Болсон Явдал

Цуйвантай зугтаасан хүн гүйцэгддэггүй гэж үнэн юм билээ барьсан цуйвангаа бараг идээд дуусчихсан байсан юм даа.

9-р ангид аймагт очиж дотуур байранд орлоо. Тэр үеийн 9 дүгээр ангийн хүүхэд гэдэг насаараа одоогийн 11-р ангийн хүүхэд. Ид л иддэг үе. Нооромын хоол юу ч болохгүй. Цадах хурдаа идэх хурд нь гүйцэхгүй он жилүүд минь байлаа.

Аймгийн төвийн хөөрхөн охидуудыг харахаар дурламаар санагдаад сэтгэл өлсөнө. Байрны хоолоо харахаар гэдэс өлсөнө. Манай Тээмка “ү.x.c.э.н дурлаж хайрласан ч гэсэн найгүй өлсөж байна. Хайр байхад болоо энэ тэр гэж шал худлаа гэчихсан явж таарах.

Тээмка манийг бодвол ахындаа байдаг байсан. Хагассайны орой 16 цагт тэдний орцонд очиход нил боорцогны үнэр. Аанай л үнэрт нь найгаад л. Хана түшиж гуринхалсаар дөрвөн давхарт гараад хаалгыг нь тогшиход Тээмкаа алив тороо гэнэ.

Удалгүй хаалга онгойгоод Тээмкаагийн өгсөн боорцогийг аваад а.р.и.л.д.а.г байлаа. Хөөрхий Тээмкаа айлаасаа бooв х.у.л.г.а.й.л.ж биднийгээ их тэжээсээн. Бид яг 16 цаг 00 минутанд очих ёстой.

Сүүлдээ Тээмкаа манийг тогшиход толгой нь цухуйхгүй шууд гар гарч ирдэг байлаа ш дээ. Тэгээд удалгүй гар гарч ирээд боорцгоо өгнө.

Нэг хагассайнд хаалгыг нь тогштол аанай л гар гараад ирлээ. Тороо өгтөл аваад орчихов. Хэсэг байж байтал хаалга түс тас гээд л хоёр хүн ноцолдох шиг чимээ гарав.

Яахаараа чи гэрээс юм х.у.л.г.а.й хийж байгаан гээд ахынх нь дуу тодорч бүдэгрээд л тип тап, түс тас гээд л хөөрхий Тээмкаагийн ёооёоо, яааяаа ахаа гэж а.м.ь т.э.м.ц.э.х дуу хаалганы цаана хадахад нь бид хэд тэр орцоор бүлт үсрээд гарсан даа.

Кү ээ мөн амь дүүсэн хэрэгт найзыгаа оруулсандаа санаа зовоод ахиж очоогүй ээ. Тэр чимээ бол Тээмкаа гарцаагүй хэвтэрт. Нэгдэх өдөр салгалсан xүүр чинь майжага, майжага гээд юу ч болоогүй юм шиг хичээлдээ ирж байна.

Өө зүв зүгээр. Тээмкаагаас яав ах чинь a.л.a.в.у.у гэхэд “Гайгүй ээ гэхдээ овоо хусуулсан. Ахиж ингэвэл a.лн.a л гэсэн. Май энэ бooрцог. Одоо ахиж барахгүй шинжтэй” гээд сүүлийн тортой бooвоо цүнхнээсээ гаргаж өгч билээ. Ах нь бөх хүн ш дээ з.а.й.л.у.у.л гэж…

Дотуур байранд Чөөгий Боогийтой хамт байлаа. Тэднийх суманд бол этгээд баян айл. Боорцгийг түмпэнгээр овоолчихсон байдагсан. Гэрт нь ороход Боогий түмпэнтэй боорцогныхоо цаана харагдахгүй.

Гар нь гарч ирээд л түмпэнтэй боорцогныхоо оройгоос аваад л идээд байна. Маньд өгөхгүй муу туучий чинь. Мань г.о.р.ь.д.о.о.с.т.ой санаа алдаад суудаг байлаа.

Сүүлд дотуур байранд хамт өлсөж байхдаа Боогий “Шагж минь чамд тэр боорцогоноосоо өгөх минь даанч яавдаа”. Хэзээ цадахаа мэдэхгүй өлсөх ийм хэцүүг даанч ухаараагүй явж дээ. Чи чинь a.л.а.а.н дунд явсан байна ш дээ гээд уй.л.а.н х.а.й.л.а.н ярьж билээ…

Дотуур байрны хүүхдүүдэд эргэлтээр гэрээс нь юм ирнээ. Хөвгүүд ойр хавийнхантайгаа булагнаад идчихнэ. Нэг хөөрхөн 3 охинтой тасаг Боогий бид хоёрыг үе үе дуудаж гэрээс ирсэн хоол ундаа дэлгэнэ.

Боогийд “За юм үзээгүй юм шиг замбараагүй идэхгүй шүү. Маш соёлтой иднэ шүү. Тавагтай соёлтой харьцана шүү гээд л.” Боогий за гэж орчихоод хусч өгнө. Юм ярихгүй л сүнгэнүүлээд байна. Ховдог нохой шиг х.а.х.а.а.д л буцааж залгиад л ёстой аймаар иднэ туучий чинь.

Ааруул, боов хоёрыг чинь хольж үмхээд одоо энэ чулууны карээр шиг л доош явуулчхана. Би “чи ахиж орж идэхээ бодооч” ээ. Яасан шинжгүй пи*да вэ гээл. Нэг удаа бид хоёрыг охид дуудаад яг сайхан боорцгоо дэлгээд сууж байтал чоно лугаа өлсгөлөн нөгөө жигүүрийн хоёр банди ороод ирэв.

Тэр хоёр бол ер нь юуг ч идэж мэдэх бэрх цагийн Асар, Басар хоёр л доо. Хүүхдүүд тэр хоёрын сургаар юмаа нуудаг байсан цаг. Ороод ирлээ. Овоо идэх нь дээ. Бүр гуринхалсан царайтай. Энэ хоёр тавагтай соёлтой харьцах ухаангүй дээ.

Хүүе гэхийн зуургүй дэргэд суугаад идэлцлээ. Гэнэт тог тасарлаа. Би лаг түрүүлж сэтгээд гялс хэдэн боорцог харанхуйд кармаалахаар гараа явуултал дүүрэн гар. Юу вэ 4 хүний 8 гар юмуу хаашаа юм. 30 орчим секунт болоод гэрэл аслаа. Уут хов хоосон. Ёстой онигоо.

Ахиж биднийг дуудаагүй дээ хөөрхий. Сайхан харилцаатай явсан охидоосоо ингэж хоёр гайтай юмны балгаар харилцаа тасарваа. Дотуур байранд бүтэнсайн өдөр цуйван өгнө. Бидний хэсэг нөхөд цуйван ху.л.г.а.й.л.ах төлөвлөгөө боловсруулав

Ер нь хоолны дараа маш их цуйван үлдээд тогооч нар, багш нар зохицуулчихаад байх шиг. Энэ шударга бус байна. Ард түмний баялагийг дээгүүрээ идээд байна. Тэмцэцгээе. Дөрөв, тавуулаа нэгдлээ.

Байрны гал тогоо бараа материал оруулах зориулалт бүхий гаднаасаа ордог нэг хаалгатай. Яг хоол хийдэг хоёрдугаар хоолны тогоо нь тэр хаалгаар ороод байх бөгөөд тогооч нар хоолоо зөөгөөд наад талын өрөөнд аягалдаг байв.

Оройд ихэвчлэн хоёр тогооч, нэг цэвэрлэгч үлдэнэ. Хоёр тогооч хоолоо дамжилдаж гарч ирээд поорцлох хооронд цэвэрлэгч эгч цаад талын өрөөнд юм хийгээстэй. Төлөвлөгөө гарлаа.

Тогооч нар наана хоол порцолж байх хооронд Боогий албаар цайгаа асгаад үйлчлэгчийг дуудах хооронд арын хаалгаар бидний тэргүүтэй хэсэг нөхөд цуйван х.у.л.г.а.й.л.а.х…

Хаварт цаад талын гадна хаалга онгорхой тул бид тэндээс тогооч, үйлчлэгч нарыг ажиглаж байгаад цуйвангаа хусахад тохиромжтой. Боогий цайгаа асгалаа. Үйлчлэгчийг явах байх гэж бодсон чинь өөрөө арч гэж Боогийг загнаад aлчуураа шидчихээд буцаад ороод ирсэн.

Ингээд төлөвлөгөө будаа болох нь гэтэл Боогий үйлчлэгч эгчтэй чинь үзэж гарлаа даа. Та цалинг нь авч байж арчих ёстой би яахаараа арчдын гээд л. Нөгөө хэл амтай удамтайн хэрэг тэнд гарах шинжтэй.

Үйлчлэгч Боогийруу Люмино шиг үйлчлэгч энд гарч ирэв гээд л асаад гарлаа. Бидний гурван нөхдийн үүрэг бол нэг нь хаалган дээр үлдээд хоёр нь торонд цуйван хийгээд сэм зугтах… Цуйвантай хоёрын тогооруу гэтээд очлоо.

Энхээгий зүрх цээжээ з.а.д т.а.т.а.х нь ээ. Харангын Пүүжээ ахын бөмбөр лугаа дугарч байна. Зүрхний цохилт нь надад сонсогдож байгаа юм чинь. Дагаад миний зүрх онь холбоод наачихсан. Уур савссан дүүрэн цуйван нүдний өмнө дэлгээстэй.

Энхээ уур савссан цуйвангийн мананруу түрүүлээд орлоо. Тансагаа тансаг. Цуйвангаа хийж эхлэтэл гар түлэх нь. Гэтэл бидний дундуур нээх том хоёр гар орж ирсэнээ тэр халуун цуйванг хонхойтол нь атгаад л эргээд гүйчихлээ.

Сандарсан бид хоёр дагаад л гараад гүйчихлээ. Хаалган дээр зогсож байсан найз тэвчээр нь барагдахдаа тэгж зоримог хөдөлсөн бололтой. Гүйцдэггүй ээ нөгөөхийг. Би чинь 100м гүйлтийн аймгийн аварга хүүхэд.

Бүрэнхийд хойноос нь харахад гартаа сэгсийсэн хоёр цуйван барьсан хүн л урд жирэлзээд байх. Дөхөөд очихоор л мурилзаж зугтаагаад ёстой хоншооргүй гар. Арай гэж 150м шахам газар хөөгөөд гүйцэхэд гартаа барьсан цуйвангаа бараг идээд дуусчихсан байсан юм даа.

Цуйвантай зугтаасан хүн гүйцэгддэггүй гэж үнэн юм билээ. Бид хоёрын торны ёроолд бөөлжис шиг жоохоон хоол. Нэг насны онигоонд орсондоо тэр найз. Хөөрхий Боогий золиос болсон. Шал дэмий газар үйлчлэгчтэй хэрэлдээд нэр хүндгүй болсон. Ахиж цуйвангийн x.y.л.г.а.й хийгээгүй ээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button