Өгүүллэг

Бөөдгөрийг Урангоо та хоёртой суулгадаг миний буруу байжээ.Багшийгаа уучлаарай гэхэд нь самсаа шархираад өөрийн эрхгүй н.у.л.и.м.с бөмбөрөөд л

Урангоо бид хоёр нэг ангид таван жил нэг ширээнд хоёр жил гаруй суухдаа Нэг нэгнээ хүндэлж хэн хэндээ чадах ядахаараа тусалж сайхан үерхлээдээ. Одоо бодоход хүндэтгэл минь үерхэл ,үерхэл минь хайр болон хувирч байсан юм шигээ…

Бид хоёр ангидаа, бас бие биендээ яарсаар ирдэгсэн.Хоёулаа онц сурна бие биедээ туслаад л инээд хөөрөнд умбаад л даанч жаргалтай байждээ. Гэтэл арван сарын эхээр манай ангид хөдөөнөөс Бөөдгөр гэдэг сонин нэртэй нэртэйгээ таарсан хувцас хунар үс толгой нь бөөдийж бүрзийсэн нус нь үргэлж булталзаж явдаг тагдгар бор хүү шилжиж ирсэнийг багш маань сул ширээ үгүйн учир бидний хажууд суулгаснаас миний з.о.в.л.о.н эхэлсэн юм .

Хоёулаа тааваараа суудаг хүн чинь гурвалчихаар шахцалдах нь ойлгомжтой бас дээр нь Бөөдгөрийн нус нь бултганаад байн байн шор хийтэл их л чимээтэй татах нь ёстой ядаргаатайсан харин гол з.о.в.л.о.н маань үүнд биш байсан нь харамсалтай …

Урангоо маань хүнд тусархуу ,нийгмийн идэвхитэй хэнхэгдүү хүүхэд байлаа Бөөдгөр бас хичээлдээ их муу багш маань түүнд хичээлийг нь зааж өгөөрэй бид хоёрт захисан юм. Гайгүй сурлагатай болохоор нь бид хоёртой бодлоготой суулгасан байх л даа.

Урангоо түүний хичээлийг зааж өгөхөд тэр учиргүй дуртай харин би Урангоогоо харамлаад ч байгаа юм шиг нэг л сонин мэдэрхүйд э.з.э.м.д.ү.ү.л..ч.и.х.э.э.д түүнийг харахаас дургүй хүрдэгсэн…

Өвлийн амралт эхлэхээс хэдхэн хоногын өмнөсөн Урангоо минь нэг зурвас уншиж байснаа шалавхан цүнхрүүгээ хийчихээд хичээлээ гаргав. Надад нэг л сэжигтэй санагдан хэний захиа вэ юу бичсэн байгаа бол гэхчилэн түмэн асуултанд ээрүүлэн тавгүйтээд хичээлээ ч олигтой хийж чадсангүй.

Завсарлагааны хонх жингэнэн хүүхдүүд шуугилдан гарцгааж эхлэхэд Урангоо ч надруу асуусан янзтай харсанаа гараад явчихаар нь тэсч чадалгүй цүнхийг нь уудлан нөгөө зурвасыг нь аваад үзтэл юу байсан гэж бодноо та нар.

Нөгөө муу нусгай Бөөдгөр чинь Урангоод минь хайрын захиа бичиж. Үг үсэг найруулгын бөөн алдаатай урсгаж урсгаж Намхай их м.у.у хүүхэд шүү энэнээс хол байгаарай гээд төгсгөлд нь бүүр би чамд хайртай ЯТОЛ гэж хүртэл бичсэн байв.

Таван жил миний хэлж чадаагүй үгийг очиж очиж муу пөөнөгөр нусгай хар Бөөдий хэлж шүү дээ гэж бодохоор нам ц.о.х.и.о.д ун.а.г.а.ч.и.х.м.а.а.р санагдан гадуур гарч түүнийг хайтал сургуулийн дэргэдэх мухлагаас гарсан бололтой Урангоо тэргүүтэй охидын араас гөөхий барьчихсан нэлээн маадгар алхаж яваа харагдав.

Бас болоогүй муу байж бөө гэдэг шиг дандаа х.о..р.л.о.н.т.о.й юм сэднэ намайг харсаар байтал хажуугаараа зөрсөн жаахан охины форм дээр муухай ногоон нусаа хээвнэг нялж орхиод гавъяа байгуулчихсан аятай инээж байна шүү.

Бөөдийг харахаас гар загатнан х.о.р.с.о.л з.а.н.а.л.д.а.а баригдан өөрийгөө  тогтоож хүчрэхээ байсан би түүнийг өдөн хоргоосоор урдаас сарвалзахад нь ёстой намалдаглаж өгсөн ч түүнийхээ г.о.р.ыг яаж амсахаа мэдэхгүй явсан минь тоогүй .

Манай ангийн охидууд намайг гайхсан зарим нь а.й.с.а.н бололтой харах нь үргэсэн зээр тогтнон эргэж харах мэт Урангоо намайг аргадаж гуйсан харцаар мэлмэрэн ширтэх нь өрөвдөлтэй.

-Хүүе чи хүүхэд а.л.л.а.а ямар т.а.н.х.а.й амьтан бэ ? гэх дуунаар эргэн харвал сургалтын менижер Галзуу Цэцгээ багш зогсож байв.Цэцгээ багш намайг ч.и.х.д.с.э.эр багш нарын өрөөрүү чирж орон

–Гүндэгмаа чи энэ магтдаг хүнээ хар хүний хүүхэд а.л.а.х гэж байна гээд намайг бүр ө.ш.и.г.л.ө.ж д.э.в.с.э.ж байсан гэж ярих нь г.о.м.д.м.о.о.р байв.Маргааш өглөө нь Бөөдийтэй цуг түүнтэй адилхан тас хар царайтай авгай үүдэн шүд нь у.н.а.ч.и.х.с.ан барзгар шар хүн хоёр ирсэн нь түүний аав ээж юмсанж. Хэдийгээр царай зүс муутай ч зарга заалхайндаа давахын аргагүй улс байлаа…

Аав ээж бид гурвыг багш нарын, менижерийн, хамгийн сүүлд захиралын өрөөнд оруулж б.а.й.ц.а.а.с.н.а.а.р зогссонгүй шүүх ц.а.г.д.а.а төлбөр ялбар болоод бараг сургуулиасаа х.ө.ө.г.д.ө.х дөхсөнөөр энэ явдал шувтарсан авч ,надад Урангоо Бөөдгөр хоёртой цуг суух т.а.м болж хувиран хичээлээ тасалж эхэлсэнээр барахгүй сурлагандаа м.у.у.д.а.в.

Аав ээж ,Гүндэгмаа багш энэ хэд учир шалтгааныг нь олох гэж намайг ээлжилж б.а.й.ц.а.а.г.а.а.д ч үр дүн гарсангүй. Сар гаруйн дараа би өөр сургууль руу  шилжээд ч хичээл сурлагандаа сайжирсангүй .

Учир нь аньсан ч харсан ч нүдэнд Урангоо, унтсан ч сэрсэн ч сэтгэлд Урангоо. Тэр миний сэтгэл зүрхэнд хэдийнээ байр сууриа эзлэн ухаан санаанаасаа гаргаж хаяхын аргагүй болсон байсан юм. Ангийнхантайгаа хааяа таархаараа Урангоо Бөөдгөр хоёрын тухай юу ярих бол гэж сэмхэн тандавч гоц юм дуулсангүй.

Харин Урангоо чамайг явсанаас хойш сурлагандаа м.у.у.д.с.а.н гэж хэд хэдэн хүүхдээс сонсоод сэтгэл бүр ч тавгүйтэв. Зургаад орсоны намар нэг өдөр Гүндэгмаа багш маань манай сургууль дээр ирж ангийн маань багштай их л удаан уулзаж ярилцсаны дараа багш намайг ангидаа үлдээрэй гэсэн нь бас л намайг б.а.й.ц.а.а.х гэсэн аж.

–Намхай миний хүү ер нь яагаад сурлагандаа м.у.у.д.ч.и.х.с.а.н хүүхэд вэ? Чи чинь ангидаа хамгийн сурлагатай хүүхэд байсан юм байна хувийн хэрэг дээр чинь ч тэгж байсан багш чинь ч тэгж байна .

-…     -За миний хүү багшдаа хэлчих.Тэнд бас нэг онц сурдаг хүүхэд хичээлдээ м.у.у.д.а.а.д байна гэх юм Урангоо та хоёр ер нь юунаас болоод м.у.у.д.а..л.ц.ч.и.х.с.а.н хүүхдүүд вэ?  \Захианаас гэлтэй нь биш \ дуугүй л байв

-Урангоо та хоёр хэр зэрэг харилцаатай вэ?

-Зүгээр л танилууд

-Намхай миний хүү багшаасаа битгий нуу Урангоо та хоёр үерхдэг байсан уу?

-Үгүй юу л даа гэснээ хэлээ хазав

Миний аж амьдрал аав ээж хүсэл сонирхол ямар мэргэжилтэй болох талаар гэхчилэн нэлээн шалгаагаад намайг явуулав. —- -Багш бид хоёрын яриа\яг үнэндээ багшийн б.а.й.ц.а.а.лт энэ мэтчилэн хэд хэдэн удаа давтагдсан ч олигтой үр дүн гарсангүй харин бие биенээ арай илүү мэддэг болсон байж болох юм.

Өвлийн амралтын дараахан Гүндэгмаа багш чинь дуудаж байна гэхээр бас ямар х.э.р.э.г сөхөгдсөн юм бол нөгөө Бөөдий л гэж бодсоор хуучин сургууль дээрээ урамгүйхэн очвол багш маань сайхан зантай ч гэж жигтэйхэн. \угийн л их сайхан зантай бидний төлөө бүхнээ зориулж явдаг хүн\

Хаашаа л харна танил дотно дурсамж хөврөөд л энэ сургуульд бас ангидаа ямар их дассанаа басхүү ямар их үгүйлж явсанаа ухаараад у.й.л.м.а.а.р санагдан сэтгэл уясах нь тэсэхийн аргагүй ч ичиж нэрлэхсэндээ тоохгүй дүр үзүүлэх гэж их хичээж билээ…

Багш яриагаа миний орсон сургууль ,багш, хүүхдүүд дараа нь өөрийнхөө бага нас,хүсэл мөрөөдөл гээд нэлээн алсаас болгоомжтой эхэлсэнээ нэг мэдсэн үерхэл нөхөрлөлийн тухай түүнээс болж хүний амьдрал санаанд оромгүй өөрчлөгддөг тухай сонин сайхан юм их ярьсанаа чи тийм байдалд орвол яах вэ гэхчилэн намайг яриандаа зугуухан татаж эхлэхэд бараг багш шавь гэдгээ мартаад нэг л сайхан санагдахад бүх үнэнээ ярьчихмаар байлаа.

-Бөөдгөрийг Урангоо та хоёртой суулгадаг миний буруу байжээ .Багшийгаа уучлаарай гэхэд нь самсаа шархираад өөрийн эрхгүй н.у.л.и.м.с бөмбөрөөд л түүнээс болж чамгүй их з.о.в.с.о.н би дотроо багшдаа ч гэсэн г.о.м.д.о.ж явж шүүдээ гэдгээ тэгэхэд л мэдрэх шиг санагдав…

Багш миний н.у.л.и.м.с.ы.г арчиж дахин дахин уучлалт гуйхад миний сэтгэлээс нэгэн бөөн хар юм урсаад гарчих шиг уужрав.

-Намхай миний хүү ангидаа буцаж ирвэл яасан юм бэ гэхэд хичнээн ирмээр санагдаж байсан ч

-Үгүйдээ гэж зөрүүдлэхдээ өөрийгөө бас дахин аргадуулмаар байгаагаа мэдрэв

-Намхай миний хүү ангидаа ир Ангийнхаа хамгийн гайгүй хоёр хүүхдийнхээ амьдралаар тоглочих юм бол би багш гэж яваад яах юм бэ гэснээ

-Нэг бол чи ир эсвэл багш нь эндээс бүр явъя гэж эрслэн хэлэх нь тэр

-Яалаа гэждээ багшаа та битгий яваарай гэж намайг бачимдан харахад

-Би чамайг буцаж ирнэ гэж мэдээд байсан юмаа миний хүү сайн хүү шүү гэснээ

-Маргааш өглөө ангидаа ирээд Урангоогынхоо дэргэд суугаарай . Багш нь сургуулиас нь шилжүүлгийг нь аваад ирнээ гэхэд баярласан ичсэндээ тулгамдсан би хацар улайн тонгойсноо зөвшөөрсөний тэмдэг болгож толгой дохичихоод гэррүүгээ жигүүртэй мэт дэгдсэнсэн…

Багш бөөдгөрийн тухай дурсаагүй ч хэд хэдэн удаа х.у.л.г.а.й хийж шударга шаардлага тавьсан ангийн нөхдийг минь болоод Гүндэгмаа багшийг минь нөгөө сонин аав ээжтэйгээ нийлж хэл аманд оруулан нэлээд з.о.в.о.о.с.ны эцэст өөр тийшээ шилжсэнийг хожим мэдсэн юм.

Сургуулиа ангиа ялангуяа Урангоогоо ямар их санаснаа шөнө унтаж чадахгүй догдолж хонохдоо сайтар ухаарсан юм би.

Өглөө эрт ангидаа ирэхэд ангийн минь нөхөд бас Урангоо минь ямар их баяртай угтсаныг мартах аргагүй ээ

Миний эд эс бүхэн ангийн нөхдөө,Урангоогоо харан баярлан дэвхцэж  байлаа. Урангоо минь жаахан турж өндөр болсоноос гадна нүд нь ялимгүй гунигтай юм шиг мэлмэрээд л үйл хөдлөл бүхэн нь би чамайг их санасан шүү гэж шивнэх мэт нэг л дотно энхрий…

Миний баясан бүжиглэх зүрх Урангоо би чамд хайртай гэж цээжиндээ багтаж ядан хашгична…

Зохиолч Лавайн Энхсайхан

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button