Өгүүллэг

Гарт минь таны хөрөг атгаастай,харин аяганд тань сангалзлалын нyлимс дусалсаар,дусалсаар,дусалсаар

—-Амьдралд минь нaмaйг үргэлж өөдөө өргөж,үнэн сэтгэлээсээ хайрлаж,өмөөрч,өмөлзөж,санаа зовж,сэтгэлийг минь гийгүүлж байсан ганцхан жинхэнэ эр хүн байсан.Энэ бол миний аав.Тэр жилийн жавар исгэрсэн уйтай өдөр тэгж их хайрлаж байсан охиноо орхин одсон доо.

Зүрх зvcэгдэж,хагацлын хаалгаар орохыг хүсээгүй ч хатуу тавилангийн тэр түлхүүрийг би нэг л мэдэхэд гартаа атгасан зогсож байсансан.Тэвчээр гэдгийг сэтгэлдээ багтаах гэсэн ч тэр тийм амар биш ээ.Аавыгаа амьд байхад бoлoxгүй бүгдийн өмнө таниараа бамбай хийдэгсэн.Алслагдан холдон одсон тэр өдрөөс хойш амьдралын хатуу зөөлнийг амталж л явна охин нь.

—Аав аа охин нь таныгаа иx санадаг.Жаргалтай үедээ таныгаа бодож,”чадаж байна шүү охин нь” хэмээн сэтгэлдээ хэлдэг.Харин зовлонтой үед л их хэцүү дээ.Хажууд буй ч болоосой хэмээн харцаараа таныгаа хайхаар өөрийн эрхгүй мэлмий гашуун нyлимсаар veрлэж,тогтуун нуур мэт тогтоох гэдэг боловч чаддаггүй юм аав аа.Тийм ээ би аавтай байсан.Тэр хүний дулаан энгэрт нь эрхлэх хором мөчийг хорвоо яагаад харамласан юм бол….

—Аавын охиноо хайрласан тэр аугаа хайртай дүйцэх тийм сэтгэлийг хаанаас хайхийн,хэнээс нэхэхийн,хэнтэй зүйрлэхийн.Даан ч алга дaa аав минь..

—Ганцхан та л хүмүүний замилангийн эцгийн ариун хайраар охиноо хайрласан.Эл хайрыг хүртсэн азтай нэгэн ч хугацаа тогтоож харамлаж,хайрлагдах цаг мөчийг минь хороосон хатуу хорвоог яалтай билээ.Хааяа охин нь таныхаа зургийг хардаг.Тэр дулаахан нүдний илч нь сэтгэлд шууд туcдaг.Хүн үгүй үед эл зурагны тань өмнө өөрийн мэдэлгүй yйлчихсан зогсдог доо охин нь….

—Гэхдээ хүчтэй аавын охин тул хийморьтой амьдрах утга учрыг ойлгоно.Охин нь таны үргэлжлэл шүү дээ.Болж бүтэхгүй бүхэнд минь дэм өгч урамшуулж,тэнгэрээс охиноо ивээгээрэй аав минь….

—Хааяа оддод хүслээ шивнэхэд аав минь та зорилго хүслийг минь бадрааж,хийморь лундааг минь дүрэлзүүлж,охиндоо сайн сайхныг хүсэж,оддоор дамжуулж анивчиж,охинтойгоо мэндчилж байгаарай…

Бас зүүдэнд минь охиноо ирж,үнэрлээрэй…

—Эл мөчид таныгаа гэнэт үгүйлж,аавынхаа дуртай хоолыг хийж аяганд нь аягалмагц….

…Гарт минь таны хөрөг атгаастай,харин аяганд тань сангалзлалын нyлимс дусалсаар,дусалсаар,дусалсаар..

….(Бурханы оронд буй аавдаа..) охиноос нь.———–…

С.Амина

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button