Өгүүллэг

Намайг хүү минь гэж духан дээр үнсэхгүй байж өөр нэгний алаг үрийг мөрөн дээрээ суулгаад баян эхнэр сугадан яваа аавыгаа хараад би ээжийгээ л өрөвдөж байсан бас ангийнхнаасаа ичсэн

Намайг хичээлээс иртэл хашааны хаалга дэлгээтэй байв. Ирэх бүрт л хаалттай дотроосоо түгжээтэй байдаг энэ хаалга онгорхой бүр дэлгэсэн байхыг хараад би яаран гэрт орвол хэн нэгний у.й.л.а.х чимээ  сонстов.

Би цүнхээ ширээн дээр шидээд том өрөөнд орвол ээж  минь хуримын хос бөгжөө гартаа барин нэлээн удаан у.й.л.с.а.н бололтой нүд нь х.а.в.д.ч.и.х.с.а.н сууж байв.   Намайг хараад хүзүүгээр тэврэн у.й.л.а.х.а.д би юу ч ойлгосонгүй яасан бэ ээж ээ юу болоо вэ? гэж асуусан боловч юу ч дуугарсангүй.

Гэр нэг л хоосон нэг зүйл алга болсон мэт. Би хувцасны шкафаа нээвэл тийм ээ аав явчихаж. Хэзээ нэг өдөр явах байсныг ээж бид 2 мэдэж байсан ч гэнэт ингээд бүр мөсөн яваад өгнөө гэж яахан мэдэх билээ дээ.

Ингээд л манайх гэдэг айл  өрх толгойлсон эмэгтэйчүүдийн  тоог нэгээр нэмсэн юм даа. Ээж минь орцонд үйлчлэгч хийж  орой нь  ирээд шөнөжин юм оёж зах дээр  бөөндөж өгдөг.  Энэ л амьдралыг авч яваа дайчин бүсгүй.

Би айлын ганц хүү. Гэртээ усаа авч хагалсан түлээгээ оруулж байвал ээждээ том тус хүргэж байна л гэсэн үг. Ээжийнхээ гарыг унтаж байхад нь харахад угаалгын нунтаг ариутгалын б.о.д.ис..т нэлээн х.о.р.д.с.о.н бололтой цэ.в.р.үү үсрээд зарим нь хагарч өндөг нь эвэршсэн байв. Энэ бүхэнд бид 2ыг   орхиод явсан тэр аав гэж нэр зүүсэн адгийн амьтан бас буруутай.

Намайг  хүү минь гэж духан дээр үнсэхгүй байж өөр нэгний алаг үрийг мөрөн дээрээ суулгаад баян эхнэр сугадан яваа аавыгаа хараад би ээжийгээ л өрөвдөж байсан бас ангийнхнаасаа ичсэн. Яагаад гээч :

-танай аав бишүү Намнаа чи хардаа гэх хүүхдүүдийн х.о.р.с.о.л дагуулсан үг ,  мөнгөн дээр тогтсон тэдний хий хоосон инээд,  гэртээ орох бүрт хоолоо халааж зогсох ээж минь амьдрал ийм хатуу байдаг юм байхдаа.

Ширүүн бороо, Хүчтэй салхи , а.р.хи.ч.и.н. нэгний хаалга нүдэх чимээ , д.э.э.р.э.л.х.ү.ү нэгний гар энэ бүгдэд ээж минь л намайг ганцаар хамгаалж ирсэн. Би харин ээжийн сайн хүү болж хичээлдээ онц сурч ачийг нь хариулж байна.

Бага байхад дуртай  зайрмаг аа авч идэх юмсан хэмээн айлын хүүхдийн идэж яваа зайрмагыг харж ээжийн цалин буухаар заавал авхуулна хэмээн бодож зогсдог байж билээ. Цаг хугацаа улиран өнгөрч ээжийнхээ өвөрт эрхлэн хамт унтдаг нас минь өнгөрч их сургуулийн босгыг алхахад 1 жил үлдсэн байлаа.

Энэ өдөр ээж надад нэг зүйл хэлэх гээд байгаа бололтой над руу ч нэг харан үүд рүү бас харан байн байн өндөлзөнө. Гэрийн хаалгыг хэн нэгэн зөөлхөн татан орж ирвэл хүрэн хослол хар өнгийн потинк цайвар зангиа гартаа тортой зүйл барин зогсож байлаа. Ээж хойморт суулган цай аяглана. Гэрт чив чимээгүй хэн нэгэн нь түрүүлж яриа эхлэх байх хэмээн би хүлээж суулаа.

Ээж:  Миний хүү Мөнхөө ахтайгаа танилц хэмээн над руу харлаа

Намайг дөхөн очвол том залуу юм аа хэмээн духан дээр үнсэв. Бид хоол идэж элдэвийг ярин суусаар Мөнхөө ах явах боллоо. Ээж үүдэнд гаргаж өгөн эргэж орж ирээд: Алийн болгон ээж нь энэ гэрийг ганцаараа авч явахав дээ ядарч байна.

Залуу байхад ч зүтгэдэг л байлаа аав чинь  эргэж ирэхгүй гэр бүлтэй болоод явсан хүн. Миний хүү сургуулийн мөр хөөгөөд явна ээж нь аяга цайгаа хуваагаад уух хүнтэй болвол хэмээн над руу горьдлого тээсэн нүдээр харлаа. Би юу ч дуугарсангүй.

Хэдий тэр хүн сайн хүн байлаа ч аавын орон зайг нөхөж чадах болов уу? гэж би шөнөжин бодож хонов. Мөнхөө ах ирэх бүртээ л манайд юу дутагдаж байна хэрэгтэй бүгдийг авчирна. 2 өрөө байрандаа бид хоёрыг аваачиж амьдаръя гэвч ээж дургүйцэж гэр хорооллын шавран байшиндаа амьдарна хэмээн шулуудсан юм.

Аав: та хоёр минь яаж байна хэмээн эхэндээ ганц хоёр удаа утсаар ярьдаг байсан ч сүүлийн 5, 6 жил усанд хаясан чулуу шиг алга болсон юм даа. Мөнхөө ахыг би эхэндээ гэрт ирж хоноод явахад дургүй байвч муу ээжийгээ бодоод юу ч хэлж чадахгүй дуугүй л өнгөрөөнө.

Намайг оройтоод гэртээ харихад  Мөнхөө ах хашааны гадаа хүлээсээр зогсож байна. Б.а.а.р.а.н.д орж үеийн нөхдүүдтэйгээ дарвиж явахад ч үүдэнд нь ирчихсэн л байна т.а.м.х.и нэхэхэд өөрт нь байхгүй байсан ч дэлгүүрээс аваад өгнө. Хичээлээс ирэхэд хоол хийчихсэн хүлээж байна.

Бусдаас дутаахгүй гэсэндээ  надад үнэтэй брэндийн пүүз хүртэл авч өгөв.Энэ хүнээс өө хайвч үнэндээ хумсын толио чинээ зүйл нэг ч  алга.  Өдий хүртэл яагаад ганцаараа явсан юм болдоо. Ээжид минь л хань болох гэж ирж дээ. Хонхны баяраар минь цэцэг барин инээмсэглэн зогсож буй хүн бол Мөнхөө ах.

Амьдралын минь муухай сайхан бүхэнд тэр хүн бид хоёрыг орхисонгүй. Гайт тэр орой би  гудамжны үзүүрт с.о.г..т.у.у залуутай г.а.р з.ө.р.ү.ү.л.ж толгойг нь ч.у.л.у..у.г.а.а.р зо.х.и.ж. хүнд гэ.м.т.э.э.ж орхив.

Т.о.р.н.ы цаана ганц хүүгээ оруулах болсон ээж минь ямар их ш..а.н.а.л.с.ан бол. Эмчилгээний төлбөр төсөөлөхийн аргаггүй их энэ мөнгийг ээж бид 2 хаанаас олох билээ дээ. Б.а.й.ц.а.а.г.ч үүд онгойлгон орж ирэх бүрт л хүйтэн хөлс урсана.

-За Намнан наашаа суу ямар х.э.р.эг хийсэнгээ мэдэж байна уу? азаар амьд үлдсэн. Н.а.с б.а.р.с.а.н бол мэдэж байгаа биз хэмээн надруу ширүүн харна. Амьдралд дөнгөж хөл тавих насан дээрээ ийм х.э.р.э..г.т орж байдаг дахиж битгий алдаарай явж болно гэв.

Би чихэндээ ч  итгэсэнгүй хувцсаа солин ц.аг.д.а.а.г.и.й.н хэсгээс намайг гарч ирэхэд ээж биш өнөөх л Мөнхөө ах солих хувцас барин намайг хүлээж зогсов. Би аав аа хүүгээ уучилаарай гээд очиж тэвэрлээ. Амьдралд алддаггүй хүн гэж байдаггүй юм аа дахиж давтахгүй байх л хэрэгтэй хэмээн намайг үнсэв.

Мөнхөө ах 2 өрөө байраа зарж тэр хүний эмчилгээнд өгсөн байв. Би бүр мөсөн ирлээ гэж цүнхтэй хувцсаа барин манайд ирж амьдарлаа. Хэдийгээр би төрсөн аавын хайр халамжинд өсөөгүй ч намайг хэнээс ч илүү хайрлах  Мөнхөө ахын халамж Ээж бид хоёрт аз жаргал, хайр бэлэглэж гэрийг минь дүүргэж байлаа.

Зовсоны эцэст жаргана гэдэг үнэн бололтой ээжийн минь нуруун дахь ачаа бага ч гэсэн хөнгөрөх шиг. Өглөөний цайгаа уун сууж байтал хашааны хаалгаар хэн нэгэн орж ирэв. Ээж гаран орж ирэлгүй удав. Би араас нь гарвал бурхан минь аав.

Нэг сугандаа т.а.я.г тулан жижиг цүнх барьсан байхыг харвал эргээд ирж. Ээж минь балмагдан энэ олон жил алга болчихоод бид 2ыг нохой шиг х.а.я.ж явчихаад яах гэж ирсэн юм. Жаргалтай амьдарнаа гээд явсан биш билүү одоо бид 2т зовлон авчирах гэж ирсэн үү? хэмээн у.й.л.л.а.а.

Нэг хөлөө өвдөг хүртэлээ т.а.й.р.у.у.л.ч.и.х.а.ж  үс нь нэлээн  ургажээ бодвол нөгөөх хүнээсээ с.а.л.а.а.д удсан бололтой. Би жаргалтай амьдраагүй сүүлийн 3 жил орц хонгил хэсч явсаар аргаггүй гэртээ ирлээ гээд аав ээжийн өмнө с.ө.х.р.өн у.н.а.л.а.а.

Мөнхөө ах манайхаас өөрийн гэсэн зүйлсээ аван элэг бүтэн амьдрал сайхан шүү. Аз жаргал хүсье гээд манайхаас явлаа. Би араас нь гүйж аав аа битгий яв л даа таньгүй яаж амьдрах юм бэ? хэмээн у.й.л.а.н байж хэлсэн ч би эрүүл хүн арга нь олдоно.

Надад очих жижигхэн ч гэсэн байшин бий аав чинь одоо эндээс яваад хаачих билээ. Уруул дордойвч элэг дордойхгүй юмаа миний хүү сайн хүн болоорой ах руугаа хэзээ ч хамаагүй ярьж болно шүү гээд миний мөрөн дээрээс гараа аван цүнхтэй хувцсаа барьсаар гудамж уруудан явлаа.

Араас нь харахад ханцуйгаараа нулимсаа арчиж харагдав. Аавын минь оронд аав болж дутуу амьдралыг минь бүтэн болгосон та минь урт наслаарай. Бидэнд өгсөн энэ их сэтгэл тань танд хэд дахин нугалагдаж очих болно оо аав аа!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button