Өгүүллэг

Яг үнэнийг хэлэхэд би сүйт бүсгүйтэй байсан юм аа, гэхдээ чамд сэтгэл алдарсан гэж үнэн шүү …

Тооноор тусах сарны туяа залуухан бүсгүйн орон дээр тусна. Бүсгүй зүүдлэх аж. Гадаа хотлох хонь ямааны я.р.а.г.л.а.х чимээ гарахад хоточ банхар үе үе х.у.ц.н.а. Бүсгүй нохойн дууг машины моторын дуу болгон зүүдэндээ сонсоход машин дуу ойртсоор гэрийнх нь гадаа ирэв.

Удалгүй хаалга онгойн Баярт инээд алдсаар орж ирэх нь үзэгдэнэ. Түүнийг дөхөж ирэхэд нь машины тосны үнэр үнэртэх аж. Бүсгүй шуналтай нь аргагүй тэр үнэрийг хамраараа с.о.р.о.х.о.д санасан сэтгэл нь жигтэйхэн их тайвширч түүний шөрмөслөг биед наалдан сахалтай уруулаар нь ү.н.с.ү.ү.л.э.х.и.й.г тэсэн ядан хүлээх биеэ чангалан хоёр гараа зөрүүлж элгээ тэврэхдээ сэрсэн билээ.

Зүүд байснаа мэдэнгүүт дэрээ нүүрэндээ наан у.й.л.ж эхэллээ. Тэр ээжийгээ сэрчих вий гэж эмээн у.й.л.а.х.а.а больж н.у.л.и.м.с.а.н.д.а.а норсон үсээ шилэн хүзүүн дороосоо дээш гаргав. Бүсгүйг Болормаа гэдэг бөгөөд ээжтэйгээ амьдардаг.

Бүл чадал муутай тул зусланд гарахгүй жалгатаа усаа бараадан зусна.  Хоёр жилийн өмнө тэр хонио хариулж явахдаа Баярттай танилцсан билээ. Баяртын машин эвдэрч зогссон байхтай нь таарч ундны ус дөхүүлж өгсөн аж.

Орой нь Баярт тэднийд ирж хоол идэн хоноглоод маргааш нь буцаж очихдоо машинаа бас л засаж чадаагүй аж. Ийнхүү нөгөө ээлжийн жолоочоо сэлбэг олж ирэх 4, 5 хоногийн хугацаанд Болормаатай дотносон, эргэж ирнэ ээ гээд явсан билээ.

Тэр цөөхөн хоногийн хугацаанд сэтгэлээ өгсөн Болороо бүсгүй түүнийг ирнэ гэж хүлээсэн итгэлээ алдахгүй нутгийнхаа залуусын ө.д.с.ө.н харцыг тас ш.и.л.б.ү.ү.р.дэ.н х.а.я.ж – их зантай хүүхэн гэх нэр авсан аж. Тэднээс ганц Идэр л – би чамайг хүлээн ээ гэсэн үгэндээ хүрч  гэрлэсэнгүй.

Идэр бол дунд зэргийн нуруутай цагаан шар царайтай залуу. Малын эрэлд явах далимаараа тэднийхээр ороод гарах боловч Болормаад дахин хайр дурлалынхаа тухай ярихаа больсон байв. Болормааг байхгүй хойгуур түлээ модыг нь нэмж хагалж өгөөд явсан байх.

Сүүлийн үед бүр их гиюүрэх болсон охиндоо ээж нь – миний охин замын хүн ирнэ гэж хүлээж байдгаа больсон нь дээр байх аа, ирэх ч үгүй биз. Энд тэнд хүний охин үрсэд – ирнэ гэж худлаа ярьж итгэл төрүүлж явдаг ч хүн юм билүү гэх боловч Болороо Баярт ирнэ ээ та харж л байгаарай гэх тул ээж нь  удалгүй дуугай болно. Гэвч Баярт ирэхгүй л байв.

Болороо түүнийг ирнэ гэсэн итгэлээ алдахгүй хүлээсээр л байлаа. Тэр сүүлийн хэд хоногт шөнө алгасахгүй Баяртыг зүүдлэх болсныгоо – удахгүй тэр минь ирэх гэж байгаа нь баараггүй бололтой гэж бодох аж.

Бүсгүй – орондоо у.й.л.а.х н.ү.г.э.л гэдэг дээ гэж бодоод хэсэг зуурын хугацаанд дуслуулсан нулимсаа хаттал нь арчаад дахин унтахаар хэвтлээ. Гэвч энэ удаа үнэхээр машины дуу дуулдаж эхлэх нь тэр. Болормаа тэсэлгүй ухасхийн босч дээлээ углаад гэрээс гарвал нээрээн машины гэрэл гаран тэднийхийг чиглэн ирж харагдав.

Удалгүй гэрийн гадаа машин ирж зогсон нэг хүн бууж ирсэн нь Баяртын нөгөө ээлжийн жолооч байсан тул Болормаагийн урам хугарав. Тэр – сайн уу гэснээ май энийг Баярт өгсөн гээд нугалсан цаас өгжээ.

Бүсгүй – та орохгүй юм уу гэвэл – ах нь яаруу явна гээд буцаж машиндаа суугаад тоос татуулан давхиж одлоо. Болормаа гэртээ яаран орж лааны гэрэлд нөгөөх бичгийг задлан уншвал – Сайн байна уу, сайн сууж байна уу, би тээвэртээ явж байгаа, танай тэрүүгээр явах гэсэн боловч боломж гардаггүй.

Тэгээд энэ захиаг дайлаа. Яг үнэнийг хэлэхэд би сүйт бүсгүйтэй байсан юм аа, гэхдээ чамд сэтгэл алдарсан гэж үнэн шүү. Гэвч би энэ хүнтэй ханилах дургүй байсан боловч хоёр талын эцэг эх биднийг хүчээр шахуу гэрлүүлсэн.

Намайг тээврээс ирэхэд надаас ж.и.р.э.м.с.э.л.с.э.н гэдгээ хэлсэн, би үнэхээр яах аа ч мэдэхээ больж дахин танай аймагруу явж чадаагүй юм аа, уучлаарай гэсэн байлаа. Болормаагийн борхон хацар дээгүүр нь болор тунгалаг н.у.л.и.м.с нь дахин бөмбөрч эхлэв.

Түрүүнээс хойш сэрүүн хэвтсэн ээж нь охиноо өрөвдөн өөрийн эрхгүй гарч ирэх н.у.л.и.м.с.а.а бас шудраад – одоо унт, ямар юм аа хийгээд харанхуй шөнө усан нүдэлж суудаг хүн бэ чи, эхийгээ ү.х.ү.ү.л.ч.и.х.с.э.н биш, цор ганцаараа орчлон дээр үлдчихсэн биш дуугүй бол гэж з.а.н.д.р.а.х.а.д бүсгүй н.у.л.и.м.с.а.а арчин орлуугаа зүглэв.

Үүрийн гэгээ тооноор д.о.о.г.т.о.й юм шиг шагалзахад Болороо бүсгүй босч гадаа гарав. Тэднийхээс холгүй усны захад Идэр хоносон байх нь харагдав. Бүсгүй яагаад ч юм түүнийг жигтэйхэн их ө.р.ө.в.д.ө.ж – намайг гэх хүн надад ийм ойрхон 4,5 жил хүлээж байхад би гэдэг хүн дөрөв тавхан хоногийн дотор дурлал ярьсан хүнд итгэж л байдаг мөн ч т.э.н.э.г хүн юм даа гэж бодов.

Тэгээд хувингаа барин усруу очихдоо мориндоо мордоод явах гэж байсан Идэрийг – сайн уу, сайхан амрав уу ээжийнх нь бие сайн уу гэхэд нь бүсгүй – сайн сайн гэж хариулаад чи унд уугаад яваач гэвэл Идэр цав цагаан шүдээ яралзуулан инээмсэглэж – за тэгье гээд морио хөтлөнгөө бүсгүйн уснаас дамжилдав.

Удалгүй Болормаа бүсгүй Идэрийн ирэхийг битүүхэндээ хүлээдэг болсон билээ. Жилийн дараа Идэрийнх гэдэг айл шинэхэн гэрээ барьж найр хуримаа хийн нэгэн айлаар өрх нэмж үрийн дуугаа хадаасан аж ээ.

Зохиолч Л.Дайриймаа

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button