Өгүүллэг

Өглөөхөн инээгээд гарсан хүн үдшийн бүрийд ахиж хэзээ ч ирэхгүйгээр үүрд явчихдаг нь хорвоогийн жам юм даа

Өглөөхөн инээгээд гарсан хүн үдшийн бүрийд ахиж хэзээ ч ирэхгүйгээр үүрд явчихдаг нь хорвоогийн жам юм даа. Үр минь чи даанч яаавдаа өглөөхөн ээждээ үнсүүлээд гүйгээд гарсан охин мнь. Түүнийгээ ахин хайрлаж энхрийлж чадахгүйдэээ харамсаад ч барахгүй нь.

Өнөөдөр ө.ө.д болсон охиний мнь хар багын найз  Минжингийн хуримын өдөр ,хүндтэй хүмүүсийнх нь эгнээнд ороод дээр гэгч нь залран суугаа би баярын,гуниг харууслын нулимс дуслуулан сууна.

Өсгөж өндийлгөж өдий зэрэгт хүргэсэн үр минь хэн нэгэн танихгүй хүний г.а.р.т а.м.и.а. ал.д.ч.и.х чинээ бодож ч яваагүй надад а.й.м.ш.и.г.т.а.й санагдана. Ү.хэ..х.и.й.н цагтаа үр хүүхэд мнь хөлийг минь хучих жамтай атал би гэдэг хүн үрийнхээ хөлийг хучих гэждээ.

Ганц амьдрах ёстойг минь сануулдаг бсан охин мнь… Сэтгэл мнь хөндүүрлээд,амьсгал мнь д.а.в.ч.и.д.а.а.д ирхэд гэнэт би энэ бодлоо орхин агаар амьсгалахаар гадагш зүглэв.

-Отгоо эгчээ яааж байна гэсээр минжин хажууд минь ирж зогсоно.

-Охин минь чи мнь үнэхээр гайхалтай сайхан харагдаж байна. Эгч нь яаах вээ,чинийхээ энэ сайхан аз жаргалтай мөчийг харж зогсох хувь заяасан хүн. Ганц охиныгоо хүнтэй сууж аз жаргалтай амьдрахыг нь эгч нь харах хувь заяа дутаж дээ. Гэхдээ сайхан байнааа чамайгаа ийм сайхан аз жаргалтай байхыг харах л эгчид нь том завшаан гэж хэлэн нуруугаа үүрэн цааш алхав.

Эвийдээ мүү эгч мнь охин үрээ алдаад насаараа сэтгэлийн т.а.м болж яваа хүн. Тэр муухай дурсамжийг би одоо ч тод санаж байна.

-Гүйгээрэй Минжээ гүйгэээрэйй гэж хамаг чангаар орилох Сүндэр

-Хүүшээ чи яагаад дандаа хоцордог юм бээ

-Харин тиймээ

-За хичээл орлоо хурдал

гэсээр шат өгсөн гүйлдлээ. Сүндэр бол ээжтэйгээ амьдардаг сэргэлэн цовоо охин,харин Минжин ээж аав хоёр дүүгийн хамт амьдардаг. Тэр хоёр энэ жил 10р ангид орсон. Удахгүй оюутан гэдэг том хүмүүс болно. Орой хичээлээ тараал хамт явж,давтлагандаа хүртэү хамт явдаг үү зайгүй сайн найзууд.

Хоёулаа эмч болоод хувийн эмнэлэг байгуулж хамт ажилна шүү гэж мөрөөдөл болон үлдсэн дурсамжтай.Гэнэтхэн л тэдний дунд ү.х.э.л гэдэг том хавцал үүссэнээр үүрдийн мөрөөдөл болон үлдсэн эмнэлэг.

Үүрээр Минжингийн утас дуугарлаа

-Байна уу?

-Байнаа. Отгоо эгч нь байна миний дүү Сүндэр нь ирдэггүй эгч нь бүүр аргаа бараад сууж байна танайд хоносон уу?

-Гүйшдээ Отгоо эгчээ. Сүндрээ орой надаас ном аваад буцсан

-харин ирдэггүй утсаа авдаггүй гэсээр утсаа таслав

Минжин хувцсаа өмсөн яаран гүйн гарч такси барин Отгоо эгчндээ очсон ч бүх зүйл оройтсон байлаа. Найзыг нь т.а.н.и.х.ы.н. ар.г.а.г.ү.й болгожээ.

Бүх зүйл оройтжээ инээмсэглэн зогсдог цагаахан царай,танан цагаан шүд,торомгор алаг нүд, үгүй байлгүй дээ надаас номоо аваад буцаад явсан найз мнь… Эвийдээ бурхан мнь чи ганцхан миний найзаар л дутав гэж дээ.

Бүх зүйл ийм хурдан өрнөж төгсдөг юм гэж үү гэж у.й.л.а.н,бур.х.а.нд го.м.д.л.он суух Минжин гэнэт зог тусан Отгоо эгчийгээ хайлаа.

~Отгоо эгчээ Отгоо эгчээ гэж орилох чимээ энэ тэнд хагас,хугас сонсогдож, ү.х.л.ү.ү.д болсон охиныхоо б.и.е.и.й.г тас ширтэн гацан зогсох надад  хэн нэгэн нь ирээд “худлаа,,гээд хэлээд итгүүлээд өгөх хэрэгтэй байлаа.

Шөнө ч унтаж чадахгүй, ороод ирнэ дээ миний охин гэж худал итгэл төрөн суух эх хүн хяслантай бөгөөд хатуу хорвоо. Охин минь багын л уян зөөлөн хүн бүхний хайрыг татсан хүүхэд байсансан. Ээжээ та надаа гомддог уу?  гэж гэнэ гэнэ асуудаг байж билээ.

Охин минь ээж нь чамдаа одоо л гомдож байна. Ээжийгээ орхиод ганцааранг нь үлдээгээд явж болдог юмуу? гэж дотроо бачууран, охиныхоо даруухан хэрнээ ихэмсэг инээсэн зургийг тэврэн у.й.л.ж суух эх хүн ямар хатуу хорвоо вэ?

Ямар хатуу тавилан бэ? энгэртээ наагаад эрхлүүлдэг байсан охин мнь, цээжэнд минь ургасан цэцэг минь. Чинийхээ тэр сайхан нүд, инээдийг хичнээн их санаж байнаа.

~Найр наадам,хурим ёслол дуусаж өндөрлөсөөр шөнө дунд болов. Өглөө эртхэн босож Отгоо эгчтэйгээн очиж сайхан ярьж хөөрч сууя байз,эгч минь элдвийг ярьж уулга алдан суух гүймэн дуртайдаа гэж бодсоор унтав. Нар аль хэдийнээ мандаж,цаг аль хэдийн үд болжээ.

~Хүүшээ би унтчихжээ Золбоо хайчсан юм болоо/Минжингийн нөхөр/

Утсаа шүүрэн авч Дугаараа гүйлгэн харсаар Отгоо ээж гэсэн дугаар гарган залгав.

~Байна уу?

~Байна мний охин.

~Та гэртээ байна уу, Би одоо яваад очий та нөгөө сайхан аагтай цайгаа чанаж бай, би таныхаа дуртай амттаныг аваад түргэн очноо гэсээр утас тасрав.

Отгоо гуай Минжинг ирхэд дуртай, байгаа бүхнээ л өгнө.

Минжин ч ээж шигээ хүндлэн хайрлаж,болж бүтэх чинээгээрээ туслаж,тойлно.

~Отгоо гуй би ирлээ гэсээр нөгөө л цоглог хоолой

~Өө миний охин яасан хурдан ирэв.

~Таныгаа санаад гэсээр  инээд алдан үнэсүүлэх Минжин багын л эрх танхи хүүхэд. Отгоо гуай ч тэр танхи занд нь дуртайг хэлэх юм биш. Минжиндээ хааяаа сургаал хүртэл айлддаг юм гээч.

~Эгчийгээ их л өрөвдөх юмдаа, Эгчээ би явлаа орой болж та хоол цайгаа сайн идэж ууж байгаарай, май энэ хэдэн төгрөг сүү идээгээн аваарай та заавал аваарай би таныг хадгалж байгаад хүүхдүүдэд өгөөд байгааг мэдсэн шүү,өөрөө хэрэглэх хэргэгтэй шүү ээжээ би явлаа гэсээр инээд алдан гарч одох Минжин.

~Ээж ээж энэ үгийг сонсоогүй өчнөөн жил өнгөрчээ дотно хэрнээ уяхан үг. Миний охин ээжийн үр минь.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
Мэдээ хуулах хориотой !!!