Өгүүллэг

Эмч ээ бид бүхнээ зараад өгсөн ч хамаагүй туслаач дээ хэмээн горьдлого тээн харах залууд ямар ч боломжгүй нь дээ гэсэн

Ашгүй өнөөдрөөс энэ бороо татарлаа ойрдоо хэдэн хүүхдийнхээ хувцсыг угаасангүй. Сургууль орох дөхөөд байдаг анкет өгсөн газраас утасдахгүй юм. Ганц хүний цалин хаанаа ч хүрэхгүй хоногийн хоолоо л дөнгөх юмдаа гэж Энхмаа бүсгүй тоглож байгаад унтсан гурван хүүхдээ харж хэвтэнэ.

Энэ жил том хүү сургуулиа төгсөнө, ирэх жил сургалтын төлбөр хийнэ уг нь гэрээсээ явах юмдаа бага охиноо цэцэрлэгт өгөөд зөөх хүнтэй бол хот тохижуулахад ч гэсэн орчих юмсан хадам ээжийг гуйхаар хэл ам ихтэй дэмий дэмий за болох л байлгүй амьд хүмүүс босч хоолоо хийе гэсээр өндийлөө.

Ойрдоо дотор муухай оргиод нөгөө ходоод дахиад ө.в.д.ө.х нь дээ маргааш Тулгааг өглөө гарахад нь хамт явж үзүүлье гэж байтал гаднаас нөхөр нь орж ирлээ.

– Өө миний хань яасан эрт ирсэн юм? – Өнөөдөр бараг хүн суусангүй ээ хий холхиж байхаар гээд хүрээд ирлээ манай хэд унтчихсан уу? Нөгөө газраас ярьсангүй юу?

– Ярьсангүй ээ хүнээ авчихсан юм байлгүй дээ

– Энэ Түшиг хаачсан?

– Мэдэхгүй ээ өглөө л гараад явсан хойд шийдэн дээр л өнжөө биз өлссөнөө гайхаад ирнэ, бараг хоёр дахь гэр нь боллоо гэсээр инээлдэнэ.

Одоо болсоон бос бос. Энхмаа эгчээ танай бага хэд хүрч байгаа вэ? Энэ жил 4 хүрч байна. Овоо л болж дээ . Одоо 3 сар болох гэж байна шүү ихэр хүүхэд тээхэд ядрана энэ ц.у.с т.ө.л.ж.ү.ү.л.э.х э.м заавал авч уугаарай. Товлосон өдрөө ирээд үзүүлж байгаарай одоо шууд хяналтандаа ороод яв хэмээн тэднийг ярилцаж байхад гадаа машинд Тулга Энхмааг оёдлын үйлдвэрт ажилд оруулахаар хууч хөөрнө.

– За яасан болчихсон уу? Чи санаж байна уу манай ангийн ногоон Готов овоо дээшилсэн гэнээ оёдлын үйлдвэртээ чамайг авъя гэсэн. Мэргэжилээрээ ажиллаад байвал чамд ч хэрэгтэй хэмээн Энхмаа руу инээмсэглэн харахад:

– Одоо ч ажил хийх нь худлаа болсоон май энийг хардаа гэсээр ихэр хүүхдийн эхоны зураг гарт нь бариулав.Тэд шинэхэн ажилдаа биш ирээдүйд мэндлэн бяцхан үрсийнхээ төлөө аз жаргалтайгаар машинаа асаан хөдөллөө.

… Утасаа авахгүй ядаж хаана байгаагаа ч хэлэхгүй юм гэсээр Соёлоо цагаа харвал шөнийн 02:40 минут болж байв. Зурагт асаан үзвэл олигтой ч юм алга, унтраагаад унтлагын өрөөндөө орж хий л хөрвөөн хэвтэнэ.

– Ирэх 7 хоногт эмч дээрээ очих билүү?

– Тийм ээ гэсээр бүсгүй дуу муутайхан хариулна.

– Хоюулаа энэ байраа зараад аавынхтай ойрхон амьдрах уу намайг ийш тйиш явсан хойгуур чамд ч ханьтай.

– Хэрэггүй ээ эндээ байгаад дасчихсан хэмээн тэд чимээгүйхэн өглөөний цайгаа ууцгаана.

Энэ гэрт тэдний яриа, зурагтын дуу, утасны дуудлага, сэрүүлэгтэй цагны дуунаас өөр чимээ гаргах зүйл даанч алга…

– Эмч ээ бид бүхнээ зараад өгсөн ч хамаагүй туслаач дээ хэмээн горьдлого тээн харах залууд ямар ч боломжгүй нь дээ гэсэн хариулт өгөн суугаа эмч тэдний өмнө буруутай мэт дальдчина.

Соёлоо нөхөртэйгөө эмнэлэгээс гарч ирэхэд Энхмаа Тулгаа хоёр ихэр хүүхдээ тэвэрсээр тэдний хажуугаар зөрнө. Бурхан хүн бүрд ижил заяа хайрладаггүй нь харамсалтай…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button