Болсон Явдал

Энэ 2 маань мөнгөө бариад зогсож байна.Утасны дугаар бичсэн цаасыг маань нандигнан хадгалжээ.140 000 төг.Танд мөнгө хэрэг болж байгаа байхаа гээд.

Сайн хүмүүс үргэлж байдаг.

Энэ 2-гоо таньдаг болоод 7 жилийн нүүр үзжээ. Ирж мантуун бууз ороомог ,кофе их зээлнээ.Анх би салбар дээрээ орлогоо авах гэж очиж байхдаа хараад худалдагчийгаа үнэгүй хоол өгч байгаарай гэсэн юм.

Тэгээд дуудаад хоол өгье гэтэл үгүй гээд яваад өгсөн. Харин дараа нь зээлж байя, харин сар бүрийн 15 нд халамжаа аваад өгч байя гэснээс хойш уджээ.Хүнээс ө.р.ө.в.д.ү.ү.л.ж зүгээр юм авахгүй гэсэн нэг сайхан чанар харагдсан даа.

К.о.ви.д.ы.н өмнө ч цагтаа л өгдөг байлаа.Харин к.о.в.и.д.ы.н үеэр ялангуяа х.өл. хо.р.и.о.н.ы үеэр яалт ч үгүй хямарсан.Энэ 2 маань.Би ч эхний жил худалдагчаасаа Лхагва дүүтэйгээ ирж байна уу?Ирвэл нь мөнгөө битгий н.э.х.э.э.р.э.й.Санаа зоволтгүй ирж хоол цай авч байгаарай гэж хэлүүлээд өмнөх 140 000 төгрөгийг нь тэглэсэн гэж хэлүүлсэн.

Ирэхгүй удахаар нь бас бяцхан санаа зовноо.Хөөрхийс минь зүгээр байгаа даа гээд л…Тэрнээс хойш авсаар ,өгсөөр яваад л ….Сая хичээлтэй байж байтал утас дуугараад тасалтал 3 дахин залгаад байнаа. Хаагдсан салбарын 1 түрээслэгч маань мөнгө өгөх ёстой гээд 2 хүн хайгаад байна гэлээ.

Гэртэй ойрхон тул гүйгээд очтол Энэ 2 маань мөнгөө бариад зогсож байна.Утасны дугаар бичсэн цаасыг маань нандигнан хадгалжээ.140 000 төг.Танд мөнгө хэрэг болж байгаа байхаа гээд. Миний салбар хаагдсанд санаа тавьж байгаа 2 хүн байгаад үнэхээр баярлаад баршгүй нь.

Хүнийг гаднаас нь дүгнэдэггүй зан чанарыг аав минь суулгажээ.Хүний муу нь л хүнд тусалдаг шүү.Хүнийг битгий ялгаж байгаарай гэж хар багаас минь сургасан аавын минь ухаан.

Хаагдсан юм чинь гэж тэр чигтээ алга болсонгүй .Яг мөнгө өгөх өдрөө ирээд залгах 2 гоо хараад бүр хайр хүрчлээ.Хоолонд ороорой гээд мөнгө авч өгсөн.Сайн хүмүүс үргэлж дэргэд байдаг.

Эх сурвалж: Мягмарсүрэн Зундуй

”Инээмсэглэл” сургамжит өгүүллэг

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ.

Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ.

Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж vxэхээс аварчээ. Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.

Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч тvймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч гaлын aюулаас аварчээ.

ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button