Өгүүллэг

Заавал надад хэлээрэй гэж үг дайлгасан байсан Уучлаарай энэ үг би тэр хүнийг уучилсан  харин хайртай хүндээ сайн сайхныг хүсээд явуулсан юм даа

Дүүрээ гэх энэ өндөр шар залуу бол миний найз залуу. Бид хоёрын хувьд бүх зүйл дардан сайхан байгаагүй.  Хамт байхаасаа байхгүй нь илүү их. Хаяа нэг уулзахлаараа ямар их санаснаа бас ямар их хайртайгаа яриад л бид хоёрын ховорхон уулзалт төгсөнө.

Нэг нэгэндээ хайртай боловч хамт байж чаддаггүй сэтгэл үнэхээр өрөвдмөөр.  Зарим үед энэ бүхэн залхмаар санагддаг ч ирээдүйд хамт жаргалтай байхын тулд тэвчээр заахаас өөр аргагүйд хүрнэ.

Нэгэн цас бударсан өглөө тэр минь инээд алдсаар орж ирэх үед л бид хоёрын амьдрал эхэлсэн юм. Ээж нь бид хоёрыг хамт байхыг зөвшөөрсөн гэх энэ үг сайхан боловч дараа нь юу болох бол гэх а.й.д.а.с.т.а.й.

Яаг тэр мөчөөс миний х.а.р д.а.р.с.а.н амьдрал эхэлсэн юм. Очсон өдрөө ч яах уу бид хоёрт бүх зүйл сайхан байсан хамт байж хамт хоол идэж, яаг л миний мөрөөдөж байсан бүхэн биелж байлаа. Энэ сайхан бүхэн удаан үргэлжилсэнгүй.

Дүүрээгийн ээж Булган гуа насаараа нягтлан хийгээд тэтгэвэрт гарсан эмэгтэй. Харц нь ширүүн,түс тас ааштай нэгэн гэвч тэр дотроо маш зөөлөн сайхан сэтгэлтэй эмэгтэй гэж би боддог байсан. Харамсалтай нь худал бодлыг үнэн төрх нухчин дардаг нь хорвоогийн жам юм шигээ.

Дүүрээ хоёр эгчтэй тэр айлын голомтыг үргэлжлүүлэн залгах ганц хүү нь. Нэгэн өдөр Дүүрээ хөдөө томилолтоор явах болов. Би хувийн гоо сайхны салон ажиллуулдаг байсан, хүн ихтэй байсан болохоор гаргаж өгч чадсангүй.

Тэр өдөр орлого гайгүй байсан болохоор Булган гуан дуртай амттан бас том эгчийнх нь дуртай амттан шимттэнг аваад очив. Гэвч үүдээр ороод л бөөн х.э.р.ү.ү.л намайг угтав. Тэрүүхэн зуураа намайг ядраад ороход ээж минь халуун хоол цайтай аав минь зурагтай үзээд сууж байдагсан гэсэн өнгөрсөн сайхан дурсамж зурс хийв.

А.р.ч.а.а.г.ү.й эм нөхөр чинь олон хоногоор хөдөө гадаа явах гэж байхад ирээд хоол хийж өгдөггүй юмаа гэхэд наад нэг царай шүү ухаантай юмаа үзүүлж болохгүй байна уу чи.

Яана даа миний муу хүү олог сайхан охин байхад ийм а.р.ч.а.а.г.ү.й у.н.х.и.а м.у.у.т.а.й юмыг ханиараа сонгож байдаг шшш олигтой юм байсан болоосой чи нээрээ, гараач ээ гар гарч түлш оруул ажилгүй гээд л үнэхээр аймаар.

Ганц ч удаа түлш хагалж,ус авч үзээгүй надад тэр үнэхээр хэцүү байсан. Өвөл эд хүйтэн орцон байсныг ч хэлэх үү. Сүхэнд нь хүрэхээр гар хайраад арай хийж орууллаа. Иймэрхүү байдалтай 7хонож Дүүрээ ирэв

аав минь хол яваад ирэхээр гэр дүүрээд л сайхан байдаг шиг надад яаг тийм мэдрэмж төрсөн. Хоол унд идэж бужигнасаар бүрий болж унтах гэх үед Дүүрээ над руу удаан гэтэл нь ширтэж байснаа Уянгаа чи хариад ирэх юм уу?

Царай алдаад л нэг л биш шиг байна гэхэд би маш их баярласан гэртээ харих нь сайхан байх нь гээд л гэтэл хажуу талаас юу яриад байгаа юм наад хүүхнийг чинь явчихлаар энэ хоёр хүүхдийг хэн зөөх юм хөл муутай би юу ажил ажил гээд явдаг чи юу?

Ажилгүй гэрт байгаа хүн юунд ядардгийн гэхэд. Дүүрээ би хайртай хүнээ авчирсан таньд б.о.о.л з.а.р.ц авчраагүй наад хоёр чинь урьд нь яаж явдаг байсан юм тэгээд явуул за юу гээд миний хоолойн дээр гацаад байсан үгийг минь тас гэтэл нь хэлж орхилоо би дотроо а.й.ж байсан ч бас баярлаж байлаа.

Намайг гэх хүн байгаа болохоор би энэ бүхэнд г.о.м.д.о.л т.э.э.х.г.ү.й явж байгаа юм шүү гээдгээ ч мэдэж байлаа. Маргааш өглөө амралтын өдөр байсан би эрт босоод гал түлж цай чанав хадам эхийнхээ сэтгэлд нийцүүлэх гэж хэрэндээ л хичээнэ.

Гэвч дургүйд хүчгүй гэгчээр тэр болгонд минь у.у.р.л.а.ж з.а.н.д.ч.и.х нь их. Хүний хойд эх ч ийм хатуу байдаггүй байхдаа гэж г.о.м.д.о.н.о. Дүүрээ ажил ихтэй өдөр хадам эх маань юу нь буруу эргэсэн юм байгаа бүү мэд эх л у.у.р.т.а.й хамаг юмаа ш.и.д.э.ж. сүүлдээ миний а.р.ч.а.а.г.ү.й төвөгтэйг дуудан намайг гэрээс х.ө.ө.ж гаргав.

Гадаа хүйтэн утсаа гэртээ орхисон байсан надад хэнээс тусламж гуйхаа мэдэхгүй ээрч зогсоно. Азаар ч гэх юм уу гайгаар ч гэх юмуу гадаа сууж байтал Дүүрээ ирэв болсон бүхнийг мэдсэн тэр маань ороод л бөөн юм болсон хадам эх у.у.р.л.а.ж чамшиг г.а.й ирж гэр оронд х.э.р.ү.ү.л авчирлаа гээд л сонсоход ч аймаар.

Гэвч удалгүй Дүүрээ ахиад хөдөө явчхав юу болох бол гэхэд ч аймаар санаснаас ч аймаар. Дүү маань машинтай ирж гэрийн гаднаас надтай уулзаад юм аваад явахыг харсан хадам ээж маань хүү минь байхгүй байхад өөр хүн авчирж уулздаг чи з.а.й.л яв гэсээр намайг х.ө.ө.л.ө.ө.

Гэр хорооллын нохойнууд х.у.ц.а.а.д с.о.г.т.у.у хүмүүс ч их явна дэмий хувцсаа давхарлаж өмсөөд дүүгээ дуудан гэр лүүгээ хүргүүлсэн юм  хаая гэж хүний ээж ааваас сайхан хүн, төрсөн гэрээс тухтай газар байдаггүй юм билээ.

Сар гарам болж байхад Дүүрээ намайг хайж нэг ч эрэл сурал болсонгүй г.о.м.д.м.о.о.р, удаан тийм байдалтай байхад хайр минь ү.з.э.н я.д.а.л.т.а.а.р дүүрч байлаа. У.й.л.ж г.о.м.д.о.ж заримдаа бүүр гүйгээд ч гэсэн очмоор байв ч хадам эх гэх хүнээс а.й.г.а.а.д зүглэх нь битгий хэл ойртохыг ч хүссэнгүй.

Гурван өвөл гурван намар өнгөрлөө нэг ч удаа залгасангүй. Гэтэл нэг өглөө нэг л танил хоолой нэг л танил хүн. Дүүрээ Сайн уу гэх дуу наар би сэхэл ав буу гэлтэй очиж мэндлэн ойр зуурын юм ярилаа. Ээж нь жилийн өмнө ө.ө.д болж тэр минь ганцаараа үлдсэн гэв.

Бас заавал надад хэлээрэй гэж үг дайлгасан байсан Уучлаарай энэ үг би тэр хүнийг уучилсан  харин хайртай хүндээ сайн сайхныг хүсээд явуулсан юм даа.

Одоо тэр минь гэр бүлтэй болж өнөр өтгөн айл болсон гэсэн. Эхнэр нь миний хамгийн сайн найз харин би суралцаж дуусаад эх орон луугаа буцаж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button