Болсон Явдал

Ээжтэйгээ байхдаа идэх хоолгүй, түлэх түлээгүй байсан ч ээжтэйгээ л байх хамгийн жаргалтай байж дээ

Би анх төрөхдөө л тийм сайн ээж аавын хүүхэд болж мэндлээгүй. Анх мэндэлсэн цагаас л аав гэх хүн надад байгаагүй ээ. Харин ээж маань ганц бие өрх толгойлсон ядарсан эмэгтэй. Ээжтэйгээ Бянхошуунд айлын хашаанд гэр барин амьдардаг байлаа.

Тэнд байдаг тоосгоны үйлдвэрт ээж зундаа ажилна. Өвөлдөө нүүрс шуудайлна, зах дээр хаягдсан махны өвдөл цөвдөл цуглуулан нохойн хоол зарна гээд хийхгүй юм байдаггүй байсан юм. Гэсэн ч  ээж минь надад хайртай, үргэлж миний төлөө гэдэг хүн байсан.

Харин намайг долоон нас хүрдэг жил ээж маань нутгийн найз Сувдаа гэх эгчтэй таарсан. Найз нь хэцүү явж байгааг нь хараад туслая гэсэн гээд ээж бөөн баяр орж ирж билээ. Байнга л нөгөө нутгийн найз Сувд эгчтэй ээж уулзаж хамт л явдаг боллоо.

Ээж гайгүй мөнгөтэй болж орой ирэх болгондоо чихэр, ундаа, боов гээд л амттай юм авчирч өгдөг болсон юм. Харин ээж Сувдаа гэх найзтайгаа нийлэн болох бүтэхгүй зүйл л хийж явж байсан юм билээ. Хаяадаа с.о.г.т.у.у ирдэг боллоо.

Намайг ганцааранг минь орхиод өглөөнөөс орой болтол заримдаа нэг хоёр хоногоор ч ирэхээ гэртэй больсон юм.

Миний хувьд би өдөржин гэртэй хашааны гадаа найзуудтайгаа тоглоно. Хаяадаа найзуудыгаа дагаж орж жоохон хоол олдвол иднэ, олдохгүй бол өдөржин өлсөглөн ус уугаад л явж байдаг билээ.  Харин орой болхоор гэртэй орж ирэн  хөнжлөөрөө өөрийгөө хучин ээжийг ирхийг хүлээдэг боллоо.

Харин ээжийн төрсөн ах бид хоёртой ойрхон амьдардаг байсан ч ээж бид хоёрт ах нь дургүй очхоор л у.у.р.л.а.а.д байдаг болхоор ахынд нь ердөө очдоггүй. Өөр хамаатан садан гэх хүмүүс ч байдаггүй байсан.

Ээжтэйгээ байхдаа идэх хоолгүй, түлэх түлээгүй байсан ч ээжтэйгээ л байх хамгийн жаргалтай байж дээ

Ээжийг ирэхийг хүлээгээд бараг 7 хоног гэртэй ганцаараа ээжийг хүлээсээр харин нэг өдөр  ээжийн ах нь орж ирэн хувцас хунараа бэлд манайхруу явна гээд намайг аваад явсан. Тэр өдрөөс хойш миний амьдрал т.а.м шиг л болсон.

Ээж маань з.а.ли.л.а.н хийсэн хэргээр б.а.р.и.в.ч.л.а.г.д.а.н ш.о.р.о.н.д 6 жил х.о.р.и.г.д.о.х я.л авсан байсан. Харин нөгөө найз гэх Сувдаа эгч ээжид бүх бурууг тохон өөрөө мултарч чадсан юм билээ.

Ээжийн ахынд нь ирлээ надаас 3, 5 ах хоёр хүүтэй. Би гэрийн бүх ажлыг нь хийнэ. Усанд явна, мод хагална гээд бүх л зүйлийг хийдэг болсон. Найм хүрээд сургуульд орох болсон ч сургуульд ч тэд нар явуулалгүй үргэлж загнаж, хоёр хүү нь д.э.э.р.э.л.х.э.ж з.о.д.н.о.

Ахын эхнэр, ах гээд бүгд л намайг з.о.д.н.о. Хоёр хүүхэд нь буруу хийсэн бүх зүйлээ над руу чихэж тэгээд л би ахад суран бүсээр г.ө.в.ш.ү.ү.л.н.э. Миний хувьд ээжтэйгээ байхдаа идэх хоолгүй, түлэх түлээгүй хэцүү үеүд байсан ч ээжтэйгээ л байсан тэр үе рүү буцах юмсан гэж үргэлж бодно.

Энэ маягаар би эднийд ирээд нэг жилийг өнгрөөлөө. Сүүлдээ эднийд байхаас эмээж хэн ирээд з.о.д.о.х бол, хэн нь ирээд загнах бол гэхээс а.й.ж эднийхээс зугтан орц хонгилоор хоног төөрүүлдэг болсон юм.

Өдрийн цагаар Нарантуул зах дээр очиж гурил будаа зөөж өгөн хөөрхөн мөнгөтэй болчно. Тэрүүгээрээ өдрийг аргацааж орой нь аль орц орж хонох вэ гэж боддог болсон юм.

Сайн хүмүүстэй уулзуулж өгсөн бурхандаа баярлалаа.

Нэг өдөр нэг хөөрхөн эгч гурил ачуулий үүдэнд машин руу хүргээд өгөөч гээд хамтдаа явлаа. Тэр эгч эелдэг сайхан ааштай надаас ийм жаахан юм байж яагаад ийм хүнд хүчир ажил хийж байгаа юм бэ гэж асуув урд нь надаас нэг ч хүн тэгж асуугаагүй учир тэр эгчид бүх зүйлээ л ярьмаар санагдсан.

Бүх зүйлээ ч ярилаа. Тэр эгч ч бүгдийг нь чих тавин сонссон юм. Бүгдийг нь сонсчоод нөгөө эгч маань яваад өгсөн. Би ч цааш үргэлжүүлэн ачаагаа зөөгөөд үлдсэн юм. Гэтэл долоо хоногийн дараа нөгөө эгч хүүе ашгүй дээ энд байна. Чамайг зөндөө хайлаа гээд нэх ахтай хамт хүрээд ирсэн.

Ах эгчийгээ дагаад яваарай. Чамд ах эгч нь туслах болно гээд  надад хувцас, хоол авж өгөн гэрлүүгээ дагуулаад явсан. Дэнжийн мянгад хүрэн бор хашааруу дагуулаад ортол дотроо нэг цагаан байшинтай 4-5 хүүхэд ээжээ ааваа гээд өөдөөс гүйгээд ирсэн юм.

Тэр айлын ах эгч өнөөдрөөс чи манайд амьдар бид хоёр ээжийг чинь олж чамтай уулзуулна. Хөөцөлдөж байгаад чамайг сургуульд явуулна гэлээ. Үнэндээ би гайхаж балмагдсан ч тэгж хэлсэн үгэнд нь маш их баярлаж байсан юм.

Тухайн гэр бүл маань 2-8 насны дөрвөн хүүхэдтэй тийм ч хангалуун биш энгийн л амьдралтай айл байсан. Баян цатгаландаа намайг гэртэй авчраагүй, сайхан сэтгэлээрэй намайг авчирсан байлээ. Нарантуул зах дээр надтай уулзаад явсан өдөр Гэрлээ эгчид би үргэлж бодогдсон гэсэн.

Тэгээд нөхөр Дугар ахад хэлхэд нөхөр нь тэгвэл гэртэй байлгий гээд хоорондоо ярилцаад намайг гэртэй авчирцгаасан юм билээ. Дугар ах таксины жолооч хийдэг, харин Гэрлээ эгч хүүхдүүдээ харан гэртэй байдаг.

Би тэдэнд үргэлж тусалж, ус авах, мод хагалах гээд ажлыг нь хийж өгдөг байсан. Харин тус айл маань үнэхээр халуун дотно намайг загинаж, а.д ү.з.э.ж, з.о.д.д.о.г.г.ү.й байсан. Үргэлж надтай сайхан харьцаж, хүүхдүүд нь хүртэл ах аа ах аа гээд найрсаг харьцдаг байсан, мөн намайг сургуульд оруулсан.

Би 10 настай 1-дүгээр ангид орсон үеийнхнээсээ 3 насаар ах ч гэлээ ангийхан маань надтай бүгд сайхан харьцдаг байсан.

Нэг өдөр Гэрлээ эгч Дугар ах хоёр намайг хамтдаа нэг тийшээ явья гэлээ. Гэтэл эмэгтэйчүүдийн х.о.р.и.х га.з.а.рт х.о.р.и.г.д.о.ж буй ээжийг маань сураглаж олоод надтай уулзуулсан нь энэ байлаа.

Ээжийгээ маш их санасан байсан учир хараад л у.й.л.с.а.н ээж маань ч бас их у.й.л.с.а.н даа. Ээж маань ч Гэрлээ эгч, Дугар ахад маш их талархсанаа хэлсэн. Тэнд байсан хүмүүс ч ийм буянтай хүмүүс байдагаа гэцгээж байсан.

Энэ өдрөөс хойш зургаан сар болгоод л ээжтэй маань уулзуулдаг болсон. Ингэж явсаар энэ айлд 2 жил боллоо. Нэг өдөр хичээлдээ яваад иртэл нэг л таньдаг хүн ирчихсэн байлаа. Сайн харвал ээж маань байсан юм. Ээж маань ерөнхийлөгчийн өршөөлөөр хоёр жилийн өмнө ш.о.р.о.н.г.о.о.с гарч ирэн намайг авхаар ирсэн нь энэ байлаа

Тухайн айлдаа дассан дүү нартай ч дассан байсанг хэлэх үү явхад үнэхээр хэцүү байсан. Байнга ирж байх болно оо гээд ихэд л хэцүүхэн салцгаасан даа. Ээж бид хоёр хөдөө Батсүмбэр лүү  нүүсэн юм. Ээж ш.о.р.о.н.д байхдаа танилцсан гэх найзындаа очин мал маллаж би тэндэхийн сургуульд сурсан.

Дахиж ээж маань буруу зүйл хийгээгүй ээ. Тэндэхийн нэг малчин ахтай сууж бид 3 сайхан амьдарч, Удахгүй би дүүтэй ч болсон. Сургуулиа ч амжилттай төгсөж, хотод МУИС-д сурч их сургуулиа ч амжилттай төгссөн. Ажилтай, эхнэр хүүхэдтэй ч болсон.

Харин надад тусалж намайг гэртэй байлгаж байсан Гэрлээ эгч, Дугар ах хоёрын ачийг хэзээ ч мартаагүй, мартахч үгүй. Намайг тэр үед олж би гэдэг хүн тэднийд очоогүй байсан бол одоо би өөрийгөө хаана юу хийж явааг таашгүй.

Тэр гэр бүлийг хараад ийм сайхан гэр бүл байдаг юм байна. Би ч гэсэн ингэж амьдрах болно. Эхнэртэй хайртай, хүүхдүүдтэй халамжтай сайн эцэг болох болно гэж үлгэр дуурайл авж амьдрах итгэл урам зориг надад бөгсөн сайхан гэр бүл.

Би ах эгч хоёр дээрээ очиж уулзсаан. Миний хувьд амьдрал боломжийн болсон учир ах эгч хоёртоо үргэлж тусалж баяр болгоноор очдог хуурай сайхан ах дүүс болцгоосон юм.

Муу хүмүүс байдаг ч сайн хүмүүс нь илүү их байдаг юм шүү.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button

Мэдээ хуулах хориотой !!!