x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Өгүүллэг

Tөрөхөд нь төрөхийн хүндрэлээс болоод ээж нь ө.н.г.ө.р.с.ө.н гэсэн харин аз болж сайн хүн таарч энэ охиныг өсгөсөн юм байна лээ

Хүний сэтгэл гэдэг хэзээ хаана дуусдагийг  тааварлашгүй юмдаа. Өнгөрснийг мартаад сайхан амьдаръя гэвч зүрхний гүнд 1 зүйл хадаастай. Энэ намрыг авчихвал яг 3 жил болж байна. Ямар ч хэл сураггүй алга болсон хүнийг хүлээнэ гэдэг алс ирээдүйгүй мэт санагдавч бас мартъя гэхээр дэндүү их цаг хугацааг хамтдаа илээж дээ..

Бусдын амнаас хий хоосон ба үнэн нь мэдэгдэхгүй дэл сул яриа зөндөө л сонстох юм. Сайн мэдээ ирвэл битүүхэндээ баярлаж муу мэдээ хэлбэл гомдож шаналж явсаар л…

-Миний охин 30 дөхлөө нэгэнт ирэхгүй хүнийг хүлээж хайран насаа үхрийн зэлэн дээр өнгөрөөгөөд яахав аав ээж нь болноо хот хүрээ орж юм үз нүд тайл хамт олонтой бол гэсэн ээжийн минь үг намайг амьтан хүний хэл амнаас л холдуулах гэсэн байх. Гэвч намайг эзгүйд түүнийг ирээд буцвал гэсэн бодолдоо хүлэгдээд нутгаа орхин явж чадсангүй.

Тэр минь дүрлэгэр алаг нүдтэй өтгөн хар хөмсөгтэй  надаас ялимгүй өндөр инээхээрээ 2 хацар нь хонхойдог залуу байлаа. 10 жилээсээ л сурагчийн ширээнд хамт сууж би оюутан болж харин тэр цэргийн хүн болноо гэсээр цэргийн албанд мордлоо.

Намайг төгсдөг жил аймгийн төвд барилгын ажилд орж орон сууцанд хамтдаа амьдрана гэж ирээдүйнхээ талаар мөн ч олон зүйлийг ярьдаг байж билээ. Хөдөө ам бүл цөөтэй дээрээс нь  олон малтай болохоор би  мал дээрээ гарч харин тэр аймагт ажилаа хийн амралтын өдөр бүр над дээр ирээд буцдаг явахдаа хүүхэд шиг л аргадуулж явна.

Тэр нэгэн өдөр ирээд буцахдаа хүзүүндээ байнга зүүлттэй явдаг бурхнаа надад зүүж өгөөд иргээд ирнээ гээд явсан нь хамгийн сүүлийн уулзалт байсан юм болов уу? Харин одоо улаан даавуунд  оёсон бурхан нь даавуугаа идсээр ил гарч дээ.

Аав нэг өдөр хониноос ирээд надад нэг юм хэлэх гээд байгаа бололтой гарч орон сууна. -Миний охин Бадрах ахынд нь Улаанбаатраас машин ирж арай Түшиг ирээгүй байгаа даа гэх дуунаар би унинд хавчуулсан самыг шүүрэн авч тонинд харан үсээ боогоод дээлээ хальт мулт өмсөн тэднийхийг зорилоо.

Бадрах бол Түшигийн авга ах тэднийд ойрдоо хүн ирээгүй тэгэхээр яг ирж яг мөн гэсээр би номхон бор морио ороолгон хурдлан очлоо. Даваан дээр гарч уруудан очвол 1059 УНА гэсэн жип үнэхээр ирсэн байв. Бараг баярласандаа нүдний нулимс арайхын гарчихсангүй.

Гэвч гэрийн хаяанд очвол машинаас ой гарантай юм уу гэмээр хүүхэд тэвэрсэн бүсгүй буун гэрт оров. Арай үгүй байлгүй дээ чи яасан гэж намайг ингэж байгаа юм бэ? Энэ олон жил хүлээж байхад эргээд буцах гэснээ ер нь яадгийн ороод гаръя үнэнг мэдэж сэтгэлээ

амраая гэсээр морио уячихаад гэрт орвол өмнө нь харж байгаагүй залуус байв. Өө миний охин ийшээ суу за танайхан сайн уу гэсээр Бадрах ах мэндлэв. Түшиг ч биш ноолуурын машин байж. Би аягатай цайгаа уучихаад тэднийхээс гарлаа. Замдаа Түшигийг биш байсанд гомдовч эхнэр хүүхэдгүй байгаасай хэмээн дотроо залбирна.

Түшигийг хүнтэй суусан аймгийн төвд 2 хүүхэдтэй амьдарч байна лээ гэх яриа гарав. Бас нэг нь Сүхбаатар аймагт ачааны машины жолооч болсон гэнэ лээ гэх хүмүүсийн хий хоосон яриа ам дамжин яригдсаар л… гэвч би хэнд нь ч итгэсэнгүй нүдээрээ үзээгүй зүйлдээ яаж итгэх билээ дээ.

Манайх аймгийн төв рүү нүүж аав ээж 2ыгоо томоос том ногооны талбайтай хашаа байшинд оруулж би ажлынхаа хажуухан байранд амьдардаг болов. Мэргэжлээрээ цэцэрлэгийн багшийн ажилаа хийж өдөржин л хүүхдүүдтэй хөгжилдөж тэндээс л аз жаргалыг мэдэрдэг байлаа.

Манай ангид Намуун гэж намуухан дуутай бусадтай тоглодоггүй тийм нэг охин байдаг байв. Эрхлэгчээсээ асуувал төрөхөд нь төрөхийн хүндрэлээс болоод ээж нь  ө.н.г.ө.р.с.ө.н гэсэн харин аз болж сайн хүн таарч энэ охиныг өсгөсөн юм байна лээ.

Өдийд муу хүнтэй таарсан бол яаж ч яваа билээ гэсээр надад ярилаа. Орой тарах цаг болж эцэг эхүүд хүүхдүүдээ аван багш аа баяртай гэсээр буцацгаана. Харин Намууныг ирж авсангүй.  – За чамайг хэн ирж авах билээ хэмээн намайг инээмсэглэн асуувал аав хэмээн сулхан хариулав.

Хаалга онгойж нэгэн залуу өнөөдөр бас л оройтчихлоо уучилаарай гэсээр орж ирлээ. Бурхан минь олон жил сэтгэлийн минь гүнд хадгалагдаж ирсэн тэр хүн яг мөн байв. Одоо л мартъя түүнийг тавьж явуулъя гэж бодож байтал. Түшиг намайг харан үүдний шкафнаас авсан охины гутлыг газар унагав.

Намуун аав аа гэсээр гүйн очлоо. -Намайг уучилаарай би чам дээр очъё гэж зөндөө бодсон шүү хэд хэдэн ч удаа очсон даанч зүрхэлж орж чадаагүй хэрвээ очвол энэ охиныг би юу гэж хэлэх билээ. Энэ олон жилийн дараа хүүхэд олсоон гээд тэврээд очвол чи итгэхгүй шүү дээ гэсээр Түшиг миний өмнө ө.в.д.ө.г с.ө.г.д.ө.н у.й.л.л.а.а.

Гэхдээ би чамайгаа хуураагүй шүү бүхэл бүтэн хүний ирээдүй миний гарт байна чи хүсвэл бид 2 дээр ирээрэй гэсээр охиноо хөтлөн цааш алхлаа. Тийм ээ тэр минь намайг мартаад өөр нэгнийг сонгох хүн биш  Намуунд ч бас ээжийн орон зай хэрэгтэй тэр л бид 2ыг дахин учрууллаа шүү дээ.

Тэдний амьдралыг бүтэн болгох гэж би энд ирж гэсээр сандлаасаа өндийж тэр 2ын араас очин охины гараас хөтлөн бид цааш алхлаа… Хувь тавилан гэж…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button