Өгүүллэг

Явуут дундаа будаг шунхаа сэргээхээр толио гарган хартал өөдөөс нь хар халзан хүүхэн гайхан харж байлаа

Дулмааг яарч сандачсаар гэртээ иртэл гал хөс ч үгүй гэр нь зэвхий дааж охин нь эцгийнхээ орон дээр өөрийнхөө дээлийг өрөөлдөн нөмрөөд хачин ихээр х.а.л.у.у.р.а.н д.а.г.ж.и.н ч.и.ч.и.рч хэвтлээ. Дулмаа:

-Бурхан минь! Охин минь ө.в.д.ч.и.х.ө.ө юу? Яанаа? гэж уулгалаад тэврэн автал өрөөлдөж хучсан дээлнээс нь можгорхон хөл нь бултас хийн ил гарлаа.

-Хүүе миний охин томхон дээл юм уу хөнжлөө нөмрөхгүй яасан юм бэ? Охин хариуд нь нэг их том харснаа үл ялиг өлөн хир суусан балцгар хоёр хөлөөрөө дээлийнхээ хормойг сурмаг гэгч нь тулмайдан нугдас хийн дээлэндээ хярлаа.

Дулмаад хэлэх үг ч олдсонгүй. Шалавхан босож зуухныхаа өмнө с.ө.х.р.ө.н суугаад нүднээсээ өөрийн эрхгүй урсах н.у.л.и.м.с.а.а гараараа ш.у.д.р.а.а.д г.а.л.а.а а.с.а.а.л.а.а.

Охин нь цээжээ түнхэлзүүлэн з.о.в.и.у.р.т.а.й.г.а.ар ойр ойрхон амьсгалж дээлийнхээ доогуур нүдээ гялалзуулан эхийгээ дагуулан харсаар,

Охин х.а.л.у.у.н.ы ш.и.л х.а.г.а.р.а.м ха.л.у.у.р.ч.ээ. Э.м өгөөд ч буурдаггүй. Э.м.ч дуудмаар байдаг. Ядаж хүн орж ирэхгүй юм.

Дулмаа өөрийнхөө бодлоос а.й.л.а.а. Би хань мөрөөслөө гэж үү? Үгүй үгүй охин минь л байхад боллоо. Харин х.а.л..у.у.н.ы.г нь яаж буулгах вэ?

Эхтэй хүн ү.х.д.э.г.г.ү.й гэдэг. Усаа өгье байз!

-Миний охин рашаан хүртэх үү? Охин омголтож хатсан уруулаа шилэмдэж өндийгөөд эхийнхээ усыг нэг амьсгаагаар залгилчихлаа.

Ээ ашгүй охин нойрслоо. Гэвч байн байн үнэгчилнэ. Дав дув хийн цочин сэрнэ.

Дулмаа арга ядахдаа охиноо боролзооллоо. Санаа дагаад ч тэр юм уу? Охин нь айван тайван сайхан нойрслоо. Маргааш өглөө охин эв эрүүл цовоо цойлгон сэрлээ.

Дэвхэрч цовхорч инээж ханиаж яваад толинд гэнэт өөрийгөө харснаа:

-Хүүе ээж ээ? Миний хамар яагаад хөөтэй болчихсон юм бол?

-Ээж нь хөөдсөн юм аа. Миний охин бүр хол, ирэхгүй явчих гээд байсан.

-Аа хөөдвөл хол явдаггүй юм уу?

-Тийм ээ.

-Хурдан ирдэг юмуу?

-Тийм ээ.

Дулмаа эртэч болжмор мэт шулганан жиргэх охиныхоо дуунд бүүвэйлэгдэн дуг хийжээ. Адтайгаар час час инээх чимээнээр сэрээд ганцхан шөнийн нойр даалгүй унтсан өөрийгөө зэмлэж, охиноо энхрийлэн үнсээд даарч, хөрч гадуур тэнэхгүй байхыг хичээнгүйлэн захиад ажилдаа явахаар өндийлөө.

Охин өдөр бүхэн хэлж хоцордог “Хурдан ирээрэй” гэдэг үгээ хэлээгүй өнжсөнийг ажилдаа яарсан Дулмааг огт анзаарсангүй.

Явуут дундаа будаг шунхаа сэргээхээр толио гарган хартал өөдөөс нь дүрлэгэр алаг нүдтэй хар халзан хүүхэн гайхан харж байлаа.

Пөөх яана аа! гэж уулга алдаад у.у.р.л.а.ж ичсэндээ мэнчийн улайж гэртээ харайн ороод х.а.ш.г.а.ч.и.н загнах гэтэл охин нь:

-Үнэн байна. Ээж хурдан ирлээ шүү. Одоо тэгвэл аавыг хэмээн баярлан хашгираад б.у.р.х.а.н болооч эцгийнхээ зургийг яах ийхийн зуургуй боролзойлж орхилоо.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button