Болсон Явдал

Ээжээ уучлаарай гээд л өөдөөс нулимс бөмбөрүүлж гарсан даа. Хар толгойгоо өдөр бүр л х.а.р.а.а.ж з.ү.х.э.х юм даа

Эгч нь цэл залуу насандаа хүүгийнхээ аавтай учирч байсан юм. Дөнгөж арван жилээ төгссөн жоохон охин нутгаа орхин МУБИС-д багш мэргэжлээр сурхаар ирээд нөхөртэйгөө танилцаж билээ. Нөхөр маань маш намбалаг, дөлгөөхөн харцтай сайхан залуу байсан юм. Хоорондоо танилцаад уулзаж эхлээд хоёр жил өнгөрснөөр бид хоёр хамтдаа байр түрээслэн амьдарч эхэлсэн.

Нөхөр маань манай сургуульд түүхийн багшаар сурдаг ба их сургуулиа төгсөх жил анхны хүү Барсаагаа гаргасан юм. Нөхөр маань ч мэргэжлээрээ арван жилийн сургуульд ажиллаж эхэлсэн ба би хүүхдээ харан гэртэй байдаг байлаа.

Ээж аав маань хүүхэд гардаг жил хөдөөнөөс гэр хийн бид хоёрт өгснөөр бид хоёр нөхрийн эгчийн хашаанд гэрээ барин хүүтэйгээ аз жаргалтай энгийн л сайхан амьдарч байсан. Хүү маань яг л аавыгаа дуурайсан дөлгөөхөн харцтай, баруун талын хацар нь хонхойдог булцгар шар, хүн болгоны хайрыг татсан хүү байлаа.

Хүү маань ч овоо том болж хүүгээ нөхрийнхөө сургуулийн хажуугийн цэцэрлэгт өгч би өөр сургуульд мэргэжлээрэй ажиллаж эхэлсэн. Хоёулаа ажлаад ирсэн амьдрал маань ч овоо болж нөхөр бид хоёр хашаа байшинтай болж дараагийн охин маань мэндэлж ам бүл 4-лээ болсон.

Би хүүхдүүдэд хайртай хоёр хүүхдэдээ хичнээн хайртай гэж санана миний хүү Барсаа сэрэглэн адтай хүү байсан юм. Тэд маань нас биед хүрж хүү Барсаа маань хань ижилтэй болсон. Тэдний хувьд амьдрал нь базаахгүй манай хашаанд гэр барин амьдардаг байсан.

Бид хоёр чадах ядхаараа л хүүдээ туслахыг хичээнэ. Хоёулаа багш улсын цалинтай бид хоёрт тийм ч их хурааж овоолсон юм байддаггүй байж дээ. Хүү маань өөрсдийн гэсэн орох оронтой болно, аав ээжийгээ зовоохгүй хэмээн эхнэртэй ярьж байсан гэнэ лээ.

Эхнэр нь нэг өдөр “Богино хугацаанд их мөнгөтэй болох ажил байдаг, гурван сарын дотор 20-30 сая төгрөг олно” хэмээн дам дам танилаасаа дуулснаар тэдний амьдрал орвонгоороо эргэх эхлэл болсон гэдгийг бид яахан мэдэх билээ. Ийм мэдээ сонссон манай бэр хүүд маань хэлж нөхрөө ятгасаар байгаад тэр ажилруу нь яваад өгсөн.

Төд удалгүй хүү бэр хоёр маань Хятад луу ниссэн бид хоёрт хүүгээн үлдээгээд удахгүй сайхан мэдээтэй уулзнаа гээд ээж аавдаа үнсүүлээд явсан даа хүү маань. Тухайн үед хүүгээ тийм зүйл хийх гэж байгааг нь мэдсэн бол хүүгээ яасан ч явуулахгүй х.о.р.и.х байсан юм.

Хятад явсан хүү маань эхнэртэйгээ х.а.р т.а.м.х.и з.ө..ө.ж. байсан юм билээ. Хүү маань эхнэрээ түрүүлж Монгол руу явуулаад өөрөө араас нь удахгүй очно ганцхан зөөгөөд л гээд үлдсэн байсан.

Тэгж яваад Хөх хотод х.а.р т.а.м.х.и зөөвөрлөсөн х.э.рг.э.э.р ц.а.г.д.а.а нарт баригдан 50 мг-аас дээш их хэмжээгээр тээвэрлэж явсан хүү минь ц.а.а.з.ы.н. я.л сонссон юм даа. Хөгшин бид 2 энэ мэдээг сонсоод үнэндээ итгээгүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчийг бие махаараа мэдэрсэн. Өөрсдийгөө ч их буруутгасан.

Би мөнгө сайн олдог ажил хийж хүүгээ хүнтэй суухад нь тусад нь гаргаад хашаа байшин ч болтугай аваад өгчих чадалтай байхгүй яавдаа. Эвий хүүгээ мөнгөний төлөө ийм зүйлийг ч хийлгүүлэх гэж дээ гэж өөрийгөө их х.а.р.а.а.н з.ү.х.с.э.э.н. Эгч нь муу ганц хүүгээ ингэж явааг хараад өмнөөс нь ш.о.р.о.н.д ороод я.л.ы.г нь эдэлчих юмсан гэж бодохгүй өдөр минут байгаагүй.

Мөн бид бэрээ буруутгадаггүй ээ. Хэдий хүүг минь ийм зам руу түлхсэн ч амьдарлаа сайхан болгочих байх л гэж бодсон байхдаа хөөрхий. Бэр маань хүүгээ аван нутаг буцан ээж аав дээрээ очсон. Энэ бүх явдлын дараа бид нар шиг л бас ш.а.р. м.а.х.т.а.й.г.аа х.а.т.с.а.н даа.

Бид ч хүүгийнхээ араас нэлээн явсаан араас нь их явж хөөцалдөж явсаар ц.а.а.з.ы.н. я.л.ыг нь болиулж б.ү.х. н.а.с.а.а.р нь х.о.р.и.х я.л болгон өөрчилж чадсан. Ийм буянтай зүйл хийж өгсөн төр засагтай үргэлж баярлаж, талархаж явж байна даа эгч нь. Өдийд хүү минь байхгүй болчихсон байх юм бол би яаж амьдрах юм бэ.

Би хөгшнөө үлдээгээд хүүтэйгээ очиж уулзсаан. Хүүгээ хараад .с.э.т.г.эл э.м.т.э.р.ч, үнэхээр турж эцэн, 30-тай хүү маань 50 гарсан аятай л харагдаж билээ. Би ярихаасаа илүү хүүгээ хараад асгартал у.й.л.с.а.а.р. байгаад таарсан.

Тухайн уулзалтын цаг 30-хан минут юмны цаанаас утсаар ярина. Тухайн агшин минут маш хурдан өнгөрнө. Ш..о.р.о.н.г.о.о.с сард зургаан юань таван мо өгдөг байж. Тэр нь үнэндээ ариун цэврийн цаас аваад л дуусчдаг байж. Хүү маань тэнд ажиллаж, ажилласан мөнгөөрөө а.ми..а з.о.г.о.о.д.о.г байсан юм байна лээ.

Хүү маань тэр агшинд тэнэг хүүгээ уучлаарай хамаатан садан ах дүү нараас маань уучлал гуйгаарай. Ааваас уучлал гуйгаарай. Хүүхдээс маань уучлалт гуйгаарай. Миний буруу надаа нэмж хэлэх юм байхгүй. Миний буруу учир та минь битгий өөрийгөө зовоогоорой.

Тэнэгхэн хүү нь аав ээжийнхээ ачыг хариулж явах байтал ингээд байж байх гэж дээ. Хар толгойгоо өдөр бүр л х.а.р.а.а.ж з.ү.х.э.х юм даа. Ээжээ уучлаарай гээд л өөдөөс нулимс бөмбөрүүлж гарсан даа.

Эгч нь энэ захиаг яах гэж бичсэн бэ гэхээр хүмүүс минь байгаа бүхэндээ талархаж амьдраарай. Илүүд битгий шуна. Буруу зүйлийг битгий хийгээрэй. Тийм ээ, юу гийгүүлсэн гэж би олон юм ярих билээ. Надад з.о.в.ж байна гэж хэлэх ч эрх байхгүй. Гэхдээ яахав дээ, хүний з.о.в.л.о.н хуучирдаг юм болохоор ингээд амьдарч л байна даа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button