Өгүүллэг

1 өдөр гэртээ орж ирэхэд аавын гэх юу ч үлдээгүй намайг баяртай ч гэж хэлэлгүй о.р.х.и.о.д явсан байсан

Хэнд ч хэpэггvй гэдгээ мэдэрч үлдсэн тэр а.й.м.ш.и.г.т өдрийг би одоо ч бодож у.й.лд.а.г. Манайх тийм ч баян цатгалан айл байгаагүй ээ. Бусадтай ижилхэн ээж аав минь ажиллаж хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдардаг байлаа. Би айлын ганц хүүхэд.

Ядаж доороо нэг дүүтэй эсвэл нэг ахтай байсан бол энэ хатуу хорвоог жаахан ч гэсэн зөөллөх байсан байхдаа гэж боддог. Намайг дөнгөж 5 нас хүрэхэд ээж минь ажилдаа явах гэж гарч явахдаа м.а.ш.и.н.д м.ө.р.г.ү.ү.л.ж н.а.с б.а.р.с.а.н. Тэгэхэд аав бид хоёрт ямар хэцүү байсан гэж бодно.

Хөөрхий ээжийгээ н.у.т.а.г.л.у.у.л.ж ирээд бүгд орхиод явахад зулаа манаж үлдсэн аав бид хоёрт амьдрал хэчнээн хатуу гэдгийг мэдрүүлсэн. Аавтайгаа жил гаруй хугацаанд энэ амьдралыг туулсан. Гэхдээ үүнээс хойш ганцаараа туулсан. Аав маань нэг эгчтэй танилцаж тэрэнтэйгээ суухаар болтол дотно болсон байсан.

Тэр эмэгтэй надтай нас ойролцоо хоёр ч хүүхэдтэй байсан. Гэхдээ аавтай минь амьдарна гэвэл намайг о.р.х.и.ж ирэхийг ааваас ша.а.р.д.с.а.н. Би тэр үед аав минь надтай үлдэнэ гэдэгт бараг л 200% итгэлтэй байсан. Гэтэл нэг өдөр гэртээ орж ирэхэд аавын гэх юу ч үлдээгүй намайг баяртай ч гэж хэлэлгүй о.р.х.и.о.д явсан байсан.

Тэр үед б.у.р.х.а.н болсон ээжийнхээ зураг уруу хараад яагаад та хоёр намайг о.р.х.и.о.д явж байгаа юм бэ гэж шөнөжин у.й.л.ж хонож билээ. Ингээд л ээжийнхээ ганц охин дүүг бараадаж амьдарсан.

Эгч маань надад сайн. Аяга хоол байсан ч нөхрөөсөө ну.у.г..а.а.д өгнө. Түүний нөхөр надад их дургүй. З.о.л.б.и.н х.у.л.г.а.й.ч гээд л хаяа аймар з.о.д.д.ог байсан. Эгч маань х.о.р.и.о.д ч дийлэхгүй.

Эгчийн боломж хүрээгүй учир намайг сургууль соёлд ч явуулаагүй. Гэхдээ эгч маань надад 100-ын дэвтэр нэг балтай авчирч өгөөд эгч нь чамд багшилна гэж хэлээд намайг бодож бичиж сургасан. Хэдий сургуульд сураагүй ч би гэдэг хүн уншиж бичиж бодож чаддаг байсан.

Эгчдээ нэмэр болох юмсан гэж бодоод гадуур өдөржин өндөг, үнэртүүлэгч ширхгийн т.а.м.х.и бохь гээд л зарж болох бүх л зүйлийг зарж амьдралд нь нэмэр болно. Намайг гэрт нь мөнгө олж ирдэг болсноос хойш эгчийн нөхөр з.о.д.о.х.о.о больсон ч муухай аашилах нь багасаж байсан нь надад улам урам өгч байлаа.

Багаасаа мөнгө олж түүний үнэ цэнийг мэдэрч өссөн болохоор одоо хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байгаа. Хөөрхий ээж маань ч намайг тэнгэрээс түшиж тэтгэсэн гэж боддог доо. Одоо бол аав гэдэг хүнийг дурсахыг ч хүсдэггүй. Төрсөн үрээ орхиод хүний хоёр хүүхдийн эцэг болохоор явсан түүн шиг хүн болохгүй гэдгийг я.с м.ах.а.н.д.а.а шингэтэл ойлгосон.

Одоо бол хэнээс ч дутахааргүй эр болсон. Эгч маань хоёр жилийн өмнө ө.н.г.ө.р.с..өн. Одоо бодоход з.о.в.ло.н үзэж өссөн хүн их хатуу чанга з.о.в.л..он даах чадвартай болж өсдөг юм байна лээ.

Энэ бараан нийгэмд хүн дүрстэй ч.ө.т.г.ө.р шиг хүмүүс даан ч их юм даа. Төрсөн үрээ хайрлахгүй орхиод ирсэн эр ч бай эм ч бай танд бас таны хүүхдийн сайн ээж эсвэл аав байна гэдэг юу л болдоо…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button