Өгүүллэг

Чамайг а.л.а.а.д өөрөө ш.о.р.о.н.д орлоо гэхэд үсрээд 1 жил суугаад гарч ирэх чадалтай аавын хүүхэд шүү

Нэгэн залуутай санаандгүй м.ө.р.г.ө.л.д.ө.ж өөрийн өмдөн дээр асгасан кофены толбыг арчин байхад Билэгт хүрч ирээд тухайн залууг шууд л ц.о.х.ь.с.о.н.о.о.с болж тэр кафед бөөн юм болов.

Сарнайд дэндүү их хайртайдаа Билэгтийг ийм үйлдэл хийчихлээ гээд тэрүүхэн хэсэг зуур бодож бас ч гэж хүний нутаг харь оронд өөрийг нь өмгөөлж хамгаалах хүн буйд баяр бахдалтай зогсоно. Гэтэл кафе-гаас гараад амандаа бөөгнөрөх ц.у.с.ы.г нэг н.у.л.и.м.а.л.т.а.а.р гадагшуулан гаргаж Сарнай руу ш.и.р.ү.ү.н д.о.г.ш.и.н харц ш.и.д.э.э.д:

-Чамаас болж байгаа юм гээд шүдээ хооронд нь хавиран хүн рүү хазлах гэж буй ноход шиг дүр төрх гаргахад Сарнай гайхаж алмайрахдаа нүдээ бүлтийлгэн:

-Яахаараа надаас болдог юм. Чамд харин тэгэх шаардлага байхгүй шүү дээ гээд цааш үргэлжлүүлэн ярих гэтэл түүнийг тас хийтэл нь а.л.г.а.д.а.а.д авлаа. Сарнайгын чих дүүрээд шүд болон амны хөндийд ц.у.с. а.м.т.л.а.г.д.а.ад ирэв.

-Гадаад эрчүүд гэхээр слнирхолыг чинь татаад байна уу? Өөр дээрээ кофе асгуулчихаад у.у.р.л.а.ж у.ц.а.а.р..л.а.х.ы.н оронд түүнтэй маяглаж инээлдэж хөгжилдөнө гэнэ ээ гэх үгсийг чихнийхээ дүнгэнэх цуурайтай хавсруулан сонсож суухдаа саяын а.л.г.а.л.т.ы.н ө.в.д.ө.л.т.ө.ө.с илүүтэйгээр зүрх сэтгэл нь Билэгтэд г.о.м.д.о.ж байлаа.

Дунд сургуульд байхын л Сарнайг бусдаас харамлан х.а.р.д.а.ж з.о.в.о.о.д.о.г байсныг жаахан охин байсан тул гүн гүнзгий ойлгоогүй өнгөрсөн. Хайртай хосуудад байх ёстой асуудал хэмээн бодож төсөөлж ирсэн.

Орост очоод Билэгтийн зан араншин амьдралын хэв маяг өөрчлөгдөн хувьсахын хэрээр Сарнайд з.о.в.л.о.н нэмэгдэж байлаа. 7 хоногоор Сарнайг гэрт нь ц.о.о.ж.л.о.о.д Билэгт хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болох үе нэг бус удаа тохиолдож байсан. Ирэхдээ с.о.г.т.у.у ирнэ.

Учрыг асуухаар өөр нэгэн хот руу явж наймаа арилжаа хийчихээд ирлээ гээд баахан мөнгө ор луу цацаж том ажил амжуулан ирсэн мундаг залуугын дүрд хувирна. Гэвч тэр мөнгийг зүгээр л аав ээжээсээ авчихдаг байсан юм.

7 хоног өөр хот бус хажуу зэргэлдээ ойрхон б.а.а.р болон б.у.у.д.ла.а.р шо.у. ц.э.н.г.э.эн хөөцөлдсөөр ирсэн хүн. Сарнай тэдгээр мөнгийг нэгтгээд 7 хоног х.о.р.и.г.д.с.о.н байрнаас гаран эрх чөлөөг эдлэнхэн дэлгүүр хэсэж худалдан авалт хийгээд өнөөх 7 хоногын ганцаардал, гуниглал, г.о.м.д.о.л.о.о мартаж орхино. Гэхдээ л худалдан авсан гоёхон хувцас хунараа өмсөх боломж байхгүй.

-Хэндээ тоогдох гээд байна. Нөгөө Максим, Сергей гээд аманд орж ирсэн нэрсээ хэлээд Сарнайг элдвээр гоочлоно. Сүүлдээ ч Билэгтийн з.о.д.о.ж ц.о.х.и.х. нь улам их нэмэгдсэн. Мөнгөтэй эрх мэдэлтэй айлын том хүү юу хүснэ тэр бүгдээ хийдэг байв.

Сарнайд ойртсон хүн бүхнийг з.о.д.о.ж ц.о.х.ь.ч.и.х.д.о.г. .г.а.ж.и.г. сэ.т.г.э.х.ү.й.т.эй нэгэн. Энэ талаар аав ээждээ хэлэх л юм бол би чамайг а.л.а.а.д өөрөө ш.о.р.о.н.д орлоо гэхэд үсрээд 1 жил суугаад гарч ирэх чадалтай аавын хүүхэд шүү гэж д.а.р.а.м.т.а.л.д.а.г.

Хүний нутагт бүтэн нэг жил Билэгтийн д.а.р.а.м.т.а.н.д байсан Сарнай зуны амралтаараа түүнд мэдэгдэхгүй оргох шахуу ирсэн. Гэхдээ тэнд өнгөрөөсөн т.а.м.ы.н амьдралаасаа хэнд ч юу ч яриагүй. Харин аавыгаа ятгасаар байгаад өөрийн дурлан байсан СУИС-ийн дуу бүжгийн ангид элсэн оржээ.

Ганц олдсон боломжоо ашиглан з.у.гт.а.а.ж ирсэн хэ.р.ц.г.и.й д.о.г.ш.и.н этгээд өнөөдөр ингээд өөрийнх нь өмнө цэцгийн баглаа барин зогсож байна хэмээн огт төсөөлж бодож явсангүй. Сарнайгын сэтгэл энэхэн мөчид түнэр харанхуйд төөрөн очих газраа мэдэхгүй хэдэн тийш сандчин дэгдэх өнчин ганцхан янзага шиг байж атгын чинээхэн жижигхэн зүрхэнд нь багтамгүй а.й.д.с.ы.н харанга чихэлдсээр дүүрлээ.

Саяхан л заал дүүрэн орилоон хашгираан, алга ташилт, нүүр дүүрэн баясал тодруулсан бүгд чив чимээгүйхэн болцгоож юу болж буйг ойлгож ядан зог тусан зогсцгооно.

Хэдхэн хормын өмнө баяр хөөртэйхэн харц илгээж инээмсэглэн байсан Сарнай энэ удаа Санчир луу харж чадахгүй дальдчин харцаа буруулсаар Билэгтийн өгсөн сарнайг инээмсэглэн аваад н.у.л.и.м.с унагах нь тэр. Санчирт л тэгэж харагдсан болохоос үнэндээ бол Сарнайд хэцүү л байсан.

Хэн ч харсан түүнийг баярлан инээмсэглэж байна хэмээн бодох боловч Сарнай өөрийн а.й.ж буйгаа Билэгтэд мэдэгдэхгүйг хичээхдээ хүчлэн инээмсэглэж байсан нь тэр. Н.у.л.и.м.с унаган байгаа нь хайртай хүнээ санаж бэтгэрсэн н.у.л.и.м.с бус ахиад з.о.в.л.о.н.д унах эхлэл дээр ирсэндээ харуусан у.й.л.ж байлаа.

-Санчираа намайг битгий явуулаач гээд түүн рүү гүйн очмоор байвч Билэгтийн гаргах үйлдэлийг дэндүү сайн мэдэх тул Санчир луу харах ч зүрх хүрсэнгүй сүйт залуугаа сугадан алхав. Санчир луу харчих л юм бол Билэгт анзаарч мэдээд түүнийг з.о.д.о.ж за.н.д.ч.и.х юм шиг санагдана.

Эрдэнэтийн баяр наадам болж Санчир бусадтайгаа тайзан дээр гарах гээд сэтгэл догдлон байхад Сарнай багш тэдэн дээр нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар ирж явна. Яагаад ч юм Сарнайд г.о.м.д.м.о.о.р ч юм шиг шөнөжин шаналан нойргүй хоносон

Санчир түүнийг хараад өчигдрийн жаахан г.о.м.д.о.л.о.о тэнд нь үлдээж бүжигчдээсээ түрүүлэн урагшилж Сарнайг тосон мэндлэхэд хэзээний нэг танил төдийхөн хүнтэйгээ мэндлэн буй мэт жаахан үл тоож төвөгшөөх маягтай толгой дохих төдийхөнөөр мэндлээд эмэгтэй бүжигчдийн дунд илүү дотно аминчхан яриа өрнүүлэх нь тэр.

Түүний үл тоох байдалд гайхаж б.а.л.м.а.г.д.с.а.н Санчир түүн рүү илгээсэн гараа эргүүлж тойруулан харж зогсохдоо өөрийн байгаа а.р.ч.а.а.г.ү.й байдалд өөрийгөө шоолонгуй инээмсэглээд цааш эргэлээ.

Тайзан дээр гараад бүжиглэж байхад Сарнай өнөөх сүйт залуутайгаа ижилдэн гоёх хос дээлтэй үзэгдэнэ. Тэрнээс хойш хаана ч явсан зөвхөн тэр 2 л үзэгдэж харагдаад ер болсонгүй. Сүүлдээ ч Санчирын тэвчээр алдарч баяр наадмын талбай дээр байх хүсэл нь унтарсанаар гэр лүгээ буцлаа.

Санчир 6-р ангид байхдаа зэргэлдээ сургуулийнхаа нэгэн охинд учиргүй сайн болж түүний төлөө энэ дэлхийд зориулагдан ирсэн хүн мэт хайрлах болно гээд өөрөө өөртөө тангараглаж эргүүлсээр байгаад нааштай хариу сонсож тэд хэсэгтээ л үерхэж билээ.

Өнөөх охин нь Санчирт тун ч их сайн байсан боловч ангийн хүүхдүүд нь түүнийг а.с.р.а.м.ж.ы.н г.а.з.р.ы.н .ө.н.ч.и.н хүүхэдтэй үерхэдэг хэмээн г.а.д.у.у.р.х.а.д.а.г нь тэднийг .с.а.л.а.х.а.д хүргэжээ. Гэхдээ өнөөх охин нь юу гэсэн гээч:

-Чи хурдхан шиг аав, ээжтэй болоод а.с.р.а.м.ж.ы.н. г.а.з.р.а.а.с гарчих. Тэгвэл 2-лаа дахин үерхэж болно ш дээ гэжээ.

Үүнээс хойш Санчир дахин хүнтэй үерхэх талаар огт бодоогүй явсан. Их дээд сургуульд байхдаа ч охид бүсгзйчүүдээс зайгаа барьсаар өдий хүрчээ. Харин энэ удаа Сарнайд чин сэтгэлээсээ дурлаж бүүр хайртай болсоноо түүнгүй өнгөрөх өдөр хоногын уртад мэдрэхийн дээдээр мэдрэн маш ихээр ганцаардан шаналж байлаа.

Эхэндээ мартахыг хичээн зөндөө оролдсон боловч бодол санаанаас нь хэзээ ч гарахгүй юм гэдгийг сүүлдээ ойлгож хувь тавилантайгаа эвлэрэн буулт хийж өгөв.

Бүжиг заалган байсан 2 долоо хоног буюу 14-н хоног хамтдаа гадуур алхаж Эрдэнэт хотын чимээ аниргүй үдшийг биесээ баясгах цагаахан инээд, цовоо цоглог яриагаараа хөглөн байдаг байж билээ.

Сарнайтай уулзах байтугай зүс царайг нь ч харалгүй сарын хугацааг үдэж орхижээ. Утас руу нь эмээн, эмээн залгах бүрт холбогдохгүй байсан дугаар 3-н хоногын өмнөөс бүүр хаагдсан байв.

Түүнтэй хамт алхан байсан гудамж талбай цаанаа л нэг уйтгартай гунигтай дүнсгэр харагдана. Гэрийнхээ үүдэнд ирээд харанхуй ноёлсон нэг өрөө байрныхаа өнчин ганц цонх руугаа ширтэн зогсохдоо….

-Энэ цонх бид 2 л таарсан бололтой юм даа. Тас харанхуй энэ л байранд би байдаг. Одоо би ороод гэрлээ…. гээд үргэлжлүүлэн өөрөө өөртэйгөө ярин байхад тас харанхуй цонхны цаана жорлонгын өрөөний гэрэл үзэгдээд хаалга хаагдчих болов.

Гэрт нь Сарнайгаас өөр орох хүн байхгүй. Эвдрэн байгаа цоожыг нь сольж өгнө гэж илүү нэг түлхүүрийг авч яваад эргэж ирээгүй. Санчир ч цоожоо солиогүй. Сарнай сарнай гээд дотроо түүний нэрийг хэд ч дуудчихав.

5-н давхар луу шатаар зогсохоо мэдэхгүй гүйсээр хаалгаа онгойлгон ороод жорлонгын хаалгаа татлаа.

Бурхан минь юу вэ? Сарнай мөн үү…

Ээ хайрхан минь. Сарнай биш Сарнай биш….

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button