Өгүүллэг

Сэтгэлээсээ аялсан бүүвэйн дуунд хорвоог уяраах шид оршин байдаг ч юм уу даа

Саруулын хүү х.ө.х.ө.ө.ч х.ө.х.ө.х.г.үй ч.а.р.л.а.ж ч.а.р.л.а.ж арайхийн унтахтай зэрэгцэн ядарсандаа түр хэвттэл нам унтчихав.

Амьдрал гэдгийг бал бурам шиг санаж явсан Саруул эх орондоо ирсэн тэр л өдрөөс эхлэн зовлон бэрхшээл,ганцаардал, ц.ө.х.р.ө.л, яахаа мэдэхгүй мухардалтай улаан нүүрээрээ тулав. Түүнийг гуравхан настай байхад нь ээж нь түүнийг аавтай нь орхин гадаадын дэгжин эрийг даган оджээ.

Геологич мэргэжилтэй аав нь газар дээрхи ганц охиноо өсгөх гэж яаж ш.а.р ма.х.т.а.й.г.аа х.а.т.а.ж явсаныг өөрөө ээж болсон өдрөөсөө ойлгож эхэлсэн аж.

Аав нь охиноо мэдээ орсон цагаас нь л ээжийнх нь тухай ярьж түүнийг төрсөн эхтэй нь уулзуулах арга чарга хайсаар гурван жилийн өмнө л уулзуулсан билээ. Хоёр өрөө байрандаа аавдаа эрхлэн өссөн Саруулыг з.о.в.л.он. ш.а.н.а.л.ан нэг л өдөр дайрж хан уул шиг нөмөртэй, ган төмөр шиг биетэй аав нь н.у.р.а.н у.н.а.ж.э.э.

Энэ үед ээж нь ирж харж хандах хүнгүй охиноо дагуулан харь холын Франц орон дахь гэртээ иржээ.

Төрсөн цагаасаа ааваасаа холдоогүй Саруул харь орны огт танихгүй айлд дасахгүй, шөнөжин ааваа санаж у.й.л.д.а.г.ы.г хөндий хандай ч гэлээ ээж нь анзаарч, бавгар сахалт хойд эцэгтэй зөвшилцөн нэгэн дээд сургуульд оруулж, оюутны байранд суулгажээ.

Хар залуугаасаа харь оронд амьдарч, харьжсан ээж нь долоо хоног бүр хоолны мөнгө өгөх бөгөөд илүү дутуугүй яг таарна.

Гэтэл тэдний байранд амьдардаг төгсөх курсын ганц монгол залуутай танилцаж түүний инээд, цэцэг хоёрт хөглөгдсөөр нэг л мэдэхэд охин н.а.с.а.а г.э.э.с.эн байлаа.

Удахгүй ирнэ гээд явсан түүний үгэнд итгэн хүлээсэн ч зүүд зэрэглээ шиг сураггүй болсоноос хойш гурван сарын дараа бие нь эвгүйрхэж, хэвлийд нь ямар нэгэн учир битүүлэг зөн совин арваганан хөдлөхийг бүхий л чадлаараа нууцалсан ч хамар дээгүүр нь толботох бор сэвх, нүднийх нь зовхиор татсан хөхөлбөр туяатай ядрангуй царай ээжийнх нь гярхай харцнаас мултарсангүй.

Түүнийг хичнээн цааргалсанч үл тоон дагуулж нэгэн эмнэлэгт шинжилгээ өгсөнөөр хамаг нууц нь дэлгэгджээ.

Бага дээр нь а.в.ах.у.у.л.а.х.ы.г я.т.г.а.х ээжийнхээ үгийг хайхралгүй дүлий юм шиг царайлсаар нэг л өглөө ээждээ захиа бичин үлдээгээд, илүүчилж хураасан жаахан мөнгөн дээрээ нэмж, ангийнхаа хоёр хятад охины туслалцааг авсанаар нутаг буцах билет бичүүлэн төрсөн гэрийнхээ барааг харсан ажээ.

Улаан мөнгөгүй, тулгар биетэй Саруул хайрт залуугаа хайн өдөржин энүү тэрүүгээр явсан ч сураг чимээ гараагүйгээр үл барам хорвоо дэлхий дээр тийм хүн байсан эсэхийг мэдэж чадсангүй.

Хэвлийд тонгочих үрээ томрохын хирээр унааны ч мөнгөгүй ядрах зүдрэхийн гачланг анх удаа үзсэн Саруул нэг өрөөгөө хөлслөхөөр зар өгсөн ч ганц ч хүн утастсангүй. Гэтэл нэг өглөө өөрөөс нь элбэг арав гаран ах болов уу гэмээр нөхөр хаалгыг нь цохин -Хөлслөх өрөө байгаа гэсэн зар өгсөн айл мөн үү гэж асуужээ.

– Тийм байна. Та хэдүүлээ вэ. Олон хүнд хөлслөх боломжгүй.

-Өө ах нь ганцаараа. Хөдөөнөөс ирээд удаагүй. Элдэв тавилга энээ тэрээ ч байхгүй.

Тэр хоёрын нэг нь с.о.х.о.р ул.а.а.н з.о.о.с.г.үй нөгөө нь толгой хоргодох оронгүй тус тусын хэрэгцээ нэг цэгт огтлолцож, амархан хэл амаа ололцжээ.

Хөлслөгч нөхөр юу хийдэг нь мэдэгдэхгүй өглөө гараад орой орж ирнэ. Нэг бодлын амар амьтан аж.

Ажин түжин хоёр иймэрхүү амьдралаар амьдарч байтал нэг л шөнө Саруул т.ө.р.ө.х.ө.ө.р ө.в.д.ө.н сандарч түргэн тусламж дуудан э.м.н.э.л.эг хүргүүлжээ. Х.ү.н.д.р.э.л.тэй төрсөн түүнийг э.м.н.э.л.э.гт гурав хоноод гарах болоход хэн үлдээсэнийг мэдэхгүй хүүхдийн өлгий, өөрт нь дулаан хувцас эмч дээр орхичихсон байлаа.

Тосч авах хүнгүй манай хоёрыг таксигаар гэртээ ирэхэд нь хөрш нь байсангүй.

Гэтэл гал тогооны ширээн дээрхи дугтуй нүдэнд тусч, нээж үзвэл эв хавгүй том том үсгээр захиархуу зүйл бичсэн байв. Хөргөгчинд байгаа махаар шөл хийж уугаарай. Шинэ мах учир санаа зоволтгүй. Хүүхдийнхээ даавууг гараар угааж болохгүй.

Өдөр доод давхарын эмээ орж ирж угааж өгнө гэсэн байв. Харин өөрийгөө хаашаа явсаныг бичээгүй байлаа. Бас нэг зуун мянган төгрөг дугтуйнд хийсэн байсан бөгөөд хүүхдэд чинь бэлэглэсэн учир эргүүлж төлнө гэж санаа зоволтгүй гэсэн байв.

Хөргөгч нээж үзэхэд жижиг жижиг хэсэглэн, буузны мах шиг нунтаг татсан мах дүүртэл хийсэн байв. Донгио ч юм шиг хэрнээ тусархаг хүн бэ гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирэхэд тэрээр ганцаараа инээмсэглэн байлаа.

Гэтэл хүү нь сүүлийн гурав хоног шөнөжин у.й.л.а.а.д тэнхэрч амжаагүй нялх биеийг нь сульдааж, хүүгээ ч х.ө.х.ү.ү.л.э.х тэнхэлгүй нам унтсан нь тэр байжээ.

Гэтэл… сэрж чадахгүй нойронд нь аавынх нь ялимгүй сөөнгө, пажигнасан хоолойгоор гүнгэнэн аялдаг байсан ардын дууны аяаар хүүг нь бүүвэйлэн байв.

Ээ бүүвэй, ээ бүүвэй

Эрийн хугархай

Эрхий мэргэн бүүвэй

Ээ бүүвэй Ээ бүүвэй.

Эндүү дэндүүгүй хорвоо бүүвэй

Ээждээ эрхэлсэн энхэр бүүвэй

Ээ бүүвэй ээ бүүвэй.

Паргиа сөөнгө хоолойгоор гунганан, суудал дээрээ ялимгүй ганхан, хүүг нь бүүвэйлэх, загзгардуу үстэй базгардуу царайтай, хөрш эрийн дотоод сэтгэлээс нь ундран гарах зөөлөн аялгуунд бүүвэйлэгдэж, хүүгээсээ дутахгүй нам унтсан Саруул жаргалтайхан суниасаар, инээмсэглэн сэрэв.

Тэр аавыгаа зүүдэлжээ.

Сэтгэлээсээ аялсан бүүвэйн дуунд хорвоог уяраах шид оршин байдаг ч юм уу даа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button