Өгүүллэг

Бид яагаад ч хүүхдээ а.в.х.у.у.л.а.х.гү.й. Миний хүүхэд биш байсан ч хамаагүй. Би өөрийн үр шиг хайрлаж чадна

Хаврын сэрүүн салхи ажуухан үлээсэн нэгэн үдэш хар түрүүтэй гутал жийж,урт цагаан польтой өмсөн, урт сайхан үсээ задгай тавьж,бүдэг цэнхэр өнгийн нимэгхээн оролт ороосон залуухан бүсгүй ганцаараа алхаж явна.

Түүнийг сайтар ажвал сэтгэл санаа нь нэн таагүй байгаа нь нүдэнд ив илхэн. Учир шалтгаан нь юу вээ? гэвэл бүсгүйн алдарыг Номио гэх бөгөөд чин сэтгэлийн амраг Буянаагаа мартаж үл чадан, зүрх сэтгэлд нь г.ү.н. х.а.р. н.ү.х. үлдээсэн тэр нэгэн хүнийг голдоо ортол санан бэтгэрч, ганцаардан гансарч яваа нь энэ билээ.

Тэд хагацсаар өдгөө 2 жилийг ардаа үдсэн ч хайрын мэдрэмж нь дөнгөж саяхан мэт сэтгэлд тов тодхон. Номио маань тэр хүнийг санан дурсаж, үгүйлэн санааширна. Тэрнийхээ гараас атгахад ямар сайхан байдаг билээ, түүнийг тэврээд авахад ямарч х.ү.ч.г.ү.й болж м.а.н.с.у.у.р.ан да.й.в.а.л.з.д.а.г.с.а.н.

Ийнхүү алхаж явсаар амс хийхээр нэгэн кафе орлоо. Энэ үед кафед номын өдөрлөг болж байв. Ганцхан хоосон ширээ байсан тул тэнд суугаад эргэн тойроноо ажвал хар өнгийн хослол өмссөн,дундаж өндөртэй, даруухаан байрын царайлаг залуу тайзан дээрээс илтгэл тавьж байх юм.

Номио маань ярианы дундаас орж ирсэн болохоор сайн ойлгоогүй ч анхааран сонсвол түүний дуртай Арьсан хүрэмтэй Мадонна номын тэмдэглэл ажээ.

Бүр ч их сонирхол татаж, улам анхаарвал залуу их гоё хоолойтой юм. Дуртай номноос нь түүний олж хараагүй санаануудыг их гярхай шинжин гаргаж байх аж.

Хэсэг хугацааны дараа залуугийн яриа алаг ташилтаар өндөрлөж өөр нэгэн бүсгүйн яриа эхлэв. Бусгүй их нуршуу дээр нь сонин,содон зүйл ярихгүй байсан тул сонсолгүйгээр цонхоор гадагш харан суулаа.

Тэгтэл өнөөх гоё хоолойтой залуу ширээ рүү дөхөж ирээд. Уучлаарай энд сууж болох уу? гэлээ. Номиод татгалзах шалтгаан байсангүй. Тэгээ гэв.

Залуу өөрийгөө Насанбат гэдэг Насаа гэж дуудаж болно Лектор, Хүний хөгжилийн багш гэж танилцуулав.Залуу их хөөрхөн жижигхэн нүдтэй бөгөөд инээхээр нүд нь харагдахгүй шахам болно.

Насаа: Та их ганцаардсан харагдаж байна. Бодвол хайрын ш.а.р.х байх. Бас нэгээс ч илүү олон жил шанласан бололтой.

Номио: Айн, та ч мундаг юм аа их дөхүүллээ шүү хэмээн инээв.

Насаа: Үгүй дээ би дөхүүлээгүй,мэдэрч байна. Миний мэдрэмж их дажгүй шүү. Зарим найзууд маань намайг зөн билэгтэн гэж хочилдог юм.

Номио: Хэхэ зөн билэгтэн юм биздээ. Тэгвэл та миний заяа тавиланг нэг хэлж хайрлаач үзмэрч гуай.

Насаа: Та надтай суух юм байна. Харин хэр удаан цугтаа амьдрах нь таны өөрийн шийдвэр.

Номио: Хахаха энэ таны эмэгтэйчүүдийг найрдаг арга чинь юм уу тээ?  Наадах чинь нээх бүтэлтэй санаа биш л болов уу даа!!! Гэж хэлэх байна.

Насаа: Хэхэ хэрвээ найрах арга гэж үзвэл та анхны туршилтанд нь орлоо. Анхных нь шүү. Баярлалаа.

Номио: хаха зиа зиа болгээ болго

Нээрээ саяны номын тэмдэглэл …..

Гээд ярианы сэдэв тэдний дуртай номлуу орлоо.Дуртай зүйлийнхээ талаар тэд цэц булаалдан, ам уралдуулав. Тэдний яриа маш сонирхолтойн дээр их удаан үргэжлэлээ.

Номио хэзээ дуртай сэдвээрээ ийм сайхан яриа өрнүүлсэнээ санахгүй байв. Түүний хүрээлэлд тэрний хоббиг ойлгодоггүй,ярилцдаг, ном унших дуртай хүн байхгүй болоод л тэр байх.

Гэр бүлийнхэн нь ч,дотны хэдэн найз нь ч тэр ч бүү хэл Буянаа ч гэсэн ажил амьдрал, сургууль, сургалт гэж гүйсээр ном,уран зохиол,роман уншдаггүй хүмүүс байлаа.

Энэ өдрөөс хойш нэлээд хэд хэдэн удаа уулзаж ярилцав. Тэдний сонирхол их төстэйн дээр санаа их нийлж байх нь тэр.

Нэг удаа Насаа Номиог Төв цэнгэлдэх хүрээлэнд оройн тоглолт үзэхээр урив.

Тоглолт эхлэхэд Номио түрүүлж ирсэн байлаа.Номио захдуухан зогсоод хаалга луу харан хүлээв . Хэсэг хугацааны дараа Насаа ихэд ядарсан байртай удаахан алхаж ирлээ.

Насаа: Хоцорсонд уучлаарай , ойрд харин ажил ихтэй байгаа. Хэд хоног нойргүй яваад. Өнөөдөр бас их ачаалалтай байлаа.

Номио: Аан тийм үү тэгвэл хоёулаа зүгээр гарах юм уу?

Насаа: Хэхэ зүгээрээ жоохон сонсоё, гоё тоглолт болж байна шд.

Номио: Хэхэ заа тэгье

Хэсэг хугацаа өнгөрсөний дараа

Насаа: Уучлаарай Номио нэг т.э.н.э.г юм гуйчих уу?.

Номио: Заа хэл хэл

Насаа: Би чамайг тэвэрч болох уу?

Номио ичингүйрсэнээ, заа найзуудын хооронд ийм юм байх шд гэж бодоод. Заа тэгдээ их ядарсан байх гэв. Насаа түүнийг чангаар тэврэн авч мөрөн дээр нь толгойгоо тавиад унтаад өгөв.  Тиймээ та зөв уншсан тэр унтчихсан юм.

Номиод эхлээд гайхав. Тэгээд итгэлгүйгээр сайн ажиглан сонсвол амьсгал нь удааширч үнэхээр л унтаж байлаа. Номио илүү хөдөлгөөн хийсэн ч сэрэх шинжгүй чанга тэврэн унтана. Сонирхолтой нь тэврээс нь гарах гэж оролдоход л сэрэх агаад тэврэлт нь чангарч,дахиад ганцхан хором гэж амандаа үл ялиг хэлээд дахиад л гүн нойронд автана.

Номиогийн инээд нь хүрч ингэж их ядарчихаад надтай уулзах гэж ирсэн юм байхдаа гэж уяран хайр ч хүрэх шиг.

Цаг хэдийн шөнө дунд өнгөрчээ. Насаа унтсаар л. Тоглолт алийн хэдийн дуусч цэвэрлэгээний ажил эхлэсэн байлаа. Цэвэрлэгээ хийж буй 19 юм уу 20 орчим насны намхаан охин тэр хоёрын эргэн тойрныг цэвэрлэж,нүдээрээ Номио луу инээгээд л нэг эрхий хуруугаа гозолзуулаад л нэг гараараа зүрхэн дүрс хийж үзүүлээд  л ихэд баясгалантай мишээж байх юм гэнэ.

Ийнхүү шинэхэн найздаа тэврүүлэн,шөнө дунд хүртэл зогсохдоо Номио төвөгшөөсөнгүй. Магадгүй Буянаагийн хөлдөөж орхисон түүнийг сэтгэлийг энэ залуу халуун тэврэлтээрээ гэсгээж байх шиг.

Энэхүү уулзалтаас хойш тэд найз хэмээх цензур босгыг давж үерхэл хэмээх шат луу ахисан юм. Номио Буянаагаа бүрэн мартаж чадаагүй ч Насаад дасаж бас түүний бүх зүйл маш их таалагдаж байлаа.

Тэд уулзсаар, боломжгүй үедээ хэдэн цагаар ч хамаагүй утсаар ярьдаг болов. Тэр өөрийгөө зөн билэгтэн гэж хэлсэнд нь ч бараг л итгэж эхэллээ. Учир нь Номиог ганцаардахад эсвэл өлссөн, амттан идмээр санагдсан яг тэр үед нь залгах,энд тэндээс гарч ирэх, хоол, чихэр,жимс барьж ирэх тохиолдол байнга гардаг байв.

Энэ мэтээр цаг хугацаа өнгөрч хэдэн сарын дараах нэгэн өдөр Насаа Номиог оройн зоогонд урьжээ.

Номио товлосон газраа очиход ресторан гэрэлгүй байх агаад зам дагуу тавьсан жижиг гэрэлүүд анивчин гадаах саравчтай хэсэглүү хөтлөх нь тэр.

Бяцхан гэрэлээ дагасаар гарч ирэхэд 2 талаар битүү лаа асаан зассан зам байх бөгөөд гол хэсгийг нь амьд цэцэгсийн дэлбээгээр битүү хучжээ. Замын төгсгөлд лаагаар тойруулсан том зүрхний голд Насаа анх танилцсан өдөр өмссөн яг тэр хослолоо өмсөөд Номиогийн дуртай Хонгорзул, Алтан зул, Лили хэмээх гурван төрлийн цэцэгээс бүрдсэн цоморлиг тэвэрч гартаа бөгжний улаан хайрцаг барьжээ.

Номио энэ бүхнийг хараад сэтгэл нь догдлон, зүрх нь дэлсэж,нулимс нь цийлэгнэн удаан алхсаар Насаагийн өмнө очиход.

Насаа өвдөг сөхрөн суугаад

Номио өнөөдөр бол чамтай учирсанаас хойш 247 дохь өдөр. Би энэ л өдөр чамдаан хэлье гэж шийдсэн юм.

Би чамд хайртай.

Миний эхнэр болооч.

Хэмээн бяцхан хайрцагаа дэлгэлээ.

Ингэж хэлэхдээ Насаагийн нүд эрс шийдэмгий бөгөөд Номио луу цоо ширтэж байлаа. Түүнийг байнга инээдэг,нүд нь харагддаггүй төрх бус харин гал мэт дүрэлзсэн том алаг нүд мэлтийж байв.

Номио маш их гайхан ц.о.ч.и.р.д.о.ж, а.й.н эргэлзлээ.

Түүний дотор тиймээ энэ нь зөв Буянаа биш бол тэр л миний заяаны хань мөн байх ёстой гэх бодол зурсхийн орж ирэв.

Номио: Тиймээ би зөвшөөрч байна.

Насаа Номиогийн ядам хуруунд нь бөгжөө зүүж өгөөд тэд ш.у.н.а.л.т.а.й.я.а ү.н.с.э.л.ц.э.х тэр агшинд байрлагын дээвэрээс нүжгэнэсэн дуу гарч тэнгэрт солиот б.у.у.д.а.в.

Ийнхүү хосууд маань удалгүй даруухан хурим хийж нэг гэрт орлоо.

Тэд хүн бүхний хүсдэг хосуудын амьдралаар амьдарч байсан юм. Хоёулаа ажил тарж гэртээ ирээд дуртай номоо ярилцаж, хайртай дүрүүдээ өмөөрөн маргалдаж,мэтгэлцэнэ. Томоо орон дээрээ 2 талаасаа толгойгоо нийлүүлж хэвтээд л ном уншина. Бас Насаа маань үнэхээр сайн төгөлдөр хуурч бөгөөд Номиод байнга л тоглож өгнө. бүх сэдвээр илэн далангүй ярилцана. Мэдээж Буянаагаас бусад сэдэвээр

Насаа: Миний чамайг гэх хайр бол чи минь л аз жаргалтай байх.

Хайр гэдэг бол дэргэдээ х.ү.л.ж,у.я.х ө.м.ч.и.р.х.ө.л биш.

Гэж байнга хэлнэ.

Мэдээж хүн л юм хойно х.э.р.э.л.д.э.ж ма.р.г.а.л.д.а.х үе байлгүй л яахав. Энэ үедээ тэд худлаа гоморхож, үг хаяж,аргадуулах гэж хүлээж, аргадах тусам гомдолдог жоохон хүүхдийн зан гаргах биш , яг чин сэтгэлээсээ,элдэв маяггүй ярилцан ойлголцож асуудлаа шийдэж, би биенээ ойлгож, алдаагаа засаж,уучлал гуйж, уучилж чаддаг ухаалаг,оюунлаг хосууд байлаа. Өгүүлэгч би ч тэдэнд атаархан суунам хэхэ.

Насаа томилолтоор яваад ирэх гэж байсан өдөр Номио ажилдаа очилгүй p.u.b орж д.а.р.с ш.и.м.э.н суулаа. Сэтгэл санаа нь таагүй байгаа бололтой. Тэр бодлогоширч суусаар үдэш хүргэв.

Тэгтэл Насаагаас дуудлага ирлээ.

Насаа: хонгор минь уучилаарай онгоц хойшлогдчихлоо. Өнөөдөртөө очиж чадахгүй бололтой

Номио:Зүгээрээ хонгор минь уучлал гуйх шаардлагагүй шүү дээ онгоц хойшлосоныг яалтай билээ.

Насаа:Хөгжилтэй байгаарай, битгий у.й.л.а.а.р..а.й.

Номио:Хэхэ яалаа гэж у.й.л.х.а.в дээ. Зүгээр таны эхнэр их тэвчээртэй эмэгтэй шүү.

Насаа: Түр баяртай үнсье

Номио: Үнсье

Ийнхүү p..u.b аас гараад машин лугаа алхаж байтал ардаас нь дуудлаа. Тэр эргэж харалгүйгээр зогтусав. Хэзээ ч мартахгүй тэр хүний хоолой. Цөхрөл, ганцаардал,  хүлээлт, а.й.д.а.с, хайр бүгдийг мэдрүүлсэн тэр л хүний хоолой байлаа.

Удаанаар эргээд хартал Буянаа зогсож байх нь тэр.

Буянаа гүйж ирээд Номиог хамаг хүчээрээ тэврэн авлаа. Тиймээ яг тэр мэдрэмж түүний тэвэрт м.а.н.с.у.у.р.а.н. да.в.а.й.л.з.д.а.г тэр л мэдрэмж яг хэвэндээ байх юм.

Үгүй ээ болохгүй би чинь хүний эхнэр шүү дээ гэж хүчлэвч бие нь хөдлөхгүй байлаа.

Түүнээс салаад 3 жил өнгөрч, хүний эхнэр болсон ч, нөхөр нь хайраар дутгаагүй сайхан хань ч тэр энэ залууг өчүүхэн ч мартаж чадаагүй юм гэж үү дээ? ? ?

Тийм л болж таарав.

Ийнхүү Номиогийн гэрт Номио Буянаа хоёрын хооронд бүх зүйл өрнөлөө.

Гэнэт Номио учир зүггүй ихэр татан у.й.ла.в..

Номио: Буянаа зүгээр л яваад өг. Энэ бол алдаа .Би одоо хүнтэй суусан түүндээ хайртай,би нөхрөөсөө салахгүй. Чи бид хоёрын хооронд бүх юм дууссан. Зүгээр л яваад өгөөч гуйж байна чамаас, гэж ориллоо.

Буянаа тэднийхээс гарч т.а.м.х.и.л.а.а.д. Үгүй ээ Номио би чамд хайртай би чамайг орхиж чадахгүй гэж хэлээд алхлаа…..

Буянааг гарсаны дараа Номио у.й.л.с.а.а.р л байлаа. Нөхрөө хуурсан даа үнэхээр их гэмшиж, өөрийгөө яагаад ийм зүйл хийсэнээ ч ойлгохгүй байв. Гэмшихээс өөр зүйл хийж чадахгүй л дэрээ тэврэн у.й.л.н.а. Нэгэнт болоод өнгөрсөнийг яалтай билээ дээ.

Маргааш нь Номио нөхрийнхөө царайг харж чадахгүй,бас түүний зөн билэгтэн гэдэг хоч түүнийг бүр ч их а.й.л.г.а.ж байсан ч Насаагийн юу ч болоогүй юм шиг инээмсэглэл,хайрын тэврэлт түүнийг тайтгаруулж байлаа.

Ийнхүү хэдэн өнгөрөхөд Насаа яг хэвэндээ л эхнэрээ хайр халамжинд умбуулж байсан ч Номио нөхрөө хуурсан даа ихэд харамсаж сэтгэл санаа нь үлэмж таагүй байсаар л.

Нэг өдөр Номио ажилынхантайгаа караоке оров. Номио нэлээд халанцуу гарч явахад танихгүй дугаараас дуудлага ирлээ.

Буянаа: Уучлаарай би чамайг нөхөртэй болсон гэж мэдээгүй гэхдээ би чамайг орхиж чадахгүй ээ, чамд ямар их хайртайг минь мэднэ биздээ.

Номио: Би ч гэсэн чамд хайртай хэвээрээ огтхон ч мартаж чадаагүй гэхдээ би нөхрөөсөө салж чадахгүй ээ тэр минь надад маш Нандин хүн. Би тэрнийгээ гомдоох эрхгүй тэр дэндүү сайн хүн.

Гэж хэлээд утсаа таслав.

Үүний дараа Буянаа түүнийг ардаас тэврэн авав.

Номио: Үгүй ээ боль,ингэхээ болиод өгөөч. Би чамд хэлсэн шүү дээ ингэж болохгүй. Зайл цаашаа.

Буянаа түүнийг эргүүлж харуулаад х.ү.ч.л.э.н ү.н.с.л.ээ. Номио чадлаараа эсэргүүцсэн ч сэтгэлийн гүндэх тэр нэгэн мэдрэмжинд ялагдан Буянааг хариу үнсэв.

Тэд б.у.у.д.а.л.д сэрцгээлээ. Насаагаас хэдэн арван дуудлага, зурвас иржээ. Энэ удаад Номио у.йл.с.а.нг.ү.й гэхдээ л гэмших сэтгэл төрнө.

Буянаа доошоо бууж тооцоогоо хийчихээд орж ирээд: Би чамайн хичнээн удаан хүлээсэн ч чадна. Чамайг бэлэн болохоор гэрэлцгээе Би тэр хүртэл хүлээж чаднаа Номио.

Номио юу ч хэлэлгүй гарч одов.

Гэртээ орж ирэхэд Насаа нөгөө л нүд нь харагдахгүй болтол инээдэгээрээ инээж: Өө хонгор минь хүрээд ирэв үү?

Ш.а.р.т.с.а.н байх би ш.а.р т.а.й.л.а.х юм бэлдсэн.

Номиогийн дотрор давчидаж: Эхнэр чинь хэл сураггүй гадуур хоночихоод ирж байхад чи уурлахгүй юм уу? хэнтэй? хаана хоносон юм асуухгүй юм уу ?гэж хашгирлаа.

Насаа: Заа хонгор минь эхлээд ш.а.р.а.а. т.а.й.л дотор нь муу байгаа байх гээд тэврэх гэтэл Номио гарыг нь түлхээд: Чи дэндүү давчидмаар хүн юм. Гэж орилоод,цүнхээ газар хаяад,гэрээсээ гүйн гарч орцны хажуугийн сандал суугаад цурхиртал у.й.л.а.в.

Тэр дэндүү давчидмаар хүн юм. Хэрвээ Насаа Номио луу у.у.р.л.а.ж.,ха.ш.г.и.рч, асууж шалгаан тэр ч бүү хэл г.а.р х.ү.р.с.э.н ч Номио гомдохгүй байсан юм. Харин ч гэмшсэн сэтгэл нь тайтгарах байлаа. Тэгтэл тэр тэгсэнгүй дэндүү давчидмаар. Араар тавьсан эхнэрээ инээж угтаад ш.а.р.ыг нь та.й..ла.х гэсэн.

Номио цээжээ б.а.л.б.а.н,ихэр татан у.й.л.ж байхад Насаа гарч ирээд гарыг нь барьж болиулаад,энгэртээ тэврэн тайтгарууллаа.

Энэ явдалын дараа ч Насаагийн Номиог халамжлах халамж огт өөрчлөгдсөнгүй бас хаана,хэнтэй хоносон талаар асууж шалгасан ч үгүй.

Нэг өдөр Номиогийн хуучны найз нь жоохон юм у.у.я. гэж дуудав.Номиог очиход тэнд Буянаа хүлээж байлаа. Гараад гүймээр байв ч тэгсэнгүй. Өнөөх л  мэдрэмж нь явуулалгүй барьчихав.

Энэ газрыг ганцхан Номиод зориулаж тусгайлан бэлджээ. Рестораны ажилчид,хөгжимчид бүгд баг өмссөн байх бөгөөд амьд хөгжимийн бяцхан концерт үзүүлэв. Номио хамгийн их таалагдсан төгөлдөр хуур байлаа. Нөхөр нь тоглож өгдөгөөс ч юм уу илүү дотно санагдана. Бас яагаад ч юм төгөлдөр хуурч их сэтгэлээсээ тоглож байх шиг мэдрэмж төрнө.

Хамгийн оргил буюу төгсгөл хэсгийг төгөлдөр хуурч тоглож дуусгав. Яг энэ мөчид Буянаа хуримын бөгж гарган өвдөг сөхөрч. Номио би чамд хайртай. Чамайг нөхөртэй гэдгийг ч мэднэ. Гэхдээ би чамайг орхиж чадахгүй ээ. Надтай гэрлээч. Би хичнээн удаан хүлээсэн ч чадна. Бэлэн болсон үедээ энэ бөгжийг зүүгээд наддаан ирээрэй. Гэж хэлээд бөгжөө түүний гарт атгуулаад Номиог үнслээ.

Үйл явдал ийн болж өнгөрсөөнөөс хойш жил шахам өнгөрчээ. Номио нөхрөөсөө салсангүй, Насаа ч яг л урьдынх шигээ эхнэрээ хайрласаар, Номио Буянаатай уулзсаар л. Буянааг гэсэн сэтгэлээ татаж чадахгүй, нөхрөөсөө салах зориг ч хүсэл ч байсангүй нөхөртөө ч бас Буянаагаас дутахааргүй хайртай юм шиг.

Нэгэн удаа Насаа сар гаран томилолтоор явсан үед. Номио Буянаагаас ж.и.р.э.м.с.э.н болсон оо мэдлээ.

Ж.и.р.э.м.с.э.н болсон хугацаа нь тэрнийг байхгүй байсан үед тарсаныг нөхөр нь мэдээд яах бол гэхээс маш их а.й.ж. байлаа.

Энэ үед эмэгтэй хүнд хэзээ ч байж болшгүй а.й.м.ш.и.г.т,х.э.р.ц.г.и.й. бодол төрөх нь тэр А.В.Х.У.У.Л.А.Х уу?. Энэ бодлоосоо өөрөө ч а.й.л.аа. Үгүй дээ үгүй тийм б.у.з.а.р зүйл хийж болохгүй яаж өөрийнхөө хэвлийдэх үрийг өөрийн гараар а.л.ж. болхов дээ.

Хэдий ингэж бодсон ч авхуулъя гэсэн бодол нь хэд хоног тайван байлгасангүй.

Насаа томилолтоосоо ирээд Номиод тулж хоёр гараараа нүүрнээс нь барьж өөрийнхөө нүүрэнд ойртуулаад. Бид яагаад ч хүүхдээ а.в.х.у.у.л.а.х.гү.й. Миний хүүхэд биш байсан ч хамаагүй. Би өөрийн үр шиг хайрлаж чадна. Тиймээс а.й.ж. санаа зоволгүй хүүхдээ төрүүлцгээе.

Номио: Ч ч чи м мэдэж байса….

Насаа: Тийм ээ мэдэж байсан Надад маш их хэцүү, гаслантай байсан. Гэхдээ би чамд байнга хэлдэг миний чамайг гэсэн хайр бол чи л жаргалтай байх, чамайг дэргэдээ у.я.х ө.м.ч.и.р.х.ө.л биш. Би чинийхээ төлөө бүгдийг хийнэ. Үргэлж чамайг дэмжинэ. Гэхдээ яагаад ч хэзээ ч хэвлийдэх үрээ а.л.с.а.н а.л.у.у.р.ч.и.н болгож чадахгүй ээ Номио.

Ингэж хэлэхдээ Насаагийн харц яг л түүнийг гэрлээч гуйж байсан үеийнх шигээ эрс шийдэмгийгээр цоо ширтэж байв.

А.р.а.а.р т.а.в.ь.с.а.н.ыг нь мэдсэн ч огт мэдээгүй юм шиг яг л өмнөх шигээ хайрласан , өөр хүний үрийг хэвлийдээ тээсэн ч төрсөн эцэг шиг нь хайрлах энэ залуу руу харах нүүр Номиод байсангүй.

Тэр гэрээсээ явлаа. Буянаа дээр очсон ч тэрэнд одоохон доо ж.и.р.эм.с.э.н болсоноо хэлэхгүй гэж шийджээ.

Буянаагийнд хоноод өглөө нь шүршүүрт орж байтал Нөхрийнх нь дуу чангаар хадах шиг болов. Номиогийн хэзээ ч андуурахгүй түүний гоёмсог хоолой мөн байлаа. Баярлах,а.й.х,горьдох, гайхах зэрэгцэнэ. Номио алчуураар биеээ ороон гарж иртэл. Буянаа зурагтаар нөхрийнх нь тавьсан илтгэлийг чанга тавин үзэж байхыг хараад сэтгэлээр жоохон унах шиг.

Буянаа эргэж харсанаа. Өө миний хайр . Хардаа энэ миний азын тэнгэр яриж байна. Сайн залуу шүү мундаг.

Номио: Ааайййн чи энэ хүнийгээ таньдаг юм уу ? ? ?

Буянаа: Тийм ээ миний азын тэнгэр шүү дээ. Нээрээ бас танай гэрийн ойролцоо амьдардаг байх шүү.

Номио: Яаж таньдаг юм? ? ?

Буянаа: Хамгийн анх танайд очдог өдөр. Танайхаас гарч яваад таарсан юм. Дэлгүүрийн гадаа т.а.м.х.и сорж ханиалгаад л сууж байсан. Намайг харсанаа тоорт идэх үү? Гээд

Буянаа: Тэгье даа хөө. Хар шөнөөр яагаад энд ганцаараа сууж байгаан хөгшөөн

Насаа: Найз охинтой гоо муудалцаад аа. Өнөөдөр бидний 100 дахь өдөр би түүндээ зориулж бялуу хийсэн. Даанч өгж чадсангүй ээ.

Буянаа: Өө харамсалтай юм. Гүзээлзгэний бялуу юм байна. Бас дээр 100 гээд биччихжээ. Чи ч романтик хүн байна шүү. Бас их амттай юм гээч хөөе.

Насаа: Чи л энийг идэх ёстой байждээ хэхэ

Ингэж л танилцсан. Аан бас дараа нь хоёулаа буудалд ордог өдөр. Би картаа гэртээ мартчихсан, бэлэн мөнгө хүрдэггүй яах уу гээд байж байсан чинь. Хаанаас ч юм гэнэт нэг хүн гарч ирээд.

Насаа: Хүүе таньдаг хүн байна.

Буянаа: Хөөх тийм байна. Хөгшөөн маньдаа мөнгө зээлээч. Буудалын тооцоо хийх гэсэн дутаад.

Насаа: Тэгэлгүй яахав, зээлэхгүй ээ. Зүгээр ав. Манай найз охин ш.а.р.т.а.а.д би ш.а.р т.а.й.л.а.х юм авсан юмаа. Энэ хариулт мөнгө нь.  Хүрэх байхаа.

Буянаа: Өө яг таарлаа хөгшөөн. Ёстой их баярлалаа. Яалаа гэж зүгээр авхав дээ. Дугаараа өгчих хөгшин нь хариу барина аа. Эр хүний замын хүзүү урт.

Өө нээрээ тэгээд бас та 2 нэг чинь таарсан юм байна шүү дээ. Чамд тоглолт үзүүлдэг өдөр төгөлдөр хуурч олддоггүй би энэ залууг гуйсан юм. Нэлээн дурамчхан байсан ч би гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн. Харин цалингаа авахгүй яваад өгсөн. Гэх мэтээр надаа зөндөө тус болсоон. Ёстой мундаг залуу шүү.  Миний азын тэнгэр л гэсэн үг.

Номио яриаг сонсоод зүрх нь зогсох шиг болж ухаан нь балартлаа.

Тэр ямар ч хүчгүй амьтан бие ороосон алчуураа газар унасаныг ч анзаарах сөхөөгүй угаалгын өрөөнд ороод газар унаж дэлбэрэх шахаж буй цээжээ хамаг хүчээрээ цохиж, ихэр татан у.й.л.л.а.а. Байдаг чадлаараа бархиран орилов. Н

Насаа насаа чи ямар давчидмаар хүн бээ! Дэндүү давчидмаар. Яагаад ийм юм бээ? Яаж ингэж чаддаг юм бээ? Хэмээн орилно.

Номиогийг сэтгэлд Насаагийн төрх тов тодхон бууна. Эхнэр нь гэрт өөр залуутай хуурч байхад түүнд зориулж хийсэн бялуугаа шийртээд т.а.м.х.и т.а.т.а.х гэж оролдож буй нөхөр нь. Өөр залуутай буудалд хоносон эхнэрийнхээ тооцоог хийж буй түүний инээмсэглэсэн төрх. Хайртай бүсгүйд нь гэрлэх санал тавьж байхад тэдэнд зориулж сэтгэлээсээ ая тоглож буй түүний л нөхөр нүдэнд нь үзэгдэнэ.

Номио цээжээ балбан уйлах энэ л мөчид ухаарав. Буянаагаас ч илүү Нөхөртэй л хайртай. Насаа л түүний насны хайр заяаны хань мөн гэдгийг. Ингэж орой ухаарсан даа өөртөө гомдоно. Гүйж очоод нөхрөөсөө уучлал гуйж хайрын үгсээ урсгасаар байвч тэрэнд тэгэх нүүргүй мэт, түүнтэйгээ амьдрах эрхгүй юм шиг санагдана.

Буянааг ажилдаа явсан хойно Номио жоохон тайвширч гарч ирээд цонхны хажуудах сандал дээр сууж анх удаа хэвлийдэх үртэйгээ ярилцлаа.

Үр минь ээж нь одоо яавал дээр вээ?

Эцэгийг чинь сонгох уу?

Хоёуланг нь эцэгээс чинь илүү хайрлах тэр мангар залууг сонгох уу?

Ямартай ч чамдаа амлая. Ээж нь чамайгаа заавал төрүүлнэ ээ. Авахуулна гэж а.й.л.г.а.с.а.н.д ижийгээн уучлаарай хонгорхон үр минь.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
Мэдээ хуулах хориотой !!!