Өгүүллэг

Түрүүний хүн юу гэлээ, аа тийм зoлбuн нохойноос долоон дор гэл үү? Хүнд харагдалгүй аваад явчих юм сан

Нам гүмхэн шөнийн цагаар нуурын ус л нойрсдоггүй юмсанж. Усны шувууд үе үе гүр гур дуугарч ус аядуухан давалгаалах нь тов тодхон. Гарьд энэ бүхнийг чагнахаар нуурын хөвөөнд сэрүүн хоножээ. Үүр хаяарахын үед салхи сэр сэр үлээж өмссөн хувцас нэвт жиндүүлэх янзтай.

Гарьд бодолд дарагдаж царай барайлган бодлогоширч шөнийг барав. Багадаа ганцхан удаа эцгийнхээ барааг харж билээ. Тэр цагаас хойш “би аавтай хүн шүү” гэсэн бодлоор хичнээн ч жил сэтгэлээ тэжээж явлаа.

Гэтэл төрсөн эцэг минь намайг ү.х.с.э.н гэж бодоод ямар ч н.ү.г.э.л.г.ү.й царайлж “тийм хүүхэд, хөгшин хоёр байсан л юм байлгүй, би санахгүй байна” гэж хэнэг ч үгүй ярьж суух. Түүнд бүхнийг тайлбарлах хэрэг алга. Надад төрсөн эцэг гэж байгаа ч үгүй, байх ч үгүй. Харин энэ нуурын хөвөө бол надад заяасан эх эцэг энэрэл хайр дулаахан өвөр.

Өгүүлэх нь: Жаалхүүд өглөө болно гэдэг нэгэн бодлын а.й.м.ш.и.г.т.а.й. Учир нь түүний эмээ хар үүрээр босч тогоо шанагаа хангинуулахын сацуу гэрээр дүүрэн утаа май дүүргэж өөрөө зуухны өмнө бөөвийтөл суух нь харагдахтай үгүйтэй.

Нүдээ нээхийн аргагүй утаан дунд эмэг эхийн нь “эхийнхээ т.о.л.г.о.й.г з.а.л.г.и.с.а.н му.у ёр.ы.н ө.т.н.и.й хөндий” гэсэн дотор арзагануулсан муухай х..а.р.а.а.л.а.а.р эхлэх ө.в.ч.и.н. э.м.г.э.г, з.о.в.л..он з.ү.д.г.ү.ү.р.э.э тоочсон залхуутай үглээг хоолойгоо хорсгон байж бараг л үд хүртэл чагнаж хэвтэнэ.

Эмээгийн тийнхүү үглэж загнах нь амьхандаа сэтгэл санаагаа онгойлгож буй юмсан уу даа. Эмгэн бяцхан хүүг оровч гаравч х.а.р.а.а.ж з.а.г.н.а.х хэрнээ олдсон жаахан юмаа ихэнхийг нь түүнд өгнө. Ийм л хоёр амьтан сумын төвийн баруун хойд захад бүрээс нь у.р.а.г.д.а.ж салбараад гэрийн танаг болсон умгар хар овоохойд амьдардаг байлаа.

Жаалхүү аргал түүх нэрээр өдрийн ихэнхийг хээр гадаа өнгөрүүлнэ. Сумын төвөөр сэлгүүцвэл хөгшин залуугүй л түүнийг х.у.л.г.а.й хийнэ гэж с.э.ж.и.г.л.э.э.д байх тул зэлүүд газар ингэж явах нь жаргал болдог билээ.

Жаалхүү үнэндээ х.у.л.г.а.й хийдэггүй, худлаа ярьдаггүй атал хүүхдүүд ш.о.г.л.о.о.д, хүмүүс а.д.л.а.а.д байх нь даанч хачин санагдана. Тэр нуурын хөвөөнд хужир марзтай дэрс бударганын бут сүлжиж өдөржин тоглоод оройхон хэрд шуудайны тал аргал үүрэн гэрийн зүг гэлдэрнэ. Хүүгийн ингэж явах нь бас тогтсон цагтай. Хичээл тарсан хойно харихгүй бол хүүхдүүд түүнийг барьж аваад,

-Чи б.ө.ө.с мөн үү? гэнэ

-Биш гэвэл “мөн” гэж хэлтэл ү.й.л т.а.м.ы.г нь үзэх тул хурдхан шиг мөн гэж хэлээд салахын түүс болдог байлаа. Ингэж д.о.р.о.м.ж.л.у.у.л.а.х бүрдээ тэр н.у.л.и.м.с.а.а бөмбөрүүлэн гүйсээр сумын төвөөс холдож сая нэг тайтгарна.

Уг нь жаалхүү сургуульд их л баяртай орсон юмсанж. Сайн ч сурдаг байлаа. Гэтэл гай болж ариун цэврийн үзлэгээр хэдэн удаа б.ө.ө.с.т.э.й гарч анги хамт олны нэр унагасан з.а.в.а.а.н амьтан гэгдэж түүнийг з.а.г.н.а.х дэ.э.р.э.л.х.эх хүн мундахгүй болжээ. Сургуульд сурах дуртай тул жаалхүү тэр болгоныг тэвчээд л өнгөрөөдөг байв.

Ийм нэгэн явдал боллоо. Хүүхдүүдэд суудал хуваарилан өгөв. Жаалхүүтэй хамт суух болсон охин аав ээждээ г.о.м.д.о.л мэдүүлжээ. Охины ээж нь ирж

-Миний охиныг заавал ийм амьтантай нэг дор суулгаад байхдаа яадаг юм гэж бөөн х.э.р.ү.ү.л ш.у.у.г.и.а.н гаргаснаас болж тэр сургуулиас гарахаар шийдлээ. Түүний сургуулиас гарах болсон өөр нэг шалтгаан бол эмээ нь хавар зуны урин цагт хашааныхаа өмнө хэдэн цагаар сууж б.ө.ө.с.ө.ө түүдэг байв.

Гэртээ суугаад энэ ажлаа хийе гэтэл хөөрхий эмгэний нүд үздэггүйг жаалхүү яаж мэдэх билээ. Эхэндээ хөгшин залуугүй жиг жуг гэцгээж сүүлдээ тоохоо больжээ. Жаалхүү эмээгийнхээ нөгөө л ажлаа хийж байдгаараа тонгойж суухад нь а.й.л.г.а.ж гэртээ оруулах санаатай эсрэг талын хашааны булангаас эмээгээ тойруулан ч.у.л.у.у ш.и.д.э.ж зогстол түүнийг харсан хэн нэгэн Сэд эмээгийн нөгөө хүү хөгшин эхийгээ а.л.а.х санаатай ч.у.л.у.у.г.а.а.р н.ү.ү.л.г.э.ж байна гэсэн цуурхал яриа хэдэн хормын дотор сумын төвийн чихтэй болгоны сонорт хүрэв.

Энэ явдал жаалхүүг улам зожиг болгожээ. Түүнд ер эмээгээс нь өөр энэ орчлонгийн бүх юмс огтхон ч хамаагүй. Харин нэг айхтар з.о.в.л.о.н бол ө.л.с.ө.х. Заримдаа бүр хоёр гурван өдөр ч хоолгүй явах нь бий.

Хүн малын зоо тэнийсэн хаврын цагт л энэ хоёр vйлээ барна. Я.д.у.у хүний з.о.в.л.о.н шиг барагдахгүй өдрүүд үргэлжилж намар идэшний үеэр цуглуулж авсан толгой шийр, гэдэс цувдай дуусахын з.о.в.л.о.н.г төсөөлөхөд бэрх.

Хавар мах бэлтгэлийн ажил эхэлж хүн мал бужигнасан тэр газар жаалхүү очиж өдөржин энэ тэрхнийг харж сатаарсаар нэг л мэдэхэд өдөр өнгөрсөн байх тул маш зугаатай. Сумын төвөөс зайдуу болохоор сургуулийн жаалууд бараг ирэхгүй.

Хонь малын наагуур цаагуур гүйж данхайсан данхайсан шар үхэрийг гайхан харж, ийм том амьтад байдаг аа гэж басхүү сүрддэгсэн. Нэг өдөр бас л тэгж өдөржин суусаар нар шингэхийн алдад гэрийн зүг гэлдэрч явтал омголон хээр морьтой залуухан хүн давхиж ирж,

-“Надтай сундалдаад яв” гэж cvpдмээр бүдүүн дуугаар хэлсэн боловч түүний дууны өнгөнд гуйсан аргадсан өнгө аль аль нь сонсогдох шиг боллоо. Тэрээр урдуур нь хөндөлдөж зөв талынхаа дөрөөнөөс хөлөө мулталж байх нь түүнийг сундлаач гэж байгаагийн тэмдэг бололтой.

Хүү түүний араар сундалдаж асуусан бүхэнд нь “тийм”, ”үгүй” гэсэн хоёрхон үгээр хариулж явлаа. Харин үргэлж л уранхай гутлаа чирч явдаг энэ газраар анх удаа морьтой яваадаа баясаж нүдээ огтхонч хөдөлгөлгүй газар ширтэхэд тэнд байгаа өвс, чулуу цөм жирэлзэн өнгөрөх нь тун соньхон.

Тэр яах ийхийн зуургүй хашааныхаа ард иржээ. Тэнгэрийн хаяа тэр аяараа улаарч түүний наагуурх малын хөлийн цагаан тоос ч бас улааран харагдана. Энд тэнд хүүхэд багачууд шуугиж машин тэрэг дүнгэнэлдэн байх нь сумын төв их хөдөлгөөнтэй байгааг гэрчилнэ.

Нөгөө хүн мориноосоо буугаад өврөө уудалж савхин гутал, бор хилэн өмд цамц, чихэр боов хүүд өгөв. Хүү түүний хар салхинд онгож гандсан царай тасралтгүй цавчрах нүдийг таг гөлөрч хэсэг зогсоод сайртаж х.а.г.а.р.с.а.н бяцхан гараа тосч түүний бэлгийг зориг муутайхан авчээ.

Нөгөө хүн олон таван юм ярьсангүй яваад өгчээ. Сэвэлзтэл хатируулж яваа түүний араас удтал харж зогссон боловч тэр хүн эргэж ч харсангүй. Өмсөх хувцас, боорцогтой болоод тэр ер үзээгүйгээрээ баярлажээ. Одоо л сургуульд явах юмсан гэж хүртэл бодогдоно.

Огт үзэж хараагүй тэр сайн хүн хэн болохыг бодоод бодоод олсонгүй. Жаалхүү шинэ гутал хувцасаа өмсөж сумын төвөөр их бардам алхаж явтал түүнийг хүүхдүүд барьж аваад Сэд эмгэний б.ө.ө.с чи хэний юмыг х.у.л.г.а.й хийсэн бэ? гэж х.о.р.с.о.л буцалсан нүдээр з.а.н.а.л.т.а.й.я.а ширтэж үнэн голоос ү.з.э.н я.д.а.ж байгаа нь илт.

Тэр өдрөөс хойш жаалхүү сумын төвөөр дахиж хэзээ ч явахгүй гэж бодох боллоо. Нар сар гэрэлтсэн умгар хар гэрт нь жавар хургаж хоносон намрын жихүүн өглөө эмэг эх хар үүрээр босож тогоо шанагаа хангир жингэр дуугаргаж элдэв х.а.р.а.а.л тавьсангүй, харин жаалхүүгээ дуудаж дэргэдээ суулгаад ус гүйсэн галгүй цэхэр нүдээр удаан ширтсэний эцэст хатсан мөчир шиг гараа гаргаж хүүгийнхээ толгойг татаж үнэрлээд авдар руугаа зааж

-Түүнийг онгойлго гэж цээжнийхээ мухраас ихэд а.й.м.ш.и.г.т.а.й хэлэв. Хүү хэлсэн ёсоор нь авдрыг онгойлговол эмгэн арай ядан босч шар эсгийд нандигнаж боосон боодолтой юмыг гаргаж өгөөд

-Хэнд ч битгий үзүүл. Өөрийгөө тэжээсэн хүнд л өгөөрэй. Чамайг тэжээх хүн олдоноо гайгүй. Одоо үүнийг гэрт байлгаж болохгүй хол аваачиж нуу гэж хэлээд ярих юм дууссан гэх шиг буруу харан хэвтээд өгчээ.

Жаалхүү аргал түүж явангаа боодолтой юмаа нуучихаад орой ирвэл эмээ нь хөдөлсөн ч үгүй хэвтэж байлаа. Хүү эмээгээ зовоохгүй гэсэндээ хоол унд нэхсэн ч үгүй, дуудаж сэрээсэнгүй өөрөө унтахаар хэвтлээ. Өглөө сэрээд харвал эмээ нь нөгөө л янзаараа хэвтэж байв. Энэ үед хүүд нэгэн а.й.м.ш.и.г..т.а.й бодол зурсхийн,

-Эмээ, эмээ! гэж хэд хэд дуудсан боловч ямар ч хариу амьсгал сонсогдсонгүй. Ухасхийн гүйж очоод татвал аль хэдийн эмээ нь х.ө.р.ч х.ө.ш.с.ө.н ү.х.д.э.л болжээ. Жаалхүү эмээгүй болсноо ойлгож яахаа ч мэдэхгүй гэрийнхээ хаяанд у.й.л.с.а.а.р л суулаа.

Холын хамаатан болох хоёр гурван хүн эмгэнийг нутаглуулаад хурдхан с.а.л.а.х.ы.н түүс болжээ. Харин жаал хүүг яах тухай дор дороо бодон бодон байвч тусыг эс олов. Энэ тухай түрүүлж ам нээвэл хэрэг бишдэнэ хэмээн имээж хэн ч юу ч дуугаралгүй байсаар эцэст нь хүний эцэг байна ирж авах биз гэж ярилцаад л өнгөрчээ.

Бяцхан хүүд хачин уйтгартай байлаа. Түүнд нар салхи, ус, өвс, гахай нохой, нуурын хөвөө хүнээс илүү дотно санагдах тул тэр гэртээ ирэлгүй хээр гадаа нөмөр дулаан газар унтах нь цөөнгүй. Өлсөхийн эрхэнд хааяа хүний бараа харах нь бий.

Эмээг нь н.а.с б.а.р.с.н.ы дараахан хүмүүс ч хүүд боов боорцог илүүчлэх боловч тэр нь хэр зэрэг урт настай өглөг болохыг хүү зөнгөөрөө мэдэрнэ. Энд тэндээс сумын төвийг зорин ирэх морьтой хүнийг амдаж нууцхан ажиглана.

Нөгөө гутал хувцас бэлэглээд явдаг сайн хүнийг л амьхандаа хайж байгаа нь тэр. Сумын төвийн эргэн тойрон юу байгааг жаал хүү андахгүй мэдэх тул мал хайж яваа эрлийн хүн эхлээд жаалхүүг хайж олох нь ч бий.

Тэртээ баруун талаар явж өнгөрдөг төв зам дээр нэг машин хоёр хонохыг жаал хүү ажиглажээ. Өнөөдөр тийшээ явдаг хэрэг гэж тэр шийдлээ. Арай гэж явж очтол машины дэргэд хүн алга. Машиныг хэд хэд тойрч үзлээ.

Яахаа мэдэхгүй гайхаж зогстол хаа нэгтэйгээс “Хүүе” гэх чимээ гарч хүүг бондгос хийтэл цочоолоо. Чимээ гарсан зүгт эргэж харвал түүний өөдөөс тос болсон ногоон өмд цамц өмсөж гутлынхаа түрийг шагайндаа тултал эргүүлсэн намхан хүн яаралгүйхэн дөхөж ирлээ.

-За энэ эзгүй талд юун хүүхэд гүйч явдаг билээ? гэж нөгөө хүнийг асуухад хүү жаахан эмээж гэдрэгээ ухарч

-Таныг энд хоёр хоног зогсохыг хараад ирлээ гэж үгээ давхцуулан хэлтэл

-Машин эвдрээд би энд хоёр хонож байна. Чи тэгээд надад туслахаар ирээ юм биз дээ. За тэгээд юу авчрав даа гэж инээвхийлээд машиныхаа бүхээгийг онгойлгож

-За туслах нөгөө талаар орж ирээд суу. Хоёулаа эхлээд танилцья гэх нь хүний мөрөөсөл болж уйдаж гүйцсэн хүний наадам наргиа байлаа. Жаалхүү танихгүй хүний машинд суусандаа гэрэвшиж түүний сониуч алаг нүд машины бүхээгийг тойруулан шохоорхоно. Жолооч ч мөн хүүгийн өмссөн зүүсэн, байр байдлыг нь ажиглаж байлаа.

-Хичээл номоо яачихсан хүүхэд вэ чи? Аав ээж чинь чамайг өдийд эрж сурж байгаа даа гэвэл

-Намайг эрж сурах хүн, хичээл ном аль нь ч байхгүй. Надад угаасаа аав ээж байдаггүй гэж хүүг шийдэмгий хариулахад жолооч түүний ярьсанд итгэхгүй байгаа бололтой.

-Аав ээжгүй хүн гэж хэзээ байсан юм. Чи ах хүүгээ тийм ч амархан молигодохгүй шүү гэж дуугаа өндөрсгөж с.ү.р.д.ү.ү.л.э.х маяг үзүүлбэл,

-Нээрэн надад аав ээж ерөөсөө байгаагүй. Харин эмээ байсан юм гэж үгээ сунжруулан хэлээд уртаар шүүрс алдан яаж үнэмшүүлье дээ гэсэн байдалтай жолоочийн царай өөд ширтлээ.

-За тийм байдаг байж гээд жолооч суудлынхаа араас ууттай боорцог, чанасан мах гаргах зуураа түүний хоёр нүд гарыг нь дагуулан харж өөрийн мэдэлгүй шүлсээ хүд хүд залгиж байхыг ажиглаж амжлаа.

Жаалхүү жолоочид хамаг амьдралаа ярьж тэр хоёр гангар гунгар гэсээр хоёр хоног хамт байлаа. Мэдээж жолооч түүний ярьсанд итгэсэнгүй. Жаалхүүд жолооч ихэд таалагдав. Сэлбэгтэй болж тэр машинаа засч байтал хүү жолоочид хандаж

-Эмээ надад нэг боодолтой юм үлдээсэн. Өөрийгөө тэжээсэн сайн хүнд өгөөрэй гэсэн юм. Би түүнийг танд өгье. Та намайг аваад яваач гэх нь тэр. Ямар нэгэн бүтэлгүй юманд орооцолджээ гэж бодсон жолооч,

-За хүү минь тэр эмээгийнхээ өгсөн юмыг өөр хүнд аваачиж өг. Чи одоо эндээс яв. Би ч явлаа. Ахад нь чам шиг ийм хүүхдүүд гэрээр дүүрэн байна. Хоёулаа бусдаараа бууз хуушуур шиг явья.Одоо чи явж үз гэж түүнийг х.ө.ө.с.ө.н боловч хүү тийм ч амархан явсангүй зогссоор л байв.

Жолооч машинаа янзалж дуусаад өндийж харвал хүү аль хэдийнээ тэртээ алсад цаашлан явах нь цагаан цаасан дээр хатгасан ганц хар цэг адил торойж үзэгдэв. Хөөрхий дөө, нөгөө л нуурынхаа зүг явж байна. Ямар хүний үр юм бол доо.

Миний хэдэн хүүхдээс ялгаа юу байхав гэж элэг э.м.т.р.э.н бодож хэсэг зогссоноо машинаа асаахаар бүхээгтээ орлоо. Тэр эмээ нь юу үлдээсэн юм бол. Ийм жаахан хүүхэд худлаа ярилаа ярилаа гэхэд энэ болгоныг санаанаасаа зохиож ярина гэж арай баймгүй юм даа.

Сумын төв ороход л үнэн худал нь мэдэгдэнэ гэхчилэн бодсоор машинаа асаан одов. Жаалхүү гомдолтойёо толгойгоо гудайлган гэлдэрнэ. Юундаа ч яарах билээ дээ. Жолоочтой хамт байсан хоёр хоног түүнд цоо шинэ сонин амьдрал байжээ. Хүн түүнийг тоож элдэв юм ярьсан, амттай сайхан боов боорцог ханатлаа идсэн гээд… ер нь л бүх юм сонин сайхан байлаа.

Гэтэл одоо дахиад л з.о..л.б.и.н нохой шиг амьдарна гэхэд даанч утга учиргүй. Хүү гэнэт бодлоо.Ер нь эмээгийн өгсөн юмыг энэ ахад өгчихье. Тэгээд л өөрөө… гэж нуурын зүг харан санаа алдаад нөгөө боодолтой юмаа авахаар дэрс бутан дундуур хар хурдаараа нуурын зүг гүйлээ.

Одоо нэгэнт бүх юм өнгөр ч байгаа тул түүнд хайрлах юм байсангүй. Тэр өмнө нь уранхай муу гутлаа хайрлаад ширүүн гүйдэггүй байж. Гүйж явснаа гэнэт эргэж харвал машин ч үгүй нүдэнд торох юмгүй цагаан тал амгалан мэлтийнэ. Тэр яваад өгчээ.

Эмээгийнхээ өгсөн боодолтой юмыг тэр жолоочид аваачиж өгөх түүний сүүлчийн хүсэл ийнхүү талаар болж хүүгийн ядарч т.у.й.л.д.с.а.н хоёр хөл өөрийн мэдэлгүй с.ө.х.р.ө.н ун.а.л.а.а. Хэвтээд л байлаа.Хэдий хэр хугацаа өнгөрснийг бүү мэд. Машин дуугарах чимээнээр өндийн харав. Жаалхүү түүнийг танимагцаа босон харайлгав.

-Та яагаад яваагүй юм бэ? Эмээгийн өгсөн боодолтой юмыг би танд өгье. Харин би өөрөө таныг дагахгүй эндээ үлдэнэ гэсээр түүний дэргэд очиж зогсохдоо уранхай гутал дотроос цухуйх сайртай хөлөө нууж ядна.

-Хоёулаа явна хө. Хурдхан тэр машинд ороод суу хүн харчихаж мэднэ гэвэл

-Эмээгийн өгсөн боодолтой юмыг тэгээд яах юм бэ гэж жаалхүү бараг л хашхирах шарам асууж, машин нуурын хөвөө хоёрын зүг ээлжлэн харна.

-Тэнд чинь тэгээд юу байгаа юм?

-Мэдэхгүй эмээ л өгсөн.

-Чи юу байгааг нь үзээгүй юм уу?

-Үгүй би ер задалж үзээгүй.

-За тэгвэл хурдхан гүйгээд эмээгийнхээ өгсөн тэр юмыг аваад ир. Хоёулаа юу байгааг нь үзье. Харин чи удаж болохгүй шүү. Чи бид хоёрыг хүн харж болохгүй.

-Мэдлээ гэж хэлээд хүү годхын алга боллоо.

Түүнийг явсны дараа “хүнд хүн илүүдэх биш энэ муу ядарсан хүүг аваад явья. Харж хандах хүн энэ суманд л лав байхгүй бололтой.Түрүүний хүн юу гэлээ, аа тийм з.о.л.б.и.н нохойноос долоон дор гэл үү? Хүнд харагдалгүй аваад явчих юм сан. Дараа нь нэг газар ү.х.э.ж л гэж бодоцгооно биз” гэж санасаар түүнийг хүлээж суулаа.

Шар эсгий дотроос төө хэртэй хоёр шижир алтан бурхан гарч ирнэ чинээ санаагүй жолооч мэл гайхаж жаалхүү руу харвал тэр нуурын зүг харан зогсчээ. Жолооч түүнийг хэд хэд дуудаад эргэж харсангүйд араас нь очин гараас нь зөөлхөн татаж,

-Одоо хоёулаа явья. У.й.л.а.а.д байгаа юм уу даа. Битгий у.й.л гэж аргадсаар машинд суулгалаа. Жолооч түүнийг тайтгаруулж би чамд Гарьд гэдэг нэр өглөө. Харин чи намайг “аав аа гэж дуудаж байгаарай” гээд машинаа асаав.

Жаалхүү ингэж Гарьд нэрийг олон эмээгийнхээ үлдээсэн шижир алтан бурханыг аваад хол явсныг хэн ч мэдсэнгүй. Дөрөв тав хоногийн дараа мал сурах гэсэн хүмүүс хүүг үгүйлснээр сумынхан түүний алга болсныг мэдэж, сумын төвийн эргэн тойрон эрж хайсан боловч эс олоод, хөөрхий түүнийг нуурын ёpooлоос өөр газар байхгүй гэж яг таг итгэцгээлээ.

Зохиолч Магваны Эрдэнэбат

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button