x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Өгүүллэг

Xөлийг нь тушин хэзээ ч үзээгүй сэтгэлийн т.а.а.ш.а.а.л үзүүлсэн могой боллттой бүсгүй хүний т.а.аш.аа.л ц.э.н.г.э.л ямархан байдгийг мэдүүлсэн билээ.

Өндөр ой тохиосон гурван сумын наадамд давхар уяатай жилийсэн эр нөхрөө эзгүйд гэрээ сахиж үлдсан Сондор  бүсгүй гурав хоног дараалан  урт хорхой зүүдлэв.

Усан хуй эргэсэн хүйтэн  бороотой уржигдар үдэш, хяргаад удаагүй хэдэн хонио манан  отрын майханд сууж байгаад дээлээ нөмрөн aтирч хэвтсээр нам унтсан Сондор  өвөр дээр нь цагирагласан,  салаа үзүүртэй гозолзсон улаан  хэлээрээ х.а.т.г.а.ч.их шахан цогнолзох  дэлэм хэрийн шүрэн улаан могой зүүдлэв.

Атгасан гарын дайны мугалгар толгойд нь шигтгэсэн мэт тод харагдах тошлог шиг хүрэн  нүдээр  цоо ширтэх могойноос  а.й.с.а.н.д.а.а саг саг чичрэх хормойг нь даган гулсаж,  шилбийг нь ороон буугаад майхны хаяагаар гарч одоход

-Ээ бурхан минь гэж залбиран хэлээд хөдөлж ч чадахгүй залбирав  гэж зүүдлээд сэрэв.

Майханд жиндүүхэн. Усархаг борооны чийг үнэртэж, мөчиг тачиг  зөрүүлсэн майхных нь  үүдээр салхи сэвэлзэн, түнэр харанхуйд  цахилгаан цахиж,  нир хийн нүргэлэх тэнгэрийн дуу  сонсогдоно.  Хонь ямаа нь бөөгнөн хэвтэж буйд санаа амарсан Сондор чийг даасан  нойтон ширгэн дээр  хөл нүцгэн дэгдсээр  гэртээ орж гал түлэв.

Тугалынхаа зэлийг з.а.й.л.у.у.л.а.х.г.ү.й бол усан шалбааг болчихжээ гэж бодоод цайныхаа дээжийг өргөхөөр гарахад үүр хаяарч байлаа.

Ганц сүлжсэн сунагар хар гэзэг нь борвио цохилон суялзах аж.

-Ёох ёох аймаар зүүд зүүдэллээ гэж амандаа бувтнан үглэсээр  цайныхаа дээжийг аягалан бурхандаа өргөсөн билээ.

Тэрбээр анх удаа нөхрийнхөө араас сэтгэл зовон,

-Хатуу идээ у.у.ж, хүний нутагт г.э.м.т.э.ж бэ.р.т.эх вий дээ. Сэтгэлийг нь гундаах үг хэлээд явуулчихсан. Муу үгээр ш.о.р.л.о.ж, хийморийг нь гундаачихсан байх вий дээ гэж наманчлан боджээ.

Төлдөр шөнө их гэртээ ор дэрээ  засан тухлав. Гэтэл шөнө дунд яндар дундуур мөлхсөн мэт тас хар могой ор өөд нь мушгиран мөлхсөөр гарч ирээд  энхэр  танхил энгэр  хэвлийг нь ирвэгнүүлж,  н.ү.ц.г.э.н гуя хасыг гижигдэн мөлхсөөр хэн хүнд үл үзүүлэх алга дарам нууцын оронд хүрээд,  цэв хүйтэн  иржгэр хайрсаараа нааш цааш гуливалзан,  хоёр гуя нарийн шилбээр нь ороож чивчиртэл  чангалаад,  з.ү.ү шиг ү.з.ү.ү.р.т.э.й х.у.р.ц х.э.л.э.э.р.э.э ч.а.с ч.а.с хийлгэн х.а.т.г.а.х.ад ө.в.д.с.ө.н а.й.с.а.н.д.аа у.х.а.а.н а.л.д.ах шахсан ч, бас дахиад… гэсэн н.ү.г.э.л.т.э.й х.ү.с.э.л бу.ц.л.ах шиг болов.

Хүүхний х.үс.л.и.й.г тааварласан мэт хоёр гуяных хоорондуур тарган үхрийн гургалдай ч.и.х.э.ж байгаа мэт  нойт оргиулан  гулбалзаж хэвлий өөд нь зүтгэхэд могойд о.р.о.о.л.г.о.с.о.н  хөлөө сугалахаар а.м.ь т.э.м.ц.э.н о.р.и.л.ж,  т.а.ч.а.а.д.а.н г.и.н.ш.и.ж, д.у.у а.л.д.а.н х.а.ш.г.и.р.а.х үед хамаг бие нь  х.а.л.у.у ш.а.т.а.н, м.о.г.о.й бо.о.л.т.т.ой  нисч буй мэт этгээд зөнд автжээ.

Нүдээ анин т.и.й.ч.и.л.ж,  уруулаа ц.у.с. гартал зуу.с.а.а.р эргээд газардах үед  өнөөх хар могой бүдүүн  биеэ аажуухан  суллаж,  нөмөрсөн  хөнжлийг нь  сөхөн бууж, үүдрүү мөлхсөөр  босго давахдаа б.а.х нь  ханасан хүйтэн нүдээр цоо ширтэн инээж  буйгаар зүүдлээд давхийн сэрэв.

Яргай м.а.х.т.а.й  чилгэр  хөлөө тас жийсэн Сондорын  гэдэс хэвлийний  булчин шөрмөс зангиран чангарсан байлаа.

Зүүдэлсэн эсэхдээ итгэх сөхөөгүй  сульдсан биеэ арайхийн дааж, толгойгоо өндийлгөн  ийш тийш гайхан харав.

Тооноор  шагайсан сарны туяа хоймрын авдрын булан түшин гялтайх аж.  Дэрэн доогуураа тэмтчин  чүдэнзээ хайн олж,  шархийлгэн хавираад, урдаа тавьсан лааг асаалаа. Хаяагаар  үлээх салхинд лааны гэрэл дальдчиж, орон доор босгосон төлөгний г.ү.з.э.э.т.э.й. зөөхийний исгэлэн үнэрийг гэр дүүрэн тархаана.

Бүсгүй биеийг олж төрөн, нас биенд хүрээд, хорвоогийн жамаар хань бүлтэй  болж, айлын эзэгтэйн журам сахисан  гурван жилд үзэж амтлаагүй  хачин  сонин мэдрэмж бие сэтгэл дундуур нь  цахилгаан гүйдэл мэт  жирвэлзсээр  хөлийнх өсгийд хүрч,  ш.ө.в.г.ө.ө.р х.а.т.г.а.х мэт часхийлгэн  гарахад чацвасхийн цочив.

Усан хулгана болтол хөлөрсөн бие суларч босох ч тэнхэл байсангүй.  Ийнхүү биеэ чагнан хэвтсээр дахин тун удалгүй унтаад өгчээ. Өглөөний нар унийн толгой даган булталзаж, зэлэн дээр үнээ тугал мөөрөлдөхөд цочин сэрэв.

Амар амгаланд ууссан алдраад сэрсэн мэт жаргалтайхан суниагаад хөнжлөө тийрэн хэсэг хэвтэхдээ, яагаад ийм жаргалтайхан байгааг  эргэцүүлэн  бодтол урьд шөнийн зүүд санаанд нь орж, ичсэндээ давхийн босов.

Саалийн зэлэн дээр мухар сандал сандайлан үнээ сааж суухдаа ч, ширмэн тогоонд өрөм байлган хөөрүүлсэн сүү самарч зогсохдоо ч өөрийн мэдэлгүй дуу аялан инээмсэглэн байв.

Сондор яагаад ч юм Бархасыг бодож байлаа. Ноднин жилийн намар   адууны эрэлд яваад хоёр хоносон нөхөртөө бухимдаж суух үедсэн.  Пад пад хийсэн чанга дуутай унаа унасан нэгэн нөхөр  шөнө дунд давхиж ирсэн нь сумын  клубын эрхлэгч Бархас байсан билээ.

Голын гарам олохгүй төөрчлөө хэмээсэн Бархас тэднийд хонохдоо ө.в.ө.р с.ө.х.ө.н о.р.о.л.д.о.ход  нь түлхэж чадсангүй. Дуулж хуурдах авьяастай, хээнцэр ганган хархүүг битүүхэн шохоорхож,  сэмхэн харц унагадаг хүүхнүүдийн нэг Сондор байв.

Анх удаа эр нөхрөө эзгүйчилсэн Сондорт сониучхан бодол төраөд өнгөрсөн ч хааяа хааяа бодогддог байлаа.

Нөхрийнхөө гөжүүд занд урам хугарах үед Бархасыг дурсан сэтгэлээ цайлгана.

Гэтэл шөнийн зүүдэнд бууж хөлийг нь тушин хэзээ ч үзээгүй сэтгэлийн т.а.а.ш.а.а.л үзүүлсэн могой боллттой зүүд бүсгой хүний т.а.аш.аа.л ц.э.н.г.э.л ямархан байдгийг мэдүүлсэн билээ. Зүүд болохоор яахсан ч  билээ хэмээн харамсангуй бодож үзэв. Хээнцэр ганган, хэнэггүй амгалан хэн нь ч гэсэн хүн  болж хүзүү толгой залгаатай төрсөн болохоор ав адилхан юмдаа гэж анх удаа бодсон байв…

Гэтэл өнгөрдөг  шөнө  зүүрмэглэх төдийд  ойж буун цовхочсон догшин цагаан могой зүүдлэв. Алд илүү урт цав  цагаан могой г.а.лт шил шиг час улаан нүдээр  цоо т.ү.л.эх шахах аж.

Сүү амсуулаад гаргах юмсан гэж сүжиглэнгүй бодож, тогоотой сүүний өрөм яран хутгах үед ханын нүд  дамжин мурилзаж, яах ийхийн зуургүй унь төөлөн өгссөөр тоононд хүрч, өрхний сэжүүр сөхөн гадагш гарав  хэмээн зүүдлэв.

Өмнөх зүүдний  адил энгэр заамаар нь оролдож, а.й.л.г..а.ж и.ч.э.э.с.э.н.г.ү.й. Бишрэх сэтгэлийг нь хөвсөлзүүлэн тоононы цамхагнаас зүүсэн чагтаганы дээстэй ороолдон мушгирахыг хараад тогойтой сүүнд уначих вий хэмээн бодсон аж.

Араас нь сүү өргөхөөр яаран гарахад тэнгэрт солонго татсан байв хэмээн зүүдлээд сэрэхэд зуны нар зүүн хойд уулын хяр дамжин цухуйж баруун урд  сүүхийх Аав хайрханы зулай цагаан сүндэлд   эхний  цацраг нь тусч байлаа.

-Ээ хөх мөнх тэнгэр минь лус хилэгнээд байна уу. Насанд цөв суув уу гэж сэжиглэн бодож, уул ус хангай дэлхийд залбирч сацал өргөн удаан зогсов.

Ээлж дараалан зүүдлэгдсэн лусын  охины тухай ажиг  сэжиг  төрөн сэтгэл зовиноод, тайван сууж үл төвдөх тул морь эмээлэн мордож Дэнсмаа удганаас асуухаар шогшив.

Зэрэглээн дунд зүүд шиг торолзох хоёр айлын зүг яаравчлан давирсан нь оройн саамнаас өмнө эргэж ирэхийг бодсон хэрэг байв.

Будаатай цай ууж хөлсөө цувуулсан Дэнсмаа удган дуу шуу болон угтав.

Яриа хөөрөөн засвар гурван шөнийн зүүдээ ярьж учир начирыг мэдэж, арга дом хийлгэх тухай зорьж ирсэн хэргээ хэлэв.

Цааргалж үнэрхэлгүй бөөлсөн Дэнсмаа удган цахирган хоолойгоор огт ойлгохооргүй үг хэлэхэд хажууд нь түших банди дамжуулан хэлж байв.

-Ээ балчир минь чиний бие хэл сэтгэлийн н.ү.г.э.л арвидсан байна. Гэвч лусын эзэн чиний хэлийн чинь б.у.з.р.ыг шүрэн улаан хорхойгоор, биеийн чинь н.ү.г.л.и.й.г хар эрээн хорхойгоор, сэтгэлийн чинь хирийг цагаан суман могойгоор ариусгажээ.

Хангай дэлхийдээ тайж тахин сүү идээний дээжээ өргөөрэй гэж захив.

Бие хэл сэтгэлийн б.у.з.р.а.а ариусгаж, н.ү..г.л.э.э нимгэлэх тухай бодоод шогшиж явахад гэрийнх гадаа уяатай морьд багширч харагдав.

Эр нөхөр нь харьж ирсэн буй за.

Зохиолч: Соёрхын Пүрэвсүрэн

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button