Өгүүллэг

-Өвөөг манайх өргөөд авчихаж болохгүй юм уу? -Болохгүй ээ миний хүү өвөө чинь том болсон  хүүхэдтэй шүү дээ

Манай хамар хашаанд Монхоодой хэмээн 70 нэлээн гарч яваа өвөө амьдардаг байв. Түүний залууд эхнэр нь ө.ө.д болж ганц хүү нь тээр нэг жил ажил хийнэ хэмээн нийслэл хүрээг  зорьсоноос хойш сураггүй а.л.г.а болсон юм гэнэлээ.

Хавь ойрын хүмүүс түүнийг Монхоо гуай гэнэ. Тэтгэвэрийн хэдэн төгрөгөөрөө голоо зогоож явах ч  хааяа нэг х.а.л.а.м.ц.у.у яваа харагддаг. Сахилгаггүй хэдэн  хүүхдүүд цас бөөрөнхийлж гэрийнх нь тооно руу шиднэ. Хөгшин хүн х.ө.ө.г.ө.ө.д хаа холдох билээ.

Өөрт нь сайн хүүхдүүд тааралдвал  хэдэн чихэр өгнө. Намар болж айл бүхэн л түлээ модоо бэлтгэж өвлийн бэлтгэлээ базаана. Монхоо өвгөн уулнаас хэдэн гишүү үүрч ирэн хашаандаа бөөгнүүлнэ. Хааяа ороход галынхаа дэргэд өнөөх л гаансаа зууж элдэвийг бодон суугаа харагддаг.

Тэдний гэрт олигтой тавилга гээд байх юмгүй будаг нь арилсан  хоёр авдар, хар зурагт, эвхдэг жааз, цагаан ор, тогооны эргэнэг хаяаанд нь угаалтуураас өөр юмгүй.  Манайх хонь г.а.р.г.а.х тоолонд өвөөд г.э.д.э.с ор.у.у.л.ж өгч шөл уулгана.

Саванд минь ганц шүдэнз эсвэл авдарнаасаа чихэр хийж өгнө. Өдөр бүр л хашааныхаа гадаа эрхээ эргүүлж суудагсан. Сум орон нутгаас түүнд дэмжлэг болгож жилдээ ганц удаа гурил, будаа дөхүүлж өгнө. Бөөн л сүр болгож зураг дарж дарж явдаг.

-Ээж ээ Монхоо гуай ганцаараа а.й.д.а.г.г.ү.й юм байхдаа түүн дээр хэн ч ирэхгүй юм

-Ийм том болсон хүн чинь а.й.д.а..г.г.үй юм байхгүй юу?

-Өвөөг манайх өргөөд авчихаж болохгүй юм уу?

-Болохгүй ээ миний хүү өвөө чинь том болсон  хүүхэдтэй шүү дээ

-Хүүхэдтэй юм бол яагаад ирэхгүй байгаа юм

-Ажилтай болохоор ирж чадахгүй байгаа юмаа. Удахгүй ирнээ.

Би гэрээсээ гүйж гаран өнөөх л хашааны завсараар тэднийд орон

-Өвөө хүү тань удахгүй ирэх гэж байгаа юм уу? ээж тэгэж байна хүүгээ ирчихвэл та надтай тоглохоо болих уу? гэвэл

-Яаалаа гэж дээ чи чинь миний үнэнч найз шүү дээ. Хүүгээ ирнэ гэдэгт баярласан бололтой нүдэнд нь баярын оч үсэрч байлаа. Орныхоо гудасан доороос хоёр том чихэр гарган надад өгөөд духан дээр минь үнсэв.

… Гадаа машины чимээ гарах бүрт л өвөө гарч харна. Ирэхгүйг нь мэдсээр байж энэ олон жил ганц хүүгээ л хүлээж байж шүү дээ.

Хуучин муу тэргээ түрэн ганц дөчийн бетоноо тавин гудамжны үзүүр дэх худаг руу бөгцийн явж харагддаг. Өвөө байнга л  өвдөг нь цоорсон судалтай өмд, хагас цахилгаантай цамц, үдээс нь нэлээн урт цагаан өнгийн  пүүз өмссөн  харагддаг.

Энэ хувцастайгаа бол манай сумын бараг  бүх хүн танина. Уншсан сонингоо хэд дахин эргүүлж тойруулж уншаад л суудаг байж билээ. Ойрдоо хараа нь муудаж нэгэн модоор таяг хийж барьсан харагдсан.

Залуудаа холбоонд ажиллаж гялалзаж явсан гэхэд хэн ч итгэхээргүй хөгширчээ. Би өвөөгүй өссөн болоод ч тэр үү зав л гарвал Монхоо гуайнд орж шагайгаар тоглоно. Заримдаа тоглож байгаад унтчихсан үед муу пүрштэй орон дээрээ намайг тавиад өөрөө зуухныхаа дэргэд үүрэглэн суудагсан. Гадаа хүйтэрч анхны цас орлоо.

– Миний хүү дулаан гэртээ ор доороосоо даарна манайх нэлээн жиндүү байна. Өвөө нь эртхэн хажуулъя гэсээр сандалаасаа өндийлөө. Маргааш өглөө нь ээж намайг усанд оруулж миний хэдэн хувцсыг угаагаад байж байтал гаднаас өвөө орж ирэв.

Манайд барагтай бол орж ирдэггүй тэрээр тэтгэвэрээ авах гэж байгаа бололтой шинэхэн дээлэн дээрээ эсгий цагаан гутал өмсчээ.

-Өнөөдөр чинь бие нэг л хөнгөн байх чинь тэтгэвэр буух цаг болж Цэнгэлийн дэлгүүрээс өнөөх дэвтрээ аваад мөнгөндөө эртхэн оочирлоё. Ирэхдээ муу хүүдээ баавгайтай чихэрийг нь  авчирнаа хэмээн гэрээс гарлаа.

Тэр өдөр өвөө гэртээ эргэж ирсэнгүй. Харих замдаа з.ү.р.х нь х.а.а.г.д.а.ж бурхан болжээ. Чааваас ц.о.г.ц.о.с.ы.г нь ц.а.г.д.а.а нар  олоход энгэрийнх нь халааснаас  ууттай хэдэн чихэр олсон юм гэнэ лээ. Надад л өгөх гэж явж дээ чааваас.

Гадаа  гарахад гэрийнх нь өрхийг бүтээн сүйдтэй их хүн биш хэдхэн  хүн л орж гарч харагдана. Хүү нь ирэхгүй болохоор намайг л харж элгээ дэвтээж явж. Би өвөөгөө дахиж харахгүй гэдэгт итгэж чадахгүй байлаа.

Өвөөг минь авч ир хэмээн муу ээжийгээ мөн ч их  з.о.в.о.о.с.о.н доо.  Миний тоглодог байсан банзан дээрээс эрхи нь олдсон бодвол би л авах хувьтай юм байлгүй. Бусдад гэм х.о.р хийгээгүй тэр нэгэн хөгшин миний сэтгэлд үүрд тэр л дүрээрээ мөнхөрсөн юм.

Тэр цагаас хойш хэдийнээ  20 жил өнгөрчээ. Одоо ч тэр эрхи манай бурханы өмнө байсаар л байна. Амьдралд минь томоос том орон зайг эзэлж ирсэн та минь дараа төрөлдөө миний хүү болон төрж өвөр дээр минь эрхлээрэй….

Зохиолч Ганаа

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button