Өгүүллэг

Тэгээд бас би ахтайгаа дундаа нэг пүүз өмсдөг юм гэж хэлэлтэй нь биш Угаасаа аав гэж хэнийг ч зааж өгөөгүй байж байгаад тэнгэр лүү явчихсан ээждээ г.о.м.д.о.л.т.о.й нь биш

“Чамгүйгээр энэ анги болох байлгүй дээ. Яахаараа үргэлж хоцорч байдаг юм. Ангийн нэр хүндээс ингэж чангаахаас и.ч.и.х.эд яана аа.”

Багшийн энэ .үг түүний нүдийг улам бүүдийлгэв. Би энэ ангид шилжиж ирээд удаагүй болохоор юм л бол багшийн з.э.мийг сонсож байдаг энэ хүүхдийн талаар сайн мэдэхгүй л дээ. Яагаад ч юм багш түүнийг з.э.м.л.э.х бүрт миний н.у.р.у.у х.ү.й.т оргиж, түүнийг өмөөрөх сэтгэл төрнө.

Харин Болд багшийн өөдөөс тайлбар тавиад байхгүй. Үнэхээр тийм м.у.у хүүхэд юм уу гэхээр тийм биш юм шиг. Би байсан бол у.й.л.ч.и.х.м.а.а.р үе зөндеө гарна. Тэр болгонд Болдын нүд далдчих нь бүү хэл харин ч гөлийнө.

Хэн ч түүнийг тэгтлээ анзаарахгүй. Багш ч з.а.г.н.а.с.н.а.а мартсан аятай удаа ч үгүй “Алив Болд оо, тийшээ яваад ир ээ, энийг ингээтэх ээ” гэх мэт аяглана. Болд  мөн л үгийг нь дуугүйхэн дагана. Би энэ ангид бараг сар гаран болох нь. Энэ янзаараа бол т.э.в.ч.и.ж чадахгүй шинжтэй.

Хөдөөнөос нүүж ирээд аав ээж байр авч амжилгүй, хашаа байшин авч, хотын захын сургуульд орсондоо дургүйхэн байсан ч гэрийнхээ хаягаар яалт ч үгүй энд суух болсон юм. Яагаад энэ хөвгүүнийг з.а.г.н.а.ж байсан ч хэн ч үл тоож, яагаад өөрөө ч гэсэн з.а.г.н.у.у.л.ж байгаагаа тоохгүй байгаа нь надад үнэндээ сонин байлаа.

Бүр хачирхалтай нь ганц ө.м.ө.ө.р.ө.ө.д байгаа нь харин би өөрөө байлаа. Яагаад түүний өмнөөс у.у.р хүрч, өмнөөс нь я.с х.а.в.т.а.л.з.а.ж, бас багшаас ө.м.ө.ө.р.ө.х бодол орж ирээд байгаагаа бүр ч мэдэх юм алга.

Удалгүй манай сургууль дээр сагсны тэмцээн боллоо. Тэмцээн ч эхэлж, удаа ч үгүй манай ангийн хөвгүүд тоглох боллоо. “Болд сайн л тоглодог юм байна ш тээ”. Би бас л түүнийг ө.м.ө.ө.р.ч.и.х.с.ө.н суулаа.

Надад түүний тухай мэдэхсэн гэсэн хүсэл л толгойд эргэлддэг болж. Өглөө хоцроод ирэх вий гэж хаалга харуулдана. Хоцорлоо гээд з.а.г.н.у.у.л.а.х.а.а.с нь а.й.с.а.н хэрэг л дээ.

Нэг удаа би сургуулийн мэдээлэл зүйн танхимд түүнийг сууж байхад нь хамт жаахан байв. Хамт ч гэж дээ. Хажуугийн компьютер дээр нь сууж g.o.o.g.l.e-ээс юм хайсан дүр эсгэв. Гэртээ байнга нэтэд байдаг болохоор сургуулийн нэтэд нэг их ороод байдаггүй л дээ.

Харин Болд их л удаан сууж байгаа бололтой. Хийж байгаа юмандаа у.л.а.й..р.а.а.д намайг анхаарах сөxөө алга. Тэгснээ нэг юм дуусгаад флашинд хуулаад гараад явчих нь тэр. Би дэмий суудал руу нь хартал ф.е.й.с.б.ү.ү..к.э.э хаахаа мартсан бололтой нээлттэй байв.

Хальт өндийж нэг суудал ахиж түүний ф.е.й.с.б.уү.к рүү орлоо. Найзынх нь жагсаалтанд нэг ч монгол хүүхэд алга байв. Зурагнууд нь яг мөн. Харин фейсийнх нь нэр “Э.э.ж.г.ү.й х.ү.ү.х.э.д” гэсэн байв. Цөөхөн хэдэн мессеж нь ч англи хэлээр харьцаж. Энд нэг монголоор бичсэн мессеж…

“Агаа, та амласандаа эрт ирэхгүй даанч яав даа. Өнөөдөр багшийг з.а.г.н.а.х.а.д хичнээн и.ч.и.в ээ. Одоо дүү нь том болж байна. Багшийн з.а.г.н.а.х.а.д охидуудаас и.ч.д.э.г болчихож. Тэгээд бас би ахтайгаа дундаа нэг пүүз өмсдөг юм гэж хэлэлтэй нь биш.

Угаасаа аав гэж хэнийг ч зааж өгөөгүй байж байгаад т.э.н.г.э.р лүү явчихсан ээждээ г.о.м.д.о.л.т.о.й нь биш. “Чи л сайн сур. Ах шигээ х.а.р ажилчин битгий бол. Би чиний оюутан болох мөнгийг л олох гэж байна” гэж хэлэхийг чинь мэдэж байна аа, агаа.

Дүү нь заавал ачийг чинь хариулна аа. Тэр амжилтанд хүртэл г.о.м.д.о.л.л.о.х эрх байхгүйгээ ч мэднэ. За за, дүүгээ уучлаарай. Ирэх долоо хоногт тэмцээн дуусна. Та яаралгүй ирж болно оо, агаа. Хайртай шүү”

Чимээгүйхэн урсах н.у.л.и.м.с.а.а арчих сөхөө надад алга…

Зохиолч Ч.Өлзийням

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button