Өгүүллэг

-А.м.ь ө.р.ш.ө.ө, намайг битгий а.л.а.а.ч дээ. Би дахиж ингэхгүй. Амлаж байна. Намайг битгий а.л л даа. Би амьдармаар байна

Бүсгүй уртхан амьсгаа аваад өрөө рүү явж оров. Саяхан төгссөн Их сургуулийнх нь үүдний танхим шиг том саруул өрөөнд арав гаруй залуус зөрүүлж өрсөн ширээний ард компьютер ширтэн суух агаад цонхны хажууд захирлын ширээ байрлах ажээ. Бүх ажиллагсадтай шууд харилцаж, албан хэрэг явуулахад амрын дээр бас хянаж байх гэж зориуд тэнд ширээгээ байрлуулсан болов уу гэж бүсгүй тааварлажээ.

-Би залуу хүмүүстэй ажиллах дуртай. Ойлголцоход хялбар байдаг гэж захирал хэлээд инээмсэглэхэд түүний цоровгор уруулны цаанаас туулайных гэмээр ёрдгор хоёр шүд цухуйв. Гэнэт тэрээр үзэмжгүй шүдээ санамагцаа уруулаа тас жимийгээд найрсаг байдлаа хадгалах гэхдээ мушийлаа.

Ганц дэвтэр, үзэг балны савнаас өөр зүйлгүй өргөн ширээний ард суух дөч гаруй насны захирал хэмээх эрийн хэдий палигар царайтай ч нүд, хамар, уруул, дух гээд бүх э.р.х.т.н.ү.ү.д нь томдчихсон нэг л зохицолгүй, гажиг ч юм шиг төрх бүсгүйд а.й.д.а.с төрүүлж орхижээ.

Бүсгүйн бөглөсөн анкетыг захирал тун анхааралтай, шимтэн уншиж байх зуур түүний толгой доёгонон хөдлөх нь оросын “матрёшка” хүүхэлдэйг эрхгүй санагдуулсанд Сарнай тэсэлгүй доош тонгойгоод жуумалзав. Одоо захирлын тэрхүү даравгар зузаан уруул, нармагар том хамар, бүлтгэр нүд, өргөн дух өөр хоорондоо авцалдсан ч юм шиг, ямартаа ч нүд дасаад тийм ч а.ймар бус харагдах болжээ.

-Сарнай, Сарнай гэж түүний нэрийг амандаа давтаад захирал асуулгыг ширээний нүд рүү ч.у.л.у.у.д.а.х.а.д бүсгүйн зүрх түгшин ч.и.чр.э.г.н.э.ж, гарын алга нь хөлөрчээ. Царайд нь зовнил нэвт тодорч, уруулаа ялимгүй хазаад гараа өмнөө унжуулан атгаж зогсох бүсгүй өөд захирал духаа атиралдуулан удаан ширтэв.

Гаргаж буй шийдвэрээ хэр чухал болохыг ойлгуулах гэж угаас тэрээр хэдэн хором ус балгасан мэт дуугүй дүлэгнэн суудаг заншилтай ажээ. Захирлыг санаа алдахад бүсгүй ч бас даган сүүрс алдлаа.

-Чамайг ажилд авъя даа гэж захирал аргагүй шахаанд орсон мэт дурамжхан дуугараад бүсгүйн товчийг нь задгай тавьсан э.н.г.эр ө.ө.д ширтэхэд Сарнай түүний харцыг анзаарч царай нь улсхийв.

-Хэрэв ямар нэг алдаа гаргавал илүү дутуу үггүй шууд х.ө.ө.н.ө гэж мэд. Оюутны ширээнээс дөнгөж гараад тийм ч амар ажил олддоггүй юм. Итгэл дааж сайн ажиллаарай. Маргааш ажил хэрэгч хувцаслаж ирнэ биз гэж захирлыг өгүүлэхэд тэрээр өмссөн даашинзнаасаа ичингүйрэв. Түүний хувьд хамгийн даруухан хувцас нь энэ байжээ.

Баярласандаа царай нь гэрэлтсэн Сарнай атгасан гараа цээжиндээ залбирах мэт авчраад:

-Би таны итгэлийг алдахгүй ээ. Хичээж ажиллах болно хэмээн догдлон өгүүлэв.

Ажилд ороод анхны цалингаа авсан өдрөө бүсгүй дотроо бодож байсанчлан номын дэлгүүр рүү алхав. Тавиур дээгүүр өрсөн олон зуун номын өмнүүр Сарнай хэдэнтээ эргэлдэж чухам ямар ном сонгохоо мэдэхгүй, тархи нь эргэж гүйцжээ.

Тэрээр х.у.л.г.а.й нүдээр хүмүүс рүү харж ямар ном түлхүү авч буйг ажиглав. Тэгээд гялгар хавтастай, үзэмж сайтай нэг номыг сонгожээ. Маргааш нь үдийн цайны цагаар Сарнай ая эвийг харж байгаад худалдаж авсан номоо захиралд өгөөд:

-Намайг ажилд авсанд баярласан сэтгэлээ илэрхийлж энэ номыг таньд бэлэглэж байна гээд ялдамхан инээмсэглэв.

-Ямар сайхан бэлэг вэ, баярлалаа гэж хэлээд захирал номыг аван сөхөж хэдэн хуудас эргүүлж харснаа:

-Харьж байгаад уншъя гээд ширээний буланд тавив.

Тэр өдрөөс хойш бүсгүй ажилдаа ирэх бүртээ захирлын ширээний буланд хэвтэх ном руу сэртэсхийн хардаг болов. Түүний бэлэг таалагдаагүй юм болов уу гэж битүүхэн ш.а.н.а.л.ж, тэр хэрээр захирал өөртөө нь нэг л тааламжгүй, хөндий, тээршаасан өнгөөр харьцаад байгаа юм шиг санагдах болжээ. Ядаж байхад өмнө бичиж өгч болоод байсан ажлын тайланг нь гурван ч удаа буцаав.

-Сарнай гэж захирлыг о.р.и.л.о.х.о.д тэрээр давхийн цочлоо.

-Ажлын тайлангаа өг. Бусад чинь өгчихөөд байхад чинийх алга гээд ширээ тогших нь түүний толгой бөмбөр болчихоод захирал ц.о.х.и.у.р.а.а.р түн түн хэмээн н.ү.д.э.ж байгаа мэт аягүйцмаар сонин мэдрэмж төрөв.

Захирал “Яасан бэ?” гэсээр түүний ард ирээд хийж байгаа ажил руу нь өнгийхөд амьсгал нь зогсчих шиг болжээ. Тэрээр биеэ хурааж сандал руу улам шигдэхэд компьютерын дэлгэц эрээлжлэн үзэгдэж юу хийж буйгаа ч ойлгохоо байгаад, сандарсандаа учиргүй салганав.

-Орой сууж дуусгаарай гэж захирал тун хүйтэн хэлчихээд явахад сая Сарнай амьсгал авч духандаа бурзайх хөлсөө сэм арчлаа. Хажуу ширээнд суух бүсгүй түүн рүү харж жоготой жуумалзаад нүд ирмэв. Энэ нь юу гэсэн үг болохыг ч ойлгосонгүй тэрээр хариу инээмсэглэжээ.

Ажлын цаг өндөрлөхөд өрөөнд Сарнай, захирал хоёроос гадна компанийн нягтлан бүсгүй заавал хийж дуусгах ажилтай гэсээр үлджээ. Захирал гараа энгэртээ зөрүүлээд өрөөн дундуур холхиж байснаа гэнэтхэн яаралтай ажилтайгаа саналаа гээд яваад өгөв. Нягтлан бүсгүй Сарнайгийн хажууд ирэн сандал татан суугаад:

-Алив би харъя. Юу нь болохгүй байгаа юм гээд түүний ажлын тайланг нүд гүйлгэн уншлаа.

-Болчихсон байна. Маргааш үүнийгээ дахиад өгчих гэж түүнийг хэлэхэд Сарнай:

-Яаж болох юм бэ? Өмнө өгсөн тайлан чинь байна гээд у.у.р.л.а..в.а.л яана. А.й.д.а.с хүрчихлээ гээд чичрэх мэт мөрөө хөдөлгөв.

-Санаа зоволтгүй. Би бас маргааш тайлангаа өгнө. Тэгэхдээ чинийхтэй хамт өгчихье. Яах ч үгүй. Би мэдэж байна гэхэд Сарнай түүний зальжин ч юм шиг, эсрэгээрээ бодол болсон ч юм шиг нэг л ойлгомжгүй харц руу нь эмээнгүй ширтэв.

Нягтлан бүсгүй өөрийнхөө тайлангийн хамт түүнийхийг барьсаар захирал руу очиход Сарнай а.й.с.а.н.д.а.а харж төвдсөнгүй, чимээ чагнаархан доош тонгойв. Хэдэн хором болоод захирал руу нүдний булангаар харвал тайланг нь өмнөө тавьчихсан сонин гарчиглаж байлаа.

Тэгмэгц нуруун дээрээс нь бөөн ачаа аваад хаячихсан мэт хамаг бие нь хөнгөрөөд явчих шиг санагдав. Нягтлан бүсгүй түүн рүү хараад эрхий хуруугаа гозойлгон инээмсэглэх ажээ.

-Тайланг чинь захирал авчихаа шив. Өчигдөр шөнөжин сууж хийв үү? гэж хажуу ширээний бүсгүйг шивнэхэд Сарнай түүн рүү хараад толгой дохилоо. Бүсгүй захирал ө.ө.д. ш.и.р.э.в татаад:

-Би ч бас анх зовж байж тайлангаа өгсөн шүү гэж хэлэхэд түүний нүдэнд гуниг сүүмэлзэхийг Сарнай олоод харчихав. Тэрээр бага зэрэг гайхаад өнгөрчээ. Ажил тарахын алдад захирал:

-Өнөөдөр менежер Энх-Оюуны төрсөн өдөр юм байна. Ажлаараа хамтдаа хоолонд орцгооно шүү гэлээ.

Хоолны дараа ёс болгож цагаан а.р.х.и задлав. Тэр нь цааш үргэлжилсээр хэдэн шил болон үржиж хөөрсөн бүсгүйчүүд удалгүй дуулж хуурдахаар болоод караоке орцгоов. Захирал Сарнайгийн хажууд сууж таарчээ.

Түүний хүржигнэн амьсгалах нь дотор жихүүцүүлж, сэтгэл аягүйцэхэд Сарнай босохоор өндөлзтөл захирлын гар гуянд нь хүрэхийг мэдрээд эргэж лагхийн суулаа. Захирал гараа бушуухан татаад:

-Чамайг ирэх сараас жинхэлэх бодолтой байгаа. Тэгэхээр цалин чинь гучин хувь нэмэгдэнэ гэж чихэнд нь халуун амьсгалаар төөнөж, эрвэгнүүлэн шивнэв.

-Баярлалаа, захирал аа гэж Сарнай инээд алдан хэлэхдээ тэдэн рүү цоо ширтэн суух нягтлангийн ёозгүй харцтай харц мөргөлджээ. Тэрээр нягтлангийн нүд салгалгүй ширтэх харцыг захиралтай өөрийг нь х.а.р.д.а.а.д байна гэж бүсгүй хүний зөнгөөр ойлгов. Уусан жаахан а.р.х.и толгойд нь гараад урам зориг орох шиг болоход түүнд итгэл хүлээлгэсэн захиралд хамаг амьдралаа тоочмоор санагджээ.

-Би дороо гурван дүүтэй. Ээж маань ганцаараа зүтгэж байж намайг дээд сургууль төгсгөсөн. Ажилд орсныг минь дуулаад надаас илүүтэй баярласан хүн бол ээж маань. Цалингаа авчирч өгөхөд ээж минь у.й.л.с.а.н гээд Сарнай нүднээсээ урсах н.у.л.и.м.с.а.а гарынхаа алгаар арчив.

Сарнай захиралд баярлаж буйгаа хэдэнтээ давтаад ямар ч ажил даалгасан сэтгэлээ зориулж хийх болно гэх зэргээр баахан амьдрал тоочив. Захирал дуугүй сонсож сууснаа:

-Би уг нь чамайг халъя гэж бодож байсан юм гэхэд Сарнайгийн цээжинд түгшүүр төрчихөв. Тэрээр халамцуу нүдээр захирал руу айнгуй хараад гарыг нь атгаж:

-Та түрүүн намайг жинхлэнэ гэж ярьсан. Бас цалинг маань гучин хувь нэмнэ гэсэн шүү дээ гэлээ.

-Тэгсэн л дээ.

-Тэгээд?

-Хоёулаа энэ асуудлыг эндээс гарч байгаад хүнгүй газар ярилцсан нь дээр байх. Би жаахан сууж байгаад гарна. Араас гараад ирээрэй гэж захирал хэлээд дуулахаар өндийв. Тэрээр баргил хоолойгоор тун эвлэгхэн:

-Аялан дуулах чиний минь хоолойтой

Адилхан өнгөөр уянгалан ганганаад

Алаг нүдний сормуус шиг дэвээд

Аглаг тал дээгүүр шувууд буцлаа гэж дуулах ажээ. Нэг мэдэхэд захирал алга болчихсон байлаа. Сарнай цүнхээ аваад түүний араас гарахад өрөөнд ажлынх нь дуулсаар хоцров.

Өрөөний хаалга хүчтэй ц.о.х.и.х.о.д орон дээр цээж нөмгөн суух захирал Сарнай руу сэжиглэнгүй хараад:

-Хэн бэ? гэж у.у.р.с.а.н.г.у.й дуугарлаа.

-Үйлчлэгч байна. Ариун цэврийн хэрэглэл өгье.

Буйдан дээр туулай аятай хяран суух Сарнай гартаа атгасан шилэн аягын ирмэгээр мэлтэлзэх а.р.х.и руу гөлрөн бодол болжээ.

-Наадахаа у.у.ч.и.х. Сэтгэл чинь тайвшраад сайхан болчихно гэж захирал аргадангуй хошуу цорвойгоод:

-У.у.ч..их, .у.у.ч.и.х. Маргааш жинхэлж байгаа хүн тэмдэглэх ёстой биз дээ гээд шахав.

Дахиад хаалга цохив. Сарнай аягатай а.р.х.и.а ширээн дээр тавиад:

-Үйлчлэгч яваг гэж хэлээд үүд рүү алхав.

-Тийм ээ, тийм. Юундаа яарах вэ дээ гэж захирал бувтнаснаа унжсан гүзээгээ цүл цүл алгадаад илэв.

Үүдэн дээр Сарнайгийн уулга алдах сонсдоод хаалга тасхийн хаагдлаа. Сарнай буруу харан ухарсаар өрөөнд орж ирмэгцээ сандал руу ухасхийн очоод цомцойн суулаа. Захирал өрөөнд орж ирсэн нягтлан бүсгүйн хилэнтэй царайг хараад уруул мушийлгаж:

-Намайг мөрдөө юу? гэж янзгүй дуугарав.

Нягтлан бүсгүй цүнхээ онгойлгоод гараа шургуулж нэг зүйл тэмтэрснээ:

-Миний амьдралыг с.ү.й.р.ү.ү.л.с.э.н шигээ энэ охиноор бас тоглох гээ юу? хэмээн з.а.н.а.л.т.а.й хэлэв.

-Юугаа с.о.л.и.о.р.о.о.д байгаа юм гээд захирал инээлээ.

-Хайртай залуу маань чамаас болж намайг орхиж явсан. Одоо өөр бүсгүйтэй ханилаад хоёр хүүхэдтэй болчихсон жаргалтай амьдарч байна. Уг нь би тэгж амьдрах ёстой байсан юм. Чиний тарьсан балаг миний амьдралыг т.а.м. болгосон гэж нягтлан бүсгүй х.а.ш.х.и.р.л.а.а.

-Чи өөрөө л зөвшөөрч миний ө.в.ө.р.т ороо биз дээ. Ажилгүй болмооргүй байвал одоохон нүднээс д.а.л.д о.р гэж захирал шүд зуун өгүүлээд гар сунган ширээн дээрээс аягатай а.р.х.и.й.г аван нэг амьсгалаар хөнтрөв.

Нягтлан бүсгүй хо хо гэж инээгээд Сарнай руу харж:

-Чамайг жинхэлнэ, цалинг чинь нэмнэ. Уг нь ажлаас халъя гэж бодож байсан юм. Удахгүй тушаал дэвшүүлнэ гэж ярьж байна уу? Надад ч бас анх тэгж хэлж байлаа. Хүний дутаж, гацаж яваа амьдралаар б.о.о.м.и.л.ж, ингэж нааддаг н.ов.ш., эрийн ор.о.н.ц.ог байгаа юм гэж нүд нь гялалзан х.о.р.с.о..л.т.о.й.г.о.ор ярилаа.

-Ө.м.х.и.й. ам.т.а.й, ш.у.л.а.м. Чамайг х.а.л.л.а.а. Одоо эндээс гар гэж захирал бачимдан у.у.р.л.а.х.а.д нягтлан цүнхнээсээ г.а.р б.у.у. гаргаад ирэв. Захирал өөр рүү нь чиглэх б.у.у.н.ы ёл.т.о.й.сон ам руу итгэлгүйхэн харснаа:

-Чи чинь г.а.л.з.у.у.р.а.а юу? Б.у.у.г.а.а далд хий. Наадах чинь т.о.г.л.о.о.м биш гэж сандран хэлээд орон дээгүүр арагш бөгсөөрөө ухрав.

Нягтлан түүний биеэ хумьсан хөнжлийг хуу татан аваад б.уу.т.а.й гараа ороож:

-Ингэхээр чимээ сонсогддоггүй гэж кинон дээр гардаг бил үү гэлээ. Нягтлан бүсгүйн яахаас ч буцахгүй д.о.г.ш.р.о.н үсчих нүд, үзэн я.д.с.ан шийдэмгий байдлыг харсан захирлын хулхи тэр дороо бууж:

-Х.ү.ч.э.э.р юуг ч шийдэхгүй. Болоод өнгөрсөн явдал эргэж ирэхгүй. Хоёулаа сайхан ярилцаж учир зүйгээ олъё. Чамд юу хэрэгтэй байна, түүгээр би тусалъя гэж хоолой цахиртуулан бувтнав.

-Олон бүсгүйчүүдийн амьдралаар т.о.г.л.о.с.о.н чам шиг хөгийн з.у.л.б.а.с.г.ыг дэлхий дааж яваад итгэмээргүй юм. Чиний хувьд ингээд а.м.ь.д.р.а.л. тө.г.с.л.өө. Чиний үзэх  сүүлийн хүн чинь би тул намайг сайн харж ав гээд нягтланг б.у.у.г.а.а өргөхөд захирал:

-А.м.ь ө.р.ш.ө.ө, намайг битгий а.л.а.а.ч дээ. Би дахиж ингэхгүй. Амлаж байна. Намайг битгий а.л л даа. Би амьдармаар байна гээд эхэр татсаар мэгшин у.й.л.а.в. Нүднээс нь том том н.у.л.и.м.с бөмбөрөн урсаж байлаа.

Сандлын буланд шигдсэн Сарнай арчаагаа алдан мэлмэрүүлэн у.й.л.а.х захирал, б.у.у.г.а.а гозгонуулан х.я.л.а.л.з.а.х нягтлан хоёр руу ээлжлэн харж, өрнөж буй явдалд итгэж ядан бүлтэгнэх ажээ. Нягтлан түүн рүү хараад:

-Юм хумаа ав. Явъя гэхэд тэрээр оглохийн босож цүнхээ шүүрч аван үүд рүү харайлгав.

Түүний хойноос гарахдаа нягтлан б.у.у.г.а.а захирал руу чулуудахад цаадах нь толгойгоо тэврэн муухай бахирав. Өмнө нь г.а.р. бу.у. пид.х.и.йн ун.а.л.а.а. Тэрээр г.а.р бу.у. руу хэсэг гөлрөн сууснаа нусаа шорхийн татаад б.у.у.г авч г.о.х.о.н дээр дарахад амнаас нь г.а.л м.а.н.а.с.х.ийн ас.ч.э.э. Захирал газар ойчсон хөнжлийг аваад уртаар санаа алдлаа.

Гудамжаар алхаж явахдаа Сарнай нягтлан руу харж муухан инээмсэглээд:

-Ингээд та бид хоёр ажилгүй боллоо гэж харамсангуй хэлэв. Нягтлан түүний гараас атгаад:

-Угаасаа би гаръя гэж эртнээс төлөвлөчихсөн байсан юм. Энэ компанийн  үйл ажиллагааг би хангалттай мэднэ. Намайг компани байгуулвал чи манайд ажилд орох уу? гэлээ.

-Мэдээж шүү дээ.

-Чи сая тэр х.у.л.ч.г.а.р н.о.в.ш.и.й.н. ну.л.и.м.с.ы.г харав уу? Н.у.л.и.м.с нь хүртэл томдчихсон байгаа юм шүү.

Хоёр бүсгүй тасхийтэл инээлдсээр гудамж эргэн далд орлоо.

Зохиолч Жогноогийн Бямбасайхан

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button