Өгүүллэг

Янз бүрийн эрчүүдтэй яBaлдaж байгааг нь мэдэж, гадарлаж байсан ч охинтой л болчихвол Сүнжээ минь з.а.с.а.р.ч.и.х.н.а гэж дотроо их горьдож явдагсан

Зөөлөн салхи сэвэлзэх зуны орой явган хүний замаар хүүгээ дагуулан алхах эрийг Тогтох гэнэ. Тэрээр ажлаа тараад ийнхүү алхаж явахдаа элдвийг эргэцүүлэн бодож тунгаана. Ажил нь орой тардаг ч гэсэн бодолдоо автан алхахдаа хүүтэйгээ ярилцан, инээлдэж явах нь түүний хувьд аз жаргал гэмээр…

Зургаан настай Анхаа хэмээх эгдүү хүргэм яриа, шулгануур, сахилгагүй хүүгээ харах болгондоо л тонгойж үнсэнэ. Хүү аавыгаа үнэрлэхэд нь дуртай байгаа ч:

– Аав аа. Та яагаад намайг үнсэхгүй дандаа үнэрлэдэг юм бэ?…гэхэд нь Тогтох:

– Миний хүүгээс энэ хорвоод байхгүй хамгийн сайхан үнэр үнэртдэг юм.

-Яг ямар үнэр?

– Үгийн сайхнаар хэлж боломгүй тийм сайхан үнэр. Аавын хүү жоохон болохоор үүний учрыг ойлгох болоогүй ээ…гэж эгдүүрхэн хэлэхэд хүү цааш үргэлжлүүлэн “Яагаад мод ногоон байдаг юм бэ? Яагаад бороо нулимс шиг өнгөгүй байдаг юм бэ? Яагаад? Яагаад?…гэдэг асуултаар түүнийг бyлж байлаа.

Тогтох тийм ч тодорхой хариулалгүй асуултыг нь энгийнээр л тайлбарлан алхана. Түүнд бодох юм их байлаа.

….Сүнжээ минь байсан бол хамтдаа алхаад инээлдэж явах байсан даа. Хэдий би түүнд г.о.м.д.с.о.н ч гэсэн эргээд ирэх зайг нь үлдээсэн шүү дээ. Үлдээсэн ч гэж дээ… Би өөрөө л тэгж бодож буй хэрэг. Тэр орой би тэсээд гарчихсан бол хэдий сэтгэл нь өөр хүнийх болсон ч гэсэн ядаж ганц хүүгээ бодоод худлаа үнэн дэргэд минь байх байсан ч юм билүү?

Баян хүний өBөpт эрхэлж яваа эхнэртээ г.о.м.о.р.х.о.ж ингэж бодож явах ч гэж дээ. Миний л муугийнх юм даа. Дутах юмгүй, хүссэн болгоныг авч өгч, хүүг минь төрүүлж өгсөн ачыг нь хариулж өгч чадаагүй болохоор тийм сонголт хийсэн биз.

Янз бүрийн эрчүүдтэй я.в.а.л.д.а.ж байгааг нь мэдэж, гадарлаж байсан ч охинтой л болчихвол Сүнжээ минь з.а.с.а.р.ч.и.х.н.а гэж дотроо их горьдож явдагсан. Хоёр жилийн өмнөх тэр өдөр одоо хүртэл нүдэнд харагдах юм….гэж бодлогошироод Тогтох санаа алдлаа. Тэр ийнхүү бодолд автахдаа хүүгийнхээ ярихыг ч сонссонгүй.

– Аав… Аав аа. Би танаас юм асуугаад байна шүү дээ….гээд гараас нь чангаахад гэнэт ухаарч:

– Өө миний хүү юу асуусан юм бэ? Аав нь сонссонгүй…гэхэд хүү:

– Ээж хэзээ ирэх юм бэ?…гэж гэнэтхэн асуулаа. Тогтох хүүдээ юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Юу ч гэж хариулахаа ойлгосонгүй. Тэр хэсэг чимээгүй байснаа гэнэт санаа алдаад:

– Миний хүү ээжийгээ санаа юу? Алив нааш ир…гээд гар дээрээ суулган тэврээд:

– Ээж нь ирэхгүй ээ. Миний хүү чинь мундаг залуу болохоор аавыгаа ойлгоно. Өө энд дэлгүүр байна. Аав нь зайрмаг аваад өгье…гэж хэлж дуусаагүй байтал хүү тэр дорхноо уйтгарлаж байсан нүд нь сэргээд:

– Тэгье. Зөндөө зайрмаг авна шүү…гэлээ. Хүүгээ ингэж сатаарахад нь Тогтох уртаар санаа алдаад өнөөх айхтар асуултыг нь давж гарсандаа баярлах шиг болов.

2 жилийн өмнө….

– Миний яаж явах чамд хамаатай юу? Мөнгө мөнгө олж чадахгүй, гэр гэрээ олигтой аваад явчихаж чадахгүй. Чамайг ер нь ямар эр хүн гэдэг юм. Чамтай суухдаа л гэрт амьдарч эхэлсэн. Одоо ч гэрээсээ илүү гарсан юм алга….гэж Сүнжээ х.а.ш.г.и.ч.н.а.

Тогтох түүний чангаар о.р.и.л.ж х.а.ш.г.и.р.а.х.ы.г тэвчин хэсэн суулаа. Гомдох ч шиг, уурлах ч шиг. Хэдий а.р.х.и д.а.р.с, хүүхэн шуухан гэж гүйдэггүй ч эхнэрийнхээ хэлсэн үнэн үгэнд өөртөө бухимдана.

Гэвч мужааны ажлаас өөр түүнд чапах зүйлгүй болохоор хоол унд, эхнэр хүүхдийнхээ хэрэглээнээс хэтэрдэггүй байв. Тогтохын г.о.м.д.с.о.н зүйл нь эхнэр нь гэртээ тогтохоо байсанд у.у.р.с.а.н.а.

– Чи тэгээд тэр баян хүнээ олж суух нь яагаав?. Харин ч чамайг яаж ч явсан дуугүй л байсан шүү. Хоёр хоног ирээгүй байж ингэж о.р.и.л.ж болж байгаа юм уу?…гээд хэлж орхилоо. Түүнд өөр хэлэх үг олдсонгүй.

– Тэгээд чи яах юм. Чаддаг юм бол а.л.ч.и.х. л даа. Чиний хоолыг хийгээд, хиртэй хувцасыг чинь угаагаад суусан цаг саяхан. Яадаг юм. Мөнгөтэй, хөрөнгөтэй, хүнтэй я.в.а.л.д.а.а.д ирлээ…гэж Сүнжээ хамаг чангаараа х.а.ш.г.и.р.л.а.а.

Түүний энэ үйлдлийг Тогтох тэвчиж чадалгүй нүүрэн тус газар нь г.а.р.а.а ч.а.н..га а.т.г.а.а.д б.у.у.л.г.а..а.д авлаа…

Тогтохын нүднээс н.у.л.и.м..с дусах шахна. Хүүгээ харахаар өрөвдөж, Сүнжээд улам ихээр г.о.м.д.о.ж, зүрх нь ш.и.м.ш.р.э.х шиг болов.

…За яахав. Эр нэг алдаа л биз. Ийм ч амархан бууж өгөхгүй шүү. Хүүгийнхээ төлөө зүтгээд хоолонд нь хүргэчихвэл энэ насны минь зорилго биелэх нь тэр. Гэхдээ тэр үед Сүнжээгээ уучлаад үзсэн бол эргээд ирэх ч байсан юм билүү?

Хүү минь бусад хүүхдийн адил элэг бүтэн амьдрах байсан шүү дээ. Одоо ч Сүнжээ ирэхээсээ өнгөрсөн биз. Ирээд ч яах билээ. Нэгэнт би уучилж чадахгүйгээс хойш… Тогтох ийнхүү хүүгээ хөтлөн алхсаар нэг мэдэхнээ хашааныхаа үүдэнд ирчихсэн байв.

Сийрэгжиж хатсан банзан хашааны завсраар харанхуй цонхтой шавар байшин уйтгарлаж гуниглах мэт дүнсийнэ. Сүнжээг байхад цонхоор гэрэл гялбаж, яагаад ч юм халуун дулаан уур амьсгал мэдрэгдэн хурдхан шиг гэртээ ормоор санагдаж хашааны хаалгаараа ороод яаран алхдагсан.

Бусдаас илүү гарах эд баялаг, хөрөнгө мөнгө байхгүй ч тэр үеийн жаргалтай сайхан мөч одоо бодохнээ хамгийн сайхан цаг үе нь байж. Тогтох харанхуй цонхтой байшингаа ширтэхдээ ийнхүү төсөөлөн бодоод дотроо инээмсэглэн уруулаа бага зэрэг мушилзуулав.

– Аав гэртээ ирчихлээ. Одоо хоёулаа ороод ямар хоол хийх вэ. Та хоолны давсаа бага хийгээрэй. Дандаа ихдүүлдэг шүү…гэж хүүгээ хэлэхэд нь Тогтох инээдээ барьж чадалгүй чангаар инээгээд:

– Нээрээ тийм билүү? Аав нь ч хоол хийхдээ маруухан даа. Одоо давсаа тааруулаад сурчихвал ч болох гээд байгаам даа. Тийм ээ миний хүү…гэв.

– Ёстой гоё хоол хийдэг. Даанч давс нь…гээд хүү нь дургүй янзтай чимээгүй болчихов.

Тэр хоёр ийнхүү инээлдэн хашааны хаалгаа онгойлгоод ортол хашааны нэг буланд өрсөн түлээний модон дээр Сүнжээ сууж байснаа тэр хоёрыг хараад удаанаар босч угтлаа. Хүү нь ээжийгээ харсан даруйдаа:

– Аав аа. Ээж ирчихсэн байна…гэж хашгирах шахам чанга хэлээд Сүнжээгийн өөдөөс гүйчихэв. Тогтох түүнийг харсандаа баярласан хэдий ч дотроо гомдонгуй байсан болохоор үг дуугарахыг хүссэнгүй. Шууд л байшингийнхаа цоожыг онгойлгоод гэртээ орлоо. Сүнжээ хүүгээ тэврээд үнсэж гадаа хэсэг суув.

– Миний хүү ээжийгээ санасан уу? Ээжид нь юу байгааг хар даа…гэж хэлээд цүнхнээсээ савтай чихрийн цуглуулга гаргаж өгтөл:

– Зөндөө их санасан. Аав таныг ирэхгүй гэсэн…гээд чихрийг задаллаа. Ийнхүү хүүгээ санасан Сүнжээ хэсэг гадаа суутал Тогтох хаалгаар шагайгаад:

– Та хоёр орохгүй юм уу? Гадаа сэрүү орж байна. Хүүхэд даарчихна гэж хэллээ… Сүнжээ түүнийг ингэж хэлэхэд нь нар гийх мэт л сайхан санагдав. Гэхдээ тэр маш их гэмшжээ. Сүнжээ байшинд ортол Тогтох хүү хоёрын хувцас энд тэнд хөглөрч, ганц нэг аяга тавгаа угаагаагүй үлдээсээ байгааг хараад өөрийн эрхгүй өөрийгөө дотроо х.а.р.а..а.н з.ү.х.э.в.

– Миний хүү аав дээрээ оч. Ээж нь гэрийг чинь сайхан цэвэрлээдхье…гээд Сүнжээ ханцуйгаа шамлаад түмпэнд ус хийтэл Тогтох:

– Гэрийг чинь байхдаа яахав дээ. Чиний ч гэр шүү дээ….гээд зөөлөн хэлээд түүн рүү эгцлэн харахад Сүнжээ харц тулгаран дальдчив.

“Уучлал гэдэг хамгийн агуу зүйл. Ямар ч хүн хэнийг ч уучилж чадна. Гомдоосон гомдсон нэгнээ уучилж амьдарцгаая”

Д. Ганзориг

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button