Өгүүллэг

Баянбат тэднийд орж ирээд хүүг баахан харж байснаа манайх охинтой болвол хүүтэй чинь сүй тавина,

Чи, чи ямар муухай юм вэ? Манай гэрийг эвдчихлээ би дахиж чиний ээж болохгүй гээд тав зургаан насны орчим хоёр хацар нь хонхойж инээдэг охин өөрөөсөө ганц хоёр насаар ах болов уу гэмээр хүү рүү гомдонгуй хэлээд гүйж явах гэснээ хүүг яах учраа олохгүй зогсоод байхаар нь эргэж ирээд тэнэг тэнэг, ёстой их гомдсон явлаа шүү гээд цааш дуртай дургүй дуудаасай гэсэн байртай алхлаа.

Тэр охиныг Болор гэдэг бөгөөд нутаг усандаа харамч хахир, баян тарган, мал сүрэгтэйгээрээ алдартай Баянбатын ганц охин. Тэднийх олон арван зарц айлтай, тэднийгээ дагуулан гол, нурууд дамнуулан нүүж, уул хангайг эзэгнэн өөрсдийн өвөлжөө хаваржаагаа мал хуйгаараа дүүргэж байдаг ийм л айл. Нэг бодлын ийм гар чангатай байхгүй бол Баянбатын хэдэн зарц нь өлбөрч ү.х.э.х ч байсан биз.

Тэр зарцнуудын дотороос Дамба гэх хоёр том, нэг бага хүүтэй айл үргэлж тэдний хаяа  дагаж бүхий л хар бор ажлыг нь хийж, аргал түлээ түүх, ааруул ээзгий хийх гэх мэт аахар шаахар ажлаас авахуулаад эмнэг хангалыг нь Баянбатад зориулж нэг байдлаар, эхнэр хүүхдэд нь зориулж өөр нэг байдлаар сургах маш нарийн ур чадвар шаардсан ажил хийнэ.

Дамбын бага хүү төрөхөөс ухаан сэргэлэн, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү ажээ. Анх төрөөд 1 сар болж байхад л Баянбат тэднийд орж ирээд хүүг баахан харж байснаа манайх охинтой болвол хүүтэй чинь сүй тавина, харваас хувь тавилан өндөртэй, нүүрний буянтай амьтан санж гээд духан дээр нь татаж үнсээд гадаа уяан дээр сургаж байгаа саарал үрээгээ хүүдээ зориулж сургаж морь хийж өгөөрэй гэсэн нь гол ус даяар шуугьж,

Баянбатын тэнийдэггүй гар бүхэл бүтэн бодоор тэнийж гэнэ, аягүй бол үр хүүхэдгүй арван хэдэн жил явсан харамч Баянбатынхан хүүг өргөж авах гэж оронд нь үрээ морь өгсөн байх гэх мэтчилэн хов жив болж салхинд хийссэн хамхуул мэтээр талаар нэг таржээ.

Баянбатыг Дамбынд ороход урд голын шар Долгор сууж таарсан нь ховыг анх тараасан гол эзэн болж таарав. Баянбат ч урьд нь  Дамбыг дуудаж чи урд голын Долгорыг гэртээ дуудаж цай өгөөч хөөе гэж зориуд сануулж байгаад яг орж ирэх үеэр нь тааруулж орж ирсэн нь аргагүй л тооцоотой хүний нарийн ухаан гэлтэй.

Ийнхүү яах ийхийн зуургүй хагас жил өнгөрсний дараахан Баянбатын арван жил хүсэн хүлээсэн үрийн сураг гарч, эхнэр нь хөл хүнд болоход харамч хахир Баянбат хөл газар хүрэхгүй баярлаж олон арван зарц нараа цуглуулан дайлж гар тэнийлгэхдээ эхнэрээ хөл хүнд болсон тухай ганц үг ганхийсэнгүй.

Харин хүмүүсийг гэрээс гараад  явсаны орой жаахан хөлчүүдүү нүдээр сууж хоцрон цай оочлох Дамбыг дохин дуудаж, байз хө намайг гадаалуудхаач, хоёр хөл с.ө.х.ө.р.ч.и.х гээд с.о.г.т.с.о.н бололтой гэв.

Тэр хоёр гэрээс гаран урд жалга руу алхах зуур Баянбат анд минь /урьд хожид огт ингэж дуудаж байгаагүй/ олон жил хүлээсэн үрийн дуу ойртож бид худ ураг болох бололтой. Миний саарал үрээгээр сүй тавьсаныг мартаагүй биздээ хөгшөөн гэж дотносов. Тэргүүн баян Баянбат өөрийг нь ингэж өөриймссөнд итгэж ядсан Дамба хар цагаан юу ч дуугарсангүй.

Ингэж айл хошой олон жил хаяа холбож нэг нь эзэн, нөгөө нь з.а.р.ц байсан айлын хоёр хүүхэд айл гэр болон тоглож яваа нь энэ аж. Хүү охины араас гэнэт нэгийг санасан мэт Болороо Болороо хоёулаа гэрээ сольчихъё, харин би аав болъё, чи миний охин болчих тэх үү гэхэд Болороо эргэж хараад итгэж ядсан байртай хацартаа хонхорхой гарган инээгээд хөөрөн баясаад, нээрэн үү гээд гүйгээд ирэв.

Тэгсэнээ зогтусаж чи аав болчихоор миний аав яах билээ, би хоёр аавтай болж байгаа юм уу гэж гайхсан  байртай асуув. Хүүгийн нүд зальтайгаар гэрэлтэж энэ гэрт би аав, тэр гэрт бол харин танай аав байгаа шд гээд инээв.

Ингээд хоёр хүүхэд эвлэрээд буцаж суун манай авдар, ор, аав ээж хоёр унтаж байна, энд бас би байна, цай чаналаа, чи манайд ирж цай уу, бас гоё боорцог шинээр чанаж байна, арвайн гурил зуурчихсан байгаа. Удахгүй цагаан сар болно тэгээд хоёулаа ингээд айл айл хэснэ тиймээ гэхчлэн үргэлжлүүлж тоглосоор л байлаа.

Ингэж энэ хоёрыг тоглох бүрийд Баянбат их дуртай байх бөгөөд харин Дамба муу хүү минь баян айлын ганц охины б.о.о.л болох бий дээ, нөгөө талаар бас амны хишигтэй ч юм уу гэж янз янзаар л боддог байв.

Цаг хугацаа улиран одож хориод жил өнгөрөхөд Монгол оронд ардын хувьсгал ялж баячуудын хөрөнгийг хураан ардуудад тараахад Баянбат ч хөрөнгөө дуртай хураалгав. Харин хаяаг нь манаж олон жил явсан Дамба ардын журамт цэрэгт яваад нэг жил болон эргэж ирэхдээ зангаа ихэд хувирган

Баянбатын з.а.р.ц нарыг цуглуулан та нар энэ ф.е.о.д.а.л.ы.н хөрөнгөнөөс дураараар авцгаа. Бид олон жил баячуудын хаяа хадарч амьдарлаа, одоо эрх чөлөөт нийгэм болж бүгд эрх тэгш амьдрахаар болж байна гээд баахан д.э.э.р.э.л.х.ү.ү болсон харагдана.

Ганц ч хөрөнгөгүй болтлоо малаа хураалгасан Баянбат Дамбад хандан олон жил үе удмаараа бид айл хошой болж амьдарлаа. Бид нэг нэгнээ идэх хоол, унах унаагаар дутаасангүй, энэ олон хүмүүсийн амь амьдралыг залгуулах гэж өөрөөсөө хүртэл харамлаж явсан үе бий.

Гэхдээ манай танай хоёр юугаар ч дутсангүй энэ буянтай нутгийнхаа буянг эдэллээ. Энэ нутагт бидний л үр хүүхэд амьдарна, ухаантайхан байж үзээрэй дээ. Би ч яахав, нүүрний буян байна. Тарвага зурам а.л.аа.д. ч болов энэ хэдэн ам бүлээ тэжээчихнэ гээд цааш эргэн алхав.

Араас нь дуудах гэснээ Дамбад хэлэх үг олдоогүй тул дэмий л мэлтийтэл харж, энэ юу хэлчихэв гэж гайхсан байртай бүсэнд байгаа нагаан б.у.у.г.а.а тэмтэрч зогслоо. Ааваа гэртээ харъя гэх хүүгийн цовоо дуу сонсогдоход цочин эргэж харвал хүү нь анх төрөхдөө авсан саарал үрээний төлөөс гарсан сайхан жороо саарал морь уначихсан инээгээд зогсож байв. Миний хүү чинь яасан өндөр болоо вэ? Ээж нь гэртээ байгаа юу, аргал түүхээр явсан уу гээд хүүтэйгээ нийлэн дөрөө харшуулан гэр лүүгээ давхив.

Цаг төр эргэж ардууд зарим нь хувьсгалд оролцож, зарим нь яаж амьдрахаа мэдэхгүй ардын засгаас өгсөн хэдэн хөрөнгийг үрэн таран хийсэн байдалтай нэг л учраа олохгүй үймж байлаа.

ТАВАН ЖИЛИЙН ДАРАА

Дамбын хүү 25 нас хүрч зуны амралтаараа гэртээ ирэн хуучин тоглож байсан тоглоом дээрээ очихоор явж байтал нэгэн тайрмал үстэй, цэнхэр дээлтэй хүүхэн тэр газар ирсэн морио идүүлээд сууж байгаа харагдав.

Залуу ихэд гайхан мориноосоо бууж монгол хүний  ёсоор гэрийн буйрнаас алсхан  нэг хаднаас уяж бөхөлж  орхиод, алхсаар тоглоомын газраа ирэн өрөгдөж бэлэн болсон чулуун тоглоомуудыг хараад энэ олон жил болж байхад нэг ч хөдлөөгүй юм байхдаа гэж бодсоор хадан дээр сууж байгаа хүүхэн рүү дөхөн очвол хацар нь хонхойж инээдэг багын төрх нь яг л тэр хэвээрээ Болороо урдаас нь сайн байна уу гэсээр гайхсан байртай босож ирэв.

Зохиолч Үүрцайх Сэрчин

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button