Өгүүллэг

6 жилийн өмнө ө.ө.д болсон охинтой нь зүс царайгаар төдийгүй нэр нь хүртэл адилхан охин хаанаас ч юм гарч ирэн …

Чи бид 2-ын хамтдаа алхаж явсан тэр гудамж, тоглодог байсан тэр тоглоомын талбай. Миний хувьд хэзээ ч мартагдахааргүй тэр л дурсамжийг чи минь надад үлдээсэн. Чамайг сүүлдээ худлаа шалтаг хэлээд гэрээсээ ч гарахаа болих үед чинь надад хайргүй болчихсон эсвэл өөр хүнд хайртай болчихож гэж бодон өдөр бүр чимээгүй уйлдаг байлаа.

Тэр үед чи минь 19-тэй харин би дөнгөж 17-той байсан. Яаж тийм а.й.м.ш.и.г.т.а.й өв.д.ө.л.т.и.йг шүдээ зуун,нүдээ анин шөнө унтаж ч чадахгүй,сүүлдээ бүр хэвтэж ч чадахгүй болтлоо тэсч чаддаг байнаа.

Чи минь ээж аавдаа миний тухай түүнд минь юу ч битгий дуулгаарай гэж хэлснийг чинь би дараа нь сонссоон. Намайг, бас өөрийнхөө хайртай бүх л зүйлээ орхин явсан тэр хар өдөр. Тийм а.йм.ш.и.г.т.а.й зүйлийг сонсох гэж би хорвоод төрөөгүй байлтай. Яагаад наддаа ганц ч үг хэлэлгүй бүтэн 2 сарын турш орцныхоо үүдэнд хүлээлгэсэн юм бэ.

Амьдралын минь нар,сэтгэлийн минь гэгээ болсон миний анхны хайр. Чинийхээ нэрээр нэрлэсэн томоос том буяны байгууллага нээнээ гэж чамайгаа сүүлчийн замд нь үддэг өдөр амласан. Би зөвхөн тэр л амлалтандаа хүрэхийн тулд амьдарсан.

Гэвч амьдрал гэдэг хэлээд л бүтдэг амар зүйл биш юмаа гэдгийг ухаарч л явна. Тэр их амлалтанд хүрэхэд ч өдий байна даа гэж би бодон орондоо орлоо. Шөнөжин чамайгаа зүүдлэн олигтой амарч чадалгүй өглөөтэй золгов. Нөгөө л муу ажил руугаа шогшино.

Амьдралдаа дорвитой том алхам л хийхгүй бол энэ мэтээр үргэлжилсээр байгаад ганцхан заяасан амьдрал минь дуусах нь дээ гэж бодон Өлзийгийн сэтгэл зовиурлав. Гадаа өвлийн жавар хайрах нь багасч хаврын нар ээж энд тэнд шалбааг болж эхэлжээ.

Жил жилийн хавар энэ маягаараа дууссаар чамаасаа хойш 6-н жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд ахин шинэ хайртай учрах нь бүү хэл эмэгтэйчүүдийг ч өөр нүдээр хардаггүй байв. Хэн ч байхгүй автобусны буудал дээр гунигтай харцаар газар ширтэн сандал дээр сууж байтал хэн нэгэн миний урд ирж зогсов.

Гутал нь үнэхээр эгдүү хүрмээр жижигхээн улаан кет,бас бор өнгийн ямар ч стильгүй өмд, тэгээд дээгүүр нь цав цагаан өнгөтэй том куртка. Өнгө өнгийн будгаар хэсэгчлээд будсан алиалагч шиг л харагдаж,инээд минь өөрийн эрхгүй хүрэв. Автобус ирж тэр бүсгүй түрүүлж суугаад би араас нь оров.

Дотор байсан хүмүүс бүгд л түүнийг дооглонгуй харцаар харна. Би түрүүлэн урд нь гаран алхаж хамгийн хойд талын суудал дээр суув. Яг миний урд талд суун чихрийн цаас шажигнуулна. Эгдүүтэй ч амьтан бол доо гэж миний инээд хүрэн сууна. Түүний цүнхнээс жижиг толь бололтой нэг зүйл унав.

Харин тэр анзаарсан шинжгүй байхаар нь би босоод түүнд унасан зүйлийг нь авч өгөөд нүүр лүү нь эгцлэн харав. Ээ бурхан минь, би чинь юу харах нь энэ вэ. -Өө яанаа газар уначихсан байсан юмуу. Баярлалаа гэж хэлээд амандаа ямар нэг юм үглэн толгой руугаа тогшино -Уучлаарай чамайг хэн гэдэг бэ? -Юу гэнээ,яах гэж байгаан.

Хн ганц толь газраас авч өгчихөөд юун их юм санадаг юм. Хачин амьтан бэ -Үгүй ээ,намайг уучлаарай,би зүгээр л -Энэ эрчүүд гэж гар бариад бугуй барьдаг ө.ө.д.г.ү.й амьтад гэж хэлээд хаалганы дэргэд очиход хаалга ч онгойж тэр гараад явчихлаа.

Араас нь гарч гүйн түүнийг өөр лүүгээ татан харуулж -Чи намайг таньж байна уу,айн,намайг урьд нь харж байсан уу гэж хашгирах шахам чанга хэлэхэд, тэр а.й.с..а.н бас гайхсан нүдээр над руу харж: -Та чинь яагаад байгаан бэ? би таныг танихгүй.

-Би галзуурсан хүн аятай чи намайг сайн хардаа,би хэн байна хэлээч гэж хашгирав -Ёоёо ө.в.д.ө.ж байна шдээ,та тавиач ээ, энэ с.о.л.и.о.т..о.й хүнийг болиулаад өгөөч авраарай туслаарай гэж у.й.л.а.н хэлэв. Энд тэндээс хүмүүс цугларан намайг түүнээс холдуулав.

Харин би түүний ард эр хүний бардам зангаа гээн чанга у.й.л.а.н хоцорлоо. Тэр өдөр ажил дээрээ ч тогтож сууж чадахгүй,зөвхөн тэр алиалагч шиг хувцас өмссөн охин л нүдэнд харагдана. Царай нь л ижилхэн болохоос биш та 2 шал өөр ертөнцийн эсрэг тэсрэг хүмүүс.

Тэр маань үнэхээр ухаалаг,даруухан,ямар ч үг хэлсэн бай заавал дотроо бодож байж хэлдэг бол харин тэр охин ямар ч бодлогогүй үгийг хэнд ч хамаагүй ярьчихдаг тийм л хүн байна. Гэхдээ яг л чи минь байсан шүү дээ. Ийм адилхан хүмүүс гэж бас байдаг аа.

Сэтгэл дотор юу болоод байгааг би ерөөс ч ойлгохгүй байна. Чамайгаа намайг орхин оддог тэр өдрийнх шиг л аймшигтай ө.в.д.ө.н намайг з.о.в.о.о.н.о. Гэртээ очоод хаанаас түүнийг олох вэ, яаж тайлбарлаж хэлэх вэ гэдэг талаар л бодон дугхийж чадалгүй хонолоо.

Маргааш нь ажилдаа явахаар автобусны буудлын нөгөө л нэг сандал дээрээ очин суув. Яагаад ч юм тэр охин ирэх юм шиг сэтгэл гэгэлзэн яг л чамтайгаа анхны болзоондоо очих гэж байсан үе шиг болов.

Миний зөн надад худлаа хэлсэнгүй ээ,нөгөө улаан жижигхэн кеттэй охин урд ирж зогсоод намайг гэнэт харсан бололтой а.й.н. арагш ухрав. -Би чамайг яах ч үгүй ээ,2-уулаа зүгээр л ярилцая -Би танд ямар ч гэм хийгээгүй биз дээ,яагаад намайг ингээд байгаан гэж бяцхан хүүхдийнх шиг хөөрхөн нүдэнд нь н.у.л.и.м.с цийлэгнэв.

-Үгүй дээ би зүгээр л. За за намайг уучлаарай гэж хэлээд би автобус руу түрүүлээд оров. Харин тэр араас орж ирээд яагаад ч юм миний хажууд суув. Хоорондоо юу ч дуугаралгүй олон буудал явав. Тэр минь буцаад ирчихсэн миний хажууд суугаа юм шиг л санагдан зүрх минь хүчтэй цохилон хөл маань мэдэгдэхүйц чичигнэнэ.

Энэ өдрөөс хойш бид 2 өглөө бүр тааралдан байнга хамт нэг суудал дээр суун явдаг болов. Тэр охин яг л жоохон хүүхэд шиг элдвийг ярин тэр ч бүү хэл сандал налан шүлсээ гоожуулан унтах нь эгдүүтэй бас хайр хүрэм.

Нэг өдөр би зориг гарган утасных нь дугаарыг асуув. Тэр гайхан харж байснаа: -Яах гэж байгаан? -Үгүй,зүгээр л -Зүгээр л юм бол миний утсаар яах гээв? -Чамтай найзууд болмоор байна. маш сайн найзууд. Зовлон жаргалаа хуваалцдаг тийм л найзууд болохыг хүсч байна.

-Аан тийм үү,надад чам шиг эрэгтэй найзууд зөндөө байдаг. Гэхдээ яахав,чи огт танихгүй хүн биш болохоор өгье,харин хэрэггүй зүйл дээр байнга залгаж хүнд тээр удахгүй шүү. Ажил дээрээ очин байн байн л утас руу гар яваад болж өгөхгүй байв.

Нэг л мэдэхэд аль хэдийнэ залгачихсан утасны цаана шингэхээн хоолойтой охин: -Байна уу -Аан байна байна. би байнаа -Би гэж хэн? -Нөгөө автобусанд цуг явдаг залуу -Аан яасан,юу болоов -Юу ч болоогүй ээ -Тэгээд? Би чамайг хэрэггүй бол битгий залгаж бай гэж хэлсэн биз дээ -Тэр ч тийм л дээ,тэгэхдээ би зүгээр залгаагүй л дээ -За тэгээд яриад байгаарай

-Чи хаана байгаан -Би ажил дээрээ л байна,чи ер нь яах гээд байнаа,шал хэрэггүй юм асуугаад, за за би ажил ихтэй байна, утсаа тасаллаа Би яг л 18-тай жоохон хүү шиг сандран, сэтгэл хөөрч байв. Би чинь одоо яаж байнаа. Түүнээсээ хойш эмэгтэй хүнтэй хэзээ ч ингэж ярьж байсан удаагүй. Тэгтэл тэр алиалагч шиг охин яагаад миний зүрхийг ингэтлээ догдлуулаад байгаа юм бол.

Түүнтэй минь адилхан болоод л тэр,тиймээ тийм болохоор л… Орой нь гэртээ очин бас л түүний тухай бодлоо. Утсаар яримаар санагдаад сэтгэл минь тогтсонгүй. -Байна уу -Байна, би нөгөө автобус -Бас яасан, чи хэрэггүй л залгаа биз -Үгүй ээ,тийм ээ зүгээр л залгаж байна -Тийм бол баяртай -Хүлээгээрэй,хүлээгээрэй.

Би одоо хүртэл чиний нэрийг мэдэхгүй,тэгээд л. -Аан намайг Азаа. -Азаа??? Тэгвэл бүтэн нэр чинь??? -Азжаргал, сайхан нэр болохоор би нэрээ хэлэх дуртай байдаг юмаа. Ахиад л нөгөөх зүрх нь хүчтэй б.а.з.л.а.н ө.в.д.ө.ж., сэтгэл нь хөндүүрлэв.

Яагаад нэр нь хүртэл ижилхэн байдаг байнаа. Яагаад? Арай чи минь эргээд… үгүй ээ юу гэж тийм юм байхав дээ. С.ү.ү.л.ч.и.й.н з.а.м.д. нь үддэг тэр өдөр би чинийхээ хүв хүйтэн болсон духан дээр гашуун нулимстай уруулаараа үнссэнээ санаж байна. Тийм байтал юу гэж?

Шөнөжингөө элдэв зүйлийг бодож унтаж чадалгүй хонов. Өглөө эрт ажилдаа явах замдаа түүнтэй бас л тааралдав. Тэгээд буух газар нь хамт бууж сэм түүнийг дагав. Ажлынх нь газрыг мэдэж авсанаар барахгүй орой бас дагаж гэрийг нь хүртэл мэдэж авав. Маргааш нь өглөө нь гэрээсээ эрт гарч тэдний гэрийн үүдэнд түүнийг хүлээн зогсов.

Төд удалгүй гарч ирээд намайг харан гайхширсан шинжтэй: -Хүүе,чи энд юу хийж байгаа юм? -Өө сайн уу Азаа, манай найзынх энүүхэнд байдаг юм. Танайх бас энд байдаг юмуу гэж санамсаргүй тааралдсан хүний царай гаргав -Аан тийм үү. Манайх энд байдаг юм. Сонин л учрал байна.

Одоо чи хаачих уу,ажил руугаа биз дээ -Тийм ажил руу явна. -За тэгвэл явцгаах уу Үүнээс хойш тэдний үүдэнд байнга л харуулдах болов. Энэ үед Азаа ч бас цонхоороо түүнийг харан зүрхэнд нь баярын оч гялсхийж байдгийг тэр яахин мэдэх билээ.

Нэг удаа Өлзийгийн б.и.е. ө.в..д.ө.н ажлаасаа чөлөө авч гэртээ өнжив. Азаа түүнийг ирээгүйд гайхахаар барахгүй харин ч бүр сэтгэл нь гонсойв. Тэгээд яагаад түүнийг үгүйлээд байгаагаа ойлгосонгүй -Арай түүнд дасаад байгаа юм биш биз дээ. үгүй ээ тэгж болохгүй.

Чи эр хүнд итгэж болохгүй гэж өөрөө өөртөө амласан биш билүү. Тийм байтал яах гээд байна гэж өөрийгөө зэмлэв. Урьд нь Азаа нэг залууд сэтгэл алдраад түүндээ хууртагдан с.а.л.ж. байсан удаатай болохоор ахиж хэзээ ч эр хүмүүст итгэж тэдэнтэй зууралдахгүй гэж тангараг тавьсан билээ.

Харин одоо тэр залуу түүний сэтгэлийг эзэмдэн, зүрхийг догдлуулж байгааг ухаарав. Өлзий гэртээ бие нь нэлээн чилээрхэн хэвтэж байхдаа удахгүй төрсөн өдрөө болох гэж байгааг санав. Мэдээж ар гэрийнхэн,найз нөхөд маань ирцгээнэ. Харин би Азааг урьвал тэд хараад яаж хүлээж авах бол…

Азаад энэ тухай утсаар ярин санал тавихад тэр зөвшөөрснөөр барахгүй харин бүр сэтгэл нь хөдлөн ямар бэлэг авахаа бодов. Өлзийгийн эцэг эх нь уг нь нэлээн гайгүй бэнчинтэй хүмүүс бөгөөд харин хүүгээ хүч хөдөлмөрөөрөө өөрийнхөө ертөнцийг бий болго гээд түүнд ямар нэгэн байдлаар тусламж үзүүлж байсан удаагүй ажээ.

Өлзий ч ухаалаг,чадварлаг болохоор өөрийн хүчээр амьдралаа босгоноо гэж одоог хүртэл зүтгэсэн нь энэ. Түүний төрсөн өдөр жилийн жилд том газар нижгэр болдог. Энэ жил ч мөн тогтсон уламжлалаараа баярын үйл ажиллагаа эхлэв.

Урьдны жилүүдээс ч их хүмүүс ирж түүний анхны хайр Азаагийнх нь ч эцэг эх уригдав. Сэтгэл нь хөдөлж догдолсон Өлзий байн байн л хаалга руу хяламхийнэ. Хэзээ орж ирж,хүмүүсийн гайхшралыг барах болоо гэж бодон бага зэрэг а.й.ж. байв.

Төд удалгүй Өлзийгийн найз Цогтоо түүн дээр хар гүйхээрээ хүрч ирээд -Өлзий тэнд Азаа явж байна гэж х.а.ш.г.и.р.а.х шахам амьсгаадан хэлэв. -Хаана? гэж Өлзий тайвнаар асуув. -Тэнд,тэнд үүдний тэнд гэж амьсгаадав Хувцсаа өлгүүлэн зогсоо Азаа урьдны алиалагч төрхөө аль хэдийнэ гээчихсэн тэс өөр хүн болчихсон зогсож байв.

Нүдэнд нь яг л өөрийнх нь хайртай бүсгүй,тээр жил өөрийг нь орь ганцааранг нь орхиод одсон хүн шиг нь харагдаж түүний сэтгэлийг ө.вт.г.ө.в. -Сайн уу? Азаа -Сайн,сайн уу. Төрсөн өдрийн мэнд хүргэе -Баярлалаа. Би чамайг ирэхгүй нь гэж бодлоо -Яалаа гэж, хүн урьж байхад ирэхгүй бол муу хүн болно биз дээ. Энэ харин чамд авсан бэлэг гэж жижигхэн хайрцагтай зүйл өгөв.

-Баярлалаа гэж хэлээд тэд дотогш оров. Хамгийн түрүүнд түүний багын найз нар болох хэсэг залуучууд Азааг харан алмайран зогсоцгоов. Харин тэдний цаана зогсох Өлзийгийн ээж аав нь тэднийг харав. -Ээж аав танилц, манай найз Азжаргал. -Энэ чинь юу болох нь энэ вэ гэж ээж нь өөрийн эрхгүй дуу алдав.

Хаанаас ийм адилхан хүн гараад ирэв ээ гэж хоолой нь сөөнгөтөн өгүүлэв. Харин энэ бүхнийг харан зогссон Азаа яагаад байгаа учрыг нь олсонгүй. Би ямар ч байсан нэг хүнтэй адилхан болоод явчихлаа шүү, хэнтэй нь юм болоо гэж бодлогшров.

Өлзийгийн анхны хайр Азаагийн эцэг эх ч бас тэднийг харан ээж нь үг ч дуугаралгүй Азааг тэврэн у.й.л.а.в. Хишгээ эгчээ та битгий у.й.л.а.а энэ бол Азаа бишээ зүгээр л адилхан хүн гэж Өлзий салгах гэж оролдоно. Тэнд цугларсан бүх л хүмүүсийн уур амьсгал нь эвдэгдэн сэтгэл нь түгшицгээв.

Баярын уур амьсгал ч үгүй болж хүмүүс уван цуван тарцгаалаа. Өлзий Азааг гэрт нь хүргэж өгөхөөр гарав. -Би хэнтэй адилхан болоод намайг хүмүүс ингээд байгаан бэ? -Чи нэг хүнтэй усны дусал мэт адилхан болохоор л…

-Яг хэнтэй юм бэ,намайг тэврээд у.й.л.а.а.д байсан эгчийн хэнтэй адилхан юм бэ? -Түүний 6 жилийн өмнө өнгөрсөн охинтой нь. -юу гэнээ? Тэр бол миний анхны хайр,хэзээ ч мартаж чадахааргүй, амьдралд минь хамгийн сайхан бүхнийг үлдээсэн тийм л хүн.

6 жилийн өмнө хүнд ө.в.ч.н.ө.ө.р. ө.н.г.ө.р.с.ө.н тэр бүсгүйг Азжаргал гэдэг юм. Бид 2 бүр бага байхаасаа том болоод бид 2 сууна, хэзээ ч бие биенийгээ г.о..м.до.о.х.г.ү.й,хэзээ ч бие биенээ орхихгүй гэж ярьдаг байлаа.

Харин тэр маань хэлсэн амандаа хүрч чадалгүйгээр намайг орхиод явсан даа гэж хэлээд цээжинд нь тээглэн байсан н.у.л.и.м.с урслаа. Азаа түүнийг тэврэн, битгий у.й.л, у.й.л.л.а.а. гээд юу ч өөрчлөгдөхгүй гэж аргадав. Тэр ч бас у.й.л.с.а.н бололтой нүд нь улайжээ.

Тэд хамтдаа Азаагийнх руу очоод тэдний үүдний сандал дээр юм ярин сууцгаав. Өлзий анхны хайр Азаагийнхаа тухай ярин түүнийгээ эцсийнх нь замд нь үдэж байхдаа түүнийхээ нэрээр нэрлэсэн буяны байгууллага байгуулнаа гэж амласнаа хэлэхэд: -2-уулаа хамтдаа тэр байгууллагыг бүтээн босгоё тэгэх үү? -Юу? чи яагаад??? -Би тэр сайн бүсгүйн төлөө бас чиний төлөө л гэж

-Чи үнэнгээсээ ярьж байна уу,энэ үнэн үү гэж Өлзийгийн нүдэнд баярын,бас гайхшралын харц тодрон өгүүлэв. -Би чамд хайртай болчихсон юм шиг байна.Үгүй ээ бүүр хайртай -Юу? Нээрэн үү? -Би юу гэж ийм зүйлээр тоглоом хийх юм бэ, нээрэнгээсээ чамд хайртай болчихсон.

Чамайг өдөр бүр гэрийн гадаа хүлээн зогсоход чинь би дотроо маш их баярлан сэтгэл минь догдолдог. Харин чамайг ирээгүй өдөр чинь би чамд хайртайгаа улам илүү мэдэрсэн. Чи намайг хүлээн авах эсэхээ өөрөө л мэд. Ямар ч байсан би чамд хайртай гэдэг минь сэтгэлээсээ хэлж байгаа үнэн үг шүү.

-Би ч гэсэн чамд хайртай. Гэхдээ чамайг миний Азаатай адилхан гэж хайртай болоогүй ээ. Зүгээр л чамайг энэ байгаагаар чинь хайрласан. Азаагийн хувьд түүний анхных нь хайр нь Өлзий,харин Өлзийгийн хувьд бол 2 дах бөгөөд сүүлчийнх нь хайр мөн гэдэгт тэр бүрэн итгэлтэй байлаа.

Ингээд л тэдний амьдрал эхэлсэн юм. Одоо тэд хоёр ч хөөрхөн хүүтэй мөн өөрсдийнхөө хэлсэн аманд хүрч Азжаргал гэдэг сайхан бүсгүйн нэрээр нэрлэсэн буяны байгууллага байгуулж чаджээ. Бурхан Өлзийгөөс Азжаргал гэгч сайхан бүсгүйг аван, тун удалгүй Азжаргал гэдэг ухаалаг бүсгүйг өөрийнх нь амьдралын аз жаргалтай нь хамт буцаан өгсөн нь энэ ажээ.

…нэгэн бүсгүйгээс…

Зохиолч Элбэгбаяр

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
Мэдээ хуулах хориотой !!!