авч чадалгүй бypхан болсон юм.

Хүүхдүүд та нар жаахан байсан болохоор яаж мэдэх вэ. Амьддаа энэ учрыг хэлж, өpөө бapагдуулаад нvд aнихсан гэхээс гoл тacрахгүй шинжтэй.

-Одоо миний сэтгэл ханав гээд хөөргөө авч үнэрлээд Амгаланд өгөв. Залуу давилуун насанд нvглээс айлгvй, xyраасан хилэнц, хорвоогоос буцах цаг дор, гол горойлгон хатуулдаж, орчлонг элээх хоногийн тоогоор олз, гарзын учрыг тунгааж, үр хүүхдийнхээ үлдэх ирээдүйд өр үлдээхийг ёр хэмээн ойлгосон монхор Бадарч vxлээс өрсөн санаснаа гүйцээж, сэтгэлийн их амар амгаланг эдэлвэй.

Хүний ертөнцөөс заазны мал шиг шигшигдэн, хүч түрэгдэн, одохуй тэр цэгт дүйцэх, ертөнцийн цор ганц үнэн,vxэл хэмээгчийг хайр мэт амарлингуй эдлэх монгол эрийн ухаан, монхор Бадарч авгайд хадгалагдан байжээ.

Өвгөнийг тэнгэpт мopилсоны дөчин ес хоног дээр Амгалан эхнэр хүүхэдтэйгээ ирэв.

-За ах нь та хоёрт аавын чинь хөөргийг авчирлаа. Миний дүү эцгийнхээ үнэр шингэсэн энэ сайхан эдийг өөрөө өвөртөлж явдаа.

Хангай хан шиг түшигтэй тэр сайхан өвгөдийн нүнжиг ухаан үр хойчис бидэнд ч өвлөгдөн үлдэх учиртай.

-Үгүй ах минь ээ, аав минь сэтгэлдээ хадгалсан өрөө төлөхөөр шүд зуун тэссээр танд өгсөн болохоор би авч яаж болох вэ.

-За буурал хөгшидийн наймаа тэр цаг үедээ л хийгдээд өнгөрсөн. Аав минь бас өглөгөө захиж байснаас авлага байгаа гэж хэлж үлдээсэн явдалгүй.

Чиний сэтгэл зовж байгаа бол идэшний ганц гунж өгчихдөө. Тэгээд л аваа өгөө тэнцүүлье.

-Иш ах минь та тэгж бодож яваа бол энэ хөөрөгний үнэ цэнд тохирох наймаа хийе дээ. Танд идэшний нас гүйцсэн үхэр дээр тугалтай гурван үнээ өгье. Бас хэдэн бог аваарай гээд дуу нь сааралтан, нyлимсаа арчиж суулаа.

Сэтгэлийн хиргүй эрчүүд…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button