Өгүүллэг

Уруулын будгаар “Айлаар хонохоо боль! Авгай хүүхэд дээрээ оч гээд бичсэн байв”

Араншин нь олдохгүй хаврын тэнгэр өчигдөр жигтэйхан дулаахан налгар байсан бол өнөөдөр хүйтэн салхи цээж рүү нэвт үлээж. зүрх жиндээх шиг зэврүүн байлаа.Баттулга эхнэртэйгээ зэрэгцэн алхах хэдий ч хоорондоо нилээд зайтай явна.

Гуч орчим жил ханилсан ханиасаа с.а.л.а.х болоод гаргаж өгөхөөр вокзал явж буй нь энэ. Нүдний булангаар эхнэрээ харахад т.ам.ы.н х..а.а.л.г.а татах гэж байгаа амьтан шиг хамаг с.ү.н.с с..ү.л.д нь юм явчихсан харагдана.

Өрөвдмөөр ч юм шиг уйтгартай ч юм шиг. Эхнэр нь Баттулгыг залуухан хүүхэнд сэтгэлээ өгсөныг зөнгөөрөө мэдэрч орж ирэх болгонд нь улам царай алдах болжээ. Гэтэл саяхан гэртээ орж ирэхэд нь эхнэр нь хаалга онгойлгож өгөөд:

– Чамтай ярих нэг юм… гэж зөөлөн дуугарахад ” За, энэ нөгөө эмзэг сэдвээр ярих нь дээ. У.й.л.а.а.д гуйгаад унавал яадаг юм билээ гэсэн шүү юм бодтол эхнэр нь нэг их урт санаа алдаад:

– Би чамайг муу нөхөр байсан гэж хэлэхгүй. А.р.х.и. у.у.ж. а.г.с.а.м с.о.г.т.у.у тавдиггүй. Т.а.м.х..и .та.т.а.ж. өөрийгөө ч, бусдыг ч х.о.р.д.у.ул.д.а.г.г.ү.й элдэв ааш араншин байхгүй, ийм сайхан хүнийг бурхан надад өгсөөн гэж баярлаж бахархаж явсан.

Чи эхний үедээ ”ажилтай байгаад ирж хонож чадсангүй гэж хэлэхдээ а.й.с.а.н и.ч.с.э.н гэ.м.ш.с.э.н шинжтэй харагдаж байсан. Тэгэхэд л би чамайг надаас өөр хүнтэй болжээ гэдгийг дотоод сэтгэлээрээ мэдэрсэн. Сүүлдээ ажил дээрээ хонох чинь улам ойрхон болж ядарч байна гээд буруу хараад хэвтдэг болсон.

Ирээгүй хоносон шөнө бүхэнд чинь би үнэн сэтгэлээсээ чамайг ирэхгүй нь дээ гэж бодохоор өөрийн эрхгүй нулмис асгардаг. Ийм л олон шөнүүдийг би үдсэн дээ. Энэ хавийн ховч авгай нар чи бид хоёрыг өмнө нь цуг явж байхад атаархсан биширсэн харцаар хардаг байв.

Би ч чиний суганд гараа хийгээд шагнал авах гээд тайз руу явж байгаа гавъяатан шиг маадгар алхаад өнгөрдөг байсан. Одоо харин тэд нар жигтэйхэн өрөвдсөн царайтай

-Хүүшээ, Саранцэцэгээ! Танай нөхөр цуг ажилдаг залуухан нэг хүүхэдтэй хүүхэнтэй я.в.а.л.д.а.а.д байна аа. Тэр муугийн залуу сайхан хэнд хамаатай юм бэ? Үсийг нь туг тугаар нь з.у.л.г.аа.в.а.л т.а.а.р.на. Хоёулаа цуг очих уу? Тэр мууг ёстой…. гэж шүдээ зуун хэлэхэд би хэдийгээр чиний бүсгүйд г.о.м.д.о.ж байв ч х.э.р.ү.ү.л х.а.р.а.а.л хийж явах бяргүй юм шиг санагдаг болсон. За за үг олдолоо.

Ааваас хойш санаа алдаж ганцаардах болсон ээжийнхээ хажууд очихоор шийдлээ дээ. Эмэгтэй хүний з.о.в.л.о.н гэж хэцүү юм даа гэж бодохоор ээжийгээ улам их санах болчихлоо. Намайг чи өнгөрүүлсэн амьдралд минь жаргаасан одоо хангалтай.

Юм бүхэн хэмжээтэй байдаг. Би хүүхдүүддээ хэлсэн ээж нь ээжийгээ хэсэг асрахаар Дархан явлаа тэнд хэсэг байж байгаад ирэхээс гэсэн томууд нь бараг хэн хүүхэд харах юм бэ шахуу юм ярьж байна аа Миний бага охин —

– Ээжээ та үнэхээр эмээг асрах болоод явах гээд байгаа юм уу гээд нүдэнд нь н.у.л.м.и.с дүүрээд ирэхээр ямар их ө.р.ө.в.д.с.ө.н гэж санана. Өөрийн эрхгүй хоолой зангираад ирэхээр н.у.л.и.м.с.а.а дотогшоо залгиж, зүрхэндээ у.й.л.ж байгаад нүүрэндээ инээмсэглэл тодруулна гэдэг ямар хэцүү болохыг тэр үед л мэдэрсэн.

Ямартай ч бага охин чинь чиний я.в.д.л.ы.г. гадарлсан шиг байна лээ гээд хоёр гурван дусал н.у.л.м.и.с. хацрыг нь дагаж урсахад хурдан гэгч н.у.л.и.м.с.а.а ханцуйгаараа шудраад

-За за үг олдолоо гэж хэлээд босоход Баттулгын сэтгэл нэг л хоосон хөндий оргиод ирлээ. Гуйх байх гэж их бодож хүлээж байсанаас ч болсон уу бүү мэд ингээд энэ хоёр Вокзал дээр алхаж байгаа нь энэ.Хүмүүс тасалбараа шалгуулан вогандоо сууж байлаа.

Саранцэцэг нөхөр өөдөө нэг их том хараад

-Би өөрийнхөө юмыг баглаад тавьчихсан. Гар цүнхнээс өөр юм аваагүй ээ Бас хэл амны бай болоод яахав гэж бодоод. Хэд хоногоос дүүгээ явуулаад үлдсэн юм аа авхуулчихан аа. Чи баталгаагаа с.а.л.г.у.у.л.а.х. хэрэг гарвал надад хэлээрэй. Хүүхдүүддээ чи намайг зөв ойлгуулаарай.

Нэг л нөмөр дулаан уулын өвөрт байсаар дасчихаад тэндээс холдох юм бол талын жаварт х.ө.лд.ө.ө.д ү.х.ч.и.х юм шиг, үндэснээсээ тасарсан хөгшин хамхуул шиг намрын салхинд хийсчих юм шиг боддог байсан одоо арай өөрийг боддог болсон. Зарим нэг хүмүүст нөхөргүй гэдэг нь бараг л имидж болчихож

– Хардаад байх хүн байхгүй, бүжиглэж болно, дуулж болно, у.й.л.ж болно ёстой л эрх чөлөө гэдэг нь энэ юм болов уу даа. Аль нь зөв болохыг хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ сэтгэлээ гээчихсэн хүн гэдэг нэг л амьгүй бие шиг харагдаг юм билээ.

Эхлээд би чамайг х.а.р.д.а.ж хармалдаг байсан бол одоо харин ө.р.ө.в.д.д.өг болсон.Миний нөхрийг над шиг авч явж чадах болов уу?! Нэг л царай алдаад байх болчихож гэж боддог юм. Намайг т.э.в.э.р.ч ү.н.с.э.х гээд яахав. Хэрэггүй юм аа хаяхадаа тэгтэлээ ёсорхоод байдаггүй биздээ. Зүгээр л гар барчихъя гэхэд нь Саранцэгийн халуун гарыг атгалаа. Саранцэцэг нэг хачин болж ирээд

-За за гээд гараа суга татан цааш эргэхэд мөрөн нь зөөлөн чичирч у.й.л.ж байгаа нь мэдрэгдэж байлаа. Надад хэлэх ч юм олдсонгүй. Вагон зүрхний цохилт шиг түг түг хийж хөдлөхөд зарим нэг хүмүүс гараа даллан инээж үдэж өгч байхад цонхоор наашаа харан зогсох Саранцэцгийг хараад гараа дээш өргөн далладаг ч юм билүү гэж бодсон авч өрөөсөн гараа дээш өргөж даасангүй.

Ингээд л олон жил ханилсан эхнэр маань яваад өглөө одоо яах ёстой вэ! Эхнэрээсээ с.ал.ч.и.х.л.аа чам дээр бүүр ирлээ гээд яваад очих уу? гээд ургашаа нэг алхсанаа залуу эхнэрийн у.у.р.т.а.й царай, дагавар хүүгийнх нь ү.з.э.н .я.д.с.а.н харц нүдэнд тусна. Залуу эхнэр нь:

-Чи их жаргалтай өвгөн шүү. Хоёр эхнэрийн хооронд гүйгээд л хот дамжиж ямаа хөөсөн ухна өвөл тэнхрэхгүй байсаар ү.х.д.э.г юм гэсэн. Чи тэрэн шиг юм болов доо гэж ёжтой хөхөрнө.Нэгэн орой хонох санаатай сүрхий тухалчихсан сууж байтал хаалга онгойж дагавар хүү нь ороод ирлээ.Тэр үүдэнд зогсоод:

-Ахаа та энд хонох гэж байгаа юм уу? Та хонох газаргүй юм уу? Гэрээсээ х.ө.ө.г.д.с.ө.н юм уу? Аав Солонгост байгаа болохоор намайг гэрээ харж байгаарай гэсэн.Би гэртээ гаднын хүн хонуулмааргүй байна.Одоо та яв гэхэд хажууд байсан залуу эхнэр босож очоод

-Миний хүү энэ ах чинь сайн хүн энээ, тэрээ, гэж гуйж байгаад нэг юм гайгүй болгосон шинжтэй орж ирсэн. Дараа нь ёстой намайг нэг мөсөн т.ү.л.с.э.н.д.э.э Би хуралтай гээд хуучин хүрмээ индүүдэх санаатай ноцолдож байтал гаднаас нөгөө хүү орж ирээд

-Та юу хийж байгаа юм бэ би хувцсаа индүүдмээр байна гэхээр нь

-Одоохон өнөөдөр дүүрэг дээр хэлтэс албадын дарга, орлогч нарын хуралтай гэтэл

-Та их удах юм шиг байна аа.Би индүүдээд өгөе гэхэд нь би жаахан гайхасан ч бас хэрдээ баярлаж

-За тэг тэг гээд цамцаа өмсөн зангиагаа зүүгээд зогсож байтал индүүдчихлээ гэсээр бариад зогсоод байхад нь баярлан өмсчихөөд хоёр ханцуйг нь харвал гайгүй индүүдлэг орчихсон ч юм шиг байв. Дүүрэг дээр очоод цуваа тайлж барчихаад явахад хүн болгон араас нь хараад инээгээд, шоолоод байх шиг нэг л сонин байлаа.

Хурлын танхимд орж ирээд орлогчынхоо хажууд сууж байгаад индэр индэр дээр гарч ирэхэд миний орлогч час улаан болчихсон нүдээрээ нэг юм хэлэх гээд байгаа бололтой бүлтэгнээд, хүмүүс жиг жуг хийн их л хачин.

Би хувцас хунар үс зүсээ жаахан илж таалаад янзалсан болов ч хүмүүс бүүр жуумаганаад инээх шинжтэй. За дүүрч гэж дотроо бодон хэлэх үгээ хэлчихээд туслахынхаа хажууд суугаад сэмхэн:

-Чи юу гээд түрүүн индэр дээр гарахад х.ах.ч.и.х.с.а.н амьтан шиг бүлтэгнээд байсан бэ гэхэд зөөлхөн нудраад

-Та бушуухан пиджакаа тайлаад барчих гэж шивэгнэж байна. Пиджакаа тайлаад эвхэж байхдаа ар дээр нь уруулын будгаар юм бичсэнийг хальт хараад бушуухан эвхтэл хүмүүс бүгд наашаа харчихсан инээх, ярвайх, өрөвдсөн янз янзаар харж байлаа.

Дотороо ч юу гээд бичсэн юм бол яана даа гэж я.с хавтайж суугаад бушуухан хурал тарахаар машиндаа орж суугаад харсан пиджакны ар тал дээр уруулын будгаар жигтэйхэн тод Айлаар хонохоо боль! Авгай хүүхэд дээрээ оч гээд бичсэн байв.

Миний и.ч.с.э.н гэж жигтэйхэн түүнээс хойш сэм дуулдах нь намайг ”амьд лоозон” гэж хочилсон байж билээ. Ийнхүү элдэвийн юм бодсоор суутал дараагийн воган ирж хүмүүс бууж нэг хэсэг охидууд залуучууд инээлдэн бууж ирж байгаа нь олон жилийн өмнөх Саранцэцэгтэй галт тэргэнд танилцаад нэг их юм олчихсон хүн шиг баяр хөөрөөр дүүрэн бууж ирж байсан нь санагдав.

Москва хотын их сургуулийн оюутан намайг зуны амралтаараа нутаг буцаж яваад Дарханы өртөөн дээр ирэхэд дэрэгдэх хүмүүс бууж, хэдэн охид зөрөн орж ирсний нэг нь нэлээд аманцар байв.Тэр орж ирэнгүүт

-За найз нараа бид нар ч азтай юм аа.Үүнийг хараач гэж Баттулгыг заан

-Хөөрхөн Ханхүү биднийгээ хүлээгээд шовойтол сууж байна гээд гараа сунган ” Намайг Ганцэцэг гэдэг ХААДС-ын оюутан,танилцая хэмээхэд нь Баттулга жаахан ичингүйрч

-Намайг Баттулга гэдэг Ломносовын их сургуульд сурдаг гэвэл

Ганцэцэг

-Пээ ямар сайхан тохоилдол вэ. Ломносовын их сургуулийн оюутан байхнээ! Энэ мундаг гадаадад сурдаг оюутантай гар барьж үзээч та нар! Би нөхөргүй байсан бол өнөөдөр цуг у.н.т.а.а.д маргааш эхнэр нь би байна гээд л шууд цуг бууна гэхэд бүгд инээлдлээ.

-За за тэрч яахав гадаадаас ганзага дүүрэн ачаатай яваа байлгүй ганц нэг бохь ч болтугай занжлуулах юм байгаа биз дээ гээд инээлээ.Баттулга цүнхээ уудлан нэг нэг боодол бохь гаргаж өгвөл

-Ёстой өгөөмөр залуу юм аа.Нэг нэгийг өгөх нь үү гэсэн боодол боодлоор нь тараадаг байна шүү.Харин бид юугаараа дайлах вэ? гэж гараа гээд гараа дэлгэн

-Уг нь бид нарын дунд хэн нэгэнтэй үерхэж х.и.р.т.э.ж. гандаагүй хээрийн цэцэг шиг охин байгаа юмсан.Нүд сэтгэл байвал олоод авчихаач гэвэл захад нь сууж байсан нилээд ухаалаг нүдтэй дугуй царайтай жаахан ичингүйрсэн бүсгүй улалзаж харагдлаа.Баттулгын зүрхэнд нэг зөөлөн дулаахан аялгуу эгшиглэх шиг болоход нэг охин

-Чи бас халаах хүүхэн юм аа.Ангийхаа ганц ховор эрдэнийг боодол бохиор арилжах гээд байдаг…..

-За яг авах өгөх дээрээ тулвал ч шал өөр юм яринаа.Бид хэдийн аль нь миний яриад байгаа охин байна.Хэрэв зөв таавал тавин хувиар үнийг нь буулгалаа.Гэхэд нь Баттулга таах үгүйг бодолгүй өнөөх хараа булаасан охин руу заав.Өнөөх аманцар шар

-Жинхэнэ туулаа даа.Энэ охин уу? Нөхөрт гараад хоёр хүүхэд гарагчихсан охиныг заадаг байна шүү гэвэл бусад нь түүнийг дагж хөхрөв.Өнөөх даруухан охин ичингүйрсэн хэвээр

-Тийм шүү нээрээ би хоёр хүүхэдтэй, удахгүй нэг хүүхэд нэмэгдэж ч магадгүй. Түүний энэ үгийн аманцар шар өлгөн авч

-За одоо таахад бүүр амар боллоо.Энэ хоёрын аль нь вэ? гэлээ Баттулга инээмсэглэн

-Би эргэлзэхгүй байна Анхны сонголт хэвээрээ гэвэл Ганцэцэг хэмээх аманцар шар

-Энэ чинь харин шулуухан нөхөр үү. Айлын эхнэр эргүүлээд бүүр гүрийчихдэг байна шүү.За дүүрчээ нэг шөнийн санамсаргүй учрал байж л байдаг шүү дээ.Бид хэд найзууд, юм санахгүй ээ. Би энэ хэдээс жаахан эгч ажиллаж байгаад сургуульд орсон болохоор тэр шүү дээ.

Ингэхэд таминь ээ бид хэд нэг сандал дээр шавааралдаад байхаар зарим нэг нь тийшээ суувал яасан юм бэ!Саранцэцэг ээ! Чи тийшээ суу багтахгүй байна гэлээ Саранцэцэг:

-Би заавал тийшээ суудаг нь юу билээ ээ.Ажаа та нэг шөнийн санамсаргүй учралыг мэддэгээрээ суувал яасан юм бэ? Гэхэд Ганцэцэг

-Өө за. Энэ чинь бүүр дуу шуу ороод хөгшин эгчдээ юм зааж өгөх нь үү? Тэгж ярихгүй шүү.Бос гэж гараас нь татаад Саранцэцгийг босгоод Баттулгын хажууд суулган

-Хайр нь асгарч байгаа ийм сайхан залуугийн зүрх андуурахгүй байна аа,Бидний яриад чамд зарах гээд байгаа хүн наадхи чинь мөн.Харин бүүр давараад хань ижилээ өдөр нь мөрөөдөж шөнө нь зүүдэлж яваа намайг намба алдуулж хэрэгт хийх нь байна.Шууд түрүүчийн өгсөн боодол бохинд наадхыг чинь туллаа гэхэд нь бүгд хөхрөлдөн шуугилдаж билээ.

Би Саранцэцэгтэй тэгж л анх сайхан танилцаж бид хөзөр тоглож нэгнийгээ ш.и.й.т.г.э.н замын турш шуугидсан сан.Саранцэцэг ч нүүр хагаран царай нь гэрэлтсээр улам ч үзэгсэлэнтэй харагдаж байлаа. Нууцлаг даруухан инээмсэглэл нь миний зүрхэнд уусан шингэж тэр өдрөөс хойш түүнээс өөрийг бодохоо болж араас гүйсээр нь гүйсээр арай хийн зөвшөөрүүлж бид хамтын амьдралаа хичнээн жаргалтай эхлүүлээ.

Энэ хорвоогоос авч болох бүхнээ авчихсан юм шиг баярлаж байлаа.Вокзал руу ирэх бүртээ бид хоёрын амьдралын зам эндээс л эхэлсэн шүү дээ гэж билэгшээн боддоцгоодог байв.Гэтэл одоо би эхнэрээсээ с.а.л.а.а.д ингээд явж байдаг ямар гунигтай юм бэ! Энэ маань надад ямар буруу юм хийсэн юм бэ хэмээн Саранцэцэгийг өмөөрөх бодол гэнэт орж ирлээ.

Зарим айлын эхнэр нөхрөөсөө өөр хүнтэй я.в.а.л.д.а.а.д бөөн юм болж байхад миний хань хүүхдээ тэврээд намайг хүлээгээд налайж байдагсан.Санчиг үсэндээ буурал суутал ид залуу насаа дуустал надаас бас хүүхдээсээ өөрийг бодож байсан гэж үү Гэртээ ирэх бүрт минь ханийн дулаахан харцаар хаалгаа нээн тосохдоо миний сэтгэлийг хичнээн сайхан гийгүүлдэг байлаа.

Одоо намайг хэн тэгэж тосох юм бэ.

Наргиж цэнгэх, шоудах бол ганц олдох насны жаргал гэж ойлгодог шинэ эхнэр минь намайг очиход:

-Сая хаалга дуугарахаар нь манай ангийн Хүдэр ирнэ гэж байсан түүнийг юм болов уу! гэсэн чинь чи байсан юм уу!Чи чинь өнөөдөр ирэхгүй гээд байсан биш билүү? гэхэд нь ө.р з.ү.р.х минь х.а.т.г.а.х шиг болж

-Яахаараа танай Хүдэр заавал шөнө орой болсон хойно ирдэг юм бэ гэвэл

– Яах юу байдаг юм бэ? Надад юм авчирч өгнө гэсэн юм. Болохгүй юу аан!

-Намайг ирэхгүй бол яах ч байсан юм билээ

-За чи битгий х.у.ц!Би чиний аваад суусан эхнэр үү Чи тэр өөрийнхөө эргүү эхнэр дээр очоод “ намайг ирээгүй өдрүүдэд хэнтэй хонож байна гэж асуу” Ингээд с.о.л.и.о.р.о..о.д байдаг юм. Хөгшин азрага жороо сурна гэгчээр их юм бодохнээ гэхэд нь Баттулга цааш нь хэлэх үггүй болно.

Саранцэцэг надтай сугдалцан бүүр нэг баяр бахдалтайгаар алхдаг бол залуу эхнэртэй гадуур эхнэртэй гадуур явна гэдэг тийм амар зүйл бишээ. Нэг удаа залуу эхнэрийнх нь таньдаг хүүхэн тааралдаад

-Хүүш ээ сайн уу? Энэ хүн чинь юу вэ Аав чинь гэхэд арай залуудмаар ах чинь үү?гэж с.о.л.и.о.р.д.о.г байгаа.Тэгсэнээ нэгийг сансан бололтой жаахан улалзаж байгаад ”За за уучлаарай” гээд яваад өгөхөд нь

-Хүний нүдний булай чинь гэрт үлдэж болдогггүй юм уу гэж у.у.р.т.а.й дууграхад нь би өөрийн эрхгүй г.о.м.д.о.ж билээ.Гэнэтхэн Саранцэцэгүй яаж амьдрах хүн юм бэ би гэж бодохуй өөрийн эрхгүй нүдэнд нулмис дүүрээд ирлээ.

Яагаад би тэр залуу бүсгүйг Саранцэцэгээс илүү гэж дандаа бодоод байсаныг ойлогсонгүй. Надтай гучин жил ханилж миний гурван сайхан хүүхдийг хайраар өсгөсөн ёстой л нэгэн биений минь нөгөө тал биш гэж үү!

Өөр надад хэн тийм сайн хандах юм бэ бодоод Баттулга ухас хийж босоод Дархан руу таксигаар явбал түрүүлж очино. Би одоо л явахгүй бол бүхнийгээ алдах нь гэсээр учиргүй яарлаа.Зогсоол дээр Дархан явна гэж хэд хэдэн жолооч хашигчин зогсоход нилээд хэдэн машины ард хоосон зогсох залуу дээр очоод

-Миний дүү хэдэн хүнтэй явдаг юм бэ гэхэд залуу жаахан гайхсан байртай

-Голцуу л дөрвөн хүнтэй явдаг юм аа

-За тэгвэл би дөрвөн хүний хөлс төльё хоёулаа яаралтай Дархан орох хэрэгтэй байна гэсээр хөдөллөө.

Илчит тэрэг Дархан орж ирж байгаа бололтой.Замын хажуугийн гэрэлтэй байшингийн цонх жирэлзэн өнгөрч сая зогсоол дээр ирэхэд Саранцэцэг “Ингээд гэртээ ирдэг байжээ.Ээж минь намайг үгүйлж байгаа даа.Ээжтэйгээ хэсэг зуурч гэсэн ярьж сууy энгэрт наалдаад дотороо онгойтол хэсэг у.й.л.д.а.г ч юм билүү.

Хэрэггүй ч юм уу Муу ээжийхээ сэтгэлийг үймүүлчихэн, нулимсаа үзүүлж голыг нь харлуулаад хэрэггүй биздээ.Гэхдээ би нулмисаа барьж дийлэх болов уу! Өөрийгөө арчилж байсан бол хаягдахгүй л байсан байх гэж бодсоор шууд Такси нь зогсоол руу алхаж явтал араас нь зөөлөн гар тэврээд авлаа.Багагүй гайхсан Саранцацэг нэг л танил үнэр гарахыг мэдрээд жигтэйхэн гайхаж бас баярлах ч шиг…

-Чиний гучин жил зүрх сэтгэл,итгэл үнэмшилээрээ бүтээсэн тэр их хайрыг алдах гэж байгаагаа чамайг яваад өгөхөд чинь ойлголоо. Чамгүй би амьдарч би чадахаа байсан юм байнаа. Хэрэв чи намайг уучилбал ү.х.э.н ү.х.т..э.л.э.э чиний дэргэд байя хайрт минь гэх үгийг сонссон Саранцэцгийн нүдэнд өөрийн эрхгүй нулмис дүүрэн хөл нь нугараад д ирэхэд Баттулга дээш нь өргөлөө. Саранцэцэг эгцэрч зогсоод нулмистай нүдээр тэнгэр өөд харавал одод түгсэн шөнийн тэнгэр үүлгүй цэлмэг тэргэл цагаан саран мэлтийн ширтэж байлаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button