x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Өгүүллэг

Уxcaн нvxэн дотор сэрсэн xvv цамцаа нэвтлэн гарч ирсэн я.с.ы.г хараад шууд л у.х.а.а.н ал.д.а.в …

Гүнрэг хараа муутай нэгэн. Сургуульд байхдаа зүгээр байсныг нь ангийхан нь мэднэ. Сумаасаа гарч  ажил хийдэг болсноосоо хойш тэр хараа муутай болжээ. Тэр шилнээс салахгүй. Шилээ алга болгочихвол с.о.х.о.р л гэсэн үг гэж тэр ярина.

Хараа муутай болохоор нь түүнийг дарга нь аль болох л  хөнгөн ажилд томилно. Тэрээр хөдөө ажилладаг нэгэн компанид ажилтан билээ. Эхнэр нь тэр байгууллагын тогооч. Гүнрэгийг ажилд орсны дараахан ажилд орсон тогооч бүсгүй түүнийг эхлээд ө.р.ө.в.д.д.ө.г байгаад сүүлдээ хөөрхий залуугийн амьдралд гэрэл гэгээ нь болж явахсан гэж боддог болсноор нэг өдөр өөрөө – би чамд хань чинь болъё гэсэн аж.

Ингээд тэр хоёр хамт амьдардаг болж. Хараа муутай залууг тэндхийн бүх хүмүүс ө.р.ө.в.д.ө.н тус дэм болохыг хичээнэ. Гэвч Гүнрэгийн хараа муу биш байв. Тэр нутгаасаа гарснаасаа хойш амьдрах аргаа ийм байдлаар олсон залуу байлаа.

Угийн а.й.м.х.а.й х.у.л.ч.г.а.р түүнд энэ арга дэндүү сайн зохисон аж. Хэн ч мэдэхгүй тул хөнгөхөн ажил хийж бусдын тус дэмээр бие амар байж тэр ч бүү хэл хараа муутай болж жүжиглэж явсныхаа ачаар бараг өөрийг нь тоохооргүй царай зүстэй хүүхэнтэй ханилсан билээ.

Харин харамсалтай нь тэд хүүхэдтэй болсонгүй. Гүнрэг эхнэр ээ тэндхийн ажилчидтай их хардана. Саяхан нэг залуу шинээр ажилд орсон бөгөөд эхнэр нь н.а.с б.а.р.с.а.н учир сургуулийн амралтаар хүүтэйгээ хамт байх хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан тул хүүтэйгээ хамт амьдарч байлаа.

Гүнрэгийн эхнэр тэр хүүг их л өхөөрдөн хоол унд өгч аавыг нь ажилдаа явсан хойгуур анхаарал хандуулна. Мөн аавтай нь ч сүүлийн үед дажгүй харьцаатай болоод байх шиг Гүнрэгт санагдах аж. Эхнэрийнх нь энэ байдал түүнд үнэхээр таалагдсангүй.

Тэр хүүг б.э.р.т.э.э.ч.и.х.в.э.л энэ хүүхдээ аваад явахгүй хаачих билээ гэж бодож эхэлжээ. Ийн бодсоор нэг өдөр хүүг тоглоомын талбай дээр тоглож байхад нь Гүнрэг хүрч очив. Хүү гайхан – та хэн бэ гэхэд залуу – аан би аавынх нь ажлын газрын хүн байна аа, ах нь нэг хүүтэй яг чам шиг, бие нь ө.в.д.с.ө.н байгаа тул ганцаардаад байгаа юм аа.

Ахын дүү хамт тоглож болох уу, хүүд маань зөндөө их гоё тоглоом байгаа гэвэл хүү их олон гоё тоглоом байгаа гэдгийг сонсоод баярлан – за тэгье гэлээ. Хүүд ч бас ганцаараа тоглох нь уйтгартай байсан аж. Залуу хүүг дагуулан суурингаас гарав.

Тэр энийг хүү дээ өгнө, энийг харин чамд гэж зайрмаг, иштэй чихэр, ундаа өгчээ. Хүү түүнийг даган зайрмагаа долоож дуусаад чихрээ хүлхэж явлаа. Зөндөө удаан алхсан тул хүү ядарч – ах аа би түр амаръя гэвэл залуу – одоохон очлоо гэж ээ. Хүүгийн ам цангасан тул ундаагаа бүгдийг нь уужээ.

Нэг л мэдсэн хүү у.х.с.а.н н.ү.х.эн дотор хэвтэж байв. Өндийн босож гарах гэсэн боловч босож чадсангүй түүний гар а.й.м.ш.и.г.т.а.й их ө.в.д.ө.ж байлаа. Тэр цамцаа нэвтлэн гарч ирсэн я.с.ы.г хараад у.х.а.а.н ал.д.а.в. Суурин даяар хүүг хайцгааж байв.

Гүнрэг с.о.х.о.р тул түүнийг бас хайх ажил тарина гэсэн тул гэртээ үлджээ. Эхнэр нь бас хүүхэд хайхаар явав. Орой болсон хойно үхрээ хурааж явсан хүн хүүг олж сууринд ирж хэлсэн байлаа. Хүүгийн б.и.е м.у.у байх тул юм ярьж чадахгүй байгаа дуулдав.

Нөгөө залуу ч хүүгээ аваад хот явсан аж. Суурингийнхан –  хүүг нохойн гөлөг дагаж тоглож яваад нүхэнд унаж г.а.р.а.а х.у.г.а.л.с.а.н байх гэж ярьцгааж байлаа. Гүнрэгийн санаа амарсан боловч эхнэрийнх нь санаа амарсангүй. Тэр хоёрын араас байнга залган биеийг нь асууж байлаа.

Залуугийн у.у.р х.ү.р.э.х боловч арайхийн тэвчиж хэд хоногийг өнгөрөөв. Тэгтэл араас нь тэр хоёрыг эргэх хүмүүс томилогдоход эхнэр нь орсон байлаа. Гүнрэгийг – чи явж яах юм гэтэл эхнэр нь – харин тиймээ чамайг орхиод явахаар бас яах ч юм билээ гэж бодоод –  явж чадахгүй нь гээд хэлчихлээ гэсэн билээ.

Гүнрэг – тэднийг  явж эргэж тойроод байхаар тэр хүүгээ эдгэхээр буцаад ирж мэднэ гэж бодсон тул шөнө босч унаж явах машиных нь  дугуйг хагалав. Өглөө нь – зүгээр байсан дугуйнууд яахаараа хагардаг билээ гэж ярилцацгааж байлаа.

Залуу тэднийг машиныхаа дугуйг янзалж байх хооронд нь эхнэрийнхээ хийж байсан хоолонд н.о.й.р.н.ы. э.м хийжээ. Тэд хоолоо идээд машиндаа сууцгаав. Залуу эхнэрээ  машинд суусныг мэдсэнгүй.

Түүнийг гэртээ ирэхэд хажуу талынх нь айлын өвөө – Гүнрээг хүү минь эхнэр чинь – би л тэр хүүг сайн харж байгаагүйгээс болж тийм о.с.о.л болсон тул очихгүй байх арай л хүн чанаргүй хэрэг болох юм байна гэж бодоод явахаар болчихлоо, та ирэхээр нь хэлээрэй гэсэн шүү гээд болгоомжтой байхыг сануулжээ.

Энэ яриаг дуусаагүй байхтай зэрэгцэн – эндээс хотруу хөдөлсөн машин о.н.х.о.л.д.о.ж хоёр залуу а.м.ь.д үлдсэнээс нэг нь хөнгөвтөр г.э.м.т.э.л авсан  гэнэ ээ гэх яриа дуулдав. Гүнрэгийн у.х.а.а.н б.а.л.а.р.т.а.н унахдаа түлээгээ хөрөөдүүлэхээр ирлүүлж бэлдэж тавьсан х.ө.р.ө.ө.н.д дээрээ у.н.а.н с.о.х.о.р.с.о.н аж.

Зохиолч Л.Дайриймаа

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button