Өгүүллэг

1 цайны бечень аваад дэлгүүрээс гартал эгч нь бололтой 6настай гэмээр охин дүүгээ хөтлөн зогсож байв

Цаашдаа яаана даа гэж бодох бүрт Чулуунхүүгийн сэтгэл зовсоор л…

Нэг л өглөө сэрэхэд орлоггүй болж амьдрал нь ингэж эргэнэ хэмээн яахан мэдэх билээ. Ганц нөхөр нь хөдөлж 6 ам бүлээ тэжээдэг тэднийд хатуу х.ө.л х.о.р.и.о гэдэг зүйл маш хүндээр туссан юм.

Гэвч нийгэм даяаараа энэ ө.в.ч.и.н.т.э.й тэмцэж байхад яалтай ч билээ. Мөнгөтэй бол гэртээ байж хүүхдүүдтэйгээ өнжих сайхан ч хоногийн хоолоо гадаа зогсож олдог түүнд тодорхой хугацаагүй үргэлжлэх хатуу өдрүүдийг яаж давна даа л гэж бодно.

Ядаж хүйтний улирал эхэлж байдаг түлээ нүүрс гээд санаа зовох асуудал их. Улс эх орноо бодож гэрээс гаралгүй гэртээ байж үүрэг хариуцлага биелүүлэх ёстой  ч хөргөгчиндөө хоолгүй гаднаа түлээгүй манайх шиг айлууд хорвоогийн бор хоногийг хэрхэн өнгөрөөж байгаа бол гэж бодох бүрт Чулуунхүү өөртөө гомдмоор.

2 бага нь ойрхон гарсан нас бага болохоор эхнэр нь ажил хийж чадахгүй. Тэрээр хамаатны ахынхаа комиссын барааг гадаа хоолойгоо сөөтөл орилон байж заран орой нь хэдэн төгрөгтэй болоод хоол хүнсний юмаа бэлдэж харина.

Өнөөдөр манайд 3 ширхэг талх аяганы тал элсэн чихрээс өөр зүйл алга. Энэ өдөр дууссан ч маргаашийг төсөөлөхөд хэцүү. Харуй бүрий болоход л орондоо орохгүй бол гэр хүйт дааж өдөржин гамнасан нүүрс минь бүтэн шөнийг авахгүй. Зурагт асаах бүрт л өнөөх ө.в.ч.и.н газар авсаар л…

Бидний энэ байдлыг харж төр засгаас дорвитой тусламж үзүүлээсэй л гэж хүснэ.

Х.а.л.д.в.а.р х.а.м.г.а.а.л.а.л.т.ы.н дэглэмээ барьж ма.с.к.а.а 2 цаг тутамд сольж байх хэрэгтэй гэвч манайд тэгэж солих м.а.с.к, мөн авах мөнгө нь ч алга даа. Гаднаас орж ирээд аятайхан эвхэж шкапан дээрээ тавиад дараагийн удаа гарахдаа өнөөхөө л зүүнэ.

Аз болж банкны зээлгүйдээ л баярламаар. Юундаа ч итгэж манайх шиг айлд зээл олгох билээ дээ.

Зах дээр тэрэг түрээд ч болов амьдралаа залгуулмаар гэвч энэ үед зах ажиллахгүй. Түүнд умгар гэр 2 тал хашаа нэг амбаараас өөр зүйл алга. Маргааш гарч хүүгийнхээ ганц дугуйг зардаг юм билүү гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ.

Тэр жил төрсөн өдрөөр нь авч өгсөн зүйл нь зарах хөрөнгө болж амь зуулгана гэж яахан мэдэх билээ. Гэвч хүүгийнхээ сэтгэлийг бас бодно. Байнга л асууж шалгаах байхдаа бас авах хүн байгаа болов уу? авсан ч үнэд хүрэх үү гээд олон зүйлийг бодсоор үүр цайлгалаа.

Доод түцнээс зээл авъя гэвч хямралын үед итгээд  өгөх хүн олдохгүй хэцүү. Өвчин тусвал бид л зовох ч бас байхгүйн з.о.в.л.о.н гэдэг даанч гаслантай юмдаа…

Чулуунхүү гэрлүүгээ харих замдаа элдвийг бодон нуруугаа үүрэн алхсаар… Хоосон очвол 4 хүүхэд нь харна. Мэргэжил боловсролтой бол өөр зүйл хийж болох ч ганц жолооны үнэмлэхтэй түүгээрээ хоолоо олж идье гэвч унах унаагүй.

Сайхан цаг ирж ө.в.ч.и.н намдвал амьдрараа өөрчилж ихийг хиймээр. Манайх шиг айл өчнөөн байгаа байхдаа гэж бодох бүрт л энэ нийгэмд буруу өгмөөр…

Тэрээр куртекны халаасандаа гараа хийхэд 540 төгрөг л байв. 1 цайны бечень аваад дэлгүүрээс гартал эгч нь бололтой 6настай гэмээр охин дүүгээ хөтлөн зогсож байв.

Хүү хөлдөө тавчик өмсөн нимгэн  цамцтай байх ба даарсанаас болж нус нь гоожчихож. Түүний гартаа барьсан печень рүү нүд салгалгүй харна.

–  Май ахын дүү ирээдүйд эх орноо өөрчлөх мундаг хүн болоорой гэж хэлээд цааш алхлаа.

Гадаа харуй бүрий болж урдах зам муухан харагдана. Өмнөхөн талд нь ногоон даавуун боодолтой зүйл байв. Очоод хөлөөрөө хөдөлгөж үзвэл амьтай зүйл алга нээж үзэх гэж байснаа больж хэсэг харж зогслоо.

Ойр орчим хүн үзэгдэхгүй тул амыг нь нээвэл бас нэгэн уут байв. Нандин зүйл бололтой давхар уутанд хийсэнг бодвол. Чулуунхүү өнөөх зүйлийг тэмтэрч үзээд гэртээ харин нээж үзэхээр явж байхдаа амьдралыг нь өөрчилж чадах мөнгө тэврээд явж байгаагаа мэдсэнгүй…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button