Өгүүллэг

-Ээжээ, энэ Цагаанаа чинь дэмий тэнээд, сахилгагүй хүүхдүүдэд з.о.д.у.у.л.аа.д байна гээд болсон явдлыг ярихад ээж минь н.у.л.и.м.с.а.а арчиж: -Ховдог золиг яана даа хэмээн ө.р.ө.в.д.с.ө.н, а.й.с.а.н дуугаар өгүүлж билээ

Би багынхаа амьдралыг хачин тод санадаг юм. Өвөөгөө ө.н.г.ө.р.ө.х.ө.д би дөнгөж гурван настай байсан. Өндөр буурал өвгөнийг эцсийн замд нь үдэхээр тод улаан материалаар жижигхэн жинтүү оёж, дээр нь өвөөгийн минь одон тэмдгүүдийг хатгаж байсныг, том нүхний дэргэд хүмүүс овоорч, хүргэн ах маань цаасан дээр бичсэн зүйлээ уншихдаа у.й.л.ж байсныг тодоос тод санадаг.

Халуун нар төөнөсөн тэр нэг өдөр эмээгээ э.м.н.э.л.э.г.т хэвтэхээр явсныг, хажуу айлын эмгэн “Х.а.р.в.а.л.т өгчих шиг л боллоо доо” гэж ярьж байсныг ч бас сайн санадаг. Тэгэхэд би дөнгөж л дөрвөн настай байсан байх.

Харин би ээж, Цагаанаа  хоёрыг хэзээ анх олж харснаа санадаггүй, тэгсэн хэр нь хэзээ ч мартдаггүй. Намайг мэдээ ороход л ээж, Цагаанаа хоёр хамтдаа байсан. Цагаанаа гэдэг нь энд тэндээ жижигхэн бор толботой цагаан үнээ.

Жил бүр тугаллана. Яг л өөртэйгөө адилхан тугал гаргана. Манай бүх үхэр Цагаанаа нэртэй. Том Цагаанаа, жижиг Цагаанаа, нялх Цагаанаа гээд л… Тэгсэн ч бүх Цагаанаа өөр өөрийнхөө нэрийг мэднэ.

Ядуу хүний хүүхэд эрх, баян хүний мал эрх гэж үг байдаг юм гэнэлээ. Манайх бол хүүхэд нь ч эрх, мал нь ч эрх, тэгэхдээ олон хүүхэдтэй, цөөхөн малтай. Тав хүрэхгүй цагаан үхэртэй ч тавин үхэртэй айлаас илүү сүү сааль дэлгэрсэн айл байлаа.

Би ээжийгээ үнээгээ саахыг харах хачин их дуртай байж билээ. Үнээний х.ө.х.н.ө.ө.с сүү биш цаь цагаан утас хөвөрч, ээж минь тэр шидэт мөнгөн утсыг  гартаа хөвж,  хэний ч бүтээж үл чадах цав цагаахан шидэт нөмрөгийг урлаж байх шиг харагдана.

Сар сар хийн тасралтгүй дуугарах чимээ, ээжийн эцэж цуцдаггүй хурдан гар, Цагаанаагийн ягаахан х.ө.х, хувингийн амсар даган хөөсрөх халуун сүү… Ээж минь Цагаанаагаа с.а.а.ж, инээмсэглэн, дуу аялна…

-Та яагаад үхэр саахаараа дуулдаг юм гэхэд:

-Буянтай малынхаа буяныг хүртэж байж муухай аашилж болохгүй шүү дээ гээд л инээмсэглэнэ. Алсын  уулын орой ширтэн дуу аялах ээжийн дуунд уярах мэт Цагаанаа тайван амгалан, сүүлээ зөөлхөн ширвэж, ялаа үргээнэ.

Өглөөдөө арав гаруй, оройдоо найман литр сүү саана. Цагаанаагийн сүү хүртээмжтэй ч гэж жигтэйхэн. Хэчнээн ч айл Цагаанаагийн сүүгээр хүүхдээ угжиж, хэчнээн хүн цай сүлж уусныг тоолж баршгүй.

Аймгийн даргын ганган хар машинаас эхлээд унадаг дугуйтай хүүхдүүд, гоё ганган шил савнаас эхлээд тагтай аяга хүртэл манай гэрийн тавиур дээр өрөөстэй.  Ээж үнээгээ саагаад сүүгээ заавал хөргөнө. Хөргөсөн сүүгээ бүх саванд хувааж хийнэ.

Хүүхэд угжих айлд арай ахиуг хийж өгнө. “Цай сүлнэ”, “Э.м.н.э.л.э.г.т хүн эргэнэ”, “Зочин ирнэ” гэсэн шалтгаан тоочсон олон сав бүгд л сүүтэй үлдэнэ. Ийм л буянтай мал. Гэхдээ ээж минь хэзээ ч сүүгээ зарж мөнгө авч байсангүй. Мөнгө өгөх гэхэд:

-За хэрэггүй дээ, малын буяныг хувааж хүртье гээд нэг сайхан инээмсэглэдэг сэн. Тийм болохоор сүү авахаар ирсэн хүн бүр савандаа заавал нэг юм хийж ирнэ. Талх, чихэр жимс, барааны саван, бүр оймс б.а.н.д.а.а.ш хүртэл хийж, хүн бүр л өөрт байгаагаа хуваалцана.

Ээжийн минь бахархал, басхүү тайтгарал, ээж аавыгаа санан дурсах нэгэн том дурсамжийн утас Цагаанаатай салшгүй холбоотойг би зүрхээрээ мэдэрдэг байсан юм.

-Гачилын цагаан үнээний сүү л хүүхдэд ээлтэй, шимтэй гэсэн яриа Мөрөнгийн төвөөр нэг тарж, өдрөө хүлээж байгаа х.ү.н.д ө.в.ч.т.эй хүнд Цагаанаагийн сүүнээс амсуулах гэж манайхыг зорьж ирдэг хүмүүс ч цөөнгүй байж билээ.

Тэр үед аймгийн төв дээр малтай айл цөөхөн байсан болохоор сүү ховор байсан байх. Гэхдээ л Цагаанаагийн сүү ид шидтэй гэж олон хүн итгэдэг байсныг би мэднэ. Магадгүй ээжийн минь их хайр, Цагаанаагийн уярам зөөлөн эрх ааш сүүг ид шидтэй болгодог байсан ч байж болох юм. Ээж минь Цагаанаатай яг л хүн шиг ярина.

-Өнөөдөр чи яасан их оройтов доо. Намрын навч хөөж явсаар байтал чинь нялх тугалын чинь цээж эгшлээ шүү дээ гэж ээжийг хэлэхэд Цагаанаагийн том хар нүднээс   г.э.м.ш.и.л, гирэвшил харагдах шиг санагдаж “Ээж, Цагаанаа хоёр бие биеэ ойлгодог юм байна, Цагаанаа хүний хэл мэддэг юм байна” гэсэн бодол анх удаа төрж билээ.

Цагаанаа гэж эрх нь дэндсэн амьтан намар болохоор алга болж өгнө. Модны навч хөөж, сургуулийн хашаанаас гарахгүй хоргодно. Улиасны шар навчинд яг л чихэрт д.о.н.т.с.о.н хүүхэд шиг дурлана.

Нэг өдөр хичээл тараад харьж явтал сургуулийн хашаанд бөөн хүүхдүүд х.а.ш.х.и.р.а.л.д.а.х..ы.г сонсоод сониуч зангаар дөхвөл баахан сахилгагүй хүүхдүүд Цагаанаагийн хөлийг төмөр утсаар х.ү.л.э.э.д тал талаас нь ноолж, зарим нь мордож үзэх гэж оролдон, номхон зөөлхөн ааштай Цагаанааг минь тойрон шуугилдаж байхыг хараад з.ү.р.х з.о.г.с.о.х мэт болов.

-Та нар болиоч хэмээн хэчнээн х.а.ш.х.и.р.с.а.н. ч сонсох хүн байдаггүй. Тоглоом, шоглоомдоо улайрсан баахан дэггүй хөвгүүдийн шуугианыг миний г.о.м.д.о.ж, .а.й.са.н дуу давж чадахгүйг мэдэрч, эргэн тойрноо харвал урт том бургасны мөчир хамгийн түрүүнд нүдэнд харагдахад шүүрч аваад тэдэн рүү ух.а.а.н мэ.д.р.э.л.гүй юм шиг д.а.й.р.ч, аль таарсныг нь ш.а.в.х.у.у.р.д.а.н:

-Больцгоо  гэж хашхирахад л тэд Цагаанаагаас холдож, намайг гайхан хачирхан харцгаав.

-Цагаанаа чи тэнэг юм уу? Энд яах гэж ирсэн юм. Гэртээ хариач хэмээн х.а.ш.х.и.р.а.н, хөлийг нь тушсан төмөр утсыг салгах гэж оролдож байх зуур өнөөх банди нар:

-Эзэн нь юм байх даа…

-Үхэртэй яриад г.а.л.з.у.у юм байна…хэмээн хоорондоо ярилцах нь сонсогдоно. Цагаанаа г.о.м.д.с.о.н, аль эсвэл баярласан нь үл мэдэгдэх хачин харцаар намайг харж, араас дагасаар гэртээ харьсан.

-Ээжээ, энэ Цагаанаа чинь дэмий тэнээд, сахилгагүй хүүхдүүдэд з.о.д.у.у.л.аа.д байна гээд болсон явдлыг ярихад ээж минь н.у.л.и.м.с.а.а арчиж:

-Ховдог золиг яана даа хэмээн ө.р.ө.в.д.с.ө.н, а.й.с.а.н дуугаар өгүүлж билээ.

Тэр үдэш ээж минь үхрээ саахдаа Цагаанаатай яриад л байсан. Харин өглөө нь ээж цэнхэр хадаг сүлжиж үнээнийхээ хүзүүнд зүүж, сэтэрлэсэн байж билээ. Одоог бодоход хадаг ховор, үнэтэй, хүмүүсийн итгэл бишрэл ч их байсан юм байлгүй дээ, ээжийн уясан тэр хадаг Цагаанааг олон хүнээс хамгаалсан гэж бодогддог юм.

Цагаанаа намар болохоор Гурилын үйлдвэрийн буудай руу орж  хэрэг мандуулан “ш.о.р.о.н.д хо.р.и.г.д.о.н.о”. Гурилын үйлдвэрийн харуулууд малд ширүүн гэж жигтэйхэн. Арга ч үгүй биз дээ. Гурил хийх буудайг нь үхэр идээд байхаар хэн ч дуртай байх вэ.

Гэхдээ л буудайны хашаа руу орсон үхэр малыг хайр найргүй з.о.д.о.ж, үүдэндээ байх төмөр хашаа руу хийгээд том цоожоор цоожилж орхино. Зарим  мулгуу харуулууд үхэрт баахан түүхий буудай идүүлж байгаад шууд хашна.

Түүхий буудай идсэн малын гэдэс дүүрч, тээрч ү.х.э.х нь энүүхэнд. Олон ч айлын үхэр улаан буудайнаас болж ү.х.с.э.н.и.йг мэдэх болохоор манайхан Цагаанааг буудайны “ш.о.р.о.н”-д орохоос ү.х.т.л.э.э айцгаана.  Цагаанааг тосож авах, “буудайны ш.ор.о.н”-оос х.у.л.г.а.й.л.ах том ажил болдог байж билээ.

Намайг зургаан нас хүрдэг жил ээж маань ажилд орж, би дүү нараа асрах, үхрээ с.а.а.х ажилд томилогдов. Ээж надад зориулан яг л Цагаанаа шиг өнгөтэй жижигхэн хуванцар хувин, өндөрдүү сандал бэлдэж, үхэр с.а.а.х.ыг зааж өглөө.

Би үхрийнхээ буруу зөвийг мэддэггүй жаахан амьтан аль тааралдсан талд нь очоод сууна. Угийн номхон, зөөлхөн ааштай Цагаанаа буруу талд нь суусан бол у.у.р.л.а.ж цо.в.х.ч.оод байхгүй, зүгээр л яваад өгнө. Би сандал дээрээ хувингаа бариад үлдэнэ.

Цагаанаа дургүй байна, нөгөө талд нь сууж с.а.а.х ёстой юм байна гэдгийг тэгж л мэднэ.  Нэг өдөр Цагаанааг у.у.р.л.у.у.л.а.х.гү.й.н тулд баруун бөөрөнд нь хар хөө түрхээд явууллаа. Амьхандаа л зөв талыг нь амархан таньж үхрээ саах арга сийлж байгаа ухаантай.

Орой нь үхрээ с.а.а.х гэтэл ямар ч тэмдэглэгээ байсангүй. Дэлгэр мөрний ус юу ч үгүй угааж орхисон хэрэг.  Буруу зөвгүй номхон Цагаанаатай бид дөрөв уйдахгүй тоглоно. Сүүлнээс нь чирэгдэн мөсөн дээр гулгаж, сэрүүн үдэш бөөрөнд нь наалдаж суугаад үлгэр ярьцгаана.

Өдөржин бэлчээрт явж ирсэн Цагаанаа бөөрөнд нь наалдан суух дөрвөн охиныг хажиглана гэж үгүй. Харин ч бидний яриаг сонсох мэт таатайхан хивж хэвтдэг сэн. Нэг  хавар Дэлгэр мөрөн гэнэт савнаасаа халин үерлэж, айлуудын үхэр голын цаана их усанд б.о.о.г.д.о.в.

Айлууд тугалаа голын эрэг дээр авчирч, эхийнхээ дууг сонссон тугалууд учир зүггүй мөөрч, их мөрний усанд б.о.о.г.д.с.о.н эх үрсийн мөөрөлдөх дуу сэтгэл з.ү.с.э.н э.м.з.э.г.л.ү.ү.лэв.

Нялх тугалуудын цээж хатаж, тугаллаад удаагүй үнээнүүдийн д.э.л.э.н х.а.г.а.р.а.х ш.а.х.а.ж байсан байх. Тэр олон үхэр тугалын мөөрөх чимээ, эргээ халин урсах их усны чимээг х.а.г.а з.ү.с.э.н ээж минь гэнэтхэн

-Цагаанаа, Цагаанаа өөв, өөв, өөв хэмээн үхрээ дуудаж эхэллээ. Голын усанд б.о.о.г.д.с.о.н Цагаанаа тэгэхэд ээжийн дууг сонсоод шууд л ус зүсэн гол руу орсон. Голын дунд очоод Цагаанаа хөл алдав бололтой урсгал даган хөвж, толгой нь нэг далд орон, нэг ил гарч эхлэхэд би а.й.с.а.н.д.а.а ээжийнхээ хормойноос шүүрч авав.

Цагаанаа зогсолгүй урагшилж, түүний хойноос манай хэдэн үхэр, мөн бусад айлуудын үхэр нэг нэгээрээ ус руу орцгоов. Ямартай ч бүх үхэр гол гатлан гарч ирж, эзэд нь үхэр тугалаа нийлүүлэн бөөн баяр хөөр болсон юм даг. Ер нь Цагаанаа ээжийн дууг хаанаас ч таньдаг байж билээ.

Нэг намар аав, ээж хоёрын хооронд учир битүүлэг  нууцхан яриа өрнөлөө.

-Хөөрхийг ө.р.ө.в.д.ө.ө.д байх юм. Ингээд л байж байг дээ гэж ээжийг хэлэхэд аав:

-Одоо ч я.с.г.ү.й болж байгаа даа хө. Мөсөн дээр халтирч у.н.а.х.а.д л босохгүй шүү дээ. Буянт малаа Мөрөнгийн мөсөн дээр орхилтой нь биш дээ гэхэд эжий минь:

-Тийм дээ гэхдээ тун ч их гунигтай байхыг би сэм сонслоо. Тэр намрын хачин тунгалаг нэгэн өдөр манайхан идшээ хийхээр болж билээ. Хэзээ ч гэрийн ажлаас хойш сууж байгаагүй ээж минь тэр  өглөө том цөгцөнд зул барьж өгөөд:

-Миний охин мал гаргах үеэр гэрээсээ битгий гараарай. Дүү нараа ч битгий гаргаарай гэж аминчлан захиад хаашаа ч юм бэ яваад өгсөн. Хажуу айлын залуучууд, урд айлын эгч нар идэш хийх ажилтай манай хашаанд өдөржин бужигнасан.

Тэр орой хөөрхий муу Цагаанаагийн минь т.о.л.г.о.й пинд х.э…в.т.э.хийг хараад хэрдхийн ц.о.ч.и.ж билээ. Өнөөх л зөөлхөн тунгалаг, хачин хар нүд нь цаанаа л нэг г.о.м.д.о.л.т.ой санагдан, н.ү.д.и.йг нь а.н.и.у.л.ах гэж зүрхлэн оролдсон ч чадаагүй.

Эжий минь тэр орой тогоо дүүрэн мах чанаж, айл бүрд хувааж өгч, ойр хавийнхаа хүн бүрийг дуудаж дайлсан. Өөрөө бол амсаа ч үгүй бөгөөд “Улаан, цагаантай нь хольж идэж чадахгүй” гэж хэлээд үлдсэн бүх махыг нь дүүдээ өгч явуулсныг тодоос тод санадаг юм.

Хөөрхий муу хөгшин Цагаанаагийн минь  хувь тавилан ингэж дууссан. Түүний тугалууд Том Цагаанаа, дунд Цагаанаа, жижиг Цагаанаа ч бүгд л яг ийм хувь тавиланг туулсан.

Сүүг нь ууж цадсан, сүүлнээс нь зүүгдэж эрхэлсэн жаахан хүүхдүүд үүрнээсээ нисэн одсон ч ээж Цагаанаа хоёр хамтдаа л байсан.

Намайг том охиноо төрүүлдэг жил эжий минь цөөн хэдэн төгрөгтэй хамт шанага хөлдөөсөн сүү явуулахдаа “Миний охин яг т.ө.р.ө.х гээд ө.в.д.ө.х үед Цагаанаагийнхаа сүүгээр цай сүлж уугаарай” гэж бичсэн захидал дагуулсан байсан сан.

Нэг л зөөлхөн сүлэг амт, цаанаа л нэг шимтэй аагтай цай, хорвоод шинээр мэндлэх хүнийг тосох гэж а.й.с.а.н сандарсан надад рашаан мэт санагдаж байсныг тодхон санаж байна. Цагаанаагийн сүүг эмээ, ээж, би, миний том охид бүгд хүртсэн гээд бодохоор нэг буянтай мал хүнийг хэчнээн ч үеэр нь тэжээж чаддаг юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ.

Өвлийн цан хүүрэг нэвчсэн арванхоёрдугаар сарын 23-ны орог саарал өдөр эжий минь т.э.н.г.э.р.и.й.н орныг зорив. У.й г.а.ш.у.уд автсан би Цагаанаагаа тэр өдөр огтхон ч үгүйлээгүйдээ өнөөдөр ч харамсдаг.

Хөөрхий дөө, эжий минь хайранд өлгийдүүлж, аавын минь халамжид бөөцийлүүлдэг байсан хэдэн цагаан үхэр минь нэг нэгээрээ цөөрсөөр, ганцхан жилийн дотор юу ч үлдээгүй. Гэхдээ л ээж, Цагаанаа хоёрын тухай сайхан бодол сэтгэлээс минь хэзээ ч салж өгдөггүй юм.

Энд тэнд явахдаа цагаан үхэр харахаар л сэтгэлд нэг л сонин гуниг үерлэж “Ээж, Цагаанаа хоёр эргэж хаана ч юм бэ уулзсан болов уу” гэж бодогдон, өөрийн эрхгүй зангирах, н.у.л.и.м.с.аа би чимээгүйхэн дотогш нь залгидаг юм.

Зохиолч Б.Цоожчулуунцэцэг

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button