x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Өгүүллэг

Гэнэт энэ өрөө, Цэмбэл…, охин минь… надад шинэ хорооллын тохилог байрнаас минь илүү санагдахыг мэдэрлээ

Гэрлээ маань намайг тээр холоос таньж;

– Аав аа! Миний аав ирсэн дээ! гэж аялгуулан хашгирсаар гүйж ирээд хөлнөөс минь зүүгдэв. Би түүнийг дээш өргөж, шороо хөлс үнэртсэн х.о.л.ц.р.у.у.т.а.й бор хацар дээр нь үнсээд,

– Миний охин нүүрээ угаахгүй яагаа вэ дээ? гэвэл

– Ээж намайг гадаа тогло гэсэн гэж шулганаад баяр хөөр багтаж ядсан нүдээрээ эгцлэн харахад дотор минь халуу оргих шиг боллоо.

-Хоёулаа оръё.

Гэрлээ надаас түрүүлэн гүйж ороод:

– Ээж ээ! Хараа, аав ирсэн, аав ирсэн! гэж намхан шавар байшин цуурайттал хашгирлаа.

Цэмбэл гал тогооныхоо өрөөнөөс шагайснаа савангийн хөөс болсон гарынхаа араар духруугаа унжсан туг үсийг арагш болгоод;

-Чи ирээ юу?  Сайн уу? Өрөөнд орж бай, би одоохон гээд далд оров.

Гэрлээ миний цүнхийг өөриймсгөөр онгичин, боодолтой чихэр гаргаад,

– … Энийг та надад авчирсан, тийм ээ? гэж тулгахад би түүнийг өхөөрдөн инээмсэглэж,

– Тийм ээ, чамд авчирсан. Миний охин цэцэрлэгтээ явж байгаа юу? гэлээ.

– Явж байгаа.

– Томоотой байгаа биз?

– Томоотой байгаа…

Араас орж ирсэн Цэмбэл тавагтай чихэр ширээн дээр тавих зуураа:

– Томоотой байгаа болдог нь! Өчигдөр ангийнхаа хүүхдийн нүүрийг м.а.а.ж.с.а.н. Өнөөдөр ч чихэр идэх эрхгүй л  байгаа даа гэж хөмсгөө зангидан хэлэхэд Гэрлээ ч бас хөмсгөө зангидаж бид хоёрыг ээлжлэн харах зуураа чихрээ ардаа нуув.

Цэмбэл тэсэлгүй инээгээд,

– За, за гарч тогло гэвэл тэрээр, эргэж дуудах вий гэсэн шиг годхийн гарч одлоо. Цэмбэл миний өөдөөс харж суугаад,

– Сонин юутай вэ дээ? Бямбадулам яаж байна гэлээ.

– Юмгүй дээ. Бямбаа ж.ир.э.м.с.э.н.и.й амралтаа   авчихсан, дөхөж л байна. Та  хоёр яаж байна даа?

– Бахь байдгаараа л. Гэрлээ том болох тусам дийлдэхээ болиод л, ядахдаа хувцас тэсгээхгүй юм. Эрх нь дэндэж байгаа юм байлгүй.

– Эмэгтэй хүүхэд эрхлээд хаа холдох вэ.

Би өврөөсөө хоёр зуун төгрөг гаргаж ширээн дээр тавьлаа. Цэмбэл түүнийг харснаа,

– Тавин төгрөг байхгүй  дээ гэв.

– Зүгээр, зүгээр.

Цэмбэл мөнгийг авч хормогчныхоо халаасанд хийгээд,

– Яараагүй биз дээ? Цай уугаад яв, би  тавьчихсан гэлээ.

– Тэгье дээ.

Би өрөөн доторхыг тойруулан  харлаа. Хугархай хөлийг нь уяагаар тогтоосон мухар сандал, ширээ, буланд давхарлаж тавьсан хэдэн чемодан, халцархай хивс, пүрш нь сунасан цагаан ор, нөгөө л бид хоёрын айл болохдоо авч тавьсан бүх юм хэвээрээ байна. Нэмэгдсэн юм гэвэл энд тэндгүй хөглөрсөн хүүхдийн тоглоомууд л шив дээ.

-… Цэмбэлээ, нөгөө ханыхаа цагийг   яагаа вэ?

– Зарчихсан.

– … Хайран …

– Би  ч бас дургүй л байсан, мөнгөний хэрэгцээ болоод   …

– Мөнгө   төгрөг дутвал надад хэлж бай л даа…

Цэмбэл юу ч хэлэлгүй босож цай авчрав. Түүний м.а.х.а.л.ж  яваа биений удаан  хөдөлгөөнд ширээн дээрх аяганууд үл мэдэг доргиж, тохойгоороо сэмэрсэн бошинзны хормойноос сэвсэн салхи Цэмбэлийн биений танил үнэрийг надад авчирна.

“Одоо дөнгөж  хорин долоотой шүү дээ…” гэж би х.а.р.а.м.с.а.н бодлоо. Цэмбэлийг хэн ч хорин долоотой гэхээргүй болжээ. Ядрангуй ногоовтор нүдийг нь тойрон хэрмэл үрчлээнүүд тодорч, ямар ч маяг засал хийгээгүй шингэвтэр үсээ сул боосон нь улам ч сүр дараад, бусад хүүхний хувьд намба гэж ярьдаг зүйл түүний хувьд овор болсон бололтой.

Ярианд нь хүртэл олон хүүхэдтэй авгайчуулынх шиг я.н.ш.а.а аялга цухалзах болжээ. Ер нь л ядарч байдаг нь  илт, өөрийгөө гаргуунд нь гаргачихаар өөр яах ч билээ дээ. Түүний дэргэд, энэ таазны шохой шалны нь будаг ховхорч, хөлс, хүүхдийн ш.и.в.т.э.р үнэртсэн гэрт би хичнээн харь байгаагаа дахин мэдэрлээ.

Гэхдээ л өөртөө бахархах сэтгэл төрсөнгүй, харин ч дэгжин саарал костюм, нүд гялбам цагаан цамц, зуны гоёмсог цагаан шаахайнаасаа ичих сэтгэл намайг з.о.в.о.о.ж, бие минь х.ү.л.э.г.д.с.э.н юм шиг л байв.

Анх надтай танилцахдаа Цэмбэл минь тас тас хөхөрсөн галзуу шар охин байж билээ. Харин өөртөө л жаахан а.р.ч.а.а м.у.у.т.а.й байсан сан. Хааяа хэлэхээр:

– Чи л надтай хамт байгаагаас хойш, өөр хэндээ ч гоёх вэ дээ гээд ер тоохгүй. Надад хичнээн хайртай байсан мөртөө а.р.ч.а.а.г.ү.й.д нь дургүйцдэгийг минь анзаардаггүй байсан нь хачин шүү…

Цэмбэл дахин цай аягалаад:

– Халууцаад байвал пиджакаа тайлчихгүй юу гэлээ. Нээрээ ч их халуун байсан учир би пиджакаа тайлж, зангиагаа сулруулан тухлав. Өдрийн ажилд ядарсан нуруу минь тэнийн уужрах шиг боллоо. Цэмбэл ч үүнийг ажсан бололтой;

– Ажил их үү? гэж асуув.

– Их ээ. Саяхан гадаадаас баахан улс ирсэн. Одоо бас хагас жилийн тайлан тооцоо гээд л…

– Аргагүй дээ. Нөгөө эрдмийн ажлаа яасан?

– Орхисон. Үнэндээ түүгээр оролдох зав гарахгүй юм.

– Тийм ч байх аа даа.

Түүний дууны өнгө сэтгэл ү.й.м.р.ү.ү.л.э.в. Үнэндээ эрдмийн ажлаа орхисондоо би х.а.р.а.м.с.д.а.г л юм, гэхдээ миний шинэ эхнэр Бямбадулам намайг ажлаасаа оройтож ирэх юмуу, шөнө орой юм бичээд суухаар дургүйцдэг юм.  Араас ирж халуун гараар намайг тэврээд;

– Миний өвгөн унтаач ээ. Харанхуй шөнө цаас шагайгаад,  нүд чинь муудвал яана? гэж зөөлөн хэлээд хацраа хацарт минь наахад нь “Энэ маань надад хайртаадаа л ингэж байна” гэж бодохоор сэтгэл дотор баяр дүүрч, өөрийн эрхгүй үзгээ тавьдаг байсан, тэгсээр  байгаад орхиж билээ. Гэтэл хамт дээд сургууль төгссөн нэг найз маань үүнийг сонсоод а.р.х.и.н.ы х.а.л.у.у.н.д ам алдаж,

– Хэрэв, Бямбаа чамд хайртай л байсан бол чиний ажлыг ойлгох л ёстой. Надад чинийх шиг авъяас заяасан бол доо! Юу ч гэх бэ дээ! гэсэн нь надад их юм бодогдуулсан. Магадгүй түүний үгэнд үнэний хувь байсан ч байж болох юм.

Цэмбэлийн дуунаас гарсан х.а.р.а.м.с.л.ы.н аялга надад Цэмбэлтэйгээ амьдарч байсан бол гэж өөрийн эрхгүй бодогдуулав. Гэнэт энэ өрөө, Цэмбэл…, охин минь… надад шинэ хорооллын тохилог байрнаас минь илүү санагдахыг мэдэрлээ. Юу намайг нааш нь татдагийг бүү мэд, гэхдээ энд ирэх болгонд л ингэж санагддаг нь…

– Цэмбэл ээ, алх хадаас хаана байгаа вэ?

– Байдагтаа байгаа.

Би сандлын хугархай хөлийг заслаа. Алх хадаас аль аль нь гарын аяар дуулгавартай эвлэж, хэдхэн минутын дараа яажийж жийхатнасан сандал цоо шинэ болсон мэт дөрвөн хөл дээрээ баттай зогсов. Харин миний сэтгэлийн дэгэлзээн хэвээрээ л байлаа.

– Цэмбэлээ, чи яагаад хүнтэй суудаггүй юм бэ?

Цэмбэл тогтуун нүдээр надруу харснаа

– Би  чамайг хүлээдэг юм гэж энгүүн хэлэв.

Миний зүрхийг нэг юм б.а.з.а.а.д авах шиг боллоо.

– … Хэрэв би эргээд ирвэл чи юу гэх вэ? гэж би өөрөө ч мэдэлгүй асууж орхив.

– Мэдэхгүй гээд Цэмбэл доош харав.

– Чи намайг уучлах уу?

– Мэдэхгүй

– Яагаад?

Цэмбэл урт санаа алдсанаа,

– Чи намайг г.о.м.д.о.о.с.о.н. Гэхдээ л эцэггүй өсөж байгаа хүүхдээ харахаар олон юмыг уучилж болмоор л санагддаг юм гэв.

Хэсэг дуугүй сууснаа,

Гэвч ч эргэж ирэхгүй шүү дээ гэж тайван хэллээ.

– Тийм дээ…

Би босож, Цэмбэлийн халуу шатсан гарыг атгаж аваад өөррүүгээ татав. Цэмбэл аажуухан босоод,

– Охин ороод ирнэ шүү дээ гэж аяархан хэлээд, нүүрээ цээжинд минь наалаа.

Намайг гэрээс гарахад үдшийн бүрий хотыг нөмөрч байв. Гэрлээ маань элсэн дээр тоглож байгаа баахан хүүхдүүдийн дунд харагдана.

– Гэрлээ! гэртээ орооч, даарчихлаа! гэвэл нэгэнтээ өндөсхийснээ,

– Би даараагүй ээ гээд тоглоомоо үргэлжлүүлэв.

“Баяртай”гэж  хэлэх санаатай, бас ч гүйгээд ирж магадгүй гэж найдан хэсэг зогсвол ер анзаарах шинж алга. Тэгэхлээр нь би эргээд явлаа. Уруулнаас минь Цэмбэлийн нулимсны гашуун амт амтагдсаар л …

1984 он

Зохиолч Чимэдийн Энхээ

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button