Өгүүллэг

Ирэхгүй олон сар болохоор нь сүүлд сонсохнээ өөр айлын цайны дээж уухаар явсан юм билээ…

Хуучирч муудсан муу амбаарынхаа дээвэр дээр  модны бохь зажилаад хэвтэх мөн ч сайхан шүү. Зэргэлдээх шавран байшин минь олон жилийн нүүрийг үзэж 2 цонхноос өөр юмгүй болж дээ.

Яндангаар утаа гарч эхэллээ ээж ашгүй  хоолоо хийж байна. Уг нь өнөөдөр Жүгдэрийнд очиж халз үзэх өдөр. Даанч ээж усанд яваагүй гээд ууртай байгаа учраас мэдээж явуулахгүй. Харин яаж аргалж тэвэгээ авах вэ?

Муу  бөглөөнүүдийг минь хаячихсан л байхдаа. Нусгай Гонгортой гарын алгаа улайтал цохиж байж өнгөтэйг нь авсан юмсан. Ийнхүү түүнийг 2 гараа салаавчлан хүрэн  саравчтай малгайныхаа саравч хэсгийг нүүрлүүгээ буулган юм бодоод хэвтэж байх зуур дүү нь ч дуудлаа.

– Хөөш ээж дуудаад байна. Орж ирээд хоолоо идвэл ид гэнэ гэж хэлээд гүйн оров.

– Би ч халаглан байж орон бушуухан гараа угаачихаад ширээн дээр уур нь савсаж буй хоолыг шүүрэх шахам аваад зурагтны урд завилан суулаа.

– Ээж ч дуугүй өнгөрөөсөнгүй

– Би өөрөө л усандаа яваагүй бол манайх гэдэг айл өнөөдөр хоол ч үгүй хонох байлаа. Тоглоомоо хөөгөөд явахаар ирэхээ мэдэхгүй гараа сайрттал шороо ухна. Наад хувцас хунарыг чинь бас хөлсөө урсган байж  угаадаг юм шүү нөхөр минь хэмээн өнөөх л үглэхээ эхэллээ.

Манай ээж уг нь гаднаа их ширүүн хэрнээ дотроо их зөөлөн хүн л дээ. Заримдаа намайг шанага шүүр гээд барьсан юмаараа л ц.о.х.и.н.о. Орондоо ороод у.й.л.ж у.й.л.ж унтахад  духан дээр үнсэж  байгаа нь мэдрэгддэг.

Ээж минь барааны зах дээр хулганы х.о.р бас улавч гээд ойр зуурын жижиг юм  зардаг. Бид хоёрыг хоосон хонуулахгүй гэж үлдсэн амьдралдаа өөрийгөө ч умартан зүтгэж буй өрх толгойлсон эмэгтэй.

Нэг л өдөр аав минь ээжийн эзгүйд муу хүрэн чемоданаа аван дүү бид хоёрыг духан дээр үнсээд их л ганган хар машинд суугаад явсан. Би жоохон байсан болохоор хол ажилд явчихлаа л гэж боддог байсан ч ирэхгүй олон сар болохоор нь сүүлд сонсохнээ өөр айлын цайны дээж уухаар явсан юм билээ.

Дүү байнга л аавыг нэхэж у.й.л.на тэгэх бүрт ээж хадгалсан хэдэн чихрээ гаргаж өгсөөр эцэстээ хэн хэн нь мартах шиг болсон.

Таньдаг эгч нарын яриаг сонсоход  аавд их л ам муутай байдаг. Жаргал даахгүй хүн юм даа сайхан хань ижил үр хүүхдээ ө.н.ч.р.ү.ү.л.э.э.д Оюунаа нэг л өдөр юу ч үгүй болохоор нь х.ө.ө.г.ө.ө.д л явуулах хүндээ хэмээн ам амаа уралдуулан ярьцгаана. Бодвол өнөөх Оюунаа гэгч эхнэр нь бололтой.

Ээж бид хоёрт нэг ч удаа аавын тухай ярьдаггүй. Их л г.о.м.д.о.ж дээ хөөрхий.

Тэр нэгэн хавар аав авто машины о.с.о.л.д орж хөл нь х.у.г.а.р.а.н 2 жил шахам хүнээр асруулсан. Ээж захаас дөнгөж ирээд л босгож бие засуулж хооллож усанд хүртэл оруулна. Би дөнгөж мөлхдөг байсан болохоор намайг халуун цай хоол руу оруулчихваа  сайн хараарай гээд өглөө гэрээс гарахдаа  аавд захиж захиж гардагсан.

Харин овоо босоод таягтай явдаг болж сүүлдээ т.а.я.г.а.а орхин ажилд ч орлоо. Тэр үед ээж ж.и.р.э.м.с.э.н болж аавыг ажилд орсон учраас гэртээ байдаг болов.  Магадгүй тэр ажил нь манайх гэдэг айлыг с.ү.й.р.ү.ү.л.с.э.н ч юм билүү.

Оройтож ирнэ заримдаа орны хүнгүй хэмээн гэртээ ирж хонохгүй. Ээж халуун саванд хоол хийгээд муу алчуураа уян сумын нөгөө зах хүртэл алхаад очиход даанч халуун хоол эзэнгүй эргээд ирдэг байсан юм.  Үүр цайтал цурам ч хийлгүй хашааны хаалга чагнах ээжийгээ харахаар ирэхгүй шүү дээ гэж хэлмээр байвч ам эвлэхгүй.

… Түүнээс хойш хэдийнээ 6 жил өнгөрчээ. Манай гэрийн босгыг нэг ч эрэгтэй  хүн даваагүй юм даа. Миний ээж өндөр шар царайтай, хонин бор нүдтэй,бага зэргийн  буржгар хүрэн үс нь түүнийг чимсэн мэт үзэсгэлэнтэй бүсгүй.

Олон сайхан залуучууд эргүүлдэг байвч нэгэнд нь ч нүүр өгөлгүй гаднаасаа буцаана. Заримдаа эмээ  ирж илүү үглэн явахад ээж юу ч хэлэхгүй дуугүй л өнгөрөөдөг.

– Цаадах чинь та гурав дээр ирж байна уу? тэр үед л явуулахгүй аргалаад байж болоогүй юм уу? эмэгтэй хүн л эр хүнийг засаж залж явдаг. Аав нь эртээд с.о.г.т.у.у явж байхад нь  таарсан гэсэн а.р.х.и.н.д хүртэл орж.

Чи бас тэгэж байгаад дотуур тамиртай хүн юм аа. Эр нөхөр нь нүдэн дээр нь нэг бүтэл муутай юмтай яваад байхад харсаар байж  татаад авчихгүй. Харах бүрт л бид хоёрын сэтгэл э.м.т.р.э.х юм. Миний үгэнд ордог бол зад загинаад аваад ирэхсэн даанч орохгүй. Чи нэг очооч гэвэл:

-Ээж: нэгэнт амьдралаа сонгоод явсан хүн шүү дээ. Надад ч бас энэ амьдралаа уруудуулчихгүй хүний доор орохгүй авч явах хэцүү л байна. Та ер нь дахиж ирээд хэрэггүй бид гурав болоод л байна хэмээн усны 2 саваа барин гадагш  гарлаа.

Тиймээ миний ээжид нутаг усны хүмүүсийн худал үнэн нь мэдэгдэхгүй явган яриа  заримдаа хаа нэг газар тааралдах гээд  хэцүү л байсан байх. Би хүртэл дэлгүүрийн гадаа аавыгаа хараад танихгүй юм шиг зөрөхөд нь х.о.р шар хөдөлж очоод ц.о.х.и.од авмаар байвч чадалгүй шүд зуун гэрлүүгээ буцна.

Харин сүүлийн хэдэн жил ойролцоох сум руу нүүж ээж бид хоёрын санааг амраасан юм даа. Би хүүхэд ч  гэсэн  сэтгэл зүрхтэй хүн  шүү дээ. Хүрч чадахааргүй холдсон болохоор тэр хүнийг бага багаар мартаж байв.

Нэг орой хаалга чимээгүйхэн онгойж нэгэн хүн орж ирвэл тиймээ аав. Яг мөн байна. Ээж у.у.р.л.а.н бараг л х.ө.ө.г.ө.ө.д гаргах байх гэсэн тэгсэнгүй. Тэвчээрийн хязгаараа тасартал хүлээсэн шүү дээ. 6 жилийн тэртээ үнсээд гарсан тэр хүн бид гурвын өмнө түмэн буруутайгаа хэлмээр байвч хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа бололтой доош харан сууна.

Ээж  юу гэж хэлэхийг нь хүлээн чимээгүй л ажиглана. Гэрт анир чимээгүй. Аавын нүднээс н.у.л.и.м.с бөнгөрч шалан дээр дусаж байгаа нь ажиглагдав. Би маш их санасан гэвч дөхөж  очиж чадахгүй нь. Яагаад ч юм зориг хүрдэггүй. Дүү минь бараг царайг нь мартсан байх хий л цоо ширтэнэ.

– Намайг уучлаарай. Би гэртээ эргээд ирлээ. Эцэст нь та гурав минь ямар үнэтэй хүмүүс болохыг амьдрал надад харуулсан гэж хэлэхдээ үг нь таслалдаж хоолой нь чичирч байв.

Намайг яв гэвэл эргээд явъя даа. Ингэж хэлэх эрхгүй ч гээд цурхиран у.й.л.ж эхлэв.

– Ээж сулхан дуугаар  энэ амьдралыг авч явах гэж их л хичээсэн шүү гэхээс өөр юм хэлсэнгүй. Орж ирээд хажуу ширээн дээр тавьсан малгайгаа авах гээд гараа сунгатал ээж өмнөөс нь шүүрэн авч хоймрын авдар дээр тавиад гутлын тавиур дээрээс өөрийнх нь өмсдөг байсан углаашийг түүний өмнө тавьлаа.

Зохиолч Ганаа

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button