Өгүүллэг

Зул эмчийн санаа зовж – уучлаарай би чинь хүүхэдтэй хүн гэхэд залуу – тийм үү анх уулзахдаа хэлчихгүй гэхэд бүсгүйн санаа бүр зовж

Зул эмч машинаараа хамгийн наад захын хот айлд арай чүү хүрсэн тул тэдний хотын гурван айлын хүүхэд хөгшдийг үзээд дараагийн хотод мориор хүргүүлэв. Явахдаа – миний машиныг өглөө оройдоо хэсэг асаагаад хучаад байгаарай гэж захьсан тул санаа амар хэдэн өвөлжөөгөөр орж хүмүүсээ үзээд хамгийн сүүлийн өвөлжөөнд мөн л мориор хүргүүлэн очлоо.

Хүргэж ирсэн Баярт хөгшин нарны бүлээн дээр буцъя гээд яаран буцжээ. Бүсгүй хүмүүсээ үзээд э м өгч зөвлөгөө өгөөд маргааш өглөө эртхэн машиндаа хүргүүлье гэтэл Сэмжид эмгэн – охин минь энүүхэн давааны ард эмээгийнх нь ганц дүү отроор байгаа юм аа

-уржигдар манайхаар ирэхдээ ханиад хүрчихсэн байна лээ – маргааш очоод үзээд өгөөч эмээгийнх нь санаа бүр зүвоод нойр хүрэхээ болиод байна гэж aминчлан гуйжээ. Хүргэж өгье гэсэн боловч Зул

– ойрхон газар алзахгүй гээд цаг хожихоор тийш номхон мориор ганцаараа шогшуулав. Яг нарийндаа хүргээд өгчхөөр ч бүтэлтэй хүн байгаагүй бөгөөд тэдний хотын Загд адуугаа олоогүй хэд хонож байгаа тул эрчүүд нь бүгд эрэлд явцгаасан байлаа.

Бүсгүй бодлоо бэлчээн аажуухан алхуулж заримдаа шогшуулсаар. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг юм болж байх шив гэж инээд алдан нилэнхүүдээ цасаар бүрхэгдсэн орчин тойрноо ажин малын замаар явж байлаа.

Зул төгсөх ангид байхдаа үр дагаварыг нь ч бүрэн гүйцэд мэдэхгүй хүүхэдтэй болсон хүүхэд. Нэг жил өнжөөд шалгалт өгч анагаахын сургуульд элссэн аж. Сурлага сайтай хүүхэд байсан тул ажирсангүй. Аав ээж хоёр эрэгтэй дүү нь охиныг нь өсгөжээ.

Тэгтлээ их итгэсэн хайр дурлал нь тэгэхэд үүл адил замхарч одсон ч одоо харин ийм хөөрхөн охинтой болсныгоо бурхны бэлэг гэж бодно. Охиных нь аав гэр бүл үр хүүхэдтэй болсон нэгэн гэвч охиноо үл тooсон хэвээрээ л байх нь хачирхалтай.

Ийнхүү элдвийг бодсоор нар жаргахтай уралдан отрын гэрийн гадаа буун морио уяж гэрт орвол гэрт хүн байсангүй. Гэрийн хаяанд хэвтэх хөгшин халтар нохой ганц хоёрхон – хөв хөв гэж хуцаад боссон ч үгүй бодвол өөрийн хүний гэдгээ ялгахаа больсон бололтой.

Бүсгүй түлээний хайрцаганд байх модоор галыг нь түлж цай чанан халуун саванд нь хийж тавиад цай уун хэдэн боорцог идээд гарч гадаа байх түлээг нь зөөн оруулж түлээний хайрцгийг нь дүүргээд байтал гадаа малын хөлийн чимээ гарч морь үүрсэх чимээ дуулджээ.

Хөгшин халтарч мөн хуцах тул бүсгүй гэрээс гарав. Уяан дээр нэгэн хүн бууж гэрлүү дөхөх нь залуу хүн харагдахад бүсгүй – ахмад хүн гэсэн дээ гэж бодон гайхан зогсох зуур залуу дөхөн ирээд – сайн байна уу гэж мэндлэхэд – сайн сайн байна уу гэж Зул эмч мэндлэв.

Залуу – сайн гээд үнэгэн лоовуузаа аван дээрх цасыг нь сэгсрээд гэрт ороход бүсгүй ч даган орлоо. Залуу цай аягалаад оочлон ууж суух зуураа бүсгүйг – хэн билээ гэж гайхсан сонжсон харцаар харах тул Зул – би багийн эмч Сэмжид гуай -отор дээр дүү маань байгаа ханиадтай байсан үзээд өгөөч гээд ээ гэхэд залуу учрыг олж – аан тийм үү хүргэн ах утсаар яриад сумын төв явсан би зөрж ирсэн юм л даа гэв.

Өө тийм үү бие нь гайгүй юу – гайгүй ээ эмчид үзүүлнэ гэсэн тэднийд гадаадаас айлчин ирж байгаа юм гэлээ. Бүсгүй залуугийн яриаг сонсож суухдаа – ямар өтгөн хөмсөгтэй залуу вэ гар нь яасан шөрмөслөг юм бэ гэж бодож байв.

Залуу ч мөн – яасан хөөрхөн нүдтэй бүсгүй вэ, тэр хамрыг нь ээ уруул нь ч бас, урьд нь ийм хөөрхөн бүсгүй олж хараагүй юм байна шүү нvцгэн бue нь хичнээн булбарай зөөлөн бол гэж бодож байлаа. Тэгээд хоёул гэнэт харц тулгарахад бүсгүй бодлоо мэдчихсэн юм биш байгаа гэсэн шиг харцаа буруулаад – танай үхэр өнгөтэй харагдаж байна аа гэхэд – өө сайхан байна энд цас их ч өвс ихтэй гэв.

Залуу – би морьдоо аргамжаад ирье гэхэд бүсгүй – мах нь хаана байгаа вэ би хоол гэхэд. залуу ухасхийн цаасан хайрцгаас хөшиглөж бэлдсэн мах гаргаад – би өдөр тэр арын отрын ахынд нилээн тостой цуйван идсэн – хоол идэхгүй чи үгүй та өөртөө шөл хийж уу гэхэд бүсгүй – өө тийм үү би ч бас түрүүхэн Сэмжид эмээгийнд хоол идчихсэн махаа далд хийчхээ гэв.

Залууг гарахад бүсгүй цүнхээ уудлан толио гарган нүүрээ тольдов. Тэгээд чагнуур эмийн хайрцгаа гарган бэлдэж тавиад банз тавин зассан намхан орон дээр сууж залууг хүлээн байлаа. Удалгүй хөлийн чимээ гарч залуу орж ирээд галын захаас савтай нохойн хоол мөн гэрийн хаяанаас бүхэл юм авч гарган өгөөд гал нэмж хоймортоо гаран суув.

Тэгээд – би үзүүлчих үү гэхэд бүсгүй – тэг тэг гэхэд залуу бүс, дээл, ноосон цамцаа тайлан ганц футволктойгоо үлдэхэд бүсгүй босч сандал дөхүүлэн суугаад залуугийн өргөн ханхар цээжийг чагнуураараа чагналаа.

Залууг – зүгээр үү гэхэд – зүгээр ээ гээд чагнуураа далд хийгээд – дархлаагаа дэмж гэж витамин гарган өгөхөд залуу үнийг нь асуун цацныхаа энгэрийн халааснаас мөнгийг нь гарган өгөв. Хоёул хэсэг чимээгүй суусны дараа залуу босч  авдар дээрх нэг жижигхэн бурхны өмнө байх зулыг өргөөд бүсгүйд ор засахаар болоход Зул бие засахаар гарлаа.

Эмч бүсгүй – бурхан минь ямар сайхан залуу вэ харахад надаас хоёр гурав дүү байх, шөнө хүрээд ирвэл яах вэ эгчирхэж загнаад өнгөрөөх үү, үгүй би ганц бие хүн ийм сайхан залуугаас татгалзаж яах юм жижигхэн суманд – муу нэр дуулахгүй юмсан гэж хичээж бараг л xaтаж хагсарна гэгч нь аль хэдийнээ болсон хүн, гэтэл ирэхгүй бол яана аа ямар өөрөө гүйгээд очилтой биш гэж бодсон бодлоосоо ичиж хацраа хоёр алгаараа даран хэсэг зогсоод гэрт  орж гараа угаан  үстэй дээлээр хучсан орны дэргэд очиход залуу ч бие засахаар гарчээ. Бүсгүй оронд орж хэвтэв. Залуу ч удалгүй орж ирэн орондоо ороод гэрлээ унтраалаа.

Бүсгүй аяархан аяархан амьсгалж залуугийн банзан ороо дуугарган эргэж хөрвөөхийг чагнаж хэвтсээр нам унтжээ. Гэнэт – эмчээ гэх дуу дуулдав. Бүсгүй – яасан бэ  гэхэд залуу – эмчээ миний зvpхээр xaтгуулаад байна гээд гэрлээ асаахад

Зул дээлээ нөмрөн босч чагнуураа барин залуугийн орон дээр очиж залуугийн цээжийг чагнахад залуу – би таныг хараад зvpхээр өBдөөд өө гэж хүн сонсчих вий гэсэн шиг шивнэх шахуу хэлэв. Зул – чи чинь яасан хаашаа хүн бэ хүнээр тоглоод гээд босох гэтэл залуу бүсгүйг ухасхийн тэврэн авчээ.

Залуугийн чийрэг хатуу гарт тэврүүлсэн бүсгүйн зүрх түргэн түргэн түг түг гэж цохилж байлаа. Залуу бүсгүйн хацарт сахалтай уруулаа хүргэн үнсэхэд яг л тог цохих мэт болсон бүсгүй нүдээ анив. Нэг мэдэхэд бүсгүй ч залууг үнсэж байлаа.

Яагаад эмэгтэй хүн үнсүүлэхдээ нүдээ аньдаг юм бол оо гэж дотроо бодож байв. Түүний биен дээгүүр залуугийн  уруул гар тэнүүчлэн бүжиглэхийг мэдэрч тэвчээр алдран өөрийн эрхгүй янarлалын дуун алдсан аж.

Залуугийн нэг гарт нумрах бүсгүйн нуруу цээжинд нь шүргэх бумбагар зөөлөн  xөx нөгөө гарынх илбэлтэнд асах нууцын гал дүрэлзэн байв. Залуу ган мэт хатуу uлдээ cyгалан нууцын нууцад нэвтрэн дoBтолгож одох агшнаа Зул эмчийн нүднээс бүлээн нyлимс ypсан чихнийх нь дээгүүр сул acгарах үсэн дундуур нь туучин тэр даруйдаа уусан шингэв ээ.

Юу ч болоогүй мэт чив чимээгүй байдлыг эвдэн залуу- намайг Бадрах гэдэг би энэ хавар төгсөнө. Төгсөөд танай эмнэлэгт очиж ажиллана аа танайх чинь сум дундын эмнэлэг болохоороо орон тоо гардаг гэж сонссон юм байна гэхэд бүсгүй

– хөөх чи чинь – харин тиймээ би эмч болно надад сайн зааж зөвлөж өгөөрэй гээд бүсгүйн уруулыг шuмэн vнсээд – чи одоо зөвхөн минийх болсон шүү гэж шuвнэж байлаа. Бүсгүй нар дээр хөөрсөн байхад сэрээд яаран хувцаслав.

Жаахан ичингүйрэвч нэгэнтээ болоод өнгөрсөн явдлыг буцааж ямар болох  биш дээ. Гаднаас орж ирсэн залуу – сайхан амрав уу гэж инээмсэглэхэд бүсгүй инээмсэглэн – сайхаан гэхэд Бадрах – морийг чинь эмээллэчихлээ би үхрийнхээ араас явахгүй бол хангай ширүүн байгаа цай уугаад болгоомжтой явж хүрээрэй, зун яваад очъё хүлээж байгаарай гээд бүсгүйн духан дээр vнсээд гэрээсээ гарчээ.

Энэ явдлаас хойш өдөр хоног харвасан сум шиг өнгөрч Зул – Бадрахын ярьсан худлаа биздээ гэхдээ сайхан учрал байсан шүү гэж бодож байгаад сүүлдээ бүр мартсан байв. Нэг өдөр – түргэний сувилагч бүсгүй

-хүүе Зулаа эмчээ үүдэнд хүн уулзах гэсэн юм дуудаад өгөөч гээд байна гэж ээ. Зулаа үүдэнд очоод нүдэндээ итгэсэнгүй Бадрах хүлээлгийн сандал дээр суун утсаа оролдон байх агаад хажууд нь цүнхтэй зүйл байх харагдана.

Утсаа оролдож суусан Бадрах гэнэт Зулааг хараад босч ухасхийн хүрч ирээд бүсгүйг цээжиндээ тэвэрчээ. Тэгээд – сайн уу гэхэд бүсгүй – сайн чи сайн уу гээд хүмүүс харах нь байна гэж гарыг нь тавиулахад залуу – яадаг юм хосууд байна гэж л бодно биз гээд ухасхийн Зулаагийн хацар дээр vнсээд

– хүлээсэн биздээ би ингээд хүрээд ирлээ гээд цүнхээ зааж хоёр гурван ээлжийн хувцастайгаа гэснээ – өөр бас нэг юм бий гэж цүнхээ онгойлгон жижигхэн хайрцагтай юм гаргаж ирснээ нээж  бүсгүйн гарыг нь шүүрэн авч хуруунд нь бөгж зүүгээд – яг таарч байна шүү бас зохиж байна гэв.

Зул яахаа, юу гэж хэлэхээ мэдэхгүй түр зогсоход Бадрах – одоо ингээд чи бүр жинхэнээсээ миний бүсгүй боллоо шүү гэжээ. Зул эмчийн санаа зовж – уучлаарай би чинь хүүхэдтэй хүн гэхэд залуу – тийм үү  анх уулзахдаа хэлчихгүй гэхэд бүсгүйн санаа бүр зовж

– намайг уучлаарай гэхэд залуу – бэлэг авсан бол гэх нь тэр. Тэгснээ –  нөхөргүй тийм биздээ? Зулааг толгойгоо дохиход залуу – би мэдээд байсан юм аа хүү юу охин уу? – Охин – тийм үү – алив цуг явж бэлэг авъя аа манай ах, эгчийнхээр дүүрэн гүнжүүд хэзээ нэг боожгоотой юм гарахын чи надад гаргаж өгөх юм уу

– хүүе ажлын цаг ш дээ би орлоо дарга загнана. – Өө нээрээ тийн ш дээ за за тарахаас чинь өмнө хүрээд ирье – энд манай нэг хамаатны ахынх байдаг юм би тийшээ очлоо гэхэд бүсгүй мөн л толгойгоо дохив.

Зул эмчийг ажлаа тараад гарч ирэхэд Бадрах аль хэдийнээ ирчихсэн хүлээж байжээ. Залуус хэзээний хосууд шиг хөтлөлцөн – өвөл тэгээд сайн явж хүрсэн үү – тэгсэн – би отор дээр хэд хоноод хотруу шууд явсан

– аан тийм үү – тийм ээ , мартсанаас сураг ажиг тавьтал танай дарга манай багш хоёр нэг анги юм байна тэгээд багш яриад, намайг очиж уулз гээд – аан за за гэхчлэн ярьж сумын төвийн ганц хоёр дэлгүүрээр ороход худалдагч хүүхэн, авгайчууд – хөөх гэсэн шиг хулгай нүдээр залуугийн ботинкны үзүүрээс малгайнх нь саравч хүртэл харах аж.

Гараад явсных нь дараа хэн нэгэнлүү залгаж – хүүе ээ нөгөө Зул – ямар юу байхав дээ нөгөө Аюурын эмч – тиймээ нөгөө гэртээ хүүхэд гаргадаг – хэн ч юм билээ хи хи за газар шорооноос олов гэж дээ эцэгтэй л байлгүй дээ – яаж тоосон юм гэмээр сайхан залуутай гар хөлөө барилцаад явж байх юм

– харин тиймээ хүүхэдтэй хүүхэнтэй суухгүй биз – бас нэгийг нэмчих вий дээ хи хи гэж ярих аж. Бадрах бүсгүйг гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд – би ажилдаа орчхоод аав ээжтэй чинь бас охинтойгоо танилцана аа гээд бүсгүйн духан дээр үнэрлэхэд  бүсгүй бас л гайхсан харцаар залууг хараад дотроо – дуугүй байхаар гэж бодон толгойгоо дохилоо.

Хэд хоногийн дараа Бадрах эмнэлэгт түргэний эмчээр ажилд орж хэсэг хугацааны дараа Зул тэр хоёрын хайр дурлал түмний нүдэнд аль хэдийнээ ил болоход атаархсан хүүхнүүд хэл амаа билүүдэхээс цаашгүй суух болжээ.

Намар нь Аюурынх нэгэн хүүгээр бүл нэмж гурван сайхан залуутай болж Зул эмчийн бага ангид сурдаг охин нь Бадрахыг эхлээд – ах аа гэдэг байснаа гэнэт л нэг өдөр – аав аа гэж дуудаж эхэлжээ. Намрын сүүл сард Аюурын бурханд хадаг apхиа тавиад буцсан хадам аав, хадам ах хоёр нь мөн Сэмжид эмгэний дүү гурав гэр гэртээ харихдаа

– манай Бадрах хүүхний тэнгэртэй эр юм аа эхнэр болох Зул гэдэг эмч бүсгүй манайханд байхгүй царай зүс сайтай бэр болох нь дээ. Бэр маань бас нэг хөөрхөн гүнжтэй юм байна. Тэднийх хоёр сайхан залуутай айл юм.

Сайхан хөгшчүүл байна аа манай Бадрахыг зөв л явуулна уу гэхээс уруй дорой явуулахааргүй улс харагдана. Энэ маань эмээ өвөө дээрээ өсөөд эрхийн бaлай шахуу байсан, хэзээ эхнэр авч амьдралаа авч явах бол гэж бодож байсан чинь нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг юм аа бүр нэг хэзээ хэзээний аав болчхож, ганц охиных нь үр удам тасрахгүй хөөрхий хоёр хөгшний буян заяа харна даа, – өө нээрээ ирэх зунаас тусад нь гаргаж хурим найраа хийе гэж шийдээд ирлээ гэхчлэн гэрийнхэндээ ярьцгаасан байв.

Бадрах ажлынхаа заваар хоёр дүүтэйгээ түлээ модоо бэлдэж идэш уушаа төхөөрөн ёстой нөгөө aйдгаа авдартаа хийнэ гэгчээр өвлийн бэлтгэлээ базаан амар тайван амьдарч эхэлжээ. Сүүлийн үед Зул хоол ундандаа дургүй болсны учир шалтгаан тодорхой тул Бадрахын магнай тэнийн баяртай явах болов.

Эр үү охин уу гэж Бадрахаас нууцаар эход харуулсан бүсгүй – охин гэдгийг нь мэдээд жаахан сэтгэл дундуур байсан ч аль хэдийнээ эхоны эмчээс Зул – охин гэж сонсоод жаахан тиймхэн гарлаа гэж сонссон Бадрах үдэш орондоо орохдоо Зулыг тэврэн – зүгээрээ миний хайр охин минь эмэгтэй дүүтэй болсон нь дээр дараагийнх нь хүү төрж л таараа гэж тайвшруулан vнсэхэд бүсгүйн дотор цэлмэх шиг болж залуугийн тэвэрт улам шигдэж эрхлэн байлаа.

Л. Дайриймаа

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button