Өгүүллэг

Хүний амьдрал яаж ч эргэж болно чухамхүү зөв бодолтой л явахад аз жаргал өөрөө ирдэг юм байна.

Намайг 8-р ангид ордог жил манай ангид нэгэн охин шилжин ирсэн юм.   Багш танилцуулахдаа нэрийг нь Тэгшзаяа гэдэг  Улаанбаатар хотоос ирсэн мэдэхгүй зүйлийг нь хэлж тусалж дэмжиж  байгаарай 1-р салааны хамгийн арын ширээнд суучих гэсээр миний хажууд суулгав.

Манай жижигхээн суманд яагаад ирсэн юм болдоо гэж би дотроо бодлоо. Өмссөн хувцаснаас нь харахад нэлээн чинээлэг айлын хүүхэд бололтой.  Сайн уу Анар хэмээн намайг гараа сунгатал  ширвэ татан буруу харав.

Түүний нүд цаанаа л нэг гунигтай юмнаас их а.йд.а.г ц.о.ч.и.м.т.г.ой охин байв. Хэнтэй ч юу ч ярьдаггүй нөхөрлөдөггүй хичээл тармагц бушуухан ангиас гараад явчихна. Багш нар хүртэл зэмлэхгүй байхыг бодоход хэл ярианы бэрхшээлтэй бололтой.

Нэгэн удаа гадаа самбарт үзэсгэлэн гаргах болж бүгд л хамаг чадлаараа хичээж зурж байлаа. Би зургаа зурангаа түүнийхийг харвал гартаа х.у.т.г.а барьсан хүн, ард нь 2 давхар  байшин байх ба хаалгыг  нь томоос том хаалт хийж хадсан байв.

Намайг харсан даруйдаа түргэн гэгч цаасаа доош харуулан тавиад хэн нэгэн булаах гэж буй мэт хоёр гараараа дарав. Сурагчид зургаа багшид өгөн ангиас цувран гарлаа. Би хэдий зураад дууссан ч түүнийг ажиглан суусаар л. Ангид бид гурваас өөр хүн үлдсэнгүй.

Тэр зургаа базан хогийн сав руу шидээд гараад гүйчихэв. Багш цаасыг аван дэлгэн үзээд над руу харан санаа алдав. Өдөр ирэх бүрт тэр охин санаанаас гарахаа байлаа. Аль болох ойр байж туслах гэж хичээвч ү.з.э.н я.д.с.а.н нүдээр намайг ширтэнэ.

Сүүлд сонсохнээ түүнийг 4 настай байхад хойд аав нь а.й.л.г.а.ж амьдралд нь насан туршийн хар толбо үлдээжээ. Эмээ дээрээ өсөж ээж нь саяхан тэр адгийн амьтнаас  с.а.л.ж охиноо аван энд ирж. Тэр зурсан зураг хүртэл тийм учиртай байж.

Хөгжлийн бэрхшээл биш ангал мэт а.й.д.а.с нь л охиныг ийм болгож. Эрэгтэй хүн харахаараа заримдаа зугатаад явчихна. Манай ангийнхан түүнд тусалж юм ярих гэж оролдовч нэгнийх нь ч асуултад хариулахгүй бүр толгой ч дохилгүй зөрөөд явчихна.

Зарим нэг нь ярьж ч чадахгүй байж яасан их зантай юм гэсээр түүнийг буруутгана. Гэвч түүнд тийм зүйл тохиолдсон гэдгийг надаас өөр хэн ч мэдэхгүй. Хэлбэл байдал улам л дордоно хичээлдээ ирэхээ больчихно  гэдгийг би сайн мэдэж байлаа.

9-р ангид намрын спорт өдөрлөг болж би ойрын зайнд гүйхээр болов. Уралдахаасаа өмнө би цамцаа өгөөд энийг  барьж байгаарай би гүйчихээд ирье гээд явлаа. Түрүүлээд ирэхдээ би мундаг байсан уу хэмээн намайг асуухад тэр инээмсэглэн надад цамцыг минь өглөө.

Бүтэн жилийн турш нэг ч удаа түүнийг инээмсэглэж байхыг хараагүй учир улам ч хөөрхөн харагдав. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч бид сургуулиа төгсөх боллоо. Аав маань 10-р ангид оруулахгүй аймгийн төвд коллежид намайг бүртгүүлсэн байв.

Өөрийнхөө мэргэжлийг л өвлүүлэх гэж тэр би ч хар багаасаа аавыгаа дагаж тракторт шөнө пойлонд өссөн хүүхэд дээ. Хонхны баяр болж бүгд л у.й.л.а.л.д.а.н би ангийнханаасаа салах болов. Ирэх жилүүдэд түүнд хүүхдүүд яаж хандах бол сургуулиа л битгий орхичихоосой хэмээн би дотроо бодно.

Төрөлх сургуулиа багш аа ангийхнийгаа орхиод амьдралын их замд хөл тавих гэж байна. Аав сургуулийн гадаа машинтайгаа намайг авахаар ирж. Би ангиасаа гарахдаа нүдэндээ нулимстай гарлаа цонхоор бүгд л баяртай амралтаараа бидэн дээрээ ирж байгаарай хэмээн хашхиралдана.

Түүнийг тэдэн  дотроос хайсан боловч харагдсангүй. Сургуулийн хашааны үүдэнд ирэхэд хэн нэгэн араас “битгий яваач” хэмээн хэллээ. Өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хоолой. Эргээд харвал Тэгшзаяа бурхан минь тэр минь үг хэллээ шүү дээ…

Би хүссэн мэргэжилээрээ сураагүй ээ аавыгаа ч дагаж яваагүй сургуульдаа үлдсэн юм. Одоо бид гараасаа хөтлөх 2 ихэр охинтой болсон. Тэр минь сурвалжлагч болж би хувийн бизнес эрхэлдэг болсон юм даа.

Хүний амьдрал яаж ч эргэж болно чухамхүү зөв бодолтой л явахад аз жаргал өөрөө ирдэг юм байна. Амьдрал алгаа дэлгэхээрээ сайхан шүү…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button