Болсон Явдал

Эмгэн ширээн дээрх нямбайлан эвхэн тавьсан цэрэг хувцсийг харан у.й.л.с.а.а.р л.

Намар оройн жин үдийн наран тал нутгийг эгц дээрээс нь төөнөн амьтай бүхнийг сүүдэр газар руу үлдэн хөөжээ. Уудам талын дундуур урт могой адил хөврөх замаар тоос татуулан нэгэн машин хурдална. Жолоо барин яваа нь байлдагч Жалав. Хажууд нь суугаа цэрэг хүнд баймгүй цэвэрхэн цагаан царайтай, хүйтэн харцтай хүн бол хурандаа Сүхээ.

-Одоо хэчнээн километр үлдэв? -Ойролцоогоор таван километр. -Замаас гараад зогс.

-Ойлголоо хурандаа гэж хэлээд задгай дээвэртэй ар­мийн жижигхэн ногоон тэргээ хүн малын хөл зүглэлгүй удсан болов уу гэмээр хараа цуцам их талыг хоёр хуваасан замаас алгуурхан гарган зогсоолоо.

Машин зогсмогц хурандаа дугуй оройтой шинэхэн пянз шиг гялгар хар саравчтай малгайгаа аван цонхны өмнөх тавцан дээр тавиад урт замд хөшиж чилсэн биеэ амраан гараа алдлан суниагаад, мойногшин эвдэрсэн хуруугаа энгэрийнхээ халаас руу шургуулан

тэр бүр нүдэнд үзэгдэж харагдаад байдаггүй орос т.а.м.х.и гарган ирээд нэгийг сугалан авч ишийг нь хайрцганд нь хоёр тогшин амандаа зуугаад “г.а.л” гэв. Хурандаагийн жолооч болоод удаагүй би түүнийг харан алмайрч суугаад хэлсэн үгийг нь анзаарсангүй.

-Хөөе г.а.л гээд байна шүү! гэхэд нь сая нэг у..х.а.а.н о.р.с.о.н аятай хамаг л халаасаа тэмтчин ухсаар шүдэнзээ гарган ирээд сандарсандаа байдгаараа с.а.л.г.а.л.ан ч.и.ч.и.р.с.э.эр асаатал салхинд унтарч орхив. Хуран­даа уцаарлангуйгаар:

-Өө у.р.а.г.ш.г.ү.й амьтан ч бол доо чи гээд гараас нь шүдэнзийг шүүрэн авч т.а.м.х.и.а асаагаад машинаас холгүй байсан жижигхэн бул чулуун дээр сандайлан суугаад т.а.м.х.и.а н.э.р.ж эхлэв. Би суудлынхаа завсраас алчуур гарган урт аян замын тоосонд өвч битүү дарагдсан машиныхаа шил толийг арчин зогстол хурандаа

-Жалав аа! Нааш ир хэмээн дуудав.

“Одоо бас намайг яаж з.а.р.ц.л.а.х гэж байгаа бол доо” хэмээн бодсоор гүйх нь холгүй яваад очтол хурандаа эелдэг зөөлөн дуугаар:

-“Май т.а.м.х.и тат” гэдэг юм байна.

Я.р.д.а.г н.о.х.о.й шиг муухай ааштай, жихүүдэс хүрэм хүйтэн харцтай энэ хүний жолооч болсоор бүтэн сарыг элээхэд амнаас нь ийм үг гарна чинээ санаагүй явсан билээ. Өнөөх урт шар иштэй гадаад т.а.м.х.и.н.а.а.с нэгийг авч а.с.а.а.г.а.а.д хурандаагийн хажууд хөшөө шиг л зогсон б.а.а.г.и.у.л.н.а.

Хурандаагийн “май т.а.м.х.и тат” гэсэн гуравхан үгэнд шингэсэн тэр нэгэн хүч миний сэтгэлийг догдлуулсан хийгээд цуурай мэт чихэнд минь ахин дахин сонсогдсоор байлаа. Цэргүүд Сүхээ хурандаагийн тухай ярихдаа: “Эр хүнд баймгүй адаар ааштай амьтан, хамар дээр нь б.а.а.с н.я.л.ч.и.х.с.а.н юм шиг байнга л үрчийж ярвайж явдаг” гэхчлэн элдвээр м.у.у.л.ц.г.а.а.д.аг билээ.

Хурандаа бид хоёр үй зайгүй найзууд шиг зэрэгцэн сууж т.а.м.х.и.л.ав. Би ч өнөөх урт шар иштийг баланд дурлах баавгай мэт угсруулан с.о.р.ж дуусгаад эргэн машинаа арчиж эхлэв. Хурандаа т.а.м.х.и.а татаж дууссан ч өнөөх жижигхэн чулуун дээр суусаар л.

Би машинаа хойно урд нь гаран арчиж явахдаа хурандааг нүднийхээ булангаар сэм сэмхэн ажиглавал сэтгэл нь нэг л юманд з.о.в.и.н.о.с.о.н. шинж­тэй үе үе санаа алдан байхыг анзаарав. Бид хоёр өглөө эрт үүр цүүрээр ангиасаа гарсан бөгөөд Мөөгтийн талд нутаглах Должин эмгэнийхийг зорин яваа билээ.

Должин эмгэн хүний ертөнцөд гурван сайхан хүү төрүүлсэн бөгөөд гурван хүү нь гурвуул эр цэргийн албанд мордож д.а.й.н.ы са.м.у.у.н жилүүд ууган хүү, дунд хүү хоёрыг нь а.в.ч. од.с.о.н юм.

Хурандаа бид хоёрын эмгэнийх рүү зорин яваа хэрэг бол бага хүү Содном нь мөн эх орныхоо төлөө эрэлхэг зоригтойгоор т.у.л.а.л.д.а.н яваад а.м.и.а ал.д.с.а.н тухай эм.г.э.н.э.л.т мэдээг дуулгах ёстой байлаа.

Гурвын гурван хүү нь д.а.й.н.д мордож, хоёрыг нь а.л.д.с.а.н энэ буурайд бага хүү Содном чинь а.м.ь. ү.р.э.г.д.с.эн гэдгийг яаж хэлэхээ мэдэхгүй шаналж суугаа хурандаагийн сэтгэлийг би сайн ойлгож байв.

Хурандаа Сүхээ ч өөрөө .х.а.г.а.ц.а.л. ү.х.л.и.й.н з.о.в.л.о.н.г сайн мэддэг нэгэн байв. Учир юу вэ гэвэл хурандаа газар дээрх ганц ахыгаа цаг бусаар а.л.д..а.а.д удаагүй байтал тэрхүү гунигт мэдээг сонссон ээж нь төд удалгүй түүнийг о.р.х.и.н о.д.с.о.н. юм.

Д.а.й.н. ту.л.а.а.н.т.а.й с.а.м.у.ун үед цэргийн ажил алба гэдэг хойшлуулж боломгүй чухал зүйл учир ө.ө.д. болсон ээжийгээ .н.у.т.а.г.л.у.у.л.а.х.а.д. нь ч очоогүй болохоор түүнд их хэцүү байгаа нь мэдээж.

Гэтэл төд удалгүй хурандаа эрс өөр хүн болон хувирч, нүдэнд нь тунасан санаашрал үгүй болсон мэт харагдах нь өөрийгөө зоригжуулж байгаа гэлтэй. Малгайгаа өмсөн босоод тал нутгийн таана агь ханхалсан цэнгэг агаараас уужмаар амьсгалан ма­шинд суугаад “хөдөлье” гэв.

Би ч шалмаг ногоон тэр­гээ асаан шаргал талын шороон замаар тоос татуулан хурдлав. Зах хязгаар нь үл харагдах энэ их талын дунд хөмөрсөн аяга шиг ганц цагаан гэр сүүмийн тодорсоор. Гэрийн урдуур хойгуур гүйлдэх хоёр жижигхэн тугалыг үргээн сүүлээ годогнуулан өөдөөс х.у.ц.а.х нохойн дуу ойртсоор.

Бид явсаар гэрийн гадаа очин зогслоо. Нар салхинд идэгдсэн намхан бор гэрийн үүдэнд нүдэнд нь ус гүйж, нүүрэнд нь горьдлого тодорсон азай буурал эмгэн угтав. Бид хоёр машинаас буун гэрийн үүдэнд очоод эмгэнээс:

-Амар байна уу? та Должин гуай мөн үү? гэхэд

-Мөн байлгүй яахав хүү минь хэмээн бид хоёрын ца­райг байн байн ээлжлэн харна.

Хүү нь ирсэн юм болов уу гэсэн шиг хоёр нүд нь аяганаасаа у.н.а.ч.и.х дөхөн горьдлого дүүрнээр мэлтийнэ. Эмгэн биднийг хэсэг ажин зогсоод “За хүүхдүүд минь гэрт ор” хэмээн урив. Хурандаа тэргүүлэн гяхтнаж яайжийсан гэрийн хаалгыг татан орвол хоймор голлуулан тавьсан хуучин бор авдар дээр хоёр залуухан цэрэг эрийн зурагны урд зул бадамлан байх нь хамгийн түрүүн нүднээ тусав.

Бид хоёр гэрийн зүүн талыг барин явсаар өнөөх зулын өмнө очин малгайгаа авч мөргөөд орны өмнөх сандал дээр суув. Эмгэн гаднаас хэсэг бут мөчир хормойлон орж ирээд зуухны өмнө суун өнөөх модороо г.а.л ө.рд.ө.ж. эхэллээ.

Хуурай мөчир чад пад хийн н.о..ц.о.ж о.ч. ц.о.г нь зуухны амны жижигхэн нүхнүүдээр ийш тийш үсчинэ. Эмгэн өндийн босч яайжийж у.н.а.х. дөхсөн тогооны тавиур дээрээс жижигхэн хумбан тогоо авч дааж ядан өргөн алхалсаар зуухандаа амлуулав. Сааль сүү үсчин тос даасан модон хувингаас ус мэлтэлзүүлэн хутгаж тогоондоо хийгээд дээрээс нь сүү хийж тогооны тагийг тавив.

Хурандаа юу ч юм бодлогшрон шал ширтэн сууна. Харин би гэрийг үүднээс нь хоймор хүртэл нь ажин суулаа. Бид гурвын хэн нь ч юу ч дуугарсангүй. Должин гуай бид хоёрыг түүнд юу дуулгах гэж байгааг гадарлаж байгаа нь нүднээс нь илт харагдаж байсан ч түүнийгээ нуух мэт дуугүй л дүнсийнэ.

Тогоотой цай буцлан ааг үнэр нь гэрээр нэг тарсан ч насны хяруунд дарагдсан цал буурал үстэй эмгэн г.а.л..ы.н. .д.ө.л. ширтэн суусаар л. Удалгүй тэр у.й.л.ж эхлэв. Түрүүхэн эзгүй хоосон талын дунд юу руу ч юм уртаар борголон х.у.ц.а.ж байсан нохойн дуу тасарчээ.

Гэрт чив чимээгүй. Эмгэний ар араасаа бөн бөн дуслан газар унах н.у.л.и.м.с.н.ы. чимээ л сонстоно. Хурандаа аяархан босч ө.ө.д болсон хүүгийнх нь хувцас эд юмсыг ширээн дээр үлдээгээд гэрээс аяархан гарч одлоо.

Би түүнийг даган гарах гэвч н.ү.ц.г..э.н талын дунд эзгүй гэрт энэ эмгэнийг ганцааранг нь үлдээгээд явна гэхээс өөрийн эрхгүй нүднээс н.у.л.и.м.с. мэлтрэн ас.г.а.р.л.а.а. Эмгэн ширээн дээрх нямбайлан эвхэн тавьсан цэрэг хувцсийг харан у.й.л.с.а.а.р л.

Түүний нүд өчүүхэн төдий ч үл цавчилна. Ар араасаа урсан асгарах нулимсан дуслууд  г.а.л ц.о.г. нь үгүйрэн унтарсан эмгэний нүдийг чийглэх мэт. Түрүүхэн бадамлан байсан зул аль хэдийнэ бөхжээ. Должин эмгэний хүүгээ хүлээсэн итгэл сэтгэл нь тэр зул адил бөхөн унтарч байх шиг.

Би гэрээс гарч машиндаа суугаад ху­рандааг харвал өнөөх айдас тө­рүүлэм хүйтэн харцтай нү­дэнд нь үл мэдэг нулимс мэл­тэлзэн байхыг анзаарав. Түү­нийгээ нуух мэт тэртээ алсыг ширтээд “явъя” гэлээ.

Би энэ үед даруйхан ээждээ очоод энгэрт нь наалдан тэврээд ганц үнсүүлэхсэндээ л гэж бодож байв. Бид эргэн урт удаан үргэлжлэх аян замдаа гарлаа. Нохойн дуу холдсоор л…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button