Өгүүллэг

Гэтэл чи түүнийг ахин гарч чадахгүйгээр хар ангал руу т.ү.л.х.д.э.г Болдоо чи ч хүн л юм даа гэчихээд явчихаж билээ

Би сургуулийнхаа царайлаг хөвгүүдийн тоонд ордог. Биеэ тоосон, царайлаг гэсэн утгаараа ч охидын сэтгэлээр т.о.г.л.о.х эрдэм аргыг гаргууд дээд зэргээр эзэмшсэн нэгэн байсан. Миний энэ өөрийгөө зугаацуулж, найз нартайгаа марзан яриа өрнүүлж,

түүгээр ч үл барам охидын нулимсаар б.а.х.а.а х.а.н.г.а.н түүнээсээ таашаал авч амьдардаг амьдралыг минь хүний нүдэнд тэр болгон өртчихгүй энгийн даруухан мөртлөө ухаалаг нэгэн охин уг үндсээр нь сугалж орхисон юм.

Нэг өдөр би хичээлээ тарчихаад байрны гадаа сууж байтал толгой дээр нэг юм уначихдаг байгаа у.у.р.т.а.й гэгч нь дээшээ хартал нэгэн охин:

– Би очлоо байж байгаарай гээд цааш гүйв. Удсан ч үгүй орцноос гүйсээр нэг охин гарч ирлээ.– Намайг уучлаарай би номоо норгочихоод хатаах санаатай тагтан дээр гарч ирсэн боловч хатааж чадалгүй унагачихлаа. Хүн ц.о.х.и.ч.и.х.но гэж бодсонгүй Уучлаарай би номоо аваад орж болох уу гэж хэлээд орчихсон билээ.

Би хэр барагтаа хүний өөдөөс дуугүй өнгөрч байгаагүй хэрнээ түүний өөдөөс юу ч хэлж чадаагүй. Тэр охин надад ярих боломж өгөхгүй их юм зогсоо зайгүй ярисан ч байж болох. Энэ бүхнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Өнөөх охин ч мартагдчихсан байсан. Өвөл ч хаяанд ирж, гадаа анхны цасан том том ширхэгтэйгээр бударч байсансан.

Энэ өдөр би гэртээ орон дээрээ шигдчихээд будран орох цасан дунд өөрийн хайрын эзэнтэйгээ хамт алхалж явна гэж төсөөлж байлаа. Би анхны хайртайгаа учраагүй байсан ч тэр төсөөлж буй хүн минь нэг л харсан байлаа. Би бодоод бодоод олсонгүй.

Тэгээд цүнхээ уудалж хичээлээ ялгах санаатай номнуудаас авчихаад унагачихсан билээ. Тиймээ тэр төсөөлж буй хүн минь толгой дээрээс минь номоо унагадаг охин байна ш дээ.Би түүнийг танихгүй ш дээ.

Яагаад надад …..? гэтэл утас дуугарсан утсаа авахад манай байрны Батаа:

– Болдоо сайн уу? чи завтай байна уу? би урд байрны Номингоос юм гуйх гэсэн чинь ганцаардчихаад цуг явах уу? гэлээ

– Ямар Номин гэхэд

15 минутын дараа би танайд очино шүү! Пока гээд утсаа тасалчихсан. За за ээж Батааг ирвэл намайг дуудчихаарай гээд юм хумаа цэгцлээд хувцсаа өмсөөд Батааг хүлээж суулаа. Батаа ч ирсэн. Би түүнтэй Номин гэгчийнх рүү явлаа.

Тэр охины гэрт нь ирээд, хаалгыг нь тогштол бидний ард

– хэн бэ? гэх сонсдов. Эргээд хартал нөгөө ном унагадаг охин байлаа. Батаа:

– Номин сайн уу? би чамаас нэг юм гэхэд нь

Би ярийг нь таслан

– Сайн уу? таниж байна уу? гэж асуулаа

– Өө тийм сайн уу? гэж хэлчихээд Батаагаас гуйх юм чинь юу юм бэ дээ гэлээ мань хүн ч би нотны дэвтрийг чинь л гэхэд за тэг гэхдээ би нэг симфон тоглож үзээгүй байгаа. Би хурдхан тоглочихоё тэгээд та хоёр ав орооч дээ гэлээ.

Номин төгөлдөр хуур үнэхээр гоё тоголдог юм билээ. Энэ мөчөөс хойш тэр охин миний сэтгэлээс гарахаа боличихлоо. Унтахаар хэвтэхэд ч түүний тоглосон симфон чихэнд тодоос тод сонсогдоно.

Үнэн гэж үү дээ Энэ миний хайж явсан хайр мөн гэж үү. Хайр гэдэг сайхан юм аа. Хайртай хүнээ сэтгэл дотроо нандигнаад Батаагаас танилцуулж өгөхийг гуйж анх албан ёсоор танилцаж билээ.

Бид үерхэж Хайртай хүнтэйгээ хамт байхын жаргалыг мэдэрч билээ. Номин үнэхээр сайхан царайлаг, ухаалаг, арван хуруу тэгш мөртлөө түүний нүдэнд гунигийн хар сүүдэр байдаг нь миний гайхлыг төрүүлж байлаа.

Би түүнээс асууж үл зүрхлэнэ.Тэр минь надад яагаад хэлдэггүй юм болдоо. Яагаад гэсэн бодол намайг эзэмдэнэ. Түүний минь ээж аав нь хаана байдаг юм бол. Эмээтэйгээ л байдаг гэх юм.

Номин бид хоёр хос хунгууд ч атаархам аз жаргалтай хосууд байлаа. Бид 8,9-р ангидаа үерхэж 10-р ангийн босгыг алхсан.

Охид намайг Номинтой үерхдэгийг мэдсээр байж сэтгэл зүрхээ надад зориулж байдагт нь би харамасдаг байлаа. Гэхдээ тэр охид Номинд минь сэтгэлийг нь з.ү.с.э.х үгийг дуулгаж түүнийг минь гомдоосон байсан.

Энэ үеэс хойш надаас Номин нэг л хөндий зайгаа барьдаг болчихсон. Би найз охиноос нь асуухад:

– Манай ангийнхан л Болдоо охид болгонтой л үерхдэг тэгээд л з.у.г.а.а.г.а.а г.а.р.а.г.ч.и.х.аад х.а.я.ч.и.х.д.аг. Чамайг харин ө.н.ч.и.н өрөөсөн болохоор чинь өрөвдөөд үерхээд байдаг гэж хэлсэн байсан.

-Болдоо чи Номингоор арай хэтэрхий тоглосон юм биш үү. Тэр аав ээжийгээ алдсанаас хойш хэзээ ч тийм аз жаргалтай байсныг нь би мэдэхгүй үргэлж л у.й.л.ж. хүүхдүүдийн дунд орохоороо худлаа инээмсэглээд төгөлдөр хуураа тоглохдоо ч гунигтай аяыг тоглодог байсан.

Чамд өөрийн эрхгүй татагдсан тэр үеэс л аз жаргал гэгчийг ахин мэдэрч эхэлсэн юм. Гэтэл чи түүнийг ахин гарч чадахгүйгээр хар ангал руу т.ү.л.х.д.э.г Болдоо чи ч хүн л юм даа гэчихээд явчихаж билээ.

Би түүний нүдэнд үзэгддэг байсан хар сүүдрийн учрыг олсон ч хожимдсон байлаа. Номингийнд очиход танихгүй хүн үүдийг нь нээж тэд нүүчихсэн ш дээ хэрвээ чамайг Болдоо гэдэг бол Номин үүнийг өгчихөөрэй гэсэн гээд нэгэн бичиг өглөө түүнийг уншхад:

– Би тэр бүгдийг худал байлгахыг хүсч байна. Гэвч үнэн байсан ч би чамд гомдоогүй ээ хоромхон зуурч болов хүнээр хайрлуулж харин хариуд нь насан туршдаа хайрлах хайрыг чамаас олсон шүү дээ. Хэрэв бидэнд дахин уулзах завшаан гарвал би чамайгаа чангаас чанга тэврээд “ХАЙРТАЙ” гэж хэлэх болно. Би чамд баяртай гэж хэлж зүрхэлсэнгүй уучлаарай.

Гэсэн нулимсанд үрчийсэн захидал байлаа. Номико надад хайртай, гэвч би яаж түүнтэйгээ уулзах вэ? араас нь явах гэтэл аав ээж минь явуулсангүй. Би түүнийгээ санасаар, сэтгэл дотроо тээсээр арай хийж 1 жилийг ардаа орхилоо.

Би хотод оюутан болж ирлээ. Өвөл болж, яг Номинтой учирч түүнд сэтгэл зүрхээ өгсөн анхны цасан шиг будран орж байлаа. Би ирээд нэлээд хугацааг өнгөрөөсөн ч түүнийгээ олж хараагүй л байсан юм.

Би fm сонсохоор хөгжмөө асаатал “Хайрын цас” өгүүллэг явж байлаа. Энэ өгүүллэг ямар дотно санагдана вэ? гээд бодолхийлж байтал тэр минь надад өгсөн захиандаа дахин уулзвал чангаас чанга тэврээд хайртай гэж хэлэх болно гэж бичсэнийг нь уншлаа.

– Энэ чинь Номин байна ш дээ гээд хар хурдаараа гүйж fm-н үүдэнд ирэхэд Номин шатан дээр у.й.л.ч.и.х.с.а.н сууж байлаа. “БИ ЧАМД ХАЙРТАЙ” чиний чихэнд хүрсэн бүхэн худал. Чи надад л итгээрэй “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэж түүнийгээ тэврэн эвлэрч билээ. Энэ бүхнээс хойш 4-н жилийн дараа бид сүмийн хаалга татаж хуримаасаа 7-сарын дараа үрийнхээ зулайг үнэрлэсэн.

Өдий хүртэл биднийг учруулсан тэр ном миний ширээний мөнхийн анд минь хэвээрэй үлдсэн юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button