Өгүүллэг

Эрхэлж байх насан дээр зүгээр л а.р.х.и.н.д. нь гүйдэг з.а.р.ц шиг ээ л санана. Дахиж энэ оромжинд хэзээ ч ирэхгүй

Сургуулийн хонх дуугарч бүгд л ширээнээс босон бужигналдав. Өөр өөрийн гэсэн шкафнаасаа куртка, малгай ороолтоо гарган өмсөцгөөнө. Харин надад шкаф руу явах шаардлага байхгүй. Хичээлийн форм дээрээ нимгэн куртка ширээний нүднээс гаргаж өмсөөд ангиас гарлаа.

Гадаа нэлээн сэрүүн  оржээ. Дулаахан ангидаа баймаар байвч дараагийн ээлжийн анги орно. Сургуулийн гадаах модон сандал дээр дүүгээ хүлээнгээ  хүүхдүүдийг ажиглан суулаа. Ямар их удаж байна аа өнөөдөр бас л уншиж чадахгүй гээд сууж дээ эсвэл даалгавраа хийгээгүй яг тэгээл үлдэж ангийх нь Тамираа гараад ирлээ асууя байз:

– Тамир аа ахын дүү танай анги тарчихсан уу?  Сэргэлэн яагаад гарч ирэхгүй байгаа юм бол?

-Багш даалгавраа хийгээгүй гээд өнөөдөр зөндөө загнасан, үдийн цайны дараа ширээгээ дэрлээд унтчихсан, бас цүнхнээс нь хатсан талх гарч ирсэн манай ангийнхан шоолоод Сэргэлэн у.й.лч.и.х.с.а.н хэмээн хэлээд цааш алхлаа.

Би эргээд өнөөх сандал дээрээ очин суулаа. Яг миний эсрэг талын  сандал дээр манай ангийн Оюун сууж байна. Тэр над шиг бодолд автан суух биш аавыгаа хүлээж байгаа. Түүний аав нь хурандаа.

Охиноо мөр нь өвдөнө гээд түрдэг цүнх авч өгсөн баруун гаранд нь  байршил тогтоогч зүүж өгөн хаана байгааг нь үргэлж харж байдаг гэсэн. Шүдний аппараттай болохоор зарим яриа нь ойлгогддоггүй. Хувийн сургуульд оруулъя гэвч өөрөө ороогүй юм гэнэлээ.  Түүнийг өдөр бүр аав нь заавал өөрөө ирж авдаг.

-Өө ашгүй Сэргэлэн гараад ирлээ. Яасан миний дүү яагаад оройтов. Алив ороолтоо гүйцэт зүү хэмээн ороолтоор нь амыг нь таглаад бид цааш алхлаа. Манайх сургуулиас нэлээн зайтай өвөлдөө харанхуйгаар гараад явахад заримдаа айлын нохой хуцаж ирнэ.

Хальтарч унан барин бид 2 хичээлдээ арай гэж амжиж очдог. Гэхдээ энэ зам урт байх нь надад таалагддаг. Яагаад гээч дүүгээ хөтлөөд энэ замын төгсгөл хүртэл явмаар санагддаг. Замдаа дэлгүүрийн хажуугаар өнгөрөх бүрт л дүү маань алхаагаа удаашруулдаг. Даанч бид хоёрт хүссэн зүйлээ авч идэх мөнгө байхгүй.

Хичээл дээр миний хамгийн их айдаг зүйл багш хүүхдүүдийн дэргэд мөнгө нэхэх. Харин багш маань бидний амьдралын мэддэг болохоор надаас авдаггүй. Намайг ангид байхгүй хооронд бусдад хэлдэг гэсэн. Дүүг минь л олны өмнө бүлтэлзүүлэх вий л гэхээс а.й.д.а.г.

-Ахаа манайхаас утаа гарч байна. Аав ээж 2 гэртээ байна  хоол хийж байгаа юм байхдаа хэмээн над руу инээмсэглэлээ. Би ч бушуухан гэрлүүгээ яаран алхлаа. Яагаад гэвэл энэ үзэгдэл маш ховор учраас. Манай банхар урдаас тосон ирж бид хоёрт эрхлэнэ.

Гэрийнхээ хаалгыг татан орвол а.р.х.и.н.ы ихүүн үнэр хамар сэтлэх шахав. Өглөө гарахад арай ч ийм байгаагүй дээ улам дордчихож нэмээд у.у.с.а.н бололтой угаалтуурын урд 2 а.р.х.и.н.ы шил шидчихсэн харагдав.

Дүүгийн маань  горьдлого тээсэн царай хувьсхийн өөрчлөгдөж цүнхээ ширээн дээр тавиад дэмий л надруу ширтэнэ. Т.а.с.р.а.а.д .у.н.а.с.а.н Хуягаа ахын дээрээс гишгэх шахам явж зурагтаа унтраагаад дүүгээ аван гэрээс гарлаа. Үүдээ хааж орхиод манайхаас ойрхон байдаг суврага руу явлаа.

Замдаа өөрийн азгүй хувь заяандаа гомдоно. Манай аав уг нь цагтаа үйлдвэрт засварчин хийж ээж нарийн боовны цехэд ажилладаг байсан. Үйлдвэр дээр хүнд г.э.м.т.э.л гарч аав баруун гараа юманд д.а.р.у.у.л.с.а.н.а.а.с хойш  ажлын чадваргүй хэмээн  ажлаасаа халагдаж гэртээ байдаг болов.

Хамгийн харамсалтай нь тэр компаниас нь манайд нэг ч төгрөг өгөөгүй өөрийн буруу хэмээн аавыг минь хог шиг хаясан даа. Ээж ж.и.р.э.м.с.э.н болж дүүг төрүүлсэнээс хойш ажил хийгээгүй. Аав сэтгэлээр унаж а.р.х.и.н.д орж алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр ээж ч мөн уудаг болов.

Энэ хавийн нийлдэг хэдэн а.рх.и.ч.и.д манайд цугларна. Шөнөжин дуулж хоноод унтуулахгүй бид 2 заримдаа хичээлээсээ ч хоцордог.

-Ах аа би өлсөөд байна харих уу хэмээн над руу харлаа.

-За тэгье цаг ч орой болчихлоо гэсээр  гэрийн зүг явлаа.

Гэрт ороход аав -өө миний хоёр хүү ирсэн үү яасан их оройтож байх юм бас л хичээл дээрээ муу авсан уу би та хоёрын насан дээр алтан 5 авдаг байлаа тэгсэн та муу 2 гэсээр урдаа байсан данхыг авч ш.и.д.э.в.

Дүү а.й.с.а.н.д.а.а миний ардуур нуугдчихав. Алив хувин аваад ир б.ө.ө.л.ж.и.х нь нуруун дээр олигтойхон дараадах гэсээр надруу заалаа.  Өчигдөрөөс хойш юу ч идсэнгүй. Хуягаа ах бүр хоёр гутлаа дэрлэнэ унтана.

-Хөе Хуягаа бос ганц юм авчир гэсээр аав орноос босон түүнийг ө.ш.и.г.л.ө..в.ч ямар ч мэдрэл алга. Би б.ө.ө.л.ж.и.с.и.й.н а.р.х.и.н.ы. ши.л.и.й.г. гэрээс гаргаж хаячихаад орж ирэн хөргөгчөө онгойлговч гурван ширхэг дүрдэг цайнаас өөр юм үнэндээ алга.

Би худаг руу нэг сав аа барин усанд явлаа. Худгийн эгч ч мөнгө өгөхгүйг мэддэг болохоор ус авч дууссаны дараа асгаваа хэмээн у.у.р.т.а.й хэлээд цонхоо хаав. Гэрт ирэхэд  Ээж нэг юм ухаан орж өндийлөө.

Хоёр хүүдээ хоол хийж өгье гэрээ цэвэрлэе гэж хэлэх болов уу гэсэн оймсноосоо 1100 төгрөг гаргаж ирээд миний хүү энэн дээр хэдэн төгрөг нэмээд 100гр аваад ирээч аав ээж нь яг ү.х.л.э.э хэмээн над руу сарвайлаа миний дотор буцлах шиг болж дүүгээ угз татан босгоод гэрээс гаран гудамж уруудан гүйлээ.

Үнэндээ би энэ амьдралаас залхаж байна аав ээжээрээ хайрлуулж тэдэнд эрхэлж байх насан дээр зүгээр л а.р.х.и.н.д. нь гүйдэг з.а.р.ц  шиг ээ л санана.  Дахиж энэ оромжинд хэзээ ч ирэхгүй хэмээн өөртөө хэлээд нулимс дуслуулан гүйсээр л байв.

Дүүгээ авч гэрээсээ гарсан өдрөөс хойш яг 3 жил болжээ. Эргээд тэр гэрийн хаалгыг татавч  өнөөх л бараан амьдрал,  хар дарсан зүүд шиг а.р.х.и.д.а.л.т биднийг угтана гэхээс өөрийнхөө, дүүгийнхээ ирээдүйг бодсон ч хажуу өрөө ч гэсэн аав ээжээсээ хол энэ умгар гэр минь бидэндээ эрх чөлөөг олгоно.

Би ч сургуулийн мөр хөөхөөс өнгөрлөө ганц дүүгээ л эрдэм номтой х.а.р а.ж.и.л.д ну.х.л.у.у.л.а.х.г.ү.й хүн болгочих юмсан. Гэрээ мэддэг болохоор хатуу үг сонсохгүй л харъя гэх юм тэр нэгэн өдөр миний амьдралын хамгийн хүнд хэцүү үе байсан.

Дүүгээ хичээлд нь хүргэж өгчихөөд а.р.х.и.ч.и.н. ч гэсэн миний аав ээж шүү дээ ядаж очиж бараагаа харуулъя очихоор а.р.х.и л нэхэх байхдаа с.о.г.т.у.у байвал мэдэх ч үгүй биздээ гэсээр энд тэндээ нурж унасан банз,  ногоон будаг нь халцараад саарал болсон хашааны хаалгаа татан орвол нүдэндээ ч итгэсэнгүй гэр минь ш.а.т.а.ж буурин дээр  багадаа дүүгийн маань тоглож өссөн төмөр машинаас өөр юм үзэгдсэнгүй.

Хажуу айлаас асуувал нэг л мэдэхэд ш.ат.а.а.д дууссаан ца.г.д.а.а г.а.л у.н.т.р.а.а.х ангийнхан шуурхай ирсэн боловч манай энэ хавь зам муу хожимдчихлоо хэмээн н.у.л.и.м.с.а.а арчлаа. Тэр өдөр гэрээсээ яваагүй бол а.р.х.и гэж энэ а.м.ь. а.в.д.а.г у..н.д.а.а байгаагүй бол хэмээн хашаандаа у.йл.ж. суусаар орой болголоо.

Гэртээ  харих замдаа дүүдээ юу гэж хэлнэ ээ. Манайхаас юу ч үлдсэнгүй ш.а.т.ч.и.х.ж.э.э гэх үү? аав ээжийг асуувал гэсэн а.й.м.ш.и.г.т бодлууд хөвөрсөөр…6хан настай дүүгээ хөтөлж гуйлга гуйж явахад тэр сайхан сэтгэлт ах туслаагүй бол би ажилгүй дүү минь сургуульд сураагүй байх байсандаа.

Хүмүүний орчлонд муугаасаа  сайн хүн нь олон юм. Өсөж том болоод та намайг аав ээжээс с.а.л.г.а.с.а.н гэвэл яаана. Гадаа хүйтэн бороо орж байна. Ингээд бид орчлонд ооны эвэр шиг хоёулахнаа үлдлээ. Хамгийн эцсийн амьсгалаа татахдаа бид 2ыг л бодож байсан байхдаа. А.р.х.и л манай гэрт орж ирээгүй бол элэг бүтэн амьдрал минь дутуу болохгүй байлаа….

Өнөөдөр дүү минь сургуулиа төгсөж байна. Диплом тэврэн энгэртээ тэмдэг зүүсэнг нь хараад нулимс өөрийн эрхгүй урсчихав. Үүнээс илүү сайхан зүйл гэж хаана байхав дээ.

-За баяр хүргэе дүүдээ амьдралд тавтай морил

-Баярлалаа. Энэ сайхан баярыг  аав ээж минь харсан бол хэчнээн сайхан бэ? гээд нулимсаа арчлаа…

Оюун бид  хоёр найман нэрийн дэлгүүртэй болж, Сэргэлэн  банканд теллер хийж бид 3 удахгүй ам бүл нэмж 4лээ болно.

…. Өнөөдөр бид 18 жилийн дараа аав ээжтэйгээ уулзах гэж байна. Г.а.л гардаг өдөр гэртээ с.о.г.т..уу байхад нь ц.а.г.д.аа а.в.р.а.х ан.г.и.й.н.хан очиж эмнэ.л.э.г.т хүргэж а.м.ь гарчээ. Хэдэн жилийн өмнөөс асрамжийн газар очиж тэндээ амьдарсан юм гэнэ лээ.

Уулзах мөч ойртох тусам сэтгэл догдлоостой. Бид 2ыг товлосон газар очиход тэргэнцэр дээр суугаа хоёр хөлөө т.а.й.ру.у.л.с.а.н байх аавыгаа хараад хэнийг ч буруутгаж чадсангүй. Дүү минь тэднийг харан өмнө нь сөхрөн у.й.л.л.а.а.

Бага байхад тэднээс ихүүн а.р.х.и.ны үнэр л үнэртдэг байсан бол одоо ээжээс минь цагаан сүүний үнэр  үнэртэх шиг л санагдав. Магадгүй бид хэдэн жилийн дараа   уулзсан ч хэн хэндээ гомдох гомдол олон жилийн ш.а.р.х.ы.г  хайр гэж зүйл эмчилсэн байх..

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
Мэдээ хуулах хориотой !!!