Өгүүллэг

Tа нар хүний, миний охин үрийг цэцэг шиг сайхан байхад нь хайртай дуртай гэж авч суучхаад зам зуурын хүүхэн шуухантай ороолдож амьдралаа амьдрал биш

Чинсэтгэл өвгөнийг хэн ч харсан энэ өвгөн залуу даа үнэхээр царайлаг сайхан залуу явсан даа гэж бодно. Тийм ээ үнэхээр сайхан залуу явсан аж. Харсан хүүхэн бүрийн сэтгэл хөдөлж эхнэрт нь атаархдаг байсан билээ.

Олон ч хүүхэн дурлаж хайр сэтгэлээ ил далд илэрхийлж явсан ч тэр гэргийгээсээ сэтгэлээ хувиргаагүй амьдарсан хүн. 6 хүүхдийн эцэг болсон тэрээр хүүхэн харах сөхөө ч үгүй амьдралынхаа төлөө зүтгэсэн билээ. Сөхөө гэхээс илүү тийм хуурамч сэтгэл үгүй гэвэл зохилтой.

4 хүү, 2 хүргэндээ  – та нар хүний, миний охин үрийг цэцэг шиг сайхан байхад нь хайртай дуртай гэж авч суучхаад зам зуурын хүүхэн шуухантай ороолдож амьдралаа амьдрал биш болгочхов, энэ толгой мөрөн дээр байгаа цагтаа би м.ө.ч.и.йг чинь с.а.н.ж.у.у.л.а.ад өгнө шүү гэж з.а.г.н.а.ж захидаг аж.

Хатуу хөтүү ажил хийгээгүй насаараа дарга хийсэн болоод ч тэр үү өвгөн овор багатай. Одоо нас нь 80 гарч яваа ч 70 гаруй насны хүн шиг харагдана. Ойрноос жаахан бие нь чилээрхүү байгаа ч сэтгэл санаагаараа өөдрөг байж гадаадад амьдардаг бага хүүгээ ирэхийг хүлээн байгаа аж.

Хүү нь тэндээ эхнэртэй болсноо дуулгасан бөгөөд шинэхэн бэрийнхээ царайг харахаар тэсэн ядан хүлээж, өглөө бүр календарь хардаг ажилтай болжээ. Зургийг нь хараад өвгөний сэтгэл бүр их догдолсон аж.

Өвгөнд залуу нас нь өөрийн эрхгүй бодогдож 3 жилийн өмнө б.у.р.х.а.н болсон ханийхаа залуу насыг нэхэн дурссан билээ. Чинсэтгэл хүний ганц өргөмөл хүү. Уг нь төрсөн эцэг эхээсээ олуулаа ч тэдэнтэйгээ тийм ч их ойр дотно байсангүй.

Түүний эцэг эхийн захиас түүнийг үнэнч шударга, хариуцлагатай, хүнийг өөртэйгээ зүйрлүүлж бодох ухаантай хүн болгож өсгөжээ. Гэргийд нь ч өөрийн охин үр мэт хандаж байсан бөгөөд насныхаа эцэст асарч тойлуулж байгаад хадан гэртээ харьцгаасан билээ.

Хэсэг зуур орон дээрээ хажуулдан дуг хийсэн өвгөн зүүдлэв. Тэр дахин залуу болсон байлаа. Нэгэн урт үстэй бүсгүй урд нь алхаж харагдана. Түүнд тэр бүсгүйн урт үсэнд гараа хүргэж үзэх хүсэл төрөхөд түргэн түргэн алхан бараг зэрэгцэж ирээд гараараа үсэнд нь хүрч үзэхэд нэг л танил зөөлөн мэдрэмж хурууных нь үзүүрт мэдрэгдэв.

– Зүгээр явахад яадаг юм бэ үсээр оролдоод, энэ 2 гудамжинд няганаж явах юм 2,3 хүүхэдтэй болчихсон улс байж гэж хүмүүс муулна даа гээд инээх нь гэргий нь байх аж. Уруул дээрх хөөрхөн мэнгэ нь улам ч тодорсон юм шиг харагдана.

Тэрээр хүү бэр 2 минь хурдан ирээсэй бушуухан бага бэрээ харах юмсан. Яасан ч хөөрхөн охин бэ дээ, манай муу э.р.х.и..йн б.а.л.а.йг яаж ч тоосон юм бэ дээ гэх аж. Өвгөн сэрээд зүүд байснаа мэдэж өөрийн эрхгүй урсан гарах н.у.л.и.м.с.аа арчин өндийж суулаа.

Том охин нь – өө аав сэрчихээ юү их л сайхан зүүд зүүдэлж байгаа бололтой инээмсэглээд байсан гэхэд өвгөн – нусаа шор хийтэл татан у.й.лж. эхлэв. Охин нь– иш миний муу аав у.й.л у.й.л сэтгэлээ онгойтол у.й.л. гэж хажууд нь суугаад толгойг нь энгэртээ наан мөрөөр нь тэврэн суужээ.

Өвгөн хүүхэд шиг хэсэг у.й.л.а.а.д жаахан тайвширч саяын зүүд ээ охиндоо ярьж бас охиноо у.й.л.у.у.л.ч.х.ав. Өвгөний хүслийг биелүүлж хоёр хоногийн дараа бага хүү нь эхнэртэйгээ ирэв. Өвгөн нөгөө захиасаа шинэ бэрийнхээ дэргэд хүү дээ дахин захьсан аж.

Хүү нь инээмсэглээд – манай аав байнга ингэж захьдаг хүн байгаан харин бэрчүүл дээ – та нар миний сайхан хүүтэй  хайртай дуртай гэж ханилж суучхаад  зам зуурын муусайн залуутай орооцолдож амьдралаа амьдрал биш болгов гэж хэлдэггүй нь харин ёстой хачин гэхэд хүүхдүүд нь – нээрээ тийм шүү гэж инээлдэв.

Өвгөн – гэрийн эр хүн ухаантай байхад гэргий хүн сэтгэл хангалуун амьдардаг юм аа, хүн байхын ухаан ийм л энгийн юм шүү дээ гэж ээ. 3 бэр нь нэгэн зэрэг – манай хадам аав ийм л ухаантай хүн дээ гэсэн билээ.

Хэд хоногийн дараа өвгөн мөнөөх урт гэзэгт, уруул дээрээ мэнгэтэй бүсгүй дээ урт холын замыг товчлон хатируулж хүрсэн аж. Түүний бага даа унаж уралдаж явсан хүрэн морь нь хур дэлээ намируулан давхиж ирсэн билээ.

Л.Дайриймаа

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button